23-р хороо

Мэдээг хуваалцах

Танилцуулга

НИТХ-ын 2010 оны арванхоёрдугаар сарын 24-ний 6/48 тогтоолоор хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах, иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор 2011 онд тус хороо байгуулагджээ. Тус хороо нь ИНХ-ын дарга, Засаг дарга, Зохион байгуулагч, Хөгжлийн нийгмийн ажилтан, Иргэний танхимын зохион байгуулагч, Халамжийн мэргэжилтэн, Улсын бүртгэгч, Хөдөлмөрийн мэргэжилтэн, Хэсгийн байцаагч, долоон хэсгийн ахлагч, “Гурван санчир” өрхийн эрүүл мэндийн төв, үйлчилгээний ажилтан нарын бүрэлдэхүүнтэйгээр төрийн захиргааны анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.

Хорооны Засаг даргын ажлын албаны нийт ажилтнуудыг орчин үеийн техник, тоног төхөөрөмжид суурилсан дотоод цахим сүлжээнд холбон мэдээллийг дотоод сүлжээгээр дамжуулдаг болсноор иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг илүү шуурхай, боловсронгуй болгох нөхцөл бүрдүүлэн ажиллаж байна.

Хорооны анхны Засаг дарга нь С.Нацагдорж 2013 он хүртэл ажилласан бол эдүгээ Ц.Оюунцэцэг Засаг даргын албыг хашиж байна.