5-р хороо

Мэдээг хуваалцах

Танилцуулга

Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо нь анх 1987 оны долдугаар сард Октябрын районы Орон сууц гудамжны 34 дүгээр хороо болж байгуулагджээ. 1992 оны Монгол Улсын шинэ Үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд шинэ зохион байгуулалтад орж Баянгол дүүргийн 5 дугаар хороо болон хуваарилагджээ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2001 оны хоёрдугаар сарын 22-ны 33 дугаар тогтоолоор хүн амын тооноос шалтгаалан тус хороог хоёр хувааж, Баянгол дүүргийн 5, 20 дугаар хороо болсон юм. Тус хороо үйл ажиллагааныхаа үндсэн үзүүлэлтээр 1990-1991, 1993-1995, 1997 онд район, дүүрэгтээ тэргүүн байрт шалгарч, улмаар Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 360 жилийн ойгоор дүүргийн тэргүүний хороо болж байв.

Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны долдугаар сарын 15-ны өдрийн “Хорооны Засаг даргын ажлын албаны бүтэц, зохион байгуулалт батлах тухай” А/416 дугаар захирамжийн хүрээнд хорооны Засаг дарга түүний ажлын алба гэсэн шинэ бүтэцтэйгээр эдүгээ үйл ажиллагаа явуулж байна. Тус хороо нь хотын төвийн А зэрэглэлийн бүсэд Энхтайвны өргөн чөлөө,  төв замын дагуу оршдог, орон сууцны хороолол, хүн амын нягтаршил ихтэй хэсэг бөгөөд 2014 оны жилийн эцсийн байдлаар 2622 өрхийн 10010 иргэн оршин сууж байна.

Хорооны Засаг дарга нар:

  1. Г.Батжаргал 1987-1994 он
  2. Л.Лхагвадолгор 1994-2001 он
  3. Л.Саранцэцэг 2001-2012 он
  4. У.Төмөрхуяг 2013 оноос хойш ажиллаж байна.

Иргэдийн нийтийн хурлын дарга Ж.Цэрэн