6-р хороо

Мэдээг хуваалцах

Танилцуулга

Тус хороо нь анх 1984 онд Октябрын районы Орон сууцны гудамжны 30 дугаар хороо нэртэйгээр нийтийн орон сууцны 15 барилгатай, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуультай, мөн 850 гаруй өрхийн 4000 орчим хүн амтай үүсэн байгуулагджээ.

1992 онд батлагдсан шинэ Үндсэн хууль, Монгол Улсын Засаг дахиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу засаг захиргаа, шинэ зохион байгуулалтад орж тус хороо нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо болж өөрчлөгдсөн юм. Сүүлийн жилүүдэд хорооны ажлын алба өдөр тутмын үйл ажиллагаагаа төрийн бодлогод иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн бүхий л салбарт иргэд төвтэй зохистой бодлого явуулахад чиглүүлэн ажиллаж ирсний үр дүнд иргэдийн дунд сэтгэлгээний асар том өөрчлөлт орж буй юм. Тус хорооны Ажлын албаныхан иргэдээс авсан санал хүсэлтийг нь үндэслэн нийслэл, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хоорондоо хэд хэдэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэжээ. Тухайлбал, орон сууцны 10 байрны дээврийн бүрэн засвар, таван байрны цахилгаан шат, IV хорооллын явган хүний зам зэргийг засварлаж шинэчлэн, ая тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж байна.

Мөн тус хорооны 19 дүгээр байрны хойд талд байсан байшинг нурааж, ажлыг гүйцэлдүүллээ. Өнгөрсөн 2014 онд тус хороо ажлаараа дүүргээсээ шалгарч, Нийслэлийн хэмжээнд ажлаа дүгнүүлэн Эрүүл аюулгүй байдлын индексийн үзүүлэлтийг жил бүр сайжруулан ажиллаж байгаа хороо болсон юм.

Хорооны Засаг дарга нар

  1. Г.Оюунсүрэн 1984-1988 он
  2. Б.Ажрахгүй 1988-1996 он
  3. А.Ариунтуяа 1996-2000 он
  4. Б.Янжинлхам 2000-2002 он
  5. П.Эрдэнэбаатар 2002-2012 он
  6. Ш.Давааням 2013 оноос хойш ажиллаж байна.