7-р хороо

Мэдээг хуваалцах

Танилцуулга

Октябрын районы 30 дугаар хороо нэртэйгээр анх 1984 онд 936 өрх, 4680 хүн амтай байгуулагдаж байв. 1992 оны наймдугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Октябрын район Баянгол дүүрэг болон шинэ зохион байгуулалтад ороход тус дүүргийн 7 дугаар хороо болон үйл ажиллагаа эхлүүлсэн.

Тус хороонд төрийн долоон байгууллага, төрийн өмчит 96, 97 дугаар цэцэрлэг, 78, 93 дугаар сургууль, Гэмтэл согог судлалын үндэсний төв болон хувийн аж ахуй нэгж байгууллагууд нийлсэн 160 гаруй албан газар үйл ажиллагаа явуулдаг. Орон сууц, амины орон сууц, гэр хороолол хосолсон онцлогтой, жилээс жилд байшин барилга нэмэгдэж байгаа томоохон хороодын нэг юм.

2015 оны байдлаар тус хорооны хүн ам 11817, айл өрхийн тоо 3065-д хүрсэн бөгөөд 35 га нутаг дэвсгэрийг харъяалан ажиллаж байна.  

Хорооны Засаг дарга нар

  1. Ц.Лхагвасүрэн 1992-1993 он
  2. С.Самдан 1993-1999 он
  3. О.Өлзийсайхан 1999-2000 он
  4. Ж.Дүдлийнамжил 2002-2003 он
  5. Г.Буянхүү 2003-2012 он
  6. М.Алтанцэцэг 2012 оноос хойш өнөөг хүртэл ажиллаж байна.