8-р хороо

Мэдээг хуваалцах

Танилцуулга

        Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо нь анх 1983 оны 10 дугаар сарын  22-нд Октябрийн райнны  орон сууцны гуудамжны 31 дүгээр хороо болон  байгуулагджээ. 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хууль, Монгол Улсын Засаг дахиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу засаг захиргаа, шинэ зохион байгуулалтад орж нийслэлийн Засаг даргын 1983.10.22-ны өдрийн 154-р захирамжаар Баянгол дүүргийн 8 дугаар хороо болж Г.Нямаа даргатай анх байгуулагдсан. Энэ үед тус хороо 6 байр 21 орцны 986 өрх , 4378 хүн ам бүртгэж 13 дугаар байрны 1 давхарын 2 өрөө байранд үйл ажиллагаа эрхэлж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 15-аас эхлэн 89 дүгээр цэцэрлэгийн чанх хойд талд 5 давхар хорооны цогцолбор барилгыг хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байна.

       Тус хороо нь 32,5 га нутаг дэвсгэртэй, 44 байрны 90 орцтой 3116 өрх, 12392 хүн амтай, дүүргийн төв хэсэгт байрлалтай 100 хувь байшин хороолол ба хороонд алдар гавъяатай алдартангууд ихээхэн амьдардаг.

       Баянгол дүүргийн 8 дугаар хороонд төрийн өмчит Ерөнхий боловсролын 93 дугаар сургууль, Эрдмийн ундраа цогцолбор 54,77 дугаар сургууль, 89, 93, 94, 95 дугаар цэцэрлэгүүд үйл ажиллагаа явуулдаг бай  “Дүүхээ” ХХК, “Баянгол худалдааны төв”, “Баянгол их дэлгүүр, “Coral худалдааны төв”, “Хороолол барилгын материалын зах”, “АСЕ”худалдааны төв, “Арина худалдааны төв”, “Ундрам плаза”, “Дэчинчойнхорлин хийд” зэрэг худалдаа үйлчилгээний 10 гаруй томоохон төвүүдтэй.  

      Тус хороо нь үйл ажиллагааныхаа үндсэн үзүүлэлтээр байгуулагдсан цагаасаа хойш район, дүүрэгтээ эхний байруудад тогтмол шалгарч байсны дотор 1983, 1992, онуудад район дүүрэгтээ 3-р байр, 1984, 1989, 1996 онуудад 2-р байр, 1985-1988, 1990-1991, 1993-1995, 1997 онуудад дүүрэгтээ ажил үйлсээрээ тэргүүн байранд шалгарч улмаар 1997 онд нийслэлийн хэмжээний 121 хорооноос тэргүүн байранд, “Нийслэлийн  тэргүүний хороо” гэсэн өргөмжлөл,  2013-2016 онуудад нийслэлийн Шилдэг хороодын нэгээр шалгарч байсан нийслэлийг тэргүүний хороодын нэг юм.

Хорооны Засаг дарга нар

  1. Г.Нямаа 1983-1992 он
  2. Лувсан 1983-1992 он
  3. Б.Тогоо 1992-2000 он
  4. Ганбат 2000-2001 он
  5. Д.Дуламсүрэн 2001-2012 он
  6. Б.Алтангэрэл 2012 оноос хойш ажиллаж байна.