9-р хороо

Мэдээг хуваалцах

Танилцуулга

1960 онд Хоршооллын хороо нэртэйгээр “Од” кино театрын буйран дээр 1052 өрх 4885 хүн амтай Орон сууцны гудамжны хороо анх байгуулагдсан нь Баянгол дүүргийн 9 дүгээр хороо болон өөрчлөгдөж нийслэл хотын хөгжлийг даган III-IV хорооллын эцэст байрладаг дэнж дээр 1000 гаруй айл өрх нүүн ирж одоогийн 133 дугаар цэцэрлэгийн буурин дээр Улаан буланд байрлан үйл ажиллагаа явуулж байв.

1990 онд СОТ-ын дөрвөн байр ашиглалтад орж, 9 дүгээр хороо нь тус хорооллын 3-2 дугаар байрны нэгдүгээр орцны 6 тоотод үйл ажиллагаа явуулж байснаа 2009 онд өрхийн Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэсэгтэйгээ нэг дороо байрлаж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байсан юм.

Нутаг дэвсгэр нь 51 га газар нутагтай, баруун талаараа Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, зүүн талаараа тус дүүргийн 10 дугаар хороотой тус тус хиллэдэг. 2014 оны жилийн эцсийн байдлаар Баянгол дүүргийн 9 дүгээр хороо нь 6143 хү ам, 1648 өрхтэй болжээ. Нийт өрхийн 60 гаруй хувь нь гэр хороололд амьдарч байгаа юм. Манай хороо нь 2009 онд нийслэлийн Тэргүүний шилдэг хороо, 2009 онд Нийслэлийн 370 жилийн ойгоор хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаараа “Шилдэг бүтээн байгуулалттай” хороогоор шалгарч байлаа.

Хорооны Засаг дарга нар

  1. Анхны Засаг дарга Дашням
  2. Б.Цэрэндорж 1992-1996 он
  3. Б.Оюун 1997-1999 он
  4. Д.Туваан 1999 он
  5. Н.Гомбосүрэн 2000-2004 он
  6. Р.Мягмарсүрэн 2005-2006
  7. Т.Мөнхзаяа 2006-2013 он
  8. Ц.Энхтүвшин 2013 оноос

ИНХ-ын дарга нар

  1. О.Бат-Очир 2000-2007 он
  2. Ч.Жаргал 2007-2008 он
  3. Н.Гомбосүрэн 2008-2012 он
  4. Т.Мөнхбат 2013 оноос одоог хүртэл