©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

ДҮҮРЭГТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭНЭ

Цаг үеийн мэдээ | 2014-02-17 | Энэхүү мэдээг уншсан тоо: 30

Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу 14 хоног тутамд зөвлөлддөг “Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн”-өөр дүүргүүдэд тулгамдаж буй асуудлыг удирдлагууд нь танилцуулж, шийдвэрлэхээр болсон. Энэ үүргээр өнөөдөр зарим дүүргийн Засаг дарга нар цаг үеийн тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Баянзүрх дүүргийн  27 дугаар хорооны баригдаж дууссан боловч ашиглах боломжгүй байгаа цогцолбор барилгын асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна” гэлээ. Уг барилгын ажил 2010 онд эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 2 удаа нийт 521 сая төгрөгийг Нийслэлийн төсөвт тусгаж зарцуулсан байна. 2013 онд хорооны цогцолбор байрыг барьж дуусаад холбогдох байгууллагад хүлээлгэж өгөх байсан ч  байрны суурийн хананаас ус шүүрч эхэлсэн  тул ашиглах боломжгүй болж, ашиглалтад ороогүй байна.  Тиймээс  Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас 2010 оны 12 сарын 24-нөөс хойш нийт 16 сая төгрөгийг байрны түрээсд зарцуулан тус хороог ажиллуулж байгаа талаар мэдээллээ.

Мөн 14-р сургуулийн барилгыг Мэргэжлийн Хяналтын Газраас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан боловч 2014 оны төсөвт буулгаж дахин барих төсөв суугаагүй , 150 хүүхдийн хүчин чадалтай 146-р цэцэрлэгийн барилга буулгаж, шинээр бариулах шийдвэр гарсан ч буулгаад шинээр барих төсөв хөрөнгө шийдэгдээгүй талаар мэдээлэл өглөө. 14-р сургуулийн 2568 сурагчаас бага сургуульд 1-3 дугаар ангийн 864 сурагч гурван ээлжээр хичээллэж, үлдсэн 1704 сурагч 92, 44, 30 дүгээр сургуулиудад гурван ээлжээр суралцаж байна. Харин 146-р цэцэрлэгийн 80 хүүхэд 115, 126, 52, 82, 72, 191 дүгээр цэцэрлэгүүдэд сурч байгаа бол  50 хүүхэд огт цэцэрлэгт хамрагдаагүй байна. Тиймээс сургууль, цэцэрлэгийн барилгын хөрөнгийг шийдвэрлэх шаардлагатайг нийслэлийн Засаг даргад уламжиллаа.

Багахангай дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр тус  дүүргийн 1-р хороонд байрладаг, 150 хүүхдийн хүчин чадалтай  цэцэрлэгийн барилгыг Улсын комисс хүлээж авахгүй байгааг анхааралдаа авахыг хүслээ. Өнөөдрийн байдлаар тус цэцэрлэгт 190 хүүхэд суралцаж байгаа бөгөөд 2008 онд БСШУЯ-ны захиалгаар 349 сая төгрөгөөр “Хөвсгөл зам трейд ХХК” барьжээ. Гэвч 2009 онд 1-р давхрын 2 ангид суулт өгч 2013 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 79,2 сая төгрөгөөр дахин засвар хийсэн байна. 2010 оны 10 сарын 06, 2012 оны 09 сарын 03 нд НМХГ-аас цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох акт гаргажээ. Тиймээс чанаргүй цэцэрлэгийн барилгаас шалтгаалан ямар нэгэн эрсдэл гарсан тохиолдолд чухам хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байгаа тул яаралтай энэ асуудлыг шийдвэрлэж дүүрэг албан ёсоор ашиглалтад хүлээж авах хэрэгтэй байгааг албаныхан учирлаж байна.

Харин Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо “Баянгол дүүрэгт согтуугаар үйлдэгдэж буй гэмт  хэргийн гаралт эрс нэмэгдлээ. Энэ нь хууль, журмыг удаа дараа зөрчиж буй зарим баар, цэнгээний газартай холбоотой. Манай дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Стрингс, Санко, Турбо гэх гурван баарыг хууль зөрчиж ажиллалаа гээд 3-4 удаа торгож, үйл ажиллагааг нь зогсоох хүсэлтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлээд байна. Бид шалгалт хийх боломжтой ч  үйл ажиллагааг нь зогсоох эрх байхгүй болохоор биднийг үл тоон өнөөдөр ч хууль зөрчин ажиллаж байна. Тиймээс зарим асуудлыг шууд шийдвэрлэх эрхийг дүүрэгт шилжүүлэх шаардлагатай” гэлээ.

Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах UB таун, Хавай тауны бохир халиад удаж байгааг дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг мэдээллээ. Мөн ТЭЗ-3, Олимп хотхоны орчим хийгдэх шинэчлэсэн төлөвлөгөөнд цэцэрлэг, сургууль тусгаагүй байгааг шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Зарим дүүргийн Засаг даргын танилцуулсан дээрх асуудлуудыг нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд оруулж, холбогдох албаны хүмүүсийг байлцуулан хэлэлцэхийг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун болон дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Шинэ мэдээ

БГД-т хийгдэж байгаа явган хүний зам засвар, шинэчлэлийн ажил 93,7 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна

2022-09-29 | Үзсэн тоо: 124

Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс мэдээлж байна

2022-09-29 | Үзсэн тоо: 83

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээтэй танилцлаа

2022-09-27 | Үзсэн тоо: 367

БГД-ийн “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөгөөн 2022” боллоо

2022-09-27 | Үзсэн тоо: 239

Баянгол дүүргийн 61 дүгээр байрны түшиц ханыг бүрэн засварлаж дууслаа

2022-09-26 | Үзсэн тоо: 202

“Гэрээр айлчлагч” нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа

2022-09-26 | Үзсэн тоо: 151

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 20 дугаар хороонд ажиллалаа

2022-09-25 | Үзсэн тоо: 241

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 19-р сургууль руу явах шороон замыг засварлаж, тохижилтын ажлыг хийнэ

2022-09-22 | Үзсэн тоо: 59

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Дөл-2022” Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчдаа хүлээн авч уулзлаа

2022-09-22 | Үзсэн тоо: 77

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар шинээр байгуулагдсан 29 дүгээр хороонд ажиллалаа

2022-09-21 | Үзсэн тоо: 166

Дүүргийн хэмжээнд энэ 7 хоногоос “Хашаа” нэгдсэн арга хэмжээ эхэлнэ

2022-09-20 | Үзсэн тоо: 425

Хороодын хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа

2022-09-09 | Үзсэн тоо: 299

Гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох сургалтад хамрагдлаа

2022-09-08 | Үзсэн тоо: 632

Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд тоглоомын талбайг шинэчлэн засварлалаа

2022-09-05 | Үзсэн тоо: 64

2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

2022-09-01 | Үзсэн тоо: 66

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 6603

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5719

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4915

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 4627

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4396

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3962

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3819

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 3306

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2890

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2859

БГД-т "Хархорин", "Сандэй", "Барс", "Орхон", "Гранд плаза" зэрэг таван худалдааны төвд дархлаажуулалтын цэг нээлээ

2021-11-17 | Үзсэн тоо: 2827

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2632

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2535

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2400

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2381

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.