©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Улаанбаатараас орон нутгийн иргэдийг тээвэрлэх АВТОБУСНЫ ХУВААРЬ гарлаа

Цаг үеийн мэдээ | 2020-11-26 | Энэхүү мэдээг уншсан тоо: 196

Улсын онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар тушаал гарган “Зорчигч тээврийг зохицуулах түр журам”-ыг батлаад байна. Энэ дагуу Улаанбаатар хотоос явах, орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх иргэдийг www.119.mn вебсайтаар бүртгэж эхэллээ. 2020 оны 11 дүгээр сарын 26-ны байдлаар Улаанбаатар хотоос орон нутаг руу 86 мянга орчим хүн явахаар бүртгүүлсний 30 гаруй мянга нь оюутан байна. Иргэдийн 70 хувь нь нийтийн тээврээр, 20 хувь нь хувийн автомашинаар, 10 хувь нь онгоцоор явахаа илэрхийлжээ. Харин орон нутгаас Улаанбаатар хот руу 5,300 гаруй иргэн ирэхээр бүртгүүлээд байна.

Халдвар хамгааллын дэглэм баримтлах үүднээс Улаанбаатар хотоос өдөрт 212 тээврийн хэрэгслээр 8,500 хүнийг тээвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд 92 тээврийн хэрэгсэл нэмж гаргана. Иргэдийг хүргэсэн тээврийн хэрэгсэл буцахдаа орон нутагт байгаа иргэдийг авчрах юм. Хувийн автомашин болон онгоцоор явах иргэд мөн бүртгүүлж, шинжилгээнд хамрагдана гэдгийг журамд тусгасан байна.

Иргэд:
1. www.119.mn вебсайтад нэвтэрч зорчих хүсэлт, шинжилгээ өгөх газар, цагаа товлоно
2. Товлосон газар, цагтаа шинжилгээ өгнө
3. Шинжилгээнийхээ хариуг www.119.mn вебсайтын “Шинжилгээний хариу авах” цэснээс регистрийн дугаараар шалгаж авна
4. Хариу сөрөг гарсан бол Автотээврийн үндэсний төвийн www.eticket.transdep.mn вебсайтаар тасалбараа захиална
5. Хариу гарснаас хойш 48 цагийн дотор очих газар луугаа хөдөлнө
6. Зам дундын хяналтын постуудад шинжилгээний хариу, бусад бичиг баримтаа шалгуулна
7. Орон нутагт очсоны дараа гэрийн тусгаарлалтад 14 хоног байна
8. Тусгаарлалт дууссаны дараа дахин шинжилгээ өгнө
Зорчих үедээ амны хаалт зүүж, бээлий өмсөх бөгөөд гар халдваргүйжүүлэгч уусмал, хогийн уут зэргийг авч явна. Тогтоосон цэгүүдэд л бие засах боломжтой, зам дагуу байрлах хоолны газрууд хаалттай учир хоол, хүнсээ бэлдэх шаардлагатай. Түр журамд зааснаар иргэд зөвхөн нэг удаа нэг чиглэлд, өөрөөр хэлбэл Улаанбаатар хотоос нэг удаа явна, орон нутгаас Улаанбаатар хотод нэг удаа ирнэ гэдгийг Улсын онцгой комисс анхааруулж байна. Аймаг, сумдад хязгаарлалтын дэглэмд орсон иргэд орон нутагтаа шинжилгээ өгч аймаг, сум хооронд нэг удаа зорчих боломжтой юм.
Цар тахлын халдвар бүртгэгдсэн Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ аймаг болон стратегийн чухал орд байрладаг, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гол боомт бүхий Өмнөговь аймгийн иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш явуулахаар төлөвлөжээ.

Шинэ мэдээ

Ө.Сумъяабаатар: Дүүргийн хэмжээнд шийдэх боломжтой бүх арга хэмжээг авч ажиллаж байна

2021-04-13 | Үзсэн тоо: 227

Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Д.Ган-Эрдэнэ: Вакцин хийлгэх ахмадууд даралт тогтворжуулах эм уусан байхыг зөвлөж байна

2021-04-12 | Үзсэн тоо: 146

Баянгол дүүрэг дэх ЕБС, цэцэрлэгийн гадна талбайд бага насны хүүхдүүд тоглох, оршин суугчид салхилах боломжтой

2021-04-12 | Үзсэн тоо: 381

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас уриалж байна

2021-04-08 | Үзсэн тоо: 185

Баянгол дүүргийн Засаг даргын уриалгад нэгдэж 120-р цэцэрлэг "Баянгол-хүүхэд хэрэглэгч" арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ

2021-04-08 | Үзсэн тоо: 128

Ө.Сумъяабаатар: Баянгол дүүрэгт энэ жил 10,3 тэрбум төгрөгөөр 29 байранд гадна фасад, дулаалгын ажил хийнэ

2021-04-08 | Үзсэн тоо: 365

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, дархлаа дэмжих витаминжуулалтын багцаар албан хаагчдаа хангалаа

2021-04-06 | Үзсэн тоо: 55

Баянгол дүүргийн хэмжээнд 46 дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж байна

2021-04-05 | Үзсэн тоо: 244

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 754

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2189

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2082

Баянгол дүүргийн Насан туршийн боловсролын төв ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж байна

2021-04-02 | Үзсэн тоо: 296

Ө.Сумъяабаатар: Энэ жил 14 дүгээр хороонд 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийнэ

2021-04-01 | Үзсэн тоо: 366

Баянгол дүүргийн 20 дугаар хороо ӨЭМТ-ийн салбар эмнэлэгтэй болно

2021-04-01 | Үзсэн тоо: 173

Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр дүүргийн татварын хэлтэст ажиллалаа

2021-03-31 | Үзсэн тоо: 170

Их уншигдсан мэдээ

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 2204

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2189

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2082

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2037

Төрийн дээд одон медаль гардуулан өглөө

2021-02-24 | Үзсэн тоо: 1563

Д.Мөнхбаатар: ААН, албан байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг баримтлах журмыг чанд сахиулж, биелэлтийг хангаж ажиллах хэрэгтэй

2021-02-23 | Үзсэн тоо: 1332

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нар дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа

2021-03-30 | Үзсэн тоо: 1325

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 1287

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 1259

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөө өглөө БГД-ийн Усан спорт, сургалтын төвд ажиллалаа

2021-03-26 | Үзсэн тоо: 1104

ӨНӨӨДӨР БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭМТ-ИЙН 132 ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД КОРОНАВИРУСИЙН ВАКЦИНД ХАМРАГДЛАА

2021-02-23 | Үзсэн тоо: 1058

ЗАСАГ ДАРГА Ө.СУМЪЯАБААТАР: БАЯНГОЛ-ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ ХӨТӨЛБӨРИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ, БОЛЗОШГҮЙ ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2021-03-23 | Үзсэн тоо: 935

Ө.Сумъяабаатар: Бидний хийж хэрэгжүүлж буй ажил дундаа ямар нэгэн эргэлзээ байхгүйгээр түргэн шуурхай иргэддээ хүрэх хэрэгтэй

2021-03-09 | Үзсэн тоо: 933

“БАЯНГОЛ–ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

2021-03-22 | Үзсэн тоо: 853

Баянгол дүүрэг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тоон бус салбар зөвлөл”-ийг шинэчлэн байгууллаа

2021-03-26 | Үзсэн тоо: 817

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.