Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах ОСНААУГ-ын харьяа “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-11”-ийн ажилтнууд Нийслэлийн Онцгой комиссоос зохион байгуулж буй “Дэм дэмэндээ” аянд нэгдэж, өөрсдийн санаачлагаар Баянгол дүүргийн 11-16, 22 дугаар хорооны зорилтот бүлгийн иргэн, ахмад настан, олон хүүхэдтэй айл өрх зэрэг нийт есөн өрхөд 500 мянган төгрөгийн хүнсний тусламж үзүүлсэн байна. Мөн ОСНААУГ-ын харьяа “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-11” ажилтнууд энэ онцгой нөхцөл байдлын үед үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллага, ажиллаж буй албан хаагчдыг өөрсдийнхөө боломжоор “Дэм дэмэндээ” аянд нэгдэж, зорилтот бүлгийн иргэдэд тусламж, дэмжлэг үзүүлэхийг уриаллаа.