©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

ӨНӨӨДӨР БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭМТ-ИЙН 132 ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД КОРОНАВИРУСИЙН ВАКЦИНД ХАМРАГДЛАА

Цаг үеийн мэдээ | 2021-02-23 | Энэхүү мэдээг уншсан тоо: 1058

     Монгол улс өнөөдөр Короновируст /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх вакциныг албан ёсоор эх орондоо хэрэглэж эхэллээ. Их Британийн "Асртазенека" вакцины анхны тунг Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэсний дараа Нийслэл хотын дүүрэг бүрт вакцинжуулалтын ажил эхэлж байна.

Нэн түрүүнд хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй тангараг өргөсөн эмч, эмнэлгийн ажилтнуудыг вакцинд хамруулж эхэллээ.

Бид БГД-ийн Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулах үйл явцаас сурвалжилсан.

Вакцинжуулалтын аяныг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах ажлын хэсгийн ахлагч БГД-ийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа болон Мэргэжлийн хяналтын хэлтсийн мэргэжилтнүүд хяналт тавьж ажлыг эхлүүлсэн юм.

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар манлайлал үзүүлж, эмч, эмнэлгийн ажилтнуудад хийгдэх вакцинаас анхны тунг тариулсан.

Үйлчлүүлэгчид вакцин тарихаас өмнө эмч 11 асуумжид хариулт авч, тухайн  иргэний биеийн байдлыг хянаж, үзлэгийн тэмдэглэл хөтөлсний дараа вакцинатор эмч /Мэргэжлийн арга зүйгээр хангагч, мэргэшсэн зөвлөх/ мэдээллүүдийг хянаж байв. Аливаа эм, тариа, загас, өндөг зэргээс харшилдаг эсэхийг лавлаж, вакцин тариулсны дараа үйлчлүүлэгчдийг тусгай өрөөнд 30 минут хянадаг юм байна. Мөн цаг агаарт тохируулан дулаан хувцаслах, дархлаагаа дэмжих, хэт ядрахгүй байх зэрэг заавар зөвлөмжийг өгч байлаа. Өнөөдөр эхний тун тариулсан хүмүүс 3-р сарын 23-ны өдөр хоёр дахь тунгаа хийлгэнэ.

БГД-ийн ЭМТ-ийн дарга З.Балдандугар: “Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажилладаг учраас нэн түрүүнд вакцинд хамрагдах нь зайлшгүй шаардлагатай, мөн бидний үүрэг юм. Бид дүүргийнхээ эмч, эмнэлгийн ажилтнуудыг хуваарийн дагуу 3 хоногт багтаан вакцинд хамруулахаар ажиллаж байна. БГД-ийн ЭМТ-ийн 300 гаруй албан хаагчид, ӨЭМТ-үүдийн 300 гаруй ажилтнууд, нийт 690 гаруй хүн хамрагдана” гэв.

Эрүүл мэндийн байгууллагын ажилтан Л.Саруул: Ямар нэгэн зовиур анзаарагдаж мэдрэгдэхгүй байна. Вакцины талаар ойлголт, мэдээлэлтэй байсан учраас айж сандрах, түгших зүйл байсангүй. Эрүүл мэндийн байгууллагад ажилладаг бид аливаа эрсдлээс өөрсдийгөө хамгаалах нь хамгийн чухал” хэмээн хэллээ.

БГД-ийн Нэгдсэн эмнэлгийн асрагч Л.Ариунаа: 30 минут биеийн байдлыг хянана гэсэн. Эрүүл мэндийн төвөөс биднийг мэдээллээр сайн хангасан. Манай улс иргэдээ вакцинжуулах ажлыг зохион байгуулж байгааг маш зөв арга хэмжээ гэж бодож байна” гэв.

Баянгол дүүргийн Ахмадын салбар эмнэлэг, Хүүхдийн салбар эмнэлэгт вакцинжуулалтын ажил нэгэн зэрэг эхэлсэн. Ажлын хэсгийн төлөөлөл “Бэлтгэл ажлыг маш сайн хангасан байна” хэмээн үнэлсэн юм. 

Өнөөдөр 132 эмч, эмнэлгийн ажилтнууд вакцинд хамрагдлаа.

 

Шинэ мэдээ

Ө.Сумъяабаатар: Дүүргийн хэмжээнд шийдэх боломжтой бүх арга хэмжээг авч ажиллаж байна

2021-04-13 | Үзсэн тоо: 311

Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Д.Ган-Эрдэнэ: Вакцин хийлгэх ахмадууд даралт тогтворжуулах эм уусан байхыг зөвлөж байна

2021-04-12 | Үзсэн тоо: 157

Баянгол дүүрэг дэх ЕБС, цэцэрлэгийн гадна талбайд бага насны хүүхдүүд тоглох, оршин суугчид салхилах боломжтой

2021-04-12 | Үзсэн тоо: 393

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас уриалж байна

2021-04-08 | Үзсэн тоо: 188

Баянгол дүүргийн Засаг даргын уриалгад нэгдэж 120-р цэцэрлэг "Баянгол-хүүхэд хэрэглэгч" арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ

2021-04-08 | Үзсэн тоо: 131

Ө.Сумъяабаатар: Баянгол дүүрэгт энэ жил 10,3 тэрбум төгрөгөөр 29 байранд гадна фасад, дулаалгын ажил хийнэ

2021-04-08 | Үзсэн тоо: 366

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, дархлаа дэмжих витаминжуулалтын багцаар албан хаагчдаа хангалаа

2021-04-06 | Үзсэн тоо: 55

Баянгол дүүргийн хэмжээнд 46 дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж байна

2021-04-05 | Үзсэн тоо: 245

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 754

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2190

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2083

Баянгол дүүргийн Насан туршийн боловсролын төв ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж байна

2021-04-02 | Үзсэн тоо: 297

Ө.Сумъяабаатар: Энэ жил 14 дүгээр хороонд 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийнэ

2021-04-01 | Үзсэн тоо: 366

Баянгол дүүргийн 20 дугаар хороо ӨЭМТ-ийн салбар эмнэлэгтэй болно

2021-04-01 | Үзсэн тоо: 173

Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр дүүргийн татварын хэлтэст ажиллалаа

2021-03-31 | Үзсэн тоо: 171

Их уншигдсан мэдээ

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 2210

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2190

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2083

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2040

Төрийн дээд одон медаль гардуулан өглөө

2021-02-24 | Үзсэн тоо: 1563

Д.Мөнхбаатар: ААН, албан байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг баримтлах журмыг чанд сахиулж, биелэлтийг хангаж ажиллах хэрэгтэй

2021-02-23 | Үзсэн тоо: 1332

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нар дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа

2021-03-30 | Үзсэн тоо: 1326

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 1287

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 1259

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөө өглөө БГД-ийн Усан спорт, сургалтын төвд ажиллалаа

2021-03-26 | Үзсэн тоо: 1111

ӨНӨӨДӨР БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭМТ-ИЙН 132 ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД КОРОНАВИРУСИЙН ВАКЦИНД ХАМРАГДЛАА

2021-02-23 | Үзсэн тоо: 1058

ЗАСАГ ДАРГА Ө.СУМЪЯАБААТАР: БАЯНГОЛ-ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ ХӨТӨЛБӨРИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ, БОЛЗОШГҮЙ ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2021-03-23 | Үзсэн тоо: 935

Ө.Сумъяабаатар: Бидний хийж хэрэгжүүлж буй ажил дундаа ямар нэгэн эргэлзээ байхгүйгээр түргэн шуурхай иргэддээ хүрэх хэрэгтэй

2021-03-09 | Үзсэн тоо: 934

“БАЯНГОЛ–ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

2021-03-22 | Үзсэн тоо: 859

Баянгол дүүрэг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тоон бус салбар зөвлөл”-ийг шинэчлэн байгууллаа

2021-03-26 | Үзсэн тоо: 820

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.