Баянгол дүүргийн хэмжээнд тархвар судлалын заалтаар зорилтот бүлгийн нийт 29,775 иргэдийг Коронавируст /Ковид19/ халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Үүнээс эхний ээлжид 10,698 хүнийг хамруулахаар Баянгол дүүргийн Хүүхдийн салбар эмнэлэг, Ахмадын салбар эмнэлэгт хоёр цэг нээн ажиллуулж эхлээд байна.
Цаашид вакцинжуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, зорилтот бүлгийн хүн амыг хамруулна.
2021 оны 02-р сарын 23-наас 26-ны өдрүүдэд БГД-ийн ЭМТ, ӨЭМТөвүүд, Наркологийн эмнэлэг, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн ажилчид зэрэг нийт 698 хүнийг вакцинжуулна.
Эрүүл мэндийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу зорилтот бүлгийн иргэд 09:00-17:00 цагийн хооронд вакцинд хамрагдах боломжтой.