©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

“Эрүүл амьдралын хэв маяг цар тахлыг давах ДАРХЛАА, СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭГ бий болгож байна”

Цаг үеийн мэдээ | 2021-02-26 | Энэхүү мэдээг уншсан тоо: 153

 БГД-ийн Эрүүл мэндийн төвийн сэтгэл судлаач Д.Оюунгэрэлтэй ярилцсаныг хүргэж байна. Тус Эрүүл мэндийн төвөөс халдвар авах өндөр эрсдэлд ажиллаж буй 142 эмнэлгийн эмч, ажилтнуудын сэтгэл зүйн байдлын талаар судалгаа хийжээ.

Бид цар тахлын үед ажиллаж буй эмч, ажилтнуудын сэтгэлзүй болоод дотоод түгшүүрээ хэрхэн давж гарах, өсвөр үеийнхэнд тулгамдаж буй сэтгэлзүйн асуудал, ажлаас халшрах хам шинж гэж юуг хэлэх вэ зэрэг олон сэдвийн хүрээнд ярилцлаа.

Халдварын тархалт, хатуу хөл хорионоос үүдэн дэлхий нийтэд пандемик стресс гэх нэршил бий болсон. Ковид-19 халдвар нь хүн амд сэтгэл зүйн хувьд сөрөг стресс, сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, дэлгэцийн хамаарал, нойргүйдлийг нэмэгдүүлэх томоохон хүчин зүйл болоод буй юм.

Эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд нэгдүгээр сарын 27-ноос хоёрдугаар сарын 5-ныг хүртэлх хугацаанд уг судалгааг хийсэн хэмээн сэтгэл судлаач Д.Оюунгэрэл хэлсэн юм.

Судалгааг хийхдээ олон улсын жишиг судалгааны дагуу сэтгэл түгшилт, нойргүйдэл, сэтгэл гутрал, бусад нийгэм-эдийн засгийн асуулгуудыг багтаан судалгааны боловсруулалтыг spss23 статистикийн программаар шалгажээ.

Судалгаанд оролцогчдын 9% нь нойр хүргэх гэж ямар нэг эм, бэлдмэл хэрэглэж байна, 69% нь хэт ачаалалтай ажиллаж байна гэж хариулсан, судалгаанд оролцогчдын 41% нь өөрийн эрүүл мэндийн байдлыг өндөр эрсдэлтэй байна гэж хариулжээ.

Үүнээс үзэхэд эмнэлгийн ажилтнууд хэр их ачаалалтай ажиллаж, өөрийн эрүүл мэндийг өндөр эрсдэлтэй гэж үзсэнийг харж болно.

Та ковид-19 халдвараар өвдөх вий гэж айж байна уу гэх асуултад 80 хувь нь тийм гэж хариулжээ. Энэ айдас нь эмнэлгийн ажилтнууд гэлтгүй иргэдийн дунд ч түгээмэл байгааг сэтгэл судлаач Д.Оюунгэрэл яриандаа онцолж байв.

Нийт судалгаанд оролцогчдын 5% нь өндөр сэтгэл түгшилттэй, 25% нь хөнгөн хэлбэрийн сэтгэл түгшилттэй, 70.% нь хэвийн буюу сэтгэл түгшилгүй. 41% нь хэвийн буюу сэтгэл гутралгүй, 51% нь сэтгэл гутралд өртөх эрсдэлтэй, 8% нь сэтгэл гутралтай байна. Нойргүйдлийн хувьд 76% хэвийн нойртой, 21% нь нойр хямралтай, 3% нойргүйдэлтэй хэмээн хариулжээ.

Д.ОЮУНГЭРЭЛ:СЭТГЭЛ ЗҮЙН АСУУДАЛ ЗӨВХӨН СУЛ ДОРОЙ ХЭН НЭГЭН ӨРТДӨГ ЗҮЙЛ БИШ

-Цар тахлын үед ажилтнуудынхаа сэтгэлзүйн байдлыг тандаж, судалгаанд тулгуурласан шийдвэр гаргах нь чухал. Та бүхний хувьд яагаад энэ судалгааг эхлүүлэх болсон талаар товч тайлбарлавал?
-Коронавируст халдварын үед эмнэлгийн ажилтнуудын сэтгэл зүйн байдлын судалгааг хийх нь хүний нөөцийн бодлого шийдвэр, голомтод ажиллахад ажилтнуудын эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, нийгэм-эдийн засаг, гэр бүлийн нөхцөл байдлыг судлан тулгарч буй асуудалд чиглэсэн дэмжих үйл ажиллагааг гүйцэтгэхэд ач холбогдолтой юм.

Боловсрол мэдлэг чадвараас үл шалтгаалан сэтгэл зүйн асуудалд орсон ямар ч хүн тайван бус түгшүүртэй, гэнэтийн нөхцөл байдалд уур бухимдлаар хариу үзүүлэх, өөртөө итгэлгүй болох, зарим үед бодлогогүй гэнэтийн үйлдлүүд хийх, ганцаардах зэрэг асуудал тулгарч болно. Сэтгэл зүйн асуудал бол зөвхөн сул дорой хэн нэгэн өртдөг зүйл биш.

-Судалгааны үр дүнд сэтгэл түгших, ямар нэг айдастай байгаа гэж хариулсан ажилтнууддаа цаашид ямар арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөсөн бэ?
-Судалгааны үр дүнгээр сэтгэл зүйн асуудалтай байгаа ажилтнуудад ганцаарчилсан онлайн зөвлөгөө болон стресс тайлах арга техникүүдээс зааж байгаа. Хөл хорио тавигдаж, вакцинжуулалт явагдсаны дараа олныг хамарсан урлагийн сэтгэл заслын арга хэмжээг хийхээр төлөвлөсөн.

Мөн бид эрсдэлт нөхцөлд ажиллагсдад сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих дараах гурван түвшний арга хэмжээг зөвлөж байна. Үүнд:

  1. Хувь хүн өөрийн сэтгэл зүйн эрүүл мэнд, сэтгэлийн дархлааг бий болгохын тулд тогтмол цагт амрах, өөрт тулгарч буй мэдрэмжүүдийг итгэл хүлээсэн хэн нэгэнтэй хуваалцах, ярилцах, өдрийн тэмдэглэл хөтлөх, бодлоо цэгцлэхийн тулд урлагийн сэтгэл заслын энгийн арга, техникүүдийг ашиглах, өөрөөс шалтгаалах ажлын бэлтгэлийг сайн хангах, амьсгалын техникийг хэвшил болгох.
  2. Хамт олон бүлгийн зүгээс бие биенээ халамжлан дэмжиж, хүндэтгэх, урам өгч ажиллах, уураар биш ухаанаар аливаад хандаж бие биенийхээ таагүй хандлагад хүлээцтэй байх, амралтын цагаар хамтдаа дасгал хөдөлгөөн хийх зэргээр үр дүнтэй байх.
  3. Албан байгууллагын зүгээс халдвар хамгаалалтын хэрэгслүүдийг хангалттай олгох, ажиллах нарийн зохион байгуулалт арга, техник нэвтэрсэн байх. Дархлаа дэмжих бүтээгдэхүүн, витаминжуулах, ажиллах цагийг уртасгахгүй байх. Ажилтнуудын хүүхэд, гэр бүлд санаа тавих хэрэгтэй.

-Цар тахлын үед өөрийнхөө биеийг чагнаж, жаахан хоолой сэрвэгнэхэд “Би ковид-19-ийн халдвар авчихсан юм биз” гэх бодол эргэлдэх, амархан айдаст автах мэдрэмж төрөх тал бий?
-Хүн болгонд бодлын алдаа гэж байдаг. Энэ нь тухайн бодлоо хэт томсгох, хэт багасгах эсвэл хэт ерөнхийлж бодох зэрэг олон төрлөөр илэрнэ. Бид бодлоо бодит нотолгоон дээр тулгуурлан үнэн гэдэгт нь итгэх хэрэгтэй. Жишээлбэл та ханиалгаад эхэллээ гэж бодъё. Ингэхдээ та шууд өөрийгөө халдвар авсан гэж бодох бус бодит байдлыг нухацтайгаар тунгааж, бодолдоо шүүлттэй хандах хэрэгтэй. Би хаагуур явлаа, хэнтэй уулзлаа, халдвар хамгааллын дүрмээ хэр сайн баримтлалаа гэдэгтээ анхаарал хандуулах нь зүйтэй. Тэрнээс биш шууд өөрийгөө халдвартай мэт үзэж, сэтгэлээр унаж болохгүй. Нэг хаалга-Нэг шинжилгээний үр дүнд хүмүүсийн халдвар авах вий гэх айдас арай багассан байх.

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн сэтгэл судлаач Д.ОюунгэрэлБГД-ийн Эрүүл мэндийн төвийн сэтгэл судлаач Д.Оюунгэрэл

-Дараагийн удаа ямар судалгааг авахаар зэхэж байна вэ?
-БГДЭМТ-ийн сэтгэц, наркологийн кабинет сэтгэл зүйч, сэтгэцийн эмч нар хамтран “Ажлаас халшрах хам шинж, сэтгэл хөдлөлийн чадамжийн хамаарал”-ын судалгааг эхлүүлсэн байна. Академик судалгаанд суурилсан сургалт, дэмжлэгийн үйл ажиллагааг явуулахыг эрхэм болгож байна.  Цаашлаад хэвтэн эмчлүүлж буй өвчтөн, жирэмсэн эх, ахмад настан, хүүхдүүдэд чиглэсэн фокус бүлгийн ярилцлага, сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Сөрөг сэтгэл хөдлөлийг илэрхийлэхгүй удвал дараа нь илүү муугаар илэрнэ.

-Ажлаас халшрах хам шинж гэж юуг хэлэх вэ. Хэрхэн илэрдэг бол?
-Ажлаас халшрах хам шинж нь ажлын ачаалал, үүрэг даалгавар, ажиллах нөхцөл байдал, албан харилцаанаас үүссэн сөрөг стресс тодорхой хугацаанд үргэлжилснээр бие махбод, сэтгэл санаа, бусадтай харилцах харилцаанд сөргөөр нөлөөлдөг. Энгийн үгээр хэлбэл хүн өглөө босоод ажилдаа явахаас халшрах, ажлын цагийн турш идэвх санаачилгагүй байх, өөрт үргэлж таагүй мэдрэмж мэдрэгдэх, ядарч туйлдах байдлаар илэрдэг.-Сэтгэлзүйд нь үүссэн асуудлаа илэрхийлэхгүй удвал ямар эрсдэл үүсдэг бол?
-Сөрөг сэтгэл хөдлөлийг илэрхийлэхгүй удвал дараа нь илүү муугаар илэрнэ. Энэ үед хувь хүн өөрөө өөртэйгөө ажиллах шаардлагатай. Бодлоо цэгцлэхийн тулд итгэл хүлээсэн хүмүүстэйгээ ярилцах хэрэгтэй. Дотооддоо хуримтлагдсан мэдрэмжүүдээ нимгэлэх шаардлагатай. Мөн амьсгалын техникийг хэвшил болго. Хамт ажиллаж буй хүмүүс бие биенийхээ сөрөг хандлагад хүлээцтэй байж, уураар биш ухаанаар хандахыг хичээгээрэй.

-Хөл хорионы үеэр эцэг, эхчүүд хүүхдэдээ хичээл заах гэж их стресстэж байх шиг ажиглагдсан. Аргаа олохгүй, заахдаа ямар харьцаа, хандлага гаргавал зохистойг мэдэхгүй байх шиг. Та үүн дээр юу гэж зөвлөх вэ?
-Та хүүхдэдээ уурлаж, загнаж, гар хүрлээ гэж бодъё. Үүнийг хүүхэд “Би буруу юм хийсэн болохоор намайг шийтгэж байна” гэж ойлгож чадахгүй. Ийм ухамсар хараахан төлөвшөөгүй байгаа. Эсрэгээрээ аав, ээж надад гар хүрсэн дээ гэх мэдрэмж л үлдэнэ. Та хүүхдээ мундаг болгох гэж л хичээл зааж байгаа. Тиймээс аливаа сөрөг үйлдэлдээ хүлээцтэй хандаж, сайхан дурсамжийг бий болгоход анхаараарай. Хүүхдүүдийн шийдвэр гаргалтыг дэмждэг тархины процесс бүрэн төлөвшөөгүй байдаг. Хүүхэд тань үргэлж онц дүн авах нь чухал биш. Тогтмол цагт, тодорхой үр дүн гаргаж шинийг сурч мэдэх нь чухал.

Өөрийгөө бусадтай харьцуулж сул дорой байгаагаа мэдэрсэн бол өөртөө жижиг зорилтууд тавь. Энэ зорилтдоо хүрч чадсан эсэхээрээ өөрийгөө үнэл. Түүнээс биш огт танихгүй хүнтэй өөрийгөө харьцуулах нь буруу.

-Хөл хорионы үеэр цахимаар үзэж, харсан зүйлстэйгээ өөрийгөө харьцуулах, сэтгэлээр унах хандлага гаарч байх шиг. Зарим олны танил хүмүүсийн нийтэлсэн зүйлсийг харж “Хүмүүс хөл хорионы үед өөрийгөө хөгжүүлж, жингээ барьж гоёороо байхад би ингэж чадсангүй, жин нэмсэн, шинэ зүйл сурч чадсангүй” гэх мэтээр өөрийгөө голох хүмүүс байна. Миний ойр тойронд нэлээд хүн ийм асуудалтай тулгарснаа ярьж байсан.
-Монгол Улсад хөл хорио нэлээн удаан үргэлжлэлээ. Энэ үед хүмүүс өөрийнхөө дотор руу өнгийж харж чадсан байх. Би яг хэн бэ гэдгээ эргэцүүлж бодсон байх. СЭМҮТ-ийн хөл хориотой холбоотой судалгаанд хүмүүс дэлгэцийн хамааралтай болох нь ихэссэн тухай дурдсан байсан. Зургаагаас дээш цагийг дэлгэцийн өмнө өнгөрөөдөг хүмүүсийн сэтгэл түгшилт, нойргүйдэл харьцангуй илүү байгаа нь харагдсан. Фэйсбүүк, инстаграмаа гүйлгэх болгондоо хардаг мэдээлэлдээ шүүлтүүртэй хандах хэрэгтэй. Өөрийгөө бусадтай харьцуулж сул дорой байгаагаа мэдэрсэн бол өөртөө жижиг зорилтууд тавь. Энэ зорилтдоо хүрч чадсан эсэхээрээ өөрийгөө үнэл. Түүнээс биш огт танихгүй хүнтэй өөрийгөө харьцуулах нь буруу.

-Сургууль дээрээ найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөдөг хүүхдүүд ялангуяа өсвөр насныхан гэртээ удаан байснаар дэлгэцэд донтох магадлал ихэссэн болов уу? Мөн тэд цахимаар үзэж, харснаа дуурайх хандлагатай байдаг шүү дээ?
-Өсвөр үеийн хүүхдийн сэтгэл зүйн онцлог нь бие махбодод гарах физиологийн өөрчлөлтүүдтэй холбоотойгоор дотоод тэнцвэртэй байдлыг тогтооход хүүхдээс нэлээд хүчин чармайлт шаарддаг. Бага насны хүүхдийг бодвол өсвөр үеийн сурагчид танин мэдэхүйн хувьд мөн өөрийн зан төрхийг бусад хүмүүстэй харьцуулах, шүүн хэлэлцэх, ухамсарлах талаараа илүү бие даасан, бие хүний хувийн чанар тогтож эхэлсэн байдаг. Тэдний сэтгэл зүйн ерөнхий шинж нь өөрөө өөрийгөө илүү таньж ойлгох, өөрийн зан төрхийг бусад хүмүүсийнхтэй харьцуулах, бусдын нүдээр харах, өөрийгөө бодитоор үнэлэх дотоод хандлага зөв төлөвшсөнөөр цаашдын ирээдүйн зорилго, бие хүний ухамсрыг үндэс болдог. Мөн энэ үеийнхэн сониуч, гэнэн, бусдын нөлөөнд амархан автдаг бөгөөд гадаад орчин, бусдын талаарх ойлголтод найз нөхөд, ойр дотнын хүмүүс чухал үүрэг гүйцэтгэдэг.

Өсвөр үеийнхэн муу зуршилд автах нь инстаграм зэрэг цахим платформоос хардаг инфлюнсерүүдийн үйлдлээс их хамаардаг.

Техник технологийн эрин үед  гар утасны хэрэглээ, сошиал орчинд өнгөрүүлэх цаг өсвөр үеийнхний түгээмэл асуудал болж байна. Интернет хэрэглээ ба насны хязгаар улс орон бүрт өөр өөр байдаг. Монгол улсад нэлээдгүй хугацаанд хөл хорио тогтож оюутан сурагчид онлайн хэлбэрээр хичээллэж байна. Өдөр бүр онлайнаар хичээлтэй байгаа дээр интернет тоглоом тоглох, фейсбүүк, инстаграмм, ютүб гэх цахим орчинд цагийг өнгөрөөж байна гэж бодвол 24 цагийн нэлээдгүй хувь нь дэлгэцэд зарцуулагдаж байна гэсэн үг.

Өсвөр үеийнхэн муу зуршилд автах нь инстаграм зэрэг цахим платформоос хардаг инфлюнсерүүдийн үйлдлээс их хамаардаг. Инфлюнсерүүд цахимд муу үлгэр дуурайл үзүүлэхүйц үйлдэл гаргаж, согтууруулах ундаа, тамхи зэрэг зүйлийг хэрэглэх нь хүүхдүүдэд гоё юм байна гэх сэдлийг төрүүлдэг нь судалгаагаар харагдсан.

-Хүн өөрийнхөө сэтгэлзүйд үүссэн асуудлуудаа таньж мэдэхийн тулд ямар алхмыг хийх ёстой вэ?
-Хамгийн түрүүнд та хэдий хугацааг сэтгэлийн зовууртай өнгөрөөсөн бэ гэдгээ баримжаа авч, тооцоол. Мөн таныг ийм нөхцөлд оруулсан нөлөөлөл юунаас ирснийг таних гэж хичээ. Үүн дээр үндэслэн өнөөдөр та юу хийж чадахаа тунгаах хэрэгтэй. Хэрвээ та өнгөрсөнд болсон зүйлд шаналж байгаа бол өнөөдөр өнгөрсөн рүү буцаж, өөрчилж чадахгүй шүү дээ. Тиймээс бодит байдлаа тунгаах хэрэгтэй. Мөн хамгийн зөв гаргалгаа бол мэргэжлийн хүнд хандах юм. Манайхаас БГД-ийн харьяа бүх хүмүүс сэтгэлзүйн зөвлөгөө, тусламжийг авах боломжтой. Мөн өсвөр үеийнхэн мэргэжил сонголтын зөвлөгөө өгдөг. Түүнчлэн сэтгэл зүй, сэтгэц оношлогооны тестийг үнэгүй өгөх боломжтой. 

Шинэ энгийн байдал гэж нэрлээд буй энэ цагт хүн бүр стресс менежментэд суралцах нь зүйтэй. Ер нь бол эрүүл амьдралын хэв маяг цар тахлыг давах дархлаа, сэтгэлийн тэнхээг бий болгож байгааг ойлгох нь зүйтэй.

Цар тахлын улмаас тогтоосон хөл хорио суларснаар иргэд дасан зохицох шаардлага тулгарна. Эргээд нийгэм, эдийн засаг хэвийн байдалд ороход хүмүүсээс ихээхэн хүчин чармайлт гарах болно. Шинэ энгийн байдал гэж нэрлээд буй энэ цагт хүн бүр стресс менежментэд суралцах нь зүйтэй. Ер нь бол эрүүл амьдралын хэв маяг цар тахлыг давах дархлаа, сэтгэлийн тэнхээг бий болгож байгааг ойлгох нь зүйтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: gogo.mn

Шинэ мэдээ

Ө.Сумъяабаатар: Дүүргийн хэмжээнд шийдэх боломжтой бүх арга хэмжээг авч ажиллаж байна

2021-04-13 | Үзсэн тоо: 226

Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Д.Ган-Эрдэнэ: Вакцин хийлгэх ахмадууд даралт тогтворжуулах эм уусан байхыг зөвлөж байна

2021-04-12 | Үзсэн тоо: 146

Баянгол дүүрэг дэх ЕБС, цэцэрлэгийн гадна талбайд бага насны хүүхдүүд тоглох, оршин суугчид салхилах боломжтой

2021-04-12 | Үзсэн тоо: 381

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас уриалж байна

2021-04-08 | Үзсэн тоо: 184

Баянгол дүүргийн Засаг даргын уриалгад нэгдэж 120-р цэцэрлэг "Баянгол-хүүхэд хэрэглэгч" арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ

2021-04-08 | Үзсэн тоо: 128

Ө.Сумъяабаатар: Баянгол дүүрэгт энэ жил 10,3 тэрбум төгрөгөөр 29 байранд гадна фасад, дулаалгын ажил хийнэ

2021-04-08 | Үзсэн тоо: 365

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, дархлаа дэмжих витаминжуулалтын багцаар албан хаагчдаа хангалаа

2021-04-06 | Үзсэн тоо: 55

Баянгол дүүргийн хэмжээнд 46 дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж байна

2021-04-05 | Үзсэн тоо: 244

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 754

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2189

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2081

Баянгол дүүргийн Насан туршийн боловсролын төв ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж байна

2021-04-02 | Үзсэн тоо: 296

Ө.Сумъяабаатар: Энэ жил 14 дүгээр хороонд 2,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийнэ

2021-04-01 | Үзсэн тоо: 366

Баянгол дүүргийн 20 дугаар хороо ӨЭМТ-ийн салбар эмнэлэгтэй болно

2021-04-01 | Үзсэн тоо: 173

Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр дүүргийн татварын хэлтэст ажиллалаа

2021-03-31 | Үзсэн тоо: 170

Их уншигдсан мэдээ

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 2204

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2189

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2081

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2037

Төрийн дээд одон медаль гардуулан өглөө

2021-02-24 | Үзсэн тоо: 1563

Д.Мөнхбаатар: ААН, албан байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг баримтлах журмыг чанд сахиулж, биелэлтийг хангаж ажиллах хэрэгтэй

2021-02-23 | Үзсэн тоо: 1332

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нар дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа

2021-03-30 | Үзсэн тоо: 1325

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 1287

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 1259

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөө өглөө БГД-ийн Усан спорт, сургалтын төвд ажиллалаа

2021-03-26 | Үзсэн тоо: 1104

ӨНӨӨДӨР БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭМТ-ИЙН 132 ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД КОРОНАВИРУСИЙН ВАКЦИНД ХАМРАГДЛАА

2021-02-23 | Үзсэн тоо: 1058

ЗАСАГ ДАРГА Ө.СУМЪЯАБААТАР: БАЯНГОЛ-ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ ХӨТӨЛБӨРИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ, БОЛЗОШГҮЙ ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2021-03-23 | Үзсэн тоо: 935

Ө.Сумъяабаатар: Бидний хийж хэрэгжүүлж буй ажил дундаа ямар нэгэн эргэлзээ байхгүйгээр түргэн шуурхай иргэддээ хүрэх хэрэгтэй

2021-03-09 | Үзсэн тоо: 933

“БАЯНГОЛ–ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

2021-03-22 | Үзсэн тоо: 853

Баянгол дүүрэг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тоон бус салбар зөвлөл”-ийг шинэчлэн байгууллаа

2021-03-26 | Үзсэн тоо: 817

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.