©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Цаг үеийн мэдээ | 2021-03-16 | Энэхүү мэдээг уншсан тоо: 3453

     Монгол Улсад коронавирусийн дархлаажуулалтын хөтөлбөр хоёрдугаар сарын 23-наас эхэлж, 100 мянга гаруй хүнийг хамруулаад байгаа. Тавдугаар сарын нэгэн гэхэд нийслэлийн нэг сая иргэнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн. АстраЗенека вакцины давтан тун найман 7 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 10-наас эхлэнэ. БНХАУ-ын Синофарм вакцины давтан тун 28 хоногийн дараагаас буюу дөрөвдүгээр сарын 7-ноос эхлэх юм. 

Баянгол дүүрэг мөн адил хуваарьт байгууллагуудын ажилтнууд, 50-64 насны иргэдээ вакцинжуулж эхэлсэн бол, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, 18-25 насны иргэдээ вакцинжуулалтад хамруулах бэлтгэлийг хангасан байна. Энэ талаар БГД-ийн ЭМТ-ийн Тархвал судлаач Ц.Даваажавтай ярилцлаа.

-Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв төлөвлөсөн байгууллагуудын ажилтнуудад аль улсын вакцин хийж байгаа вэ?

-Монгол улсын хэмжээнд болон Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв "Синовак Биотеч" компанийн Синофарм вакцинд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ажилтнууд, 18-28, 50-64 насны иргэдийг хамруулж байна. Тус вакцин нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн Монгол улсын “Эмийн дэд хороо”-гоор хэлэлцэгдэж, Эрүүл Мэндийн Яамнаас зөвшөөрөгдсөн вакцин юм.

-Вакцины хоёр тунг хийлгэснээр дархлаажуулалт тогтох ёстой. Иргэдэд онцгойлох анхаарах зүйлсийг зөвлөнө үү?

-Синофарм вакцин 28 хоногийн интервалтай. Эхний тунг хийлгэснээс хойш хоёр дахь тунг хийлгэх хүртэл иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан маск зүүж, гараа ариутган, хүн хоорондын зайг баримталж, олон нийтийн газарт зорчихгүй байх дэглэмээ ягштал биелүүлэх хэрэгтэй байна. Тэгж байж хоёрдугаар тунгаа хийлгэснээр тэр хүнд бүрэн дархлаа тогтоно. Үүнийг онцгойлон хэлэхийн учир нь эхний тунгаа тариулсны дараа халдвар авсан тохиолдлууд бүртгэгдэж байна. Иймд иргэн бүр эрүүл мэнддээ хариуцлагатай хандаж, дархлаажуулалтын үр дүнгээ үзэхийг уриалж байна.

-Эхний тунг хийлгэсний дараа зарим иргэдэд илэрч буй хариу урвалын талаарх мэдээлэл зарим иргэдийг төөрөгдүүлж байна. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?

-Вакцин хийлгэсэн хүн бүрт 2-3 хоногт хөнгөн хэлбэрийн хариу урвал ажиглагдах нь зүй ёсны үзэгдэл. Тухайлбал толгой өвдөх, дотор муухайрах, үе мөч шархирах, 37 хэмээс дээш халуурах зэрэг түгээмэл шинж тэмдгүүд ажиглагдаж байгаа.

Зарим хүнд эдгээр шинж тэмдэг илрэхгүй өнгөрөх ч тохиолдол бий. Энэ нь хүн бүрийн биеийн онцлогоос шалтгаална. Зарим тохиолдолд тухайн иргэн 39 хэмээс дээш халуурвал халуун бууруулах эм ууж, эмнэлэгт хандаж болно. 37 хэмээс дотогш халуурах нь тухайн хүнд дархлаа тогтох үйл явц гэж үздэг. Тиймээс халуурлаа гээд шууд эм уух бус шингэн зүйл ууж, сайтар унтаж амрах хэрэгтэй. Харин даралт ихэсдэг мөн суурь өвчтэй иргэд тухайн өвчний шинж тэмдгийн эмчилгээг хийлгэж болно.

-Халуун бууруулах эмийн хувьд ямар эм уувал зохимжтой вэ?

-Парацетамолыг хэрэглэвэл илүү тохиромжтой гэж зөвлөж байна.

-Ямар тохиолдолд вакцинаас үүдсэн хүндрэл үүслээ гэж үзэх вэ?

-Суурь өвчтэй хүн вакцин хийлгэсний дараа 72 цагийн дотор анафилаксийн шок илэрвэл, эсвэл 30 минутын ажиглалтын хугацаанд шок илэрвэл вакцин таарахгүй байна гэж үзнэ.

-Вакцин хийхээс өмнө сорил тавих уу?

-Сорил тавихгүй. Тухайн хүнээс PCR шинжилгээ ч шаардахгүй. Иргэн халуунгүй, амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдэггүй, 28 хоногийн дотор ямар нэгэн тууралтат, халдварт өвчнөөр өвчлөөгүй, өмнө нь PCR шинжилгээний хариу эерэг гараагүй байх шаардлагатай.

-Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд вакцин хийлгэж болох уу?

-Жирэмсэн эхчүүд вакцин хийлгэхгүй. Харин хөхүүл эхчүүд буюу нярайн 45 хоног өнгөрсөн бол ээжүүд дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Харин жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд I, II тунгаа хийлгэснээс хойш нэг сарын дараа жирэмсэлж болно гэж зөвлөж байгаа. 

Ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлч, редактор Ю.Шүрэнцэцэг.

 

Шинэ мэдээ

57 тоосгон гарааш чөлөөлсөн газарт 10-р Хорооны цогцолбор барилга барина

2021-07-28 | Үзсэн тоо: 32

Баянгол дүүрэгт ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар явган хүний замыг засварлаж байна

2021-07-28 | Үзсэн тоо: 586

“Жишиг гудамж” болгох байршлуудыг сонголоо 

2021-07-27 | Үзсэн тоо: 459

Ө.Сумъяабаатар: Ажил нь удааширсан болон он дамжин хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавьж шалтгаан нөхцөлийг нь тодруулна   

2021-07-27 | Үзсэн тоо: 408

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 6 дугаар хороонд хийгдэж буй зам засварын ажлыг эрчимжүүлж ажиллах чиглэл өглөө

2021-07-26 | Үзсэн тоо: 495

Тоосгон 50 гарааш чөлөөлсөн газарт 2 метр өргөнтэй явган хүний зам шинээр тавина

2021-07-26 | Үзсэн тоо: 595

Баруун 4 замын хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө нээлээ

2021-07-26 | Үзсэн тоо: 44

“Хариуцлагын гэрээ” байгуулсан ААНБ-д тавьсан хяналт, хэрэгжилттэй танилцлаа 

2021-07-24 | Үзсэн тоо: 478

Нийтийн эдэлбэрийн газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан 50 гараашийг буулгалаа

2021-07-24 | Үзсэн тоо: 723

Дархлаажуулалтад хамрагдаагүй ахмад настануудыг гэрээр очиж дархлаажуулах ажлыг энэ сард багтаан зохион байгуулах чиглэл өглөө

2021-07-24 | Үзсэн тоо: 843

БГД-ийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид иргэдэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч ажиллаж байна

2021-07-23 | Үзсэн тоо: 162

БГД-ийн хэмжээнд 13, 20, 43-р сургууль дээр иргэдийг дархлаажуулж байна

2021-07-23 | Үзсэн тоо: 622

Баянгол дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл дүүрэг дэх бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлийн тайлантай танилцлаа

2021-07-21 | Үзсэн тоо: 1432

Баянгол дүүргийн 9, 10, 11, 21 дүгээр хороо буюу гэр хороололд хийгдэх зам засвар, шинэчлэлийн ажил эхэллээ

2021-07-21 | Үзсэн тоо: 497

Ө.Сумъяабаатар: Иргэдээ бүрэн дархлаажуулахад анхаарал хандуулж ажиллана

2021-07-20 | Үзсэн тоо: 926

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 4640

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4108

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3770

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3453

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2417

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 2367

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2354

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2220

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2191

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2098

Баянголчууд “Байгалиа хамгаалъя” аянд нэгдлээ

2021-05-15 | Үзсэн тоо: 2051

Баянгол дүүрэг “ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-2021” болзолт уралдааныг зарлалаа

2021-05-14 | Үзсэн тоо: 1899

БГД-т 2021 онд шинээр тавигдах автозамын нэг болох дунд замын өргөтгөл, шинэчлэлийг ажлыг эхлүүллээ

2021-06-07 | Үзсэн тоо: 1748

Төрийн дээд одон медаль гардуулан өглөө

2021-02-24 | Үзсэн тоо: 1711

“Барс” зах болон “Ачлал” их дэлгүүрийн арын талбайг ЦЭЦЭРЛЭГТ хүрээлэн болгох тендер зарлагдлаа

2021-06-15 | Үзсэн тоо: 1634

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.