©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Цаг үеийн мэдээ | 2021-03-24 | Энэхүү мэдээг уншсан тоо: 2191

Өнөөдөр Баянгол дүүргийн Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн дарга, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар үйл ажиллагааны гүйцэтгэлийн гурван талт гэрээ байгууллаа.

Ёслолын ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн /Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан төслийн удирдагч/, Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга C.Мөнхзаяа болон Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд оролцсон.

Энэ үеэр Засаг дарга Ө.Сумъяабаатар: "Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаа төлөвшиж, иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэх төрийн ачаанаас үүрэлцэн, үйлчилгээний чанарт дэвшил гарган ажиллаж байгаад итгэлтэй байна. Дүүргийн 25 хорооны 220 гаруй мянган иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн хүргэж буйг үнэлж дүгнэснээр өнөөдөр бид гүйцэтгэлийн гэрээгээ шинэчлэн байгуулж байна. Хойшид гэрээний заалт бүрээр үйл ажиллагаагаа төгөлдөржүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанар хүртээмж тасралтгүй сайжран, иргэдийн үнэлэмж, сэтгэл ханамж өнөөгийн түвшнээс хэрхэн дээшилснийг харгалзан гэрээг үнэлж, дүгнэх болно. 

Энэ гэрээ бол гурван талын итгэл, хариуцлага, хүндэтгэл юм. 

Дүүргийн Засаг даргаар томилогдсоноос хойшхи дөрвөн сарын хугацаанд Коронавуруст халдварын эсрэг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ-ийн эмч мэргэжилтнүүд онцгой нөхцөлд ажиллан, чамгүй олон сорилтуудын ард амжилттай гарч байна. Энэ бүхний цаадах та бүхний нөр их хөдөлмөрийг хүндэтгэж, талархал илэрхийлье. Хойшид бид зөв санал санаачилгыг боломжит бүх хэлбэрээр дэмжин ажиллах болно” гэв.

ЭМТ-ийн дарга З.Балдандугар: “Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд заасны дагуу эрүүл мэндийн анхан шатны байгууллага чанар, хүртээмжтэй, эрсдэлгүй ажилласнаар иргэдийн эрүүл мэндийн асуудлууд шийдэгддэг. Анхан шатны тусламж үйлчилгээг өргөжүүлэх, хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлд “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого” боловсруулагдсан. Мөн дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийн байгууллагын чанар хүртээмжийн асуудлуудыг та бид гурвалсан гэрээгээгээр шинэ түвшинд хүргэх хамтын зорилт тавьж байна” хэмээн онцолсон юм.

Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн: “Коронавируст халдварт өвчинтэй улс нийтээрээ тэмцэж байгаа энэ цаг үед, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрөөс, өнөөг хүртэл ар гэрээ умартан, өндөр ачаалалтай ажиллаж байгаа та бүхнээрээ бахархаж байна. Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2019 оны “Өрх, сум тосгоны эрүүл мэндийн төвийн төсвийг тооцох аргачлал, санхүүжүүлэх, хяналт тавих журам батлах тухай 257/А/562 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2020 оны гүйцэтгэлийн гэрээний үнэлгээгээр Баянгол дүүргийн 21 өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг үнэлж дүгнэн байгууллага тус бүрт үнэлгээг илгээсэн. 2021 оны төсвийн хуваариар  өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зохих журмын дагуу санхүүжилт олгогдоно” хэмээн мэдэгдлээ.

Мөн энэ үер ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа: “Та бүхэндээ удахгүй болох эмч нарын баярын мэнд дэвшүүлье. Нийслэл болон дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2021-2024 онд Баянгол-Эрүүл иргэн” дэд хөтөлбөр хэрэгжинэ. Мөн “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”-нд түлхүү анхаарч, өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй гурван талд гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавин, үр дүнг тооцон ажиллах болно. Үүнтэй уялдуулан тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллана. Та бүхний ажилд амжилт хүсье” хэмээн хэлсэн юм.

 

 

 

 

Шинэ мэдээ

57 тоосгон гарааш чөлөөлсөн газарт 10-р Хорооны цогцолбор барилга барина

2021-07-28 | Үзсэн тоо: 32

Баянгол дүүрэгт ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар явган хүний замыг засварлаж байна

2021-07-28 | Үзсэн тоо: 586

“Жишиг гудамж” болгох байршлуудыг сонголоо 

2021-07-27 | Үзсэн тоо: 459

Ө.Сумъяабаатар: Ажил нь удааширсан болон он дамжин хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавьж шалтгаан нөхцөлийг нь тодруулна   

2021-07-27 | Үзсэн тоо: 408

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 6 дугаар хороонд хийгдэж буй зам засварын ажлыг эрчимжүүлж ажиллах чиглэл өглөө

2021-07-26 | Үзсэн тоо: 495

Тоосгон 50 гарааш чөлөөлсөн газарт 2 метр өргөнтэй явган хүний зам шинээр тавина

2021-07-26 | Үзсэн тоо: 595

Баруун 4 замын хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө нээлээ

2021-07-26 | Үзсэн тоо: 44

“Хариуцлагын гэрээ” байгуулсан ААНБ-д тавьсан хяналт, хэрэгжилттэй танилцлаа 

2021-07-24 | Үзсэн тоо: 478

Нийтийн эдэлбэрийн газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан 50 гараашийг буулгалаа

2021-07-24 | Үзсэн тоо: 723

Дархлаажуулалтад хамрагдаагүй ахмад настануудыг гэрээр очиж дархлаажуулах ажлыг энэ сард багтаан зохион байгуулах чиглэл өглөө

2021-07-24 | Үзсэн тоо: 843

БГД-ийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид иргэдэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч ажиллаж байна

2021-07-23 | Үзсэн тоо: 162

БГД-ийн хэмжээнд 13, 20, 43-р сургууль дээр иргэдийг дархлаажуулж байна

2021-07-23 | Үзсэн тоо: 622

Баянгол дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл дүүрэг дэх бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлийн тайлантай танилцлаа

2021-07-21 | Үзсэн тоо: 1432

Баянгол дүүргийн 9, 10, 11, 21 дүгээр хороо буюу гэр хороололд хийгдэх зам засвар, шинэчлэлийн ажил эхэллээ

2021-07-21 | Үзсэн тоо: 497

Ө.Сумъяабаатар: Иргэдээ бүрэн дархлаажуулахад анхаарал хандуулж ажиллана

2021-07-20 | Үзсэн тоо: 926

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 4640

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4108

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3770

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3453

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2417

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 2367

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2354

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2220

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2191

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2098

Баянголчууд “Байгалиа хамгаалъя” аянд нэгдлээ

2021-05-15 | Үзсэн тоо: 2051

Баянгол дүүрэг “ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-2021” болзолт уралдааныг зарлалаа

2021-05-14 | Үзсэн тоо: 1899

БГД-т 2021 онд шинээр тавигдах автозамын нэг болох дунд замын өргөтгөл, шинэчлэлийг ажлыг эхлүүллээ

2021-06-07 | Үзсэн тоо: 1748

Төрийн дээд одон медаль гардуулан өглөө

2021-02-24 | Үзсэн тоо: 1711

“Барс” зах болон “Ачлал” их дэлгүүрийн арын талбайг ЦЭЦЭРЛЭГТ хүрээлэн болгох тендер зарлагдлаа

2021-06-15 | Үзсэн тоо: 1634

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.