Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн Эрүүл мэндийн төвд Коронавируст (Ковид-19) халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг зохион байгуулахад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг шийдвэрлэлээ.
БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: “Монгол улс 2021 оны 02-р сарын 23 өдөр иргэдээ вакцинжуулж эхэлснээс хойш манай дүүрэгт байнгын болон явуулын нийт 7 цэгт дархлаажуулалтын ажил үргэлжилж байна. Хойшид цэгийн тоог нэмэх шаардлагатай. Бүртгэл, хяналтын ажилд нэн шаардлагатай техник, тоног төхөөрөмжүүд дутагдалтай байсныг дүүргийн удирдлага анхааралдаа авч, ийнхүү түргэн шуурхай шийдвэрлэж өгч байгаад талархал илэрхийлье” хэмээн хэлсэн юм.
Засаг дарга Ө.Сумъяабаатар энэхүү иж бүрэн 6 компьютерийг нэн шаардлагатай газарт хуваарилж, иргэдэд чирэгдэл багатай, түргэн шуурхай үйлчлэхийг үүрэг болголоо.