Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Засаг даргын Зөвлөх Ж.Баатар нар өнөөдөр "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтад УБТЗ ХНН-ийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Хүрэлбаатар, Замын Ерөнхий инженерийн орлогч Ш.Нямсүрэн, Эрчим хүч, ус хангамжийн 1-р ангийн дарга Ө.Ууганжаргал, Орон сууцны 2-р ангийн орлогч дарга Ч.Мөнхбадрах, Зорчигчийн вагон депогийн Ерөнхий инженер Х.Зоригоо, Зураг төслийн төвийн инженер Б.Цолмонбаатар оролцов.
Тус уулзалтаар Баянгол дүүргийн ЗДТГ, “Улаанбаатар төмөр зам” ХНН хамтран “Орос, Монголын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн”-г тохижуулах, тохижилтын ажлыг эхлүүлэх чиглэлээр ярилцаж, цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн жигүүрт БГД-ийн ЗДТГ-ын албан хаагчид, төмөр замчид, дүүргийн иргэдийн оролцоотой хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлан хамгаалах ажлын зохион байгуулалтыг урьдчилсан байдлаар төлөвлөлөө.
Дээрхи ажлыг хийхэд орон нутгийн хөгжлийн сангаас эхний санхүүжилтийг баталсан тухай Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар танилцуулав.