©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлөх ажлыг дүүргийн удирдлагуудтай хамтарч хийх үүрэг өглөө

Цаг үеийн мэдээ | 2021-04-26 | Энэхүү мэдээг уншсан тоо: 269

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өнгөрсөн долоо хоногийн зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хөл хорионы хугацаанд хот, нийтийн аж ахуйн ажлуудыг эрчимжүүлэх, зам засварын ажлуудыг хийж гүйцэтгэх үүрэг, даалгавар өгсөн. Энэ талаар НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Тухайлбал, авто замын хашлага, босоо тэмдэг, тэмдэглэгээнүүдийг засварлах, шинэчлэх ажлуудаа эрчимжүүлэх хүрээнд 919 тэмдгийн засвар, арчлалт болон шинээр байршуулах ажлыг хийжээ. Мөн явган замын тусгаарлах труба, хайс будах ажлыг дүүргүүдэд зохион байгуулжээ.

Хот, нийтийн аж ахуйн ажлуудыг эрчимжүүлэх үүрэг, чиглэл өгсний дагуу гүүрэн гарц, нүхэн гарц, замын тэмдэг, тэмдэглэгээ, хайсыг угааж, цэвэрлэх ажлыг тогтмол хийж байна. Энэ хүрээнд өнгө үзэмжээ алдсан, зэвэрсэн нийт 4577 метр урт хайс, хашлага будаж, засварлан, Сансарын нүхэн гарц болон 100 айл, Бөмбөгөр, 120 мянгат, 19-р хорооллын гүүрэн гарцуудын гадна, дотор шилэн фасад, тоноглолуудыг угааж цэвэрлэх ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ хийж гүйцэтгэсэн байна.

Мөн нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг сэргээн, засварлах ажлын хүрээнд Махатма Гандигийн хөшөөний ус нэвчиж эвдэрсэн суурийг байгалийн боржин чулуугаар солих, намаг үүсэж, суулт өгсөн хөшөө орчмын 60 ам метр талбайн хөрсийг хуулан, нягтаршуулан хавтан тавих, бичвэрийг солих, орчныг тохижуулах ажлыг хийж, дууссан байна.

Хэлмэгдэгсдийн хөшөөний засварын ажлыг эхлүүлж, суурийн 91.44 ам метр хавтанг хуулж, суурийг шинэчлэх ажил хийгдэж байгаа гэлээ.

ГАЛ ТҮЙМЭР ГАРЧ БОЛЗОШГҮЙ 92 ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЖ, АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭВ

Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх тухай” А/256 дугаар захирамжийн хүрээнд таван байгууллагын  томилогдсон хөдөлгөөнт эргүүл хяналт, шалгалтын ажлыг найман дүүргийн ногоон бүсийн 126 чиглэлд зохион байгуулжээ. Ингэхдээ давхардсан тоогоор 1160 алба хаагч, 422 техник, хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэхэд гал түймэр гарч болзошгүй 92 зөрчил илрүүлж, газар дээр нь арга хэмжээ авч, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж ажилласан байна.

Ногоон бүсэд зорчиж байсан 649 автомашинтай 2271 иргэнд сэрэмжлүүлэг хүргэж ажиллалаа. Мөн ойн сан бүхий газар амьдардаг иргэдэд хөдөлгөөнт эргүүлийн хяналт, шалгалтын хүрээнд түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг танилцуулж, нийт 800 орчим айл өрхөөс түймрийн баталгаа гаргуулсан. Түүнчлэн ойн санд нэвтэрсэн болон нэвтрэхийг завдсан 415 автомашин, 1757 иргэний хөдөлгөөнийг хязгаарлажээ.

ХОТОО УГААХ, АРИУТГАХ АЖЛЫГ ТОГТМОЛ ХИЙХ ЁСТОЙ ГЭЛЭЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хөл хорионы өдрүүдэд хот, нийтийн аж ахуйн ажлууд сайн хийгдэж байгааг онцлоод цаашид Улаанбаатар хотоо угаах, цэвэрлэх, ариутгах ажлыг тогтмол хийж байхыг үүрэг болгов. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн их цэвэрлэгээний талаар танилцуулаад автобусны буудлын угаалга, цэвэрлэгээний ажлыг зургаан бригад хийж байгаа гэлээ.

Гамшгаас хамгаалах Бүх нийтийн нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор сунгасантай холбогдуулан  Хотын дарга Д.Сумъяабазар нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж талбай, байгууллагын өрөө тасалгаа, орон сууцны орц хонгил, цахилгаан шат, нийтийн тээврийн хэрэгслийн хаалга, суудал, бариул, автобусны буудал, хүүхдийн тоглоомын талбай зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчны халдваргүйтгэлийг сайтар хийх үүрэг өглөө.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/251 дүгээр захирамжийн хүрээнд нийтийн эдэлбэрийн газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан хаалт, төмөр шонгуудыг чөлөөлөх ажлыг хөл хорионы хугацаанд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хуулийн дагуу хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Хотын дарга энэхүү ажлыг сайн зохион байгуулж байгааг хэлээд цаашлаад дүүргүүдийн удирдлагуудтай хамтарч нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажлыг үе шаттай  явуулах хэрэгтэй гэлээ.

Мөн “Ковид-19” цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд иргэдийн дархлаажуултын үйл ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн бүртгэл, хуваарь, тээвэрлэлтийн маршрутыг нарийвчлан гаргаж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах үүрэг өгөв.

Шинэ мэдээ

Шинжилгээний байнгын болон явуулын цэгүүд

2021-05-17 | Үзсэн тоо: 12

Д.Сумъяабазар: Хууль бусаар эзэмшиж байгаа газрыг чөлөөлөхөд манлайлан оролцохыг уриалж байна

2021-05-17 | Үзсэн тоо: 4

Баянгол дүүргийн удирдлагууд V, VI, VII, VIII хорооны иргэдтэй “цахимаар уулзаж”, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

2021-05-17 | Үзсэн тоо: 243

Баянголчууд сургууль, цэцэрлэгийн хашаагаа ногоон болгосон дүүрэг болно

2021-05-15 | Үзсэн тоо: 1586

Ө.Сумъяабаатар: Дүүргийнхээ 63 мянган өрхөөс ШИЛДЭГ НЬ БОЛЖ, БУСДАДАА ҮЛГЭРЛЭСЭН ТА НАРТАА БАЯРЛАЛАА

2021-05-15 | Үзсэн тоо: 682

Ө.Сумъяабаатар: Хотынхоо хөгжилд онцгой хувь нэмэр оруулж буй та бүхэндээ дүүргийнхээ 220 мянга гаруй иргэнийхээ өмнөөс баярлалаа

2021-05-14 | Үзсэн тоо: 420

Баянгол дүүргийн хүндэт иргэд тодорлоо

2021-05-14 | Үзсэн тоо: 368

Баянгол дүүрэг “ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-2021” болзолт уралдааныг зарлалаа

2021-05-14 | Үзсэн тоо: 1326

БГД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс худалдаа, үйлчилгээ явуулж буй 43 объектод хяналт шалгалт хийлээ  

2021-05-13 | Үзсэн тоо: 436

Ө.Сумъяабаатар: Цар тахлын амаргүй цаг үед иргэдийнхээ төлөө ажиллаж байгаа сувилагч та нартаа баярлалаа

2021-05-12 | Үзсэн тоо: 317

Ө.Сумъяабаатар: Дүүргийн бүх удирдлага ИРГЭД болон ХОРООДОД тулгамдаж буй асуудлын талаар нэгдсэн нэг ойлголттой болох ёстой

2021-05-11 | Үзсэн тоо: 403

Вакцины I тун хийлгээд халдвар авсан бол II тунг 21 хоногийн дараа хийлгэнэ

2021-05-11 | Үзсэн тоо: 225

Баянгол дүүрэгт нөөцийн махны худалдааг амралтын өдрүүдэд зохион байгуулна

2021-05-10 | Үзсэн тоо: 825

Нөхөн сэргээлтийг чанар, стандартын дагуу хийлгэхэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо

2021-05-10 | Үзсэн тоо: 5

БГД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс хязгаарлалт тогтоохгүй худалдаа, үйлчилгээ явуулж буй 95 объектод шалгалт хийлээ

2021-05-10 | Үзсэн тоо: 292

Их уншигдсан мэдээ

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 2892

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2283

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 2194

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2153

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2113

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 1694

Төрийн дээд одон медаль гардуулан өглөө

2021-02-24 | Үзсэн тоо: 1615

Баянголчууд сургууль, цэцэрлэгийн хашаагаа ногоон болгосон дүүрэг болно

2021-05-15 | Үзсэн тоо: 1586

Өнөөдөр Баянгол дүүрэгт ажиллах дархлаажуулалтын цэгүүд

2021-04-23 | Үзсэн тоо: 1394

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нар дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа

2021-03-30 | Үзсэн тоо: 1382

Д.Мөнхбаатар: ААН, албан байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг баримтлах журмыг чанд сахиулж, биелэлтийг хангаж ажиллах хэрэгтэй

2021-02-23 | Үзсэн тоо: 1378

Баянгол дүүрэг “ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-2021” болзолт уралдааныг зарлалаа

2021-05-14 | Үзсэн тоо: 1326

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 1272

БГД-т байрлах МҮИС-ийн дотуур байранд 600 ор дэлгэх бэлтгэл ажлыг бүрэн хангахыг үүрэг болголоо

2021-05-04 | Үзсэн тоо: 1174

ӨНӨӨДӨР БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭМТ-ИЙН 132 ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД КОРОНАВИРУСИЙН ВАКЦИНД ХАМРАГДЛАА

2021-02-23 | Үзсэн тоо: 1130

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.