©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

БГД-т байрлах МҮИС-ийн дотуур байранд 600 ор дэлгэх бэлтгэл ажлыг бүрэн хангахыг үүрэг болголоо

Цаг үеийн мэдээ | 2021-05-04 | Энэхүү мэдээг уншсан тоо: 1174

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар боллоо. Зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон дүүргийн удирдах ажилтнууд, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нар оролцлоо.

Хурлын эхэнд өнгөрсөн долоо хоногт болсон Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг  даалгаврын ажлын биелэлт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцууллаа.  Тодруулбал, дүүргийн Засаг даргын 01 дүгээр Албан даалгаврын биелэлт, дүүргийн нутаг дэвсгэр дэх эвдэрсэн камер, гэрэлтүүлгийн ажлын талаар танилцуулж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн. Үүнд, дүүргийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх, ногоон байгууламжийг нэмэх, мод тарих, ургуулах, төгөлжүүлэх, арчлах, зүлэгжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулах. Гудамж, зам талбай дахь орц гарц гаргах ажлын хүрээнд тухайн газрын зөрчлийг арилгаж, орчны зам засвар, тохижилт, тэмдэг тэмдэглэгээг байршуулах зэрэг ажлыг шуурхай зохион байгуулах талаар санал солилцсон. Мөн БГД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт замыг өргөтгөх ажлыг хийхтэй холбоотойгоор зам дагуу байрласан гаражийг буулгах. Энэ ажлыг эхлэхээс өмнө оршин суугчид болон гараж эзэмшигчдэд  мэдэгдэл хүргүүлж бэлтгэл ажлыг хангахыг холбогдох албаны хүмүүст чиглэл болгосон юм.  

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга дараах үүрэг даалгаврыг өгсөн. Үүнд:  

  • Коронавируст /Ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамруулах, сурталчлан таниулах, зохион байгуулалтын ажлыг эрчимжүүлж. Үүнтэй холбоотойгоор хороодын Засаг дарга болон Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд, Сургуулийн захирлуудыг нэгдсэн зөв зохион байгуулалтад оруулж, олон нийт рүү хандсан нөлөөллийн ажлыг ажлыг зохион байгуулах. Цар тахлын үед гэрээсээ ажиллаж буй төрийн албан хаагчдыг дайлчилж CALL CENTER ажиллуулах, ингэснээр вакцинжуулалтын талаар иргэдэд зөв мэдээлэл өгүүлэх.
  • Хөл хорионы дэглэмийг шат дараатай бууруулахаас өмнө БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах Монголын Үндэсний Их Сургууль /МҮИС/-ийн дотуур байранд 600 ор дэлгэх бэлтгэл ажлыг бүрэн хангах. Тус эмнэлэгт ажиллах эрүүл мэндийн ажилтнууд болон цагдаагийн болон мэргэжлийн хяналтын алба хаагчид ямар хуваарь, чиг үүргийн дагуу ажиллах төлөвлөгөөг яаралтай баталж, зохион байгуулалтын ажилдаа орох.  
  • Дүүргийн хэмжээнд халдваргүйжүүлэлт, ариутгалын ажлыг эрчимтэй зохион байгуулах. Нийтийн эзэмшлийн талбай болон тоглоомын талбай, байрны орц, цахилгаан шат зэргийг ариутгаж халдваргүйжүүлэх. СӨХ-гүй байруудад онцгойлон анхаарал хандуулах.   
  • Гэртээ тусгаарлалтад байгаа иргэдийг витаминжуулах ажлыг үргэлжлүүлэх. Ингэхдээ өмнө нь гэрийн тусгаарлалтад байсан 500 иргэнийг витаминжуулалтын багц олгосон бол энэ ажлыг үргэлжлүүлж одоо гэрийн тусгаарлалтад байгаа 500 иргэнд мөн дээрх багцыг олгох.
  • Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн дээр өгсөн үүргийн дагуу дүүргийн хэмжээнд авто замын засвар шинэчлэл, нөхөөс, тэмдэг, тэмдэглэгээг будах, явган хүний гарц, цагаан шугамыг угаах зэрэг ажлуудаа эрчимжүүлэх. Дүүргийн хэмжээнд түгжрэл хамгийн их үүсдэг авто зам, осол их гардаг цэгүүдийг тодорхойлох. Дүүргийн Замын цагдаагийн газраас хэлтэс энэ ажилд анхаарлаа хандуулж хэрэв шаардлагатай бол авто замын түгжрэлийг бууруулах асуудлаар Замын хөдөлгөөнийг удирдах төв болон Нийслэлийн удирдлагуудтай ярилцаж шийдвэрлэх болно гэсэн юм.

Шинэ мэдээ

Шинжилгээний байнгын болон явуулын цэгүүд

2021-05-17 | Үзсэн тоо: 12

Д.Сумъяабазар: Хууль бусаар эзэмшиж байгаа газрыг чөлөөлөхөд манлайлан оролцохыг уриалж байна

2021-05-17 | Үзсэн тоо: 4

Баянгол дүүргийн удирдлагууд V, VI, VII, VIII хорооны иргэдтэй “цахимаар уулзаж”, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

2021-05-17 | Үзсэн тоо: 247

Баянголчууд сургууль, цэцэрлэгийн хашаагаа ногоон болгосон дүүрэг болно

2021-05-15 | Үзсэн тоо: 1586

Ө.Сумъяабаатар: Дүүргийнхээ 63 мянган өрхөөс ШИЛДЭГ НЬ БОЛЖ, БУСДАДАА ҮЛГЭРЛЭСЭН ТА НАРТАА БАЯРЛАЛАА

2021-05-15 | Үзсэн тоо: 683

Ө.Сумъяабаатар: Хотынхоо хөгжилд онцгой хувь нэмэр оруулж буй та бүхэндээ дүүргийнхээ 220 мянга гаруй иргэнийхээ өмнөөс баярлалаа

2021-05-14 | Үзсэн тоо: 420

Баянгол дүүргийн хүндэт иргэд тодорлоо

2021-05-14 | Үзсэн тоо: 368

Баянгол дүүрэг “ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-2021” болзолт уралдааныг зарлалаа

2021-05-14 | Үзсэн тоо: 1328

БГД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс худалдаа, үйлчилгээ явуулж буй 43 объектод хяналт шалгалт хийлээ  

2021-05-13 | Үзсэн тоо: 436

Ө.Сумъяабаатар: Цар тахлын амаргүй цаг үед иргэдийнхээ төлөө ажиллаж байгаа сувилагч та нартаа баярлалаа

2021-05-12 | Үзсэн тоо: 317

Ө.Сумъяабаатар: Дүүргийн бүх удирдлага ИРГЭД болон ХОРООДОД тулгамдаж буй асуудлын талаар нэгдсэн нэг ойлголттой болох ёстой

2021-05-11 | Үзсэн тоо: 403

Вакцины I тун хийлгээд халдвар авсан бол II тунг 21 хоногийн дараа хийлгэнэ

2021-05-11 | Үзсэн тоо: 225

Баянгол дүүрэгт нөөцийн махны худалдааг амралтын өдрүүдэд зохион байгуулна

2021-05-10 | Үзсэн тоо: 825

Нөхөн сэргээлтийг чанар, стандартын дагуу хийлгэхэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо

2021-05-10 | Үзсэн тоо: 5

БГД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс хязгаарлалт тогтоохгүй худалдаа, үйлчилгээ явуулж буй 95 объектод шалгалт хийлээ

2021-05-10 | Үзсэн тоо: 292

Их уншигдсан мэдээ

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 2892

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2283

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 2195

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2153

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2113

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 1694

Төрийн дээд одон медаль гардуулан өглөө

2021-02-24 | Үзсэн тоо: 1615

Баянголчууд сургууль, цэцэрлэгийн хашаагаа ногоон болгосон дүүрэг болно

2021-05-15 | Үзсэн тоо: 1586

Өнөөдөр Баянгол дүүрэгт ажиллах дархлаажуулалтын цэгүүд

2021-04-23 | Үзсэн тоо: 1394

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нар дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа

2021-03-30 | Үзсэн тоо: 1382

Д.Мөнхбаатар: ААН, албан байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг баримтлах журмыг чанд сахиулж, биелэлтийг хангаж ажиллах хэрэгтэй

2021-02-23 | Үзсэн тоо: 1378

Баянгол дүүрэг “ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-2021” болзолт уралдааныг зарлалаа

2021-05-14 | Үзсэн тоо: 1328

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 1272

БГД-т байрлах МҮИС-ийн дотуур байранд 600 ор дэлгэх бэлтгэл ажлыг бүрэн хангахыг үүрэг болголоо

2021-05-04 | Үзсэн тоо: 1174

ӨНӨӨДӨР БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЭМТ-ИЙН 132 ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД КОРОНАВИРУСИЙН ВАКЦИНД ХАМРАГДЛАА

2021-02-23 | Үзсэн тоо: 1130

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.