©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Ө.Сумъяабаатар: Дүүргийн бүх удирдлага ИРГЭД болон ХОРООДОД тулгамдаж буй асуудлын талаар нэгдсэн нэг ойлголттой болох ёстой

Цаг үеийн мэдээ | 2021-05-11 | Энэхүү мэдээг уншсан тоо: 440

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн цахимаар боллоо. Зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон дүүргийн удирдах ажилтнууд, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нар оролцлоо.

Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн долоо хоногт дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар товч танилцуулснаас гадна дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс дүүргийн хэмжээнд осол их гарч, түгжрэл үүсгэдэг замын ачааллыг бууруулах чиглэлээр авах зарим арга хэмжээний талаарх төлөвлөгөө, дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийнхэн энэ онд хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Замын ачааллыг бууруулах төлөвлөгөөг зардал мөнгө багатайгаар хэрхэн зөв зохион байгуулах талаар дахин судлахыг үүрэг болгов

Дүүргийн Засаг дарга хөл хорио тавигдаж, замын ачаалал нэмэгдэж байгаатай холбоотойгоор зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч болох талаар төлөвлөгөө гаргаж танилцуулах үүргийг холбогдох газар өгсөн. Үүний дагуу дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бууруулах болон зарим уулзварын гэрлэн дохиог өөрчлөх зэрэг саналыг боловсруулснаа танилцуулсан. Танилцуулгын дараа дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Замын цагдаагийн хэлтсээс дүүргийн хэмжээнд осол их гарч, түгжрэл үүсгэдэг замын ачааллыг бууруулах чиглэлээр хийсэн танилцуулгаа дахин эргэн харж аль болох их хөрөнгө мөнгө шаардахгүйгээр, өөрсдийн боломжид тулгуурлан, зардал төсөв багатайгаар хэрхэн зохион байгуулж болох талаар мэдээлэл өгөөрэй гэв.

57 өвчтөн эмчилж, 13 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарчээ

МҮИС-ийн дотуур байранд Коронавируст халдвар (Ковид-19)-ын халдвар авч гэрийн тусгаарлалтад эмчлэгдэж байгаа иргэдийг татан авч эмчлэх 600 ор дэлгэх ажлыг зохион байгуулалтаар хангах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж танилцуулах үүргийг дүүргийн Засаг дарга өгсөн. Тэгвэл дээрх үүрэг даалгаврын хэрэгжилтийн хүрээнд тус сургуулийн удирдлагуудтай гэрээ байгуулж тавдугаар сарын 05-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Ингэснээр эмнэлгийн зориулалттай 300, тусгаарлалтын зориулалттай 260 ор дэлгэсэн бөгөөд тавдугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 57 өвчтөн эмчилж,13 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан байна.

Баянгол дүүрэгт дархлаажуулалтад хамрагдах 147,580 иргэнээс 19,360 иргэн эхний тунд хамрагдаагүй байна

Баянгол дүүргийн хэмжээнд 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дархлаажуулалтын ажил үргэлжилж байна. БГД-т коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад 147,580 (18-аас дээш насны) иргэн хамрагдах юм. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын эхний тунд 102,460 иргэн хамрагдсан бол давтан тунд 39,300 иргэн хамрагдсан байна. Харин нийт хамрагдах иргэдийн 19,360 иргэн буюу 13,1 хувь нь эхний тундаа хамрагдаагүй байгаа юм. Мөн коронавируст  халдвар авсан 759 өрхийн 826 иргэн гэрийн хяналтад, ойрын хавьтал болох 2006 иргэн дүүргийн 1-25 дугаар хорооны ӨЭМТ-ийн эмч сувилагчийн хяанлтад байна.

Дүүргийн хэмжээнд 19 байршилд 122 зөрчлийн судалгааг гаргаж, мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/251 дугаар захирамж гаргасан. Тэгвэл энэхүү захирамжийн дагуу дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 27 байршилд 27 зөрчил, А/250 дугаар захирамжийн дагуу  19 байршилд 122 зөрчлийн судалгааг гаргаж, мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ. Мөн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс хашаа хайс, гудамж, зам талбай дахь орц гарц гаргах тухайн газрын зөрчлийг арилгасны дараа орчны зам засвар, тохижилт, тэмдэг, тэмдэглэгээг байршуулах зэрэг ажлыг гүйцэтгэхээр бэлтгэл ажлаа хангасан байна.

Баянголчууд “Өрх бүр хашаандаа мод тарья” уриалгыг дэмжинэ

Нийслэлийн засаг дарга “Өрх бүр хашаандаа мод тарья” арга хэмжээг зохион байгуулах тухай захирамж гаргасан. Тэгвэл дүүргийн нутаг дэвсгэрт “Өрх бүр хашаандаа мод тарья” уриатайгаар тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ногоон байгууламжийг нэмэх, мод тарих, ургуулах, арчлах ажлыг “Баянгол-Агропарк” ОНӨТҮГ, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэстэй хамтран зохион байгуулахаар болсноо танилцууллаа. Мөн дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 238 СӨХ-нд орчны 50 метр хүртэлх талбайн хогийн ургамлыг цэвэрлэх, СӨХ-ны харьяа байрны ойр орчмын модыг арчлах, хэлбэржүүлэх үүрэг даалгаврыг өгснөөс гадна дүүргийн 1, 3, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Замчдын гудамж дагуух модны арчлалт, хэлбэржүүлэх ажлыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-тай хамтран зохион байгуулжээ.  

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар зарим үүрэг чиглэлийг өгсөн. Тухайлбал, дүүргийн  Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийнхэн энэ онд хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний талаар танилцуулсан төлөвлөгөөгөө дахин боловсронгуй болгох. Хороодод энэ чиглэлээр ямар ажил хийгдэх талаарх мэдээллийг илүү нарийвчилж тодорхой болгох. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд болон харьяа газар хэлтсийн дарга нарыг Баянгол дүүргийн 25 хорооны иргэдтэй хийж буй “Цахим уулзалт”-д идэвхтэй оролцох, иргэдийн дуу хоолойг сонсох, хороо, дүүрэгт ямар асуудал тулгамдаж буй талаар нарийн мэдээлэлтэй болох. Мөн хороодын нэг жилийн богино хугацааны болон дөрвөн жилийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөний талаар нэгдсэн нэг ойлголттой болох ёстой. Иймд үлдсэн 21 хорооны иргэдтэй уулзах уулзалтад идэвхтэй оролцоорой" гэв.

Мөн ирэх долоо хоногт болох ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Газар зохион байгуулалтын албаныхан хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулга хийхийг үүрэг болголоо.  

Шинэ мэдээ

“Барс” зах болон “Ачлал” их дэлгүүрийн арын талбайг ЦЭЦЭРЛЭГТ хүрээлэн болгох тендер зарлагдлаа

2021-06-15 | Үзсэн тоо: 1080

Баянгол дүүргийн хэмжээнд 3000 мкв талбайг зүлэгжүүлж, мод тарьж байна

2021-06-14 | Үзсэн тоо: 123

Баянгол дүүргийн залуучуудын элчээр жүжигчин Т.Хулан сонгогдлоо  

2021-06-14 | Үзсэн тоо: 175

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3574

Ө.Сумъяабаатар: Үерийн аюултай гэж үзэж байгаа газрын мэдээллийг гаргаж, их цэвэрлэгээний ажлыг эхлүүлье  

2021-06-11 | Үзсэн тоо: 621

БГД-т 2021 онд шинээр тавигдах автозамын нэг болох дунд замын өргөтгөл, шинэчлэлийг ажлыг эхлүүллээ

2021-06-07 | Үзсэн тоо: 1518

Гандангийн ерөнхий хэв маягийг алдуулахгүйгээр төлөвлөлт хийнэ

2021-06-07 | Үзсэн тоо: 279

Баянгол дүүрэгт хоёр нүхэн, хоёр гүүрэн гарц барина

2021-06-07 | Үзсэн тоо: 82

Д.Сумъяабазар: Гандангийн 53 га газарт иргэдтэй ярилцаж, төлөвлөлт хийнэ

2021-06-07 | Үзсэн тоо: 123

Ажил үйлсээрээ манлайлсан эрхмүүдэд төрийн одон медаль гардууллаа

2021-06-02 | Үзсэн тоо: 394

Ө.Сумъяабаатар: Бороо орсноос үүдэн гарсан замын эвдрэл гэмтлийг яаралтай засъя

2021-05-31 | Үзсэн тоо: 64

БГД-т замын ажил гүйцэтгэх компанийнхантай уулзаж, газар дээр нь ажиллалаа

2021-05-30 | Үзсэн тоо: 370

Ажил үйлсээрээ манлайлсан эрхмүүдэд төрийн дээд одон медаль гардууллаа

2021-05-27 | Үзсэн тоо: 403

Ө.Сумъяабаатар: Нийслэлийн болон дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелэлтийг хангаж ажилла

2021-05-25 | Үзсэн тоо: 48

Цар тахлын үед гэр хорооллын 8600 өрхөд шахмал түлш, үнэ төлбөргүй олгосон нь том дэмжлэг болсон

2021-05-24 | Үзсэн тоо: 23

Их уншигдсан мэдээ

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4002

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 3694

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3574

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3275

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2327

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2182

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2148

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2114

Баянголчууд “Байгалиа хамгаалъя” аянд нэгдлээ

2021-05-15 | Үзсэн тоо: 1942

Баянгол дүүрэг “ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-2021” болзолт уралдааныг зарлалаа

2021-05-14 | Үзсэн тоо: 1834

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 1742

Төрийн дээд одон медаль гардуулан өглөө

2021-02-24 | Үзсэн тоо: 1659

БГД-т 2021 онд шинээр тавигдах автозамын нэг болох дунд замын өргөтгөл, шинэчлэлийг ажлыг эхлүүллээ

2021-06-07 | Үзсэн тоо: 1518

Өнөөдөр Баянгол дүүрэгт ажиллах дархлаажуулалтын цэгүүд

2021-04-23 | Үзсэн тоо: 1468

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нар дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа

2021-03-30 | Үзсэн тоо: 1396

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.