©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Ө.Сумъяабаатар: Цар тахлын амаргүй цаг үед иргэдийнхээ төлөө ажиллаж байгаа сувилагч та нартаа баярлалаа

Цаг үеийн мэдээ | 2021-05-12 | Энэхүү мэдээг уншсан тоо: 362

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нар өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд очиж, цар тахал гарсан энэ амаргүй цаг үед эрүүл мэндийн салбарын ачааны хүндээс үүрэлцэж, үйлчлүүлэгч бүрийнхээ эрүүл мэнд, амь насны төлөө хичээнгүйлэн ажиллаж буй эмнэлгийн тусгай ажилтан нийт сувилагч нартаа  Олон улсын сувилагчдын баярын мэндийг хүргэлээ.

Арга хэмжээний эхэнд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож буй эмч эмнэлгийн ажилтнууд болон хүрэлцэн ирсэн зочид маань бүгд “Ковид-19”-ийн эсрэг вакцины хоёр дахь тундаа бүрэн хамрагдсан гэдгийг онцлоод “2020, 2021 он нийгмийн эрүүл мэндийн хувьд халдварт өвчин гарсан, ажил ундарсан жил байлаа. “Ковид-19”-ийн нөхцөл байдал, вакцинжуулалт, түр тусгаарлах байр гээд коронавирусын халдварын энэ амаргүй үед эмч нартайгаа мөр зэрэгцэн хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж байгаа сувилагч та нартаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: “Өнөөдөр "Олон улсын сувилагчдын өдөр" тохиож байна. Миний ээж амьдралынхаа 35 жилийг сувилахуйн үйлсэд зориулсан сувилагч хүн. Сувилагчийн ажил хэчнээн хүнд, хариуцлагатай хэрнээ хэчнээн буянтай, ариун үйлс байдгийг ээжээрээ жишээлэн ойлгож, хүндэтгэж явдаг. Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа үе үеийн сувилагч, мэргэжилтэн Та бүхэндээ "Олон улсын сувилагчдын өдөр"-ийн мэндийг хүргэж, энэрэн сувилах буянт үйлсэд тань амжилт хүсье” гэсэн юм.

Дараа нь Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар сувилагч нартаа хандан талархлын үгээ хэлсэн. Тэрбээр “Цар тахал гарсан энэ онцгой цаг үед дүүргийнхээ 63 мянган өрх, 231.000 иргэнийхээ эрүүл мэндийн төлөө бидэнтэй хамтран ажиллаж байгаа СУВИЛАГЧ ТА бүхнийхээ баярыг хуваалцаж байгаадаа баяртай байна. Та бүхний хүч дэмжлэгээр манай дүүрэг өнөөдөр нийт иргэдийнхээ 90 гаруй хувийг “Ковид-19”-ийн эсрэг вакцинжуулалтын эхний тунд хамруулж чадлаа. Миний бие дүүргийн Засаг даргын хувьд дүүргийнхээ эрүүл мэндийн төвийн үйлчилгээг иргэддээ хүртээмжтэй байлгах, та бүхний ажлын орчинг сайжруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахын төлөө хичээж ажиллах болно. Мөн дүүргийн Эрүүл мэндийн төв байрладаг иргэдийн хэлж заншсанаар “Модны 2”-ын замыг дөрвөн эгнээ болгох, ингэснээр иргэд маань Эрүүл мэндийн төвөөрөө ямар нэг хүндрэлгүй, түргэн шуурхай үйлчлүүлэх боломжоор хангахын тулд зарим томоохон бүтэн байгуулалтын ажлыг хийхээр ажиллаж байна. Дүүргийн хэмжээнд хийх томоохон бүтээн байгуулалтын ажлын төсөв санхүүг улсын төсөвт суулгахад манай дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын дэмжлэг маш их бий” хэмээн онцолсон юм.

Ташрамд мэдээлэхэд, Монгол Улс өнөөдрийн байдлаар 13,112 сувилагчтай бөгөөд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нь 399 эмч мэргэжилтэнтэйгээс 153 нь эмнэлгийн тусгай мэргэжилтэн сувилагч ажилладаг. Өнөөдрийн арга хэмжээнд дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилагч нараас гадна Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч нар оролцсон юм.

Шинэ мэдээ

“Барс” зах болон “Ачлал” их дэлгүүрийн арын талбайг ЦЭЦЭРЛЭГТ хүрээлэн болгох тендер зарлагдлаа

2021-06-15 | Үзсэн тоо: 1080

Баянгол дүүргийн хэмжээнд 3000 мкв талбайг зүлэгжүүлж, мод тарьж байна

2021-06-14 | Үзсэн тоо: 123

Баянгол дүүргийн залуучуудын элчээр жүжигчин Т.Хулан сонгогдлоо  

2021-06-14 | Үзсэн тоо: 175

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3574

Ө.Сумъяабаатар: Үерийн аюултай гэж үзэж байгаа газрын мэдээллийг гаргаж, их цэвэрлэгээний ажлыг эхлүүлье  

2021-06-11 | Үзсэн тоо: 621

БГД-т 2021 онд шинээр тавигдах автозамын нэг болох дунд замын өргөтгөл, шинэчлэлийг ажлыг эхлүүллээ

2021-06-07 | Үзсэн тоо: 1518

Гандангийн ерөнхий хэв маягийг алдуулахгүйгээр төлөвлөлт хийнэ

2021-06-07 | Үзсэн тоо: 279

Баянгол дүүрэгт хоёр нүхэн, хоёр гүүрэн гарц барина

2021-06-07 | Үзсэн тоо: 82

Д.Сумъяабазар: Гандангийн 53 га газарт иргэдтэй ярилцаж, төлөвлөлт хийнэ

2021-06-07 | Үзсэн тоо: 123

Ажил үйлсээрээ манлайлсан эрхмүүдэд төрийн одон медаль гардууллаа

2021-06-02 | Үзсэн тоо: 394

Ө.Сумъяабаатар: Бороо орсноос үүдэн гарсан замын эвдрэл гэмтлийг яаралтай засъя

2021-05-31 | Үзсэн тоо: 64

БГД-т замын ажил гүйцэтгэх компанийнхантай уулзаж, газар дээр нь ажиллалаа

2021-05-30 | Үзсэн тоо: 370

Ажил үйлсээрээ манлайлсан эрхмүүдэд төрийн дээд одон медаль гардууллаа

2021-05-27 | Үзсэн тоо: 403

Ө.Сумъяабаатар: Нийслэлийн болон дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелэлтийг хангаж ажилла

2021-05-25 | Үзсэн тоо: 48

Цар тахлын үед гэр хорооллын 8600 өрхөд шахмал түлш, үнэ төлбөргүй олгосон нь том дэмжлэг болсон

2021-05-24 | Үзсэн тоо: 23

Их уншигдсан мэдээ

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4002

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 3694

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3574

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3275

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2327

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2182

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2148

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2114

Баянголчууд “Байгалиа хамгаалъя” аянд нэгдлээ

2021-05-15 | Үзсэн тоо: 1942

Баянгол дүүрэг “ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-2021” болзолт уралдааныг зарлалаа

2021-05-14 | Үзсэн тоо: 1834

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 1742

Төрийн дээд одон медаль гардуулан өглөө

2021-02-24 | Үзсэн тоо: 1659

БГД-т 2021 онд шинээр тавигдах автозамын нэг болох дунд замын өргөтгөл, шинэчлэлийг ажлыг эхлүүллээ

2021-06-07 | Үзсэн тоо: 1518

Өнөөдөр Баянгол дүүрэгт ажиллах дархлаажуулалтын цэгүүд

2021-04-23 | Үзсэн тоо: 1468

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нар дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа

2021-03-30 | Үзсэн тоо: 1396

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.