©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Ө.Сумъяабаатар: Хотынхоо хөгжилд онцгой хувь нэмэр оруулж буй та бүхэндээ дүүргийнхээ 220 мянга гаруй иргэнийхээ өмнөөс баярлалаа

Цаг үеийн мэдээ | 2021-05-14 | Энэхүү мэдээг уншсан тоо: 511

Монголын татварын албанаас жил бүр уламжлал болгон явуулдаг “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг энэ жил цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан долоо хоногийн турш “ТАНЫ ТӨЛСӨН ТАТВАР, ТАХЛЫГ ДАВАХ ДЭМ” уриан дор цахим хэлбэрээр зохион байгуулж буй билээ. Тэгвэл Баянгол дүүргийнхэн өнөөдөр шилдэг татвар төлөгчдөө тодруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Тодруулбал, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, нийслэл хот болон дүүргийнхээ иргэдийн эрүүл энх, аз жаргалтай амьдрах нөхцөлийг хангахад үнэтэй хувь нэмэр оруулж буй татвар төлөгчдөө Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга Ү.Амартүвшин болон албаны бусад хүмүүс хүндэтгэн хүлээн авч уулзан, “Шилдэг татвар төлөгчдийн өдрүүд-2021” шагналыг гардуулсан юм.

Шагнал гардуулах ёслолын үеэр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулж буй татвар төлөгч та бүхэндээ Татвар төлөгчдийн өдрийн мэндийг дэвшүүлье. Энэ жил манай дүүргийн хувьд томоохон бүтээн байгуулалтын ажил их хийгдэнэ. Дэд бүтцийн салбарт ч, боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалтын ажлыг үе шаттайгаар хийх болно. Өнөөдөр энд цугларсан та бүхэн улс эх орныхоо хөгжилд онцгой үүрэгтэй хүмүүс. Учир нь та бүхэн улс, нийслэлийн төсвийг бүрдүүлдэг аж ахуй нэгж, хувь хүмүүсийн төлөөл нь. Цар тахал гарсан энэ үед дүүргийн төсөв бүрдүүлэхэд мэдээж амаргүй хүнд байгаа. Гэхдээ манай дүүргийн хувьд энэ оны нэгдүгээр улирлын татвар хураамж 110 орчим хувьтай бүрдсэн. Энэ бол манай дүүргийн Татварын алба мөн татвар төлөгч та бүхэн хариуцлагатай байгаагийн илрэл юм. Манай дүүрэг бусад дүүргээс онцлогтой. Жижиг дунд бизнес эрхлэгчид, том худалдааны төвүүд, төрийн байгууллагууд гээд хамгийн олон татвар төлөгчтэй. Тухайлбал, 3, 4 дүгээр хороололд худалдаа үйлчилгээ эрхлэгчид маань дүүрэг, нийслэлийн төсөвт их хэмжээний татвар төлдөг. Тэр ч утгаараа тухайн орчин, гудамжийг сайжруулахад та бүхний саналыг авч, тусгах ёстой. Энэ асуудал дээр татвар төлөгч та бүхэн ямар саналтай байгаагаа хэлээрэй. Бид сонсоно. Санал санаачилгыг тань дэмжинэ. Бид бүхэн "Ковид-19" цар тахлын амаргүй үед ажиллаж байна. Ер нь цаашдаа том хэмжээний хөрөнгө оруулалттай ажлыг хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах болно. Энэ ташрамд хэлэхэд дүүргийн Засаг даргын 2022, 2023, 2024 онд дүүрэгтэй хийх ажлын төлөвлөгөөг боловруулж дууссан гэдгээ Та бүхэндээ онцлон хэлье. Дүүргийнхээ хөгжилд онцгой хувь нэмэр оруулж буй та бүхэндээ дүүргийнхээ 220 мянга гаруй иргэнийхээ өмнөөс баярлалаа гэж хэлье” гэсэн юм.

Татварын ерөнхий газраас шилдэг татвар төлөгчөөр шагнагдсан

  • Шилдэг татвар төлөгч “Гермес центр” ХХК

БГД-ийн шилдэг татвар төлөгч Аж ахуйн нэгжүүд:

  1. “Амтат цамхаг” ХХК  (540.7 сая ₮ төлсөн)
  2.  “Тэмүүлэн-Од” ХХК (518.9 сая ₮ төлсөн)
  3.  “Нэкст натур” ХХК  (421.0 сая ₮ төлсөн)
  4. Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд (127.8 сая төлсөн)
  5. “Өндөр хөхийн хөгжил” ХХК (358.9 сая ₮ төлсөн)
  6. “Вагнер Ази спин” ХХК (149.3 сая ₮ төлсөн)
  7. “Сансарсүлжээ” ХХК  (104.8 сая ₮ төлсөн)

Шилдэг татвар төлөгч иргэд

  1. Батсүрэн Итгэл төлсөн татвар 50.0 сая төгрөг
  2. Түвшинжаргал Баясгалан төлсөн татвар 34.9 сая төгрөг

Хамгийн их цахим төлбөрийн баримт илгээж, тайлагнасан бизнес эрхлэгч иргэд

  1. Дагва Ганболд Борлуулалтын орлого 2,649.2 сая ₮, 106’047 ширхэг баримт хэвлэсэн
  2. Пунцаг Байгалмаа Борлуулалтын орлого 2,2174.7 сая ₮, 89’897 ширхэг баримт хэвлэсэн
  3. Буянтай Амарсайхан  Борлуулалтын орлого 520.0 сая ₮, 83’225 ширхэг баримт хэвлэсэн

Түүнчлэн Татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд Монголын татварын алба, Татварын ерөнхий газраас шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж, дүүргийн шилдэг татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж болон Татварын ерөнхий газраас хүүхэд багачууд буюу ирээдүйн татвар төлөгчдийн дунд “гар зураг”, “тикток” бичлэгийн уралдааныг зохион байгуулсан. Тэгвэл энэ жилийн гар зураг, тик ток бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон сурагчдад шагнал гардууллаа.

Татварын ерөнхий газраас хүүхэд багачууд буюу ирээдүйн татвар төлөгчдийн дунд “гар зураг”, “тикток” бичлэгийн уралдааны ялагчид:

  1.  2021 оны Бага ангийн сурагчдийн дунд зохион байгуулагдсан гар зургийн уралдаанд 1-р байр (тэргүүн байр) эзэлсэн Баянгол дүүргийн Монгени цогцолбор сургуулийн 4-д ангийн сурагч Э.Содбилэг  
  2. 2021 оны Бага ангийн сурагчдийн дунд зохион байгуулагдсан гар зургийн уралдаанд 2-р байр эзэлсэн Баянгол дүүргийн Монгени цогцолбор сургуулийн 2-г ангийн сурагч Б. Жаргалан
  3. 2021 оны Бага ангийн сурагчдийн дунд зохион байгуулагдсан гар зургийн уралдаанд шалгарсан Баянгол дүүргийн Монгени цогцолбор сургуулийн 4-д ангийн сурагч Б.Цолмон
  4.  2021 оны Ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан гар зургийн уралдаанд шагналт байранд шалгарсан Баянгол дүүргийн 13-р сургуулийн 12-Б ангийн сурагч Э.Энхжин
  5. 2021 оны Ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан гар зургийн уралдаанд шагналт байранд шалгарсан Баянгол дүүргийн “Сэтгэмж” цогцолбор сургуулийн 12-в ангийн сурагч А.Баяржаргал
  6. 2021 оны  Тикток бичлэгийн уралдаанд тусгай байранд шалгарсан Баянгол дүүргийн Оюуны ундраа цогцолбор сургуулийн 11-4 ангийн сурагч Б.Таскын
  7. 2021 оны  Тикток бичлэгийн уралдаанд шагналт байранд шалгарсан Баянгол дүүргийн  Оюуны ундраа цогцолбор сургуулийн 11-1 ангийн сурагч Б.Толкын нар тус тус шалгарсан байна.

Ташрамд мэдээлэхэд, Монгол Улсын Засгийн газраас “Ковид-19” цар тахлын үед авч хэрэгжүүлсэн ард иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний хүрээнд Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хууль батлагдаж, хуулийн дагуу  Улаанбаатар хотын хэмжээнд 2020 онд 18.099 аж ахуйн нэгж, байгууллагын 512.102 ажиллагсдын 172.1 тэрбум төгрөгийн татварыг чөлөөлж, иргэдийн гар дээр үлдээсэн байна.

Шинэ мэдээ

“Барс” зах болон “Ачлал” их дэлгүүрийн арын талбайг ЦЭЦЭРЛЭГТ хүрээлэн болгох тендер зарлагдлаа

2021-06-15 | Үзсэн тоо: 1080

Баянгол дүүргийн хэмжээнд 3000 мкв талбайг зүлэгжүүлж, мод тарьж байна

2021-06-14 | Үзсэн тоо: 123

Баянгол дүүргийн залуучуудын элчээр жүжигчин Т.Хулан сонгогдлоо  

2021-06-14 | Үзсэн тоо: 175

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3574

Ө.Сумъяабаатар: Үерийн аюултай гэж үзэж байгаа газрын мэдээллийг гаргаж, их цэвэрлэгээний ажлыг эхлүүлье  

2021-06-11 | Үзсэн тоо: 621

БГД-т 2021 онд шинээр тавигдах автозамын нэг болох дунд замын өргөтгөл, шинэчлэлийг ажлыг эхлүүллээ

2021-06-07 | Үзсэн тоо: 1520

Гандангийн ерөнхий хэв маягийг алдуулахгүйгээр төлөвлөлт хийнэ

2021-06-07 | Үзсэн тоо: 279

Баянгол дүүрэгт хоёр нүхэн, хоёр гүүрэн гарц барина

2021-06-07 | Үзсэн тоо: 82

Д.Сумъяабазар: Гандангийн 53 га газарт иргэдтэй ярилцаж, төлөвлөлт хийнэ

2021-06-07 | Үзсэн тоо: 123

Ажил үйлсээрээ манлайлсан эрхмүүдэд төрийн одон медаль гардууллаа

2021-06-02 | Үзсэн тоо: 394

Ө.Сумъяабаатар: Бороо орсноос үүдэн гарсан замын эвдрэл гэмтлийг яаралтай засъя

2021-05-31 | Үзсэн тоо: 64

БГД-т замын ажил гүйцэтгэх компанийнхантай уулзаж, газар дээр нь ажиллалаа

2021-05-30 | Үзсэн тоо: 370

Ажил үйлсээрээ манлайлсан эрхмүүдэд төрийн дээд одон медаль гардууллаа

2021-05-27 | Үзсэн тоо: 403

Ө.Сумъяабаатар: Нийслэлийн болон дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелэлтийг хангаж ажилла

2021-05-25 | Үзсэн тоо: 48

Цар тахлын үед гэр хорооллын 8600 өрхөд шахмал түлш, үнэ төлбөргүй олгосон нь том дэмжлэг болсон

2021-05-24 | Үзсэн тоо: 23

Их уншигдсан мэдээ

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4002

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 3694

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3574

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3275

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2327

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2182

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2148

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2114

Баянголчууд “Байгалиа хамгаалъя” аянд нэгдлээ

2021-05-15 | Үзсэн тоо: 1942

Баянгол дүүрэг “ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-2021” болзолт уралдааныг зарлалаа

2021-05-14 | Үзсэн тоо: 1834

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 1742

Төрийн дээд одон медаль гардуулан өглөө

2021-02-24 | Үзсэн тоо: 1659

БГД-т 2021 онд шинээр тавигдах автозамын нэг болох дунд замын өргөтгөл, шинэчлэлийг ажлыг эхлүүллээ

2021-06-07 | Үзсэн тоо: 1520

Өнөөдөр Баянгол дүүрэгт ажиллах дархлаажуулалтын цэгүүд

2021-04-23 | Үзсэн тоо: 1468

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нар дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа

2021-03-30 | Үзсэн тоо: 1396

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.