©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Баянгол дүүргийн удирдлагууд V, VI, VII, VIII хорооны иргэдтэй “цахимаар уулзаж”, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Цаг үеийн мэдээ | 2021-05-17 | Энэхүү мэдээг уншсан тоо: 495

НИТХ-ын төлөөлөгч, БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон дүүргийн удирдлагууд дүүргийнхээ 25 хорооны иргэдтэй “цахимаар уулзаж”, иргэдэд тулгамдаж буй асуудлыг сонсохын зэрэгцээ 2021 он болон ирэх дөрвөн жилд хороо, дүүргийн хэмжээнд хийх ажлын стратеги төлөвлөгөөгөө танилцуулж буй. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн долоо хоногт БГД-ийн I, II, III, IV хорооны иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонссон. Тэгвэл амралтын өдөр (2021.05.16-ны өдөр) БГД-ийн V, VI, VII, VIII хорооны иргэдтэй “цахимаар уулзаж”, иргэдийн санал хүсэлтийг сонсохын зэрэгцээ ирэх жилүүдэд дүүргийн хэмжээнд хийх ажлын стратеги төлөвлөгөөг танилцууллаа.  

Уулзалтын эхэнд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Ковид-19” цар тахлын үе болохоор олон хүнийг нэг дор танхимд цуглаад уулзаж ярилцах боломжгүй байна. Гэхдээ ирэх намар бүгдээрээ нүүр тулсан уулзалтуудыг хийнэ. Одоо хийж буй уулзалтад дүүргийн газар, хэлтэс, албадын дарга нар мөн хорооны хэсгийн ахлагч, СӨХ, Өрхийн эрүүл мэндийн төв болон сургууль, цэцэрлэгийн төлөөлөл гээд иргэд та бүхэнд төрийн үйлчилгээ үзүүлдэг гол хүмүүс оролцож байна. Өнөөдрийн уулзалтаар бид нэгдүгээрт, хороон дарга нар хорооноос буюу анхан шатнаас гарсан санал буюу хороондоо тулгамдсан асуудлуудыг нэгтгэж 2021-2024 онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг танилцуулах. Мөн 2021 онд тухайн хооронд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын талаар танилцуулгыг хийнэ. 

Хоёрдугаарт, иргэд та бүхний  саналыг сонсож цаашид хийх ажлууддаа тусгах болно. Мөн иргэд та бүхний сонирхсон асуудалд шууд нь хариулна. Учир нь сая хэлсэнчлэн цахим уулзалтад дүүргийн ЗДТГ-ын бүх газар хэлтсийн удирдлагууд болон мэргэжилтнүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа. Ийм учраас та бүхний асуусан асуултад хариулт өгөх боломжтой байгаа юм. Түүнчлэн 25 хорооны иргэдтэй цахимаар уулзсан уулзалтын дараа албан даалгавар гаргана. Мөн бид та бүхний ярьж буй асуудлын хүрээнд тухайн газар дээр нь очиж ажиллана. Энд нэг зүйлийг та бүхэн ойлгоорой. Энэ нь 2021 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудын төсөв батлагдчихсан. Иймд бид 2022, 2023, 2024 онд хийгдэх ажлын төлөвлөгөөн дээр та бүхнээс өгч байгаа саналуудыг давхар тусгаж авч байгаа юм шүү” гэв.

Үүний дараа V, VI, VII, VIII хорооны Засаг дарга нар 2021 оны болон ирэх дөрвөн жил хорооддоо хийх ажлын стратеги төлөвлөгөөгөө танилцуулсан бол дүүргийн ЗДТГ-ын Төлөвлөлт гүйцэтгэл хяналт шинжилгээний хэлтсийн дарга Б.Лхагвабаатар дээрх хороод болон дүүргийн хэмжээнд ирэх онуудад хийх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн талаар товч мэдээллийг өгсөн юм. 

 

Баянгол дүүргийн хувьд нийслэлийн бусад дүүргээс онцлогтой. Тодруулбал, дүүргийн 80 орчим хувь нь байшин, үлдсэн нь гэр хороолол юм. Тэр дундаа өнөөдрийн цахим уулзалтад оролцсон БГД-ийн V, VI, VII, VIII хорооны хувьд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон эмнэлгүүд байрладаг. Тодруулбал, улсын хэмжээнд ганцхан гэгддэг Гэмтэл согог судлалын үндэсний төв, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгээс гадна “Ачтан” зэрэг томоохон эмнэлгүүд дээрх хороодод байрладаг. Үүнтэй холбоотойгоор нийслэл хот болон орон нутгаас эмчлүүлэх гэж ирсэн иргэдийн хөл хөдөлгөөн их. Тэгвэл өнөөдрийн “Цахим уулзалт”-д оролцсон иргэд энэ тухай дүүргийн удирдлагуудад онцлон хэлж, томоохон эмнэлгүүдийн ойр орчимд амьдардаг оршин суугчдын хувьд автомашин болон явганаар зорчиход хүндрэлтэй байдаг. Зарим орц гарцыг хаасан, хашаа хайс хатгасан, явган хүний зам дээр ТҮЦ байрлуулсан нь оршин суугчдад хүндрэл учруулдаг гэдгийг хэлж байлаа.  Мөн дээрх хороодын зарим байр ашиглалтад ороод удсан учраас дулаан алдагдал их, дээврээс ус гоождог. Үүнээс гадна хүүхэд, хөгшид салхилах нийтийн эзэмшлийн талбай ховор болсон. Байруудын дунд хог хаягдал их, СӨХ-гүй байрууд засвар үйлчилгээ хийхгүй хэцүү байна гэдгийг онцолж, ямар арга хэмжээ авах талаар тодруулан асууж байсан юм. Иргэдээс ирсэн энэ бүх асуултад дүүргийн Төлөвлөлт гүйцэтгэл хяналт шинжилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Боловсролын хэлтэс болон дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга нар хариулт өгсөн юм.  

Мөн иргэдийн асуусан асуултад дүүргийн Засаг дарга “Манай хороодод нийтлэг асуудал их бий. Дээрх хороодын хувьд улсын чанартай томоохон эмнэлгүүд байрладаг учраас зам, орц гарцын асуудлаас гадна дээвэр, дулаалга гээд тулгамдсан асуудал олон бий. Иймээс л та бүхний саналыг авч байна. Хороодын Засаг дарга нар оршин суугчдадаа тулгамдаж буй асуудлыг нэгтгэж, ямар зохион байгуулалтын ажил хийвэл иргэд, оршин суугчид маань аюулгүй амьдрах боломжтой болох вэ гэдэг судалгаа, тооцоолол, төлөвлөгөөгөө гаргаж бүгд хамтдаа гарц шийдлийг хайж байна. Би дээр хэлсэн. Дахин хэлье. 25 хорооны иргэдтэй цахимаар уулзсан уулзалтын дараа Албан даалгавар гаргана. Мөн бид та бүхний ярьж байгаа асуудлыг нэгтгээд газар дээр нь очиж ажиллана. Хамгийн гол нь төсөв мөнгө, хөрөнгө оруулалт шаардахгүйгээр шийдэж болох асуудлуудыг газар дээр нь шийдээд явна” гэсэн юм.

Ташрамд мэдээлэхэд үлдсэн 17 хорооны иргэдтэй хийх уулзалтыг ирэх долоо хоногт мөн цахимаар зохион байгуулах бөгөөд Өлзий-Оршихын Сумъяабаатар цахим хуудсаар шууд дамжуулан олон нийтэд хүргэнэ. Иймд ИРГЭД та бүхэн өөрсдийн санал хүсэлтээ бичиж ирүүлэхээс гадна иргэдийн санал хүсэлт авдаг дугаар 1800-1222 утас руу залгаж асуултаа илгээх боломжтой.

Шинэ мэдээ

“Барс” зах болон “Ачлал” их дэлгүүрийн арын талбайг ЦЭЦЭРЛЭГТ хүрээлэн болгох тендер зарлагдлаа

2021-06-15 | Үзсэн тоо: 1085

Баянгол дүүргийн хэмжээнд 3000 мкв талбайг зүлэгжүүлж, мод тарьж байна

2021-06-14 | Үзсэн тоо: 123

Баянгол дүүргийн залуучуудын элчээр жүжигчин Т.Хулан сонгогдлоо  

2021-06-14 | Үзсэн тоо: 176

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3574

Ө.Сумъяабаатар: Үерийн аюултай гэж үзэж байгаа газрын мэдээллийг гаргаж, их цэвэрлэгээний ажлыг эхлүүлье  

2021-06-11 | Үзсэн тоо: 621

БГД-т 2021 онд шинээр тавигдах автозамын нэг болох дунд замын өргөтгөл, шинэчлэлийг ажлыг эхлүүллээ

2021-06-07 | Үзсэн тоо: 1521

Гандангийн ерөнхий хэв маягийг алдуулахгүйгээр төлөвлөлт хийнэ

2021-06-07 | Үзсэн тоо: 279

Баянгол дүүрэгт хоёр нүхэн, хоёр гүүрэн гарц барина

2021-06-07 | Үзсэн тоо: 83

Д.Сумъяабазар: Гандангийн 53 га газарт иргэдтэй ярилцаж, төлөвлөлт хийнэ

2021-06-07 | Үзсэн тоо: 123

Ажил үйлсээрээ манлайлсан эрхмүүдэд төрийн одон медаль гардууллаа

2021-06-02 | Үзсэн тоо: 394

Ө.Сумъяабаатар: Бороо орсноос үүдэн гарсан замын эвдрэл гэмтлийг яаралтай засъя

2021-05-31 | Үзсэн тоо: 64

БГД-т замын ажил гүйцэтгэх компанийнхантай уулзаж, газар дээр нь ажиллалаа

2021-05-30 | Үзсэн тоо: 370

Ажил үйлсээрээ манлайлсан эрхмүүдэд төрийн дээд одон медаль гардууллаа

2021-05-27 | Үзсэн тоо: 403

Ө.Сумъяабаатар: Нийслэлийн болон дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелэлтийг хангаж ажилла

2021-05-25 | Үзсэн тоо: 48

Цар тахлын үед гэр хорооллын 8600 өрхөд шахмал түлш, үнэ төлбөргүй олгосон нь том дэмжлэг болсон

2021-05-24 | Үзсэн тоо: 23

Их уншигдсан мэдээ

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4002

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 3694

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3574

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3275

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2327

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2182

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2148

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2114

Баянголчууд “Байгалиа хамгаалъя” аянд нэгдлээ

2021-05-15 | Үзсэн тоо: 1942

Баянгол дүүрэг “ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-2021” болзолт уралдааныг зарлалаа

2021-05-14 | Үзсэн тоо: 1834

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 1742

Төрийн дээд одон медаль гардуулан өглөө

2021-02-24 | Үзсэн тоо: 1659

БГД-т 2021 онд шинээр тавигдах автозамын нэг болох дунд замын өргөтгөл, шинэчлэлийг ажлыг эхлүүллээ

2021-06-07 | Үзсэн тоо: 1521

Өнөөдөр Баянгол дүүрэгт ажиллах дархлаажуулалтын цэгүүд

2021-04-23 | Үзсэн тоо: 1468

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нар дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа

2021-03-30 | Үзсэн тоо: 1396

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.