©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хяналт шалгалтын мэдээ

Цаг үеийн мэдээ | 2021-05-20 | Энэхүү мэдээг уншсан тоо: 358

Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр хийсэн хяналт шалгалтын мэдээллийг хүргэж байна.  

УОК, НОК, НЗД-ЫН ТУШААЛ, ШИЙДВЭР, ЗАХИРАМЖИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВЬСАН ТУХАЙ

Нийслэлийн Засаг даргын "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" А/357 дугаар захирамж гарсан. Тэгвэл энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангуулах үүднээс дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт хязгаарлалт тогтоохгүй худалдаа, үйлчилгээ явуулж буй долоон хүнсний худалдаа, зургаан нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, нэг хүнсний бус бараа бүтээгдэхүүний худалдааны төв, нэг бүх төрлийн сургалтын төв, хоёр чийрэгжүүлэх бялдаржуулах төв, гурван кофе шоп, бусад 10 гээд нийт 30 обьектод УОК-ын даргын 41 дүгээр тушаалаар баталсан түр журмын тусгай нөхцөл шаардлагын хэрэгжилтэд хяналт тавин ажиллалаа. Шалгалтаар улсын байцаагчийн тавьсан шаардлага хангаагүй БГД-ийн 20 дугаар хороо “Барс-2” захад байрлах “Гала винга” ХХК-ийн “Цагаан хүнсний дэлгүүр”-ийг ЗТХ-ийн 15.2 зүйлийн 1.1 дэх заалтын дагуу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний шийтгэл оногдуулж, албан даалгавар хүргүүлэн ажиллалаа.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ

МХЕГ-ын даргын баталсан 01/05 дугаартай удирдамжийн дагуу урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар БГД–ийн 20 дугаар хороонд байрлах “Шинэ сандей” ХХК-ийн “Шинэ сандэй” худалдааны төвд түрээсээр үйл ажиллагаа явуулдаг дөрөв, “Хар хорин хүрээ” ХХК-ийн “Хар хорин” худалдааны төвд түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулдаг 8 гээд нийт 12 иргэн  тусгай зөвшөөрөлгүй тамхи худалдан борлуулж байсанд Зөрчлийн тухай хуулийн 6.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтын дагуу нийт 3,600,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, улсын байцаагчийн хугацаатай албан даалгавар хүргүүлэн ажиллалаа.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАСАН ТУХАЙ

“Сан Хими” ХХК-ийн 1 баг Баянгол дүүргийн 3, 6-р хорооны 1 супермаркетын 50 мкв, 1 оффиссын байрны 250 мкв, 1 сургалтын төвийн 25 мкв, 2 эмийн сангийн 100 мкв, 1 эмнэлгийн 100 мкв, 1 гоо сайхны газрын 75 мкв, 1 орон сууцны 100 мкв, 1 талхны цехийн 150 мкв, нийт 9 ААНБ-ын 850 мкв талбайд 0.03 хувийн жавельон бодисын уусмалаар мананцар үүсгэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг хийхэд ЭАХХХУБ Б.Болормаа мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

БАЙГАЛИА ХАМГААЛЪЯНЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ТУХАЙ

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс батлагдсан Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн "Байгалиа хамгаалъя" нэгдсэн арга хэмжээний хүрээнд дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн I хэлтсийн албан хаагчидтай хамтран дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт шашны эд зүйл худалдаалдаг 1 аж ахуйн нэгж, 11 иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд иргэн Ч.Б нь гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүй 8ш чонын шагай, 15ш чонын соёо худалдаалж байсан тул түр хураан авч шинжилгээнд хамруулан, шалган шийдвэрлэхээр ажиллаж байна.

ЕБС-ИЙН ЭЕШ-Д БЭЛТГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВЬСАН ТУХАЙ

НМХГ-ын дэд даргын 2021.05.17-ны өдрийн 01-01/1150 тоот албан мэдэгдлийг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг зохион байгуулж буй төрийн болон төрийн бус өмчийн гурван сургуульд хүргүүлж, хэрэгжилтэд хяналт хийж ажиллаж байна. ЕБС-ийн ЭЕШ-д бэлтгэх давтлагыг сургуулийн орчинд зохион байгуулах үйл ажиллагааны хэрэгжилтэнд хяналт тавих явцад нэг анги танхимд 10-аас илүүгүй суралцагч байхаар тооцоолон, нэг ширээнд нэг суралцагч суух, ширээ хоорондын зайг 1-1.5 метр байхаар бэлтгээгүй, түр тусгаарлах өрөөг бэлтгэн, хариуцан ажиллах ажилтныг томилоогүй, ариун цэврийн өрөөнд гар угаах шингэн саван, цаасан алчуур, гар халдваргүйжүүлэх уусмалыг хүрэлцэхүйц хэмжээгээр байршуулаагүй, Монгол Улсад бүртгэгдсэн, чанарын баталгаажилттай халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлээгүй зэрэг зөрчил дутагдал илрүүлж, арилгуулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

ГОЛОМТЫН ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛСАН ТУХАЙ

МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 11 дүгээр хороо, Батос зайрмагны үйлдвэрийн нийт 1000 м2 талбайд 0.06 хувийн уусмалаар мананцар үүсгэж, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг мэргэжлийн компаниар хийлгэлээ. Эцсийн халдваргүйтгэлийг хийхэд ЭАХХХУАБ Э.Ариунболд хяналт тавьж 1-2 цагийн дараа агаар сэлгэлт хийж, цэвэрлэгээ хийж халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллахыг зөвлөв.

Шинэ мэдээ

“Барс” зах болон “Ачлал” их дэлгүүрийн арын талбайг ЦЭЦЭРЛЭГТ хүрээлэн болгох тендер зарлагдлаа

2021-06-15 | Үзсэн тоо: 1085

Баянгол дүүргийн хэмжээнд 3000 мкв талбайг зүлэгжүүлж, мод тарьж байна

2021-06-14 | Үзсэн тоо: 123

Баянгол дүүргийн залуучуудын элчээр жүжигчин Т.Хулан сонгогдлоо  

2021-06-14 | Үзсэн тоо: 176

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3574

Ө.Сумъяабаатар: Үерийн аюултай гэж үзэж байгаа газрын мэдээллийг гаргаж, их цэвэрлэгээний ажлыг эхлүүлье  

2021-06-11 | Үзсэн тоо: 621

БГД-т 2021 онд шинээр тавигдах автозамын нэг болох дунд замын өргөтгөл, шинэчлэлийг ажлыг эхлүүллээ

2021-06-07 | Үзсэн тоо: 1521

Гандангийн ерөнхий хэв маягийг алдуулахгүйгээр төлөвлөлт хийнэ

2021-06-07 | Үзсэн тоо: 279

Баянгол дүүрэгт хоёр нүхэн, хоёр гүүрэн гарц барина

2021-06-07 | Үзсэн тоо: 83

Д.Сумъяабазар: Гандангийн 53 га газарт иргэдтэй ярилцаж, төлөвлөлт хийнэ

2021-06-07 | Үзсэн тоо: 123

Ажил үйлсээрээ манлайлсан эрхмүүдэд төрийн одон медаль гардууллаа

2021-06-02 | Үзсэн тоо: 394

Ө.Сумъяабаатар: Бороо орсноос үүдэн гарсан замын эвдрэл гэмтлийг яаралтай засъя

2021-05-31 | Үзсэн тоо: 64

БГД-т замын ажил гүйцэтгэх компанийнхантай уулзаж, газар дээр нь ажиллалаа

2021-05-30 | Үзсэн тоо: 370

Ажил үйлсээрээ манлайлсан эрхмүүдэд төрийн дээд одон медаль гардууллаа

2021-05-27 | Үзсэн тоо: 403

Ө.Сумъяабаатар: Нийслэлийн болон дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелэлтийг хангаж ажилла

2021-05-25 | Үзсэн тоо: 48

Цар тахлын үед гэр хорооллын 8600 өрхөд шахмал түлш, үнэ төлбөргүй олгосон нь том дэмжлэг болсон

2021-05-24 | Үзсэн тоо: 23

Их уншигдсан мэдээ

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4002

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 3697

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3574

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3275

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2327

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2182

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2148

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2114

Баянголчууд “Байгалиа хамгаалъя” аянд нэгдлээ

2021-05-15 | Үзсэн тоо: 1942

Баянгол дүүрэг “ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-2021” болзолт уралдааныг зарлалаа

2021-05-14 | Үзсэн тоо: 1834

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 1742

Төрийн дээд одон медаль гардуулан өглөө

2021-02-24 | Үзсэн тоо: 1659

БГД-т 2021 онд шинээр тавигдах автозамын нэг болох дунд замын өргөтгөл, шинэчлэлийг ажлыг эхлүүллээ

2021-06-07 | Үзсэн тоо: 1521

Өнөөдөр Баянгол дүүрэгт ажиллах дархлаажуулалтын цэгүүд

2021-04-23 | Үзсэн тоо: 1468

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нар дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа

2021-03-30 | Үзсэн тоо: 1396

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.