©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

БГД-ийн удирдлагууд 11, 21, 22, 23 дугаар хорооны иргэдтэй “цахимаар уулзаж”, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Цаг үеийн мэдээ | 2021-05-21 | Энэхүү мэдээг уншсан тоо: 321

Баянгол дүүргийн хувьд бусад дүүргээс онцлогтой. Тодруулбал, дүүргийн 80 хувь нь байшин үлдсэн 20 хувь нь гэр хороолол. Тэгвэл НИТХ-ын төлөөлөгч, БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон дүүргийн удирдлагууд өнөөдөр (2021.05.21-ний өдөр) дүүргийнхээ 11, 21, 22, 23 дугаар хороо буюу гэр хорооллын иргэдтэй “цахимаар уулзлаа”.

Уулзалтын эхэнд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Бидний иргэдтэйгээ хийх уулзалт цар тахал, хөл хорионы улмаас цахимаар болж байна. Энэ уулзалтад дүүргийн газар, хэлтэс, албадын дарга нар мөн хорооны хэсгийн ахлагч нар болон иргэдийн төлөөлөл оролцож байна. Уулзалтаар хороон дарга нар болон дүүргийн зүгээс 2021 он болон ирэх дөрвөн жилд хороо, дүүргийн хэмжээнд хийх ажлын стратеги төлөвлөгөөгөө танилцуулах юм. Мөн 2021 онд танай хооронд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын талаархи танилцуулгыг хийнэ. Иймд иргэд та бүхэн идэвхтэй оролцоорой” гэсэн юм. 

Дараа нь 11, 21, 22, 23 дугаар хорооны Засаг дарга нар 2021 оны болон ирэх дөрвөн жил хорооддоо хийх ажлын стратеги төлөвлөгөөгөө танилцуулсан бол дүүргийн ЗДТГ-ын Төлөвлөлт гүйцэтгэл хяналт шинжилгээний хэлтсийн дарга Б.Лхагвабаатар дээрх хороод болон дүүргийн хэмжээнд ирэх онуудад хийх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн талаархи товч мэдээллийг өгсөн юм.  Мөн дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, Боловсролын хэлтсийн дарга З.Энхгэрэл, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дэд бүтэц хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мөнгөнтулга, “Баянгол Шинэ Өргөө” ОНӨААТҮГ-ын дэд дарга  Г.Даваасүрэн нар танхимаар оролцож, иргэдийн асуултад хариуллаа.  

Цар тахлын үед гэр хорооллын 8600 өрхөд шахмал түлш, үнэ төлбөргүй олгосон нь том дэмжлэг болсон

Цахим уулзалтын үеэр хороон дарга нар болон иргэд “Цар тахлын үед үнэ төлбөргүй сайжруулсан түлш өгсөн нь өрхийн эдийн засагт бодит хувь нэмэр оруулсан маш том дэмжлэг болсон” гэдгийг онцолж талархал илэрхийлж байлаа. Тодруулбал, дүүргийн нөөц хөрөнгөөс гэр хорооллын 8600 гаруй өрхөд бүгдэд нь нэг сар гаруйн хэрэглээ нь болох 30 шуудай сайжруулсан түлшийг үнэ төлбөргүй өгчээ. Энэ нь 6487,5 тонн буюу 3243 портер машин сайжруулсан түлшийг дүүргийнхээ 8600 гаруй өрхөд, энэ өвөл үнэ төлбөргүй өгсөн гэсэн үг юм. Иймээс  өнөөдрийн цахим уулзалтад оролцсон 11, 21, 22, 23 дугаар хорооны иргэд дүүргийн хамт олонд талархал илэрхийлж, цар тахал гарч өрхийн эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед 30 шуудай сайжруулсан түлшийг айл бүрт, үнэ төлбөргүй өгсөн нь иргэд бидний амьдралд маш том дэмжлэг болсон гэдгийг онцолж байсан. 

Мөн энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Цар тахлын энэ үед манай дүүрэг, хорооны ажилтан, алба хаагчид маань дор бүрнээ хичээн ажиллаж байна. Хорооны дарга, ажилтнууд л гэхэд гэр хороололд гэрийн тусгаарлалтад орсон иргэдээ түлш, усыг таслахгүйн тулд тодорхой зохион байгуулалтыг хийж ажиллаж байна. Та нартаа баярлалаа” гэсэн юм.

Гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг яаралтай шийдэж, дахин төлөвлөлт хийнэ

Өмнө нь хийсэн цахим уулзалтаар орон сууцны хороололд амьдардаг иргэд байр, орон сууцны дулаалга, дээврийн засвар, хүүхэд хөгшид тав тухтай чөлөөт  цагаа өнгөрөөх тогоомын талбайн асуудлыг түлхүү хөндөж байсан. Тэгвэл өнөөдрийн цахим уулзалтад оролцогчид гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг яаралтай шийдэх,  түүнийг дагасан дахин төлөвлөлт, агаар хөрсний бохирдол, ус зардаг худгийн хүртээмжийг нэмэх, гэрэлтүүлгийн ажил, гудамж талбайг өргөтгөх, орц гарцыг нэмэх мөн гэр хорооллын худаг шуудууг даган үүсдэг хог хаягдлын асуудлын талаар түлхүү хөндсөн. Тухайлбал, тус хорооны иргэн н.Алтанцэцэг “Гэр хорооллыг цэвэр усны шугамтай холбочихвол амины орон сууц барьсан жишиг хороолол болох боломжтой” гэсэн бол  иргэн н.Дөлгөөн Эх нялхсын орчмын явган хүний замын хавтанг солих ажил удааширсан. Үүнээс болж тухайн газраар яваа иргэдэд амаргүй байна” гэдгийг онцолсон. Мөн тус хорооны иргэн н.Мандалмаа “Цар тахал гарсан энэ үед халдваргүйтэл артгалын ажлыг маш сайн хийж байгаад баярлалаа. Гэхдээ хэд хэдэн асуудал байна. Тухайлбал, гэр хороололд, шинээр баригдсан байрнуудын дунд зам талбайн асуудал хүндрэл учруулж байна. Мөн гудамж талбайг камержуулах шаардлагатай байна” хэмээн цахим уулзалтад орцолсон иргэд өөрсдөд тулгамдаж буй асуудлаа хөндөж, холбогдох албаныхнаас хариулт авлаа.    

Гэр хороололд шинээр баригдаж буй барилгууд иргэдийн ая тухтай байдлыг хангаж чадахгүй байна

 Цахим уулзалтын үеэр иргэдийн хөндсөн гол асуудал энэ байлаа. Тодруулбал, сүүлийн үед Улаанбаатар хот хөгжиж, гэр хорооллын дунд шинээр орон сууцны барилга барих болсон. Гэвч тухайн орон сууц нь оршин суугчдынхаа аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрэн хангаж чадахгүй тодруулбал, тоглоомын талбай, ногоон байгууламж байхгүй, машины зогсоолын асуудлыг бүрэн шийдээгүй түүнийг дагаад орц гарц, хогны асуудал хүндрэл учруулж байна гэсэн. Иргэдэд тулгамдаж буй энэ асуудлыг хороон дарга нар мөн хөндөж, барилгын компаниуд анх зөвшөөрөл авч барилга барихдаа орчин нөхцөлийг ийм болгоно гэсэн гоё зураг төсөл үзүүлдэг. Гэвч түүнийгээ биелүүлдэггүй. Иймд улсын комисс тухайн барилга байгууламжийг хүлээж авахдаа энэ асуудалд анхаарал хандуулмаар байна гэсэн бөгөөд энэ асуудалтай холбогдуулан зарим хороон дарга тухайн барилгыг барьсан компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзан, яаралтай засаж сайжруулах санал хүсэлтийг тавьсан гэж байв.

 Хогийг долоо хоногт нэг удаа ачдаг болсон

Гэр хорооллын хувьд хогны асуудал хүндрэл учруулдаг. Энэ тухай цахим уулзалтад оролцсон иргэд мөн хөндөж байв. Тухайлбал, Баянгол дүүргийн гэр хорооллууд өндөрлөг газар байрладаг. Гуу жалга ихтэй. Гэтэл үүнийг нь дагаад хог, хаягдал их үүсдэг. Мөн үерийн даланг дагаад хог хуримтлагдаж байна. Иймээс хогийн цэг үүсгэхгүйн тулд томоохон далангуудыг дагасан тохижилтын ажлыг хийх, иргэдийн чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломжийг хангах эсэх талаар асууж байсан. Энэ асуултад холбогдох албаныхан “Өмнө нь гэр хороололд сард нэгээс хоёр удаа хог ачдаг байсан. Одоо долоо хоногт нэг удаа ачдаг болсон. Мөн өмнө нь хур хогийн цэг байсан газруудыг цэвэрлэсэн. Одоо тийм хур хогтой газар байхгүй. Далангуудын хувьд ч адил. Цаашдаа томоохон далангуудын дагасан бүтээн байгуулалтын ажлыг хийнэ” гэв.

    Хөрсний бохирдолгүй, ногоон байгууламжтай болмоор байна

Гэр хороололд нүхэн жорлон их байдгаас хөрсний бохирдол гамшгийн харанга дэлдэх болсон гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Тэгвэл энэ тухай асуудлыг иргэд хөндөж, хороон дарга нар ч мөн тайлбар хэлсэн. Тодруулбал, “Зарим айл хашаандаа 10-40 жил оршин суусан. Одоо зарим нь  жорлонгийн нүх ухах газаргүй болсон байна. Иймд энэ асуудалд яаралтай анхаарал хандуулах ёстой” гэдгийг онцолж байв.  Мөн иргэд цэвэрхэн тав тухтай орчинд амьдрахын тулд хашаандаа мод, зүлэг тарих хүсэлтэй байна, ногоон байгууламжтай болмоор байна. Энэ асуудалд дэмжлэг болгох боломжтой юу гэсэн. Иргэдийн энэ асуултад дүүргийн Засаг дарга “Манай дүүргийн 8600 гаруй айл хашаанд амьдардаг. Хөрсний бохирдол тулгамдсан асуудал болсон. Энэ асуудлыг иргэн, дүүрэг, нийслэл, салбарын яам хамтран шийднэ. Бид холбогдох газар нь саналаа хүргүүлнэ. Мөн энэ чиглэлээр ажилладаг мэргэжлийн байгууллагууд шинэ технологийг олноор танилцуулж байгаа. Үүнд иргэн та  ч бас ямар санал, шийдэлтэй байгаагаа хэл. Энэ асуудлыг шийдэхийн төлөө дүүрэг, нийслэл, салбарын яам хамтарч ажиллана.

Мөн бид иргэдийг мод тарихыг, ногоон байгууламжтай болохыг дэмжинэ. Дэмжлэг үзүүлнэ. Энэ жил БОАЖЯ-аас манай дүүрэгт 14 нэр төрлийн 2000 суулгац өгсөн. Та бүхэн мод тарих хүсэлтээ хорооны Засаг даргадаа уламжил. Суулгац аваад тариал. Мөн манай “Баянгол-Агро” паркийнхан дотоод нөөц боломжоо ашиглаад суулгац тариалж байна. Тэгэхээр дүүргийн хэмжээнд тарьц, суулгацыг тарих ажлыг эрчимжүүлнэ. Гол нь та бүхэн тариалсан суулгацаа арчилж тордож ургуулах ёстой” гэж байв.

 Ө.Сумъяабаатар: Та бүхний тавьж байгаа санал, асуудал бүрийг хороо, дүүргээ хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгана

Энэ мэтчилэн иргэд өөрийн оршин суугаа газар, хороондоо тулгамдаж буй асуудлаар асуулт асууж, холбогдох албаныхнаас хариулт авлаа. Уулзалтын төгсгөлд дүүргийн Засаг дарга Иргэдийнхээ санал хүсэлтийг ойлголоо. Хүлээж авлаа. Та бүхний тавьж байгаа асуудал хороо, дүүргээ хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдана. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх, өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээг нэг шатлал ахиулах, явган хүний замыг засах, камержуулах ажлыг ч хийнэ. Энэ бүх ажил манай дүүргийн 25 хороон дээр хэрхэн яаж хэрэгжих талаар бүгд төлөвлөгөөнд тусгагдаад зарим ажил нь хийгдээд явж байна. Мөн эдгээр олон ажлыг хийхэд манай дүүргээс УИХ болон НИТХ-д сонгогдсон гишүүд төлөөлөгчид маань маш том дэмжлэг үзүүлж байна. Түүнчлэн иргэддээ хэлэхэд манай 23 дугаар хороо дүүргийн хамгийн өндөрлөг газар байрладаг. Өндөрлөгөөс нь Улаанбаатар хот бүхэлдээ сайхан харагддаг. Яг Зайсан толгой шиг. Иймээс холбогдох газар албатайгаа хамтраад энэ орчмыг дүүргийн төдийгүй нийслэлчүүдийн зорин очих дуртай соёл амралтын бүс болгох саналтай байгаа. Энэ тухай зураг төслөө боловсруулж байна. Түүнчлэн үерийн томоохон далан дагасан тохижилтын ажлыг хийнэ. Хүн ам ихээр төвлөрсөн газар буюу  гэр хорооллын дунд Яаралтай түргэн тусламжийн төв мөн Гал унтраах анги байх ёстой юм билээ. Тиймээс энэ асуудалд анхаарал хандуулна. Холбогдох газар нь саналаа хүргүүлсэн. Төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.

Зарим дэлгүүр хөл хууль зөрчин архи зардаг гэж байна. Энэ асуудалд дүүргийн Цагдаагийн газар анхаарлаа хандуул. Халамжийн нийгмийн чиглэлийн үйлчилгээг хурдан шуурхай, алагчлалгүй хүргэхэд анхаарах ёстой. Алдаа дутагдал гаргаж болохгүй. Хашаагаа зөвшөөрөлгүй сунгаад байна гэсэн иргэдийн гомдол ирж байна. Тийм юм байж болохгүй. Хэрвээ асуудал байгаа бол хороон Засаг даргадаа ханд. Хашаа сунгаж байгаа асуудал дээр холбогдох хууль журмын дагуу арга хэмжээ авна. Гэр хороололд утасны сүлжээ унадаг, интернетийн сүлжээ муугаас хүүхдүүд цахимаар хичээлээ хийж чадахгүй зэрэг асуудлыг шийдэхээр манайхан ажиллаж байна. Одоо төрийн үйлчилгээ цахимаар авдаг болсон. Энэ асуудлыг шийдсэнээр манай иргэд ч бас цахимаар төрийн үйлчилгээг авдаг болно. Ийм зүйлд гаргахгүйн тулд бид өнөөдөр та бүхнийг сонсож байна.

Бидэнтэй цахимаар холбогдож, хорооныхоо, дүүргийнхээ хэмжээнд  тулгамдаж буй асуудлаа ярьсан, саналаа хэлсэн та бүхэндээ баярлалаа” гэсэн юм.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 11 ДҮГЭЭР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА Т.МӨНХБАТ 

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 21 ДҮГЭЭР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА Д.ДАШДОРЖ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 22 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА Ц.БААСАНДАМБА

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 23 ДУГААР ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА Д.БАТ-ОРГИЛ 

Ташрамд мэдээлэхэд үлдсэн 13 хорооны иргэдтэй хийх уулзалтыг ирэх долоо хоногт мөн цахимаар зохион байгуулах бөгөөд Өлзий-Оршихын Сумъяабаатар цахим хуудсаар шууд дамжуулан олон нийтэд хүргэнэ.

Иймд ИРГЭД та бүхэн өөрсдийн санал хүсэлтээ бичиж ирүүлэхээс гадна иргэдийн санал хүсэлт авдаг дугаар 1800-1222 утас руу залгаж асуултаа илгээх боломжтой.

Шинэ мэдээ

“Барс” зах болон “Ачлал” их дэлгүүрийн арын талбайг ЦЭЦЭРЛЭГТ хүрээлэн болгох тендер зарлагдлаа

2021-06-15 | Үзсэн тоо: 1085

Баянгол дүүргийн хэмжээнд 3000 мкв талбайг зүлэгжүүлж, мод тарьж байна

2021-06-14 | Үзсэн тоо: 123

Баянгол дүүргийн залуучуудын элчээр жүжигчин Т.Хулан сонгогдлоо  

2021-06-14 | Үзсэн тоо: 176

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3574

Ө.Сумъяабаатар: Үерийн аюултай гэж үзэж байгаа газрын мэдээллийг гаргаж, их цэвэрлэгээний ажлыг эхлүүлье  

2021-06-11 | Үзсэн тоо: 621

БГД-т 2021 онд шинээр тавигдах автозамын нэг болох дунд замын өргөтгөл, шинэчлэлийг ажлыг эхлүүллээ

2021-06-07 | Үзсэн тоо: 1521

Гандангийн ерөнхий хэв маягийг алдуулахгүйгээр төлөвлөлт хийнэ

2021-06-07 | Үзсэн тоо: 279

Баянгол дүүрэгт хоёр нүхэн, хоёр гүүрэн гарц барина

2021-06-07 | Үзсэн тоо: 83

Д.Сумъяабазар: Гандангийн 53 га газарт иргэдтэй ярилцаж, төлөвлөлт хийнэ

2021-06-07 | Үзсэн тоо: 123

Ажил үйлсээрээ манлайлсан эрхмүүдэд төрийн одон медаль гардууллаа

2021-06-02 | Үзсэн тоо: 394

Ө.Сумъяабаатар: Бороо орсноос үүдэн гарсан замын эвдрэл гэмтлийг яаралтай засъя

2021-05-31 | Үзсэн тоо: 64

БГД-т замын ажил гүйцэтгэх компанийнхантай уулзаж, газар дээр нь ажиллалаа

2021-05-30 | Үзсэн тоо: 370

Ажил үйлсээрээ манлайлсан эрхмүүдэд төрийн дээд одон медаль гардууллаа

2021-05-27 | Үзсэн тоо: 403

Ө.Сумъяабаатар: Нийслэлийн болон дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелэлтийг хангаж ажилла

2021-05-25 | Үзсэн тоо: 48

Цар тахлын үед гэр хорооллын 8600 өрхөд шахмал түлш, үнэ төлбөргүй олгосон нь том дэмжлэг болсон

2021-05-24 | Үзсэн тоо: 23

Их уншигдсан мэдээ

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4002

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 3697

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3574

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3275

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2327

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2182

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2148

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2114

Баянголчууд “Байгалиа хамгаалъя” аянд нэгдлээ

2021-05-15 | Үзсэн тоо: 1942

Баянгол дүүрэг “ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-2021” болзолт уралдааныг зарлалаа

2021-05-14 | Үзсэн тоо: 1834

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 1742

Төрийн дээд одон медаль гардуулан өглөө

2021-02-24 | Үзсэн тоо: 1659

БГД-т 2021 онд шинээр тавигдах автозамын нэг болох дунд замын өргөтгөл, шинэчлэлийг ажлыг эхлүүллээ

2021-06-07 | Үзсэн тоо: 1521

Өнөөдөр Баянгол дүүрэгт ажиллах дархлаажуулалтын цэгүүд

2021-04-23 | Үзсэн тоо: 1468

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нар дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа

2021-03-30 | Үзсэн тоо: 1396

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.