©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Ө.Сумъяабаатар: Нийслэлийн болон дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелэлтийг хангаж ажилла

Цаг үеийн мэдээ | 2021-05-25 | Энэхүү мэдээг уншсан тоо: 48

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2021.05.25) боллоо. Зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон дүүргийн удирдах ажилтнууд, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон хороодын Засаг дарга нар цахимаар оролцсон юм.  

Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн долоо хоногт дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар Дотоод аудитын албаны дарга Б.Туяа товч танилцуулсан. Дараа нь дүүргийн Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуй хэлтэс болон Цагдаагийн газраас мэдээллийг сонслоо.   

Зуслан ногоон бүсийн их цэвэрлэгээг Дунд гол дагуу хийхээр бэлтгэл ажлыг хангасан гэв  

Дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөний үеэр Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/216 дугаар захирамжийн хүрээнд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар товч мэдээллийг өгсөн. Тухайлбал, Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд дотоод халдвар хамгааллын дэглэм, дүрэм, журмаа сайтар мөрдөж ажиллах үүрэг даалгаврын хүрээнд дүүргийн ЗДТГ-ын I,II байраар үйлчлүүлж байгаа иргэдийн хүн хоорондын зайг бариулах, халууныг тогтмол хэмжих зэрэг арга хэмжээг хуваарийн дагуу хариуцлагатай жижүүрээр ажиллаж буй мэргэжилтнүүд тогтмол хийж гүйцэтгэж байна гэв. Мөн нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хийсэн ажлын явц, хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд эрх шилжүүлсэн, худалдан авах ажиллагаа зохион байгуулах, захиалагчийн хяналт тавих, ил тод байдал зэргийн хэрэгжилтийн явцын талаар мэдээллийг өглөө. Түүнчлэн тавдугаар сарын 17-ноос 21-ний өдрийг хүртэл хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг 13 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад тохижилтын ажил хийлгэсэн гэдгийг онцлоод Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2021 оны 01 дүгээр албан даалгаврын дагуу 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зуслан ногоон бүсийн их цэвэрлэгээг Дунд гол дагуу хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна” гэв.

“Эрсдэлгүй дүүрэг-Ногоон хөгжил” аяныг эхлүүллээ

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 2021 оны тавдугаар сарын 11-ний өдрийн дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн иргэд оршин суугчдын ая тухтай амьдрах орчин, нөхцөлийг хангах, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн санал санаачилгыг дэмжих, тохижилт ногоон байгууламжийг нэмэх, хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн эвдрэл гэмтлийг засварлах, сэргээх гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор томоохон компанит ажлыг дүүргийн хэмжээнд өрнүүлэх үүрэг даалгаврыг өгсөн. Тэгвэл энэ ажлын хүрээнд Баянгол дүүргийн хэмжээнд “Эрсдэлгүй дүүрэг-Ногоон хөгжил” аяныг 2021 оны 05 дугаар сарын 21-нээс эхлүүлэхээр болсон юм. Энэ талаар дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга С.Өлзийсайхан товч мэдээлэл өгсөн бөгөөд тэрбээр энэ үеэр “Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс дүүргийн Засаг даргын А/227 дугаар захирамжийн хүрээнд гурван хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 13 байгууллагад дүүргийн Засаг даргын захирамжийг танилцуулж холбогдох шаардлагуудыг тавьж, хугацаатай мэдэгдэх хуудас өгч ажилласан” гэдгийг онцоллоо.

МХХ-ээс 195 объектод хяналт шалгалт хийжээ

Түүнчлэн дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Тасгийн дарга, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч С.Ариунцэцэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Мэргэжлийн хяналтын хэлтсээс Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаа явуулж байгаа 195 объектод хяналт шалгалт хийж, холбогдох арга хэмжээг авсан байна. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны даргын баталсан хуваарийн дагуу энэ сарын 22-23-ны өдрүүдэд дүүргийн дөрвөн байршилд нөөцийн мах худалдаалах явцад хяналт шалгалт хийж, зөвлөмж, заавар хүргүүлэн халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллажээ. Үүнээс гадна Ерөнхий боловсролын сургуулийн давтлага зохион байгуулах үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор холбогдох шалгалтыг хийснээс гадна ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас харьяаллын дагуу шилжин ирсэн гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүй ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд худалдаалсан, худалдан авсан гэх долоон иргэнд зөрчлийн хэрэг үүсгэн нөхөн төлбөр ногдуулсан гэдгийг онцолж байв.  

МХЕГ-ын даргын баталсан "Коронавируст халдвар /Ковид-19/ эсрэг вакциныг хилээр нэвтрүүлэх болон вакцинжуулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай" 01/45 дугаартай удирдамжийн хүрээнд давхардсан тоогоор 15 удаагийн хяналт шалгалтыг зургаан цэцэрлэг, хоёр сургуульд хийж гүйцэтгэсэн. Илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж, дархлаажуулалтын явцад тогтмол хяналт тавин эмч, вакцинаторууд болон бусад ажилчдад шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгч, зөвлөн туслаж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна гэдгийг онцолж байлаа.  

Гэмт хэрэг зөрчлийн шинжтэй дуудлага нэмэгдсэн гэв

Бянгол дүүргийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан дүүргийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногт эрүү болон хэв журмын нөхцөл байдал ямар байгаа талаар мөн мэдээлэл өгсөн. Тэрбээр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг зөрчлийн шинжтэй нийт 3264 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Энэ нь өмнөх 14 хоногийн мөн үетэй харьцуулахад 1176 буюу 56.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэдгийг онцолсон. Түүнчлэн дуудлага мэдээлэл болон хүлээн авсан гомдол мэдээллийн талаар, хэв журмын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн А/357 дугаартай захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт  шөнийн ээлжинд 10 чиглэлд 20 алба хаагч үүрэг гүйцэтгэж хяналт шалгалтыг зохион байгуулан 610 аж ахуй нэгж байгууллага, 2450 иргэнийг шалгаж ажилласнаас 25 иргэн гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан борлуулсан гэх зөрчлийг илрүүлэн баримтжуулж, хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ тооцсон. Дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран "Тэнэмэл" хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулан орон гэргүй 43 тэнэмэл иргэнийг эмнэлгийн үзлэг оношилгоонд хамруулан амны хаалт, өдрийн хоол олгож бүртгэл судалгаанд авсан. Дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг дүүргийн хэмжээнд зохион байгуулсан гэсэн юм.

 Ө.Сумъяабаатар: Хүүхдийн тоглоомын талбайг засах ажлыг эрчимжүүл

Дээрх мэдээллийг сонссоны дараа дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар холбогдох газар хэлтсийн дарга нартай цаг үеийн асуудлаар санал солилцож, тулгамдаж буй асуудлын талаар ярилцан зарим үүрэг даалгаврыг өгсөн. Тухайлбал, зарим хорооны Засаг дарга гадаа урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор орон гэргүй иргэдийн тоо өссөн. Үүнийг дагаад сөрөг үр дагавар их гарч байна гэдгийг онцолж байв. Мөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга тодорхой оршин суух хаяггүй иргэдийг нэн даруй вакцинжуулалтад хамруулах шаардлагатай байна. Учир нь эдгээр хүмүүс бусдад ковид-19-ийн халдвар тараах эрсдэл өндөр байна гэдгийг онцолсон. Иймд дүүргийн Засаг дарга “Хороодын Засаг дарга нар хорооны цагдаа болон холбогдох байгууллагуудтай хамтран энэ асуудал дээр онцгойлон анхаарал хандуул. Дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын хэлснээр Цагдаа холбогдох газрууд хамтраад орон гэргүй иргэдийн нэгдсэн байдлаар хэрхэн яаж дархлаажуулалт хамруулах вэ гэдгээ тодорхой болгож энэ ажилд анхаарал хандуулъя. Энэ талаар эргэж танилцуулаарай. Мөн Цагдаагийн газрын өгсөн мэдээллээс харахад дүүргийн хэмжээнд газар нутаг том, хүн амын нягтрал ихтэй хороодод гэм хэрэг, зөрчил гарах нь их байгаа юм байна. Иймд хороон дарга нар мөн цагдаагийн байгууллагатай хамтарч иргэдийн ая тухтай тайван амьдрахад хэрхэн яаж хамтарч ажиллах талаар төлөвлөгөө боловсруулж ажилла” гэдгийг онцоллоо. Мөн Газар зохион байгуулалтын албаныхан газар чөлөөлөхтэй холбоотой асуудлаар нэгдсэн нэг мэдээллийг гарга. Тухайлбал, дүүргийн хэмжээнд ямар ямар газрыг чөлөөлөх түүн дээр нь ямар тохижилтын ажил зайлшгүй хийх шаардлагатай байгаа талаар судалгааг гаргаж дүүрэг, холбогдох газар хэлтэс, хороо мөн оршин суугчдыг бүгдийг нэгдсэн нэг мэдээлэлтэй болгох ёстой. Энэ төлөвлөгөөгөө гаргаж танилцуул. Дүүргээс тоглоомын талбай, тохижилтын ажил дээр хүмүүсээ зохион байгуулалтад оруулж хуваарилж ажилла. Дүүргийн хэмжээнд байдаг усан оргилууруудаа яаралтай ажилд оруулахаас гадна хүүхдийн тоглоомын талбайг засах ажлыг эрчимжүүл. Мөн нийслэлийн болон дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг тэр дор нь үүрэгжүүлж газар, хэлтсүүдэд нь хариуцуулах, улмаар цаг тухай бүрт нь биелэлтийг хангаж ажиллаарай гэсэн юм.

Шинэ мэдээ

“Барс” зах болон “Ачлал” их дэлгүүрийн арын талбайг ЦЭЦЭРЛЭГТ хүрээлэн болгох тендер зарлагдлаа

2021-06-15 | Үзсэн тоо: 1085

Баянгол дүүргийн хэмжээнд 3000 мкв талбайг зүлэгжүүлж, мод тарьж байна

2021-06-14 | Үзсэн тоо: 123

Баянгол дүүргийн залуучуудын элчээр жүжигчин Т.Хулан сонгогдлоо  

2021-06-14 | Үзсэн тоо: 176

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3574

Ө.Сумъяабаатар: Үерийн аюултай гэж үзэж байгаа газрын мэдээллийг гаргаж, их цэвэрлэгээний ажлыг эхлүүлье  

2021-06-11 | Үзсэн тоо: 621

БГД-т 2021 онд шинээр тавигдах автозамын нэг болох дунд замын өргөтгөл, шинэчлэлийг ажлыг эхлүүллээ

2021-06-07 | Үзсэн тоо: 1521

Гандангийн ерөнхий хэв маягийг алдуулахгүйгээр төлөвлөлт хийнэ

2021-06-07 | Үзсэн тоо: 279

Баянгол дүүрэгт хоёр нүхэн, хоёр гүүрэн гарц барина

2021-06-07 | Үзсэн тоо: 83

Д.Сумъяабазар: Гандангийн 53 га газарт иргэдтэй ярилцаж, төлөвлөлт хийнэ

2021-06-07 | Үзсэн тоо: 123

Ажил үйлсээрээ манлайлсан эрхмүүдэд төрийн одон медаль гардууллаа

2021-06-02 | Үзсэн тоо: 394

Ө.Сумъяабаатар: Бороо орсноос үүдэн гарсан замын эвдрэл гэмтлийг яаралтай засъя

2021-05-31 | Үзсэн тоо: 64

БГД-т замын ажил гүйцэтгэх компанийнхантай уулзаж, газар дээр нь ажиллалаа

2021-05-30 | Үзсэн тоо: 370

Ажил үйлсээрээ манлайлсан эрхмүүдэд төрийн дээд одон медаль гардууллаа

2021-05-27 | Үзсэн тоо: 403

Ө.Сумъяабаатар: Нийслэлийн болон дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелэлтийг хангаж ажилла

2021-05-25 | Үзсэн тоо: 48

Цар тахлын үед гэр хорооллын 8600 өрхөд шахмал түлш, үнэ төлбөргүй олгосон нь том дэмжлэг болсон

2021-05-24 | Үзсэн тоо: 23

Их уншигдсан мэдээ

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4002

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 3697

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3574

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3275

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2327

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2182

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2148

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2114

Баянголчууд “Байгалиа хамгаалъя” аянд нэгдлээ

2021-05-15 | Үзсэн тоо: 1942

Баянгол дүүрэг “ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-2021” болзолт уралдааныг зарлалаа

2021-05-14 | Үзсэн тоо: 1834

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 1742

Төрийн дээд одон медаль гардуулан өглөө

2021-02-24 | Үзсэн тоо: 1659

БГД-т 2021 онд шинээр тавигдах автозамын нэг болох дунд замын өргөтгөл, шинэчлэлийг ажлыг эхлүүллээ

2021-06-07 | Үзсэн тоо: 1521

Өнөөдөр Баянгол дүүрэгт ажиллах дархлаажуулалтын цэгүүд

2021-04-23 | Үзсэн тоо: 1468

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нар дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа

2021-03-30 | Үзсэн тоо: 1396

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.