©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Ө.Сумъяабаатар: Бороо орсноос үүдэн гарсан замын эвдрэл гэмтлийг яаралтай засъя

Цаг үеийн мэдээ | 2021-05-31 | Энэхүү мэдээг уншсан тоо: 64

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2021.05.30) боллоо. Зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон дүүргийн удирдах ажилтнууд, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон хороодын Засаг дарга нар цахимаар оролцсон юм.  

Шуурхай зөвлөгөөнийг нээж дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар үг хэлсэн. Тэрбээр “Дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн хуваарь ёсоор маргааш болох ёстой. Гэвч маргааш Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр. Иймээс өнөөдөр дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай хурлаа зарлан хуралдуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж хэд хэдэн газрын мэдээлэл сонсъё. Эхлээд дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаас ковид-19-ийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг авмаар байна” гэсэн юм.

Ковид-19 халдварын нөхцөл байдлаас шалтгаалж ор нэмж дэлгэх зайлшгүй шаардлага үүсэж байна   

Дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар “Худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа нээгдсэн, хөл хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор халдвар авсан хүний тоо буурахгүй байна. Дүүргийн Эрүүл мэндийн төв 130 ортой. Гэвч нөхцөл байдлаас шалтгаалж нэмж ор дэлгэж эхэлсэн. Түүнчлэн цар тахлын нэг аюултай тал нь нэг нэг хүн өвдсөн л бол халдвар гэр бүлийн хүрээнд тархаж байна. Манай дүүргийн хэмжээнд 96 дугаар цэцэрлэг дээр Пи Си Ар ын шинжилгээ авах нэг байнгын цэг ажиллаж байна. Өдөрт 400-500 хүнд шинжилгээ хийхэд 70-80 хүнээс нь халдвар илэрч байна. Халдвар авсан иргэдийн дунд дархлаажуулалтын нэг, хоёрдугаар тундаа хамрагдсан иргэд ч байна. Иймээс иргэд халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримтлах нь зөв. Мөн МҮИС-ийн дотуур байранд одоогоор 250 ор дэлгэсэн. Гэвч өнөөдрийн байдлаар халдвар авсан 230 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. Иймд үлдсэн 350 ороо нэмж дэлгэх саналтай байна. Мөн манай явуулын тандалт судалгааны баг ачааллаа дийлэхгүй нөхцөл байдалд хүрээд байна гэсэн юм”.

Үүнтэй холбоотойгоор дүүргийн Засаг дарга “Холбогдох албаныхны өгсөн мэдээллээр ковид-19 халдварын нөхцөл байдал амаргүй байна. Иймд манай хороон дарга нар дүүргийн Эрүүл мэндийн төвийнхөнтэй хамтарч ажиллаж иргэдээ дархлаажуулах ажилд анхаарал хандуулж ажиллаарай” гэсэн юм.

Дүүргийн хэмжээнд нэгдүгээр тунд 133,160, хоёрдугаар тунд 100,375 иргэн хамрагдсан

Мөн өнөөдрийн шуурхай хуралдааны үеэр Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг тавдугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн удирдах ажилтны нэгдсэн шуурхайгаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар танилцуулсан. Тухайлбал, Коронавируст /Ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамруулж, сурталчлан таниулах, зохион байгуулалтын ажлуудаа эрчимжүүлж ажиллах захирамж гарсан. Тэгвэл энэхүү захирамжийн дүүргийн хэмжээнд  коронавируст халдвар (ковид-19)-ын эсрэг вакцины дархлаажуулалтад  хоёрдугаар сарын 23-наас тавдугаар дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 233,535 иргэнийг хамруулсан. Үүнээс нэгдүгээр тунд 133,160 иргэн буюу 90,4 хувь,  давтан тунд 100,375 иргэн буюу 68,1 хувь нь хамрагдсан гэдгийг онцолсон. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Иргэдийн амьдрах орчныг сайжруулах зарим арга хэмжээний тухай” А/177 дугаар захирамж болон дүүргийн Засаг даргын “Иргэдийн амьдрах орчныг сайжруулах ажлыг хэрэгжүүлэх дэд ажлын хэсэг байгуулах” А/125 захирамжийн хүрээнд дүүргийн 25 хороодын нутаг дэвсгэрт нийт 26 иргэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг үргэлжлүүлэн гүйцэтгэсэн. Барилгын түр хашааг стандартын дагуу барьж байгуулаагүй, эдэлбэр газраас хэтрүүлэн хашаа барьсан, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилгын норм дүрэм, стандарт мөрдөж ажиллаагүй иргэд, оршин суугчдын амьдрах орчинд эрсдэл учруулж буй 26 иргэн аж ахуйн нэгжийн 18 зөрчлийг илрүүлж шаардах хуудас өгч, 11 зөрчлийг арилгуулсан гэсэн юм.

Дүүргийн хэмжээнд хийх тохижилтын ажлыг яаравчлуул гэв  

Дараа нь дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн үйлчилгээний хэлтсээс мэдээлэл өгсөн. Ингэхдээ “Жишиг ногоон дүүрэг” аяны хүрээнд дүүргийнхээ таван сургууль, арван цэцэрлэгийн хашаанд 450 мод тарьсан. Мөн “Эрсдэлгүй ногоон дүүрэг-Ногоон хөгжил аян”-ы хүрээнд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 60-аад аж ахуй нэгжид аяны талаарх мэдээллийг сурталчилсан бол 120 гаруй аж ахуй нэгжид удирдамжийг хүргүүлсэн байна. Мөн энэ аяныг дэмжиж 10-аад аж ахуй нэгж хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Сандал, хогийн сав зэргийг өгсөн. Түүнийгээ төмөр зам дагуух гудамжинд байршуулах тохижилтын ажлыг өнөөдрөөс хийнэ. Мөн хүүхдийн тоглоомын талбайг засна. Усан оргилууруудыг ажилд оруулна” гэсэн юм. Мэдээллийн дараа дүүргийн Засаг дарга “Дүүргийн хэмжээнд хийх тохижилтын зарим ажил удаашралтай байгаа тул яаравчлуулж ажиллаарай” гэсэн юм.  

Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд газар чөлөөлөлтийн ажлыг гүйцэтгэж байна

Түүнчлэн дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас авч хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл өгсөн. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дугаар захирамжийн хүрээнд 19 байршилд 122 зөрчлөөс 81 зөрчлийг арилгаж, газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Нийслэлийн Засаг даргын А/251 дүгээр захирамжийн хүрээнд дүүргийн III хорооны 27 байршилд зөрчил арилгах арга хэмжээ хийгдэхээс гурван байршилд зөрчил арилгаж газар чөлөөлөлтийн ажлыг хийсэн. Дүүргийн Засаг даргын 01 албан даалгаврын дагуу 9 заалтын 14 байршилд 189 зөрчилд мэдэгдэх хуудас хүргүүлж ажилласнаас нэг байршилд зөрчил арилгаж газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн газар чөлөөлөхтэй холбоотой асуудал дээр явдаг хүний зам дээр байрлуулсан гурван Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ийг нүүлгэсэн гэв.   

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Бид гараашуудыг шууд буулгана гэхгүй байгаа. Харин дараагийн төсөл хөтөлбөр нь бэлэн болсон, ажлууд нь хийгдэхээр хүлээгдэж байгаа байршлууд дээрх гараашийн буулган газрыг нь чөлөөлж, бэлтгэл ажлыг хангана. Тухайлбал, Голден парк, дөрөвдүгээр хорооны 114 дүгээр цэцэрлэгийн арын арктай шар байрны урд талын хэсэгт байгаа гараашууд гээд. Мөн дүүргийн ЗДТГ-ын үүдний хэсэгт байгаа гараашийг чөлөөлж авто зогсоолтой болгохоор замын ажлын төлөвлөгөөнд орсон. Газар зохион байгуулалтын албаныхан хийх ажил нь тодорхой болсон эдгээр байршлууд дээрх гараашийг буулгах газрыг нь чөлөөлөх бэлтгэл ажилд анхаарлаа хандуулж мэдэгдлүүдээ хүргүүл. Ирэх долоо хоног эхлүүлнэ гэж тооцоорой. Мөн чөлөөлсөн газрууд дээр дахин хашаа хатгах зэрэг зөрчил илэрч байна. Үүнд анхаарлаа хандуулж ажиллаарай гэв.  

Хуралдааны төгсгөлд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар хэд хэдэн зүйлийг онцолсон. Үүнд:

  • Дүүргийн Тохижилт нийтийн аж ахуй хэлтсийнхэн энэ долоо хоногтоо багтаагаад улсын болон нийслэлийн, дүүргийн хөрөнгө оруулалттай ч он дамжин хүлээгдээд, удаашраад байгаа дээвэр, зам засвар, тоглоомын талбайн тохижилтын ажлын жагсаалтыг гарга. Энэ ажилд дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс болон тухайн хорооны дарга нар мэдээллээ солилцож, хамтарч ажиллах хэрэгтэй. Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийнхэн хороон дарга нарт тухайн ажлыг гүйцэтгэгч компаниудтай холбогдож хүлээгдээд байгаа ажлаа яаралтай хийж гүйцэтгээрэй.
  • Худалдан авалтын төлөвлөгөөнд тусгасан ажлыг холбогдох ажлын жагсаалтаа нэг бүрчлэн танилцуулаарай. Хэдэн ажил зарлагдсан. Хэчнээн нь хүлээгдэж байна вэ гээд. Үнэлгээний хороо нээгдсэн ажлуудаа хурдан үнэлээрэй.
  • Дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх эхний ажлыг хийсэн. Одоо дулаарахаар хийгддэг гол ажил болох зүлэгжүүлэлтийн ажлыг хийнэ. Энэ ажилд “Баянгол-Агро парк”-ийнхан, Тохижилт нийтийн аж ахуй болон Боловсролын хэлтэс анхаарлаа хандуулж сургууль цэцэрлэгийн хашааг зүлэгжүүлэх бэлтгэл ажлаа хангаарай. Боломжтой бол энэ долоо хоногоос зүлэгжүүлэх ажлаа эхлүүлье. Дараагийн шуурхай хурал дээр бэлтгэл ажлаа танилцуулъя. Мөн дүүргийн төсвийн хөрөнгөөр “Барс” захын хойд талын цэцэрлэгт хүрээлэн болон хорооллын Москва рестораны ар талын цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг хийнэ. Энэ ажлаа яаралтай эхлүүлье.
  • Төв замын эвдрэлтэй холбоотой асуудлаар нийслэлийн Авто замын газар, Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ руу хандсан байгаа. Энэ ажлаа мөн яаравчилмаар байна. Чингүнжавын зам буюу том өргөн чөлөөний замуудад сүүлийн өдрүүдэд орсон борооноос үүдэж эвдрэл гэмтэл гарсан байна. Холбогдох газар хэлтсүүд энэ асуудалд анхаарч засварын ажлыг түргэвчлэх хэрэгтэй байна гэсэн юм.

Шинэ мэдээ

“Барс” зах болон “Ачлал” их дэлгүүрийн арын талбайг ЦЭЦЭРЛЭГТ хүрээлэн болгох тендер зарлагдлаа

2021-06-15 | Үзсэн тоо: 1086

Баянгол дүүргийн хэмжээнд 3000 мкв талбайг зүлэгжүүлж, мод тарьж байна

2021-06-14 | Үзсэн тоо: 123

Баянгол дүүргийн залуучуудын элчээр жүжигчин Т.Хулан сонгогдлоо  

2021-06-14 | Үзсэн тоо: 177

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3576

Ө.Сумъяабаатар: Үерийн аюултай гэж үзэж байгаа газрын мэдээллийг гаргаж, их цэвэрлэгээний ажлыг эхлүүлье  

2021-06-11 | Үзсэн тоо: 621

БГД-т 2021 онд шинээр тавигдах автозамын нэг болох дунд замын өргөтгөл, шинэчлэлийг ажлыг эхлүүллээ

2021-06-07 | Үзсэн тоо: 1522

Гандангийн ерөнхий хэв маягийг алдуулахгүйгээр төлөвлөлт хийнэ

2021-06-07 | Үзсэн тоо: 279

Баянгол дүүрэгт хоёр нүхэн, хоёр гүүрэн гарц барина

2021-06-07 | Үзсэн тоо: 83

Д.Сумъяабазар: Гандангийн 53 га газарт иргэдтэй ярилцаж, төлөвлөлт хийнэ

2021-06-07 | Үзсэн тоо: 123

Ажил үйлсээрээ манлайлсан эрхмүүдэд төрийн одон медаль гардууллаа

2021-06-02 | Үзсэн тоо: 394

Ө.Сумъяабаатар: Бороо орсноос үүдэн гарсан замын эвдрэл гэмтлийг яаралтай засъя

2021-05-31 | Үзсэн тоо: 64

БГД-т замын ажил гүйцэтгэх компанийнхантай уулзаж, газар дээр нь ажиллалаа

2021-05-30 | Үзсэн тоо: 370

Ажил үйлсээрээ манлайлсан эрхмүүдэд төрийн дээд одон медаль гардууллаа

2021-05-27 | Үзсэн тоо: 403

Ө.Сумъяабаатар: Нийслэлийн болон дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелэлтийг хангаж ажилла

2021-05-25 | Үзсэн тоо: 48

Цар тахлын үед гэр хорооллын 8600 өрхөд шахмал түлш, үнэ төлбөргүй олгосон нь том дэмжлэг болсон

2021-05-24 | Үзсэн тоо: 23

Их уншигдсан мэдээ

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4002

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 3698

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3576

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3275

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2327

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2182

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2148

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2114

Баянголчууд “Байгалиа хамгаалъя” аянд нэгдлээ

2021-05-15 | Үзсэн тоо: 1942

Баянгол дүүрэг “ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-2021” болзолт уралдааныг зарлалаа

2021-05-14 | Үзсэн тоо: 1834

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 1742

Төрийн дээд одон медаль гардуулан өглөө

2021-02-24 | Үзсэн тоо: 1659

БГД-т 2021 онд шинээр тавигдах автозамын нэг болох дунд замын өргөтгөл, шинэчлэлийг ажлыг эхлүүллээ

2021-06-07 | Үзсэн тоо: 1522

Өнөөдөр Баянгол дүүрэгт ажиллах дархлаажуулалтын цэгүүд

2021-04-23 | Үзсэн тоо: 1469

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нар дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа

2021-03-30 | Үзсэн тоо: 1396

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.