©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Баянгол дүүрэгт хоёр нүхэн, хоёр гүүрэн гарц барина

Цаг үеийн мэдээ | 2021-06-07 | Энэхүү мэдээг уншсан тоо: 83

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Баянгол дүүргийн 4-р хороонд Найрамдлын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажилтай танилцсан юм. Тус газарт 2018 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон ч төсөв, хөрөнгө шийдэгдээгүй байна. Улмаар компаниуд хөрөнгө оруулалт хийж, нийт 3.6 га-гийн 40 хувьд нь авто зогсоол барих санал тавихад ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь нэн шаардлагатай гэдэг шалтгаанаар хүлээн зөвшөөрөөгүй аж. Ингээд Төмөр замын хөрөнгө оруулалтаар иж бүрэн ногоон байгууламж, гүйлтийн зам, явган зам, усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болжээ. Нийслэлд 67 байршилд барилга байгууламж барихыг хориглосон байдгийн нэг нь тус газар юм.

Төмөр замын вокзалын хойд талд байрлах цэцэрлэгт хүрээлэн баруун, зүүн гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Баруун хэсгийг 2019 онд Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг өөрийн хөрөнгөөр тохижуулсан. Зүүн хэсгийн эл 3.6 га талбайн тохижилтын ажлыг тус нийгэмлэгийн 245 сая, Баянгол дүүргийн төсвийн 180 сая төгрөгийн хөрөнгөөр 2021 онд иж бүрэн тохижуулна. Мөн тус цэцэрлэгт хүрээлэнгийн арын туслах авто замын шинэчлэлийн ажил 2021 оны улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжинэ. Мөн төмөр зам дээгүүрээ нэвт гарсан гарцтай, зорчигчоо хүлээн авах Төмөр замын олон улсын буудал барихаар зорьж байгааг танилцуулахад Ерөнхий сайд хотын төвд түгжрэл үүсгэх ийм шийдвэрийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн энэ үеэр Баянгол дүүрэгт шинээр хэрэгжих авто замын төсөл арга хэмжээ, төлөвлөлтийг танилцууллаа. Баянгол дүүрэгт Геологийн төв лаборатори, “Хермес” төв орчмын хоёр байршилд нүхэн гарц, Барс зах орчмын төмөр зам, үерийн далан болон “Говь” ХХК-ийн хойд талаар Дунд гол дээгүүр хоёр байршилд гүүрэн гарц шинээр барина. Мөн 27.5 км автозамын өргөтгөл шинэчлэлтийг хийн,  10-р хорооллын баруун хойд уулзварын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөөд байна.  Авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд дүүргийн замын хөдөлгөөний эрчим 27 хувиар буурах боломж бүрдэж, шинээр гүүрэн гарцыг барьснаар бүтээн байгуулалтуудын гол холбоос байгууламж болох ач холбогдолтой юм. 

Шинэ мэдээ

“Барс” зах болон “Ачлал” их дэлгүүрийн арын талбайг ЦЭЦЭРЛЭГТ хүрээлэн болгох тендер зарлагдлаа

2021-06-15 | Үзсэн тоо: 1086

Баянгол дүүргийн хэмжээнд 3000 мкв талбайг зүлэгжүүлж, мод тарьж байна

2021-06-14 | Үзсэн тоо: 123

Баянгол дүүргийн залуучуудын элчээр жүжигчин Т.Хулан сонгогдлоо  

2021-06-14 | Үзсэн тоо: 177

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3576

Ө.Сумъяабаатар: Үерийн аюултай гэж үзэж байгаа газрын мэдээллийг гаргаж, их цэвэрлэгээний ажлыг эхлүүлье  

2021-06-11 | Үзсэн тоо: 621

БГД-т 2021 онд шинээр тавигдах автозамын нэг болох дунд замын өргөтгөл, шинэчлэлийг ажлыг эхлүүллээ

2021-06-07 | Үзсэн тоо: 1522

Гандангийн ерөнхий хэв маягийг алдуулахгүйгээр төлөвлөлт хийнэ

2021-06-07 | Үзсэн тоо: 279

Баянгол дүүрэгт хоёр нүхэн, хоёр гүүрэн гарц барина

2021-06-07 | Үзсэн тоо: 83

Д.Сумъяабазар: Гандангийн 53 га газарт иргэдтэй ярилцаж, төлөвлөлт хийнэ

2021-06-07 | Үзсэн тоо: 123

Ажил үйлсээрээ манлайлсан эрхмүүдэд төрийн одон медаль гардууллаа

2021-06-02 | Үзсэн тоо: 394

Ө.Сумъяабаатар: Бороо орсноос үүдэн гарсан замын эвдрэл гэмтлийг яаралтай засъя

2021-05-31 | Үзсэн тоо: 64

БГД-т замын ажил гүйцэтгэх компанийнхантай уулзаж, газар дээр нь ажиллалаа

2021-05-30 | Үзсэн тоо: 370

Ажил үйлсээрээ манлайлсан эрхмүүдэд төрийн дээд одон медаль гардууллаа

2021-05-27 | Үзсэн тоо: 403

Ө.Сумъяабаатар: Нийслэлийн болон дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелэлтийг хангаж ажилла

2021-05-25 | Үзсэн тоо: 48

Цар тахлын үед гэр хорооллын 8600 өрхөд шахмал түлш, үнэ төлбөргүй олгосон нь том дэмжлэг болсон

2021-05-24 | Үзсэн тоо: 23

Их уншигдсан мэдээ

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4002

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 3698

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3576

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3275

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2327

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2182

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2148

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2114

Баянголчууд “Байгалиа хамгаалъя” аянд нэгдлээ

2021-05-15 | Үзсэн тоо: 1942

Баянгол дүүрэг “ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-2021” болзолт уралдааныг зарлалаа

2021-05-14 | Үзсэн тоо: 1834

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 1742

Төрийн дээд одон медаль гардуулан өглөө

2021-02-24 | Үзсэн тоо: 1659

БГД-т 2021 онд шинээр тавигдах автозамын нэг болох дунд замын өргөтгөл, шинэчлэлийг ажлыг эхлүүллээ

2021-06-07 | Үзсэн тоо: 1522

Өнөөдөр Баянгол дүүрэгт ажиллах дархлаажуулалтын цэгүүд

2021-04-23 | Үзсэн тоо: 1469

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нар дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа

2021-03-30 | Үзсэн тоо: 1396

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.