©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Ө.Сумъяабаатар: Үерийн аюултай гэж үзэж байгаа газрын мэдээллийг гаргаж, их цэвэрлэгээний ажлыг эхлүүлье  

Цаг үеийн мэдээ | 2021-06-11 | Энэхүү мэдээг уншсан тоо: 719

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2021.06.11) боллоо.  Зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон хорооны дарга нар танхимаар харин дүүргийн удирдах ажилтнууд, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газрын удирдлагууд цахимаар оролцлоо.

Иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамруулахад анхаарч ажиллая

Шуурхай зөвлөгөөний эхэнд дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар коронавирусийн халдварын эсрэг авч, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулсан. Тэрбээр “Ковид-19-ийн халдвар авсан тохиолдлын тоо сүүлийн үед эрс нэмэгдэж байна. Халдвар авсан хүмүүсийн олонх нь дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхэд, өндөр настан мөн жирэмсэн эхчүүд байна. Өвчлөл нэмэгдэж байгаатай холбоотойгоор дүүргийн Эрүүл мэндийн төвд ор нэмж дэлгэсэн. МҮИС-ийн дотуур байранд нэмж 250 ор дэлгэж, нийслэлийн хэмжээнд жирэмсэн эхчүүдийг авч байна.  “Өргөө” амаржих газар болон ЭХЭМҮТ-ийн эмч нар ажиллаж байгаа. Дархлаажуулалтад хамрагдах иргэдийн тоо сүүлийн үед буурсан. Тэр дундаа хоёр дахь тундаа хамрагдах иргэдийн ирц муу байна” гэдгийг онцлов.

Дараа нь “Иргэдэд үйлчлэх төв”-ийн 1800-1222 утсанд “ковид-19” цар тахалтай холбоотой ямар дуудлага ирж буй талаарх мэдээллийг сонссон. “Иргэдэд үйлчлэх төв”-ийн дарга А.Болормаа “Зургадугаар сарын 1-ний өдрөөс хойш  1800-1222 утсанд нийт 240 гаруй дуудлага ирсэн. Эдгээр дуудлагын ихэнх нь “ковид-19”-ийн халдвар авлаа. Хаана, хэнд хандах вэ гэсэн агуулгатай. Мөн Өрхийн эмнэлэгт дуудлага өгөхөөр ирэхгүй, вакцины цэгүүдийн байршлыг мэдэхгүй байна. Мөн халдвар авснаас болж ажил эрхлэх боломжгүй болсон тул хүнсний тусламж үзүүлээч гэсэн дуудлага ирдэг. Эдгээр дуудлага мэдээллийг манай иргэдэд үйлчлэх төвийнхөн 24 цагийн турш хүлээн авч, холбогдох газарт нь мэдэгдэж ажиллаж байна” гэсэн юм.  Шуурхай зөвлөгөөнд танхимаар оролцож буй хороон дарга дээрхтэй адил санал гомдол иргэдээс ирж байгааг мөн онцлоод “Спутник” вакцин хийлгэсэн хүмүүс давтан тундаа хэзээ хамрагдах вэ гэж асууж байгааг онцолсон юм.

Дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “ковид-19” халдварын талаарх нөхцөл байдлын мэдээллийг багцаар нь сонссоны дараа “Цар тахлын эсрэг тэмцэхэд та бүхний  хамтын ажиллагаа, ойлголцол чухал. Энд манай дүүргийн бүх хороон дарга нар байна. Та бүхэн дүүрэг болон дүүргийн Онцгой комисс, дүүргийн Эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүдтэйгээ маш сайн хамтарч ажиллаж, тэдэнд дэмжлэг болох ёстой. Иргэдээс вакцинжуулалт болон шинжилгээ авах цэгүүдийн талаар мэдээлэл авахыг хүсэж байна. Хаяг байршил бүх зүйлийг нь тодорхой заасан нэгдсэн мэдээллийг иргэддээ өгье. Мөн хороон дарга нар хорооныхоо иргэдийн хэдэн хувь дархлаажуулалтад хамрагдсан, хэчнээн нь хамрагдаагүй болох судалгааг Өрхийн эрүүл мэндийн төвтэйгээ хамтран гаргаж өг. Бүгд нэгдсэн нэг дата мэдээллийн сантай бол. Вакцинд хамрагдаагүй иргэддээ холбогдох мэдээллийг сайн хүргэж, идэвхтэй хамруулахад нь анхаарч ажиллая” гэсэн юм.

Халдвар хамгааллын дэглэмээ мөрдүүлж  байгаа эсэхэд хяналт шалгалт хийнэ

Дүүргийн Мэргэжлийн хяналт, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн газар хамтран ирэх долоо хоногоос эхлэн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний төвүүдэд нэгдсэн удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийнэ. Энэ тухай Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн товч мэдээлэл өгсөн. Тодруулбал, сүүлийн өдрүүдэд “Ковид-19” халдвар авсан хүний тоо нэмэгдэж байна. Энэ нь худалдааны төвүүдэд мөрдөгдөх халдвар хамгааллын дэглэм суларсантай холбоотой. Иймд нэгдсэн нэг удирдамжийн хүрээнд шалгалт явуулна гэдгийг онцолсо юм. Мэдээллийн дараа дүүргийн Засаг дарга нэгдсэн удирдамжийн хүрээнд хийх энэхүү шалгалтаа сайн зохион байгуулах хэрэгтэй. Мөн энэ ажилд хороодын Засаг дарга нар хамтарч оролцож, худалдаа үйлчилгээний төвүүдийг  халдвар хамгааллын дэглэмээ мөрдүүлэхэд хяналт тавьж ажиллаарай гэсэн юм.

Үерийн далан сувгийг цэвэрлэх ажлыг яаралтай эхлүүлнэ

Сүүлийн хэдэн өдөр нийслэлд бороо орсноос үүдэн Улаанбаатар хотод үерийн аюул нүүрлээд байгаа. Баянгол дүүргийн хувьд мөн адил Дунд гол дагуу байрлалтай хэд хэдэн хорооллын байранд хөрсний ус нэвчиж, оршин суугчдад хүндрэл учруулаад байгаа юм. Өчигдөр /2021.06.10/ дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 24 дүгээр хорооны нутагт байрладаг “Алтай” хотхонд очиж, нөхцөл байдалтай газар дээр нь ажиллахын зэрэгцээ  СӨХ-нд  ус соруулах төхөөрөмжийг авч өгөхөөр болсноо мэдэгдсэн. Дүүргийн Засаг дарга энэ тухай мэдээллийг өгсний дараа “Дунд гол дагасан хорооллын гараашууд усанд автаж, хөрсний ус доороосоо нэвчиж байна. Манай  дүүргийн 24 дүгээр хорооны нутагт байрладаг “Алтай”, гуравдугаар хороонд байрладаг “Цагдаа” хотхонд нөхцөл байдал амаргүй байна. Цаг агаарын байгууллагаас ирэх ням гарагаас эхэлж тав хоног үргэлжилсэн бороо орно гэсэн мэдээллийг ирүүлсэн. Иймд хороон дарга нар нэн яаралтай харьяа нутаг дэвсгэртээ үерийн аюултай, эрсдэлтэй гэж үзэж байгаа газрын мэдээллийг нэгдсэн байдлаар гаргаж дүүргийн Онцгой комисст танилцуул. Хороодын нутаг дэвсгэрт байгаа үерийн далан, ус тогтдог газарт дахин хяналт тавьж, хяналтаа сайжруул. Мөн ус, үерийн далангуудыг яаралтай, маргаашаас эхэлж цэвэрлэе гэв.  

Гандан орчмыг соёлын аялал жуулчлалын бүс болгохтой холбоотой мэдээллээр хангана  

Хуралдааны төгсгөлд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар шуурхай зөвлөгөөнөөр дараах үүрэг, даалгаварыг өгсөн. Тодруулбал, “Ковид-19” цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах ажлын талаар иргэдэд зөв мэдээлэл өгөх, зохион байгуулах, иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамруулахад хороон дарга нар болон өрхийн эрүүл мэндийн төв, холбогдох газрууд хамтарч ажиллах. Үер усны аюулаас сэргийлэх хүрээнд хороод өөрсдийн нутаг дэвсгэрт эрсдэлтэй гэж үзэж байгаа газрын мэдээллийг нэгдсэн байдлаар гаргаж дүүргийн онцгой комисст танилцуулах, Онцгой байдлын хэлтэс эргүүл, хяналтаа сайжруулж ажиллах, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, үерийн далан сувгийг цэвэрлэх ажлуудыг яаралтай эхлүүлэх. Түүнчлэн дүүргийн хэмжээнд он дамжин удааширсан төсөл арга хэмжээг яаралтай дуусгах. Ингэхдээ тухайн ажлыг гүйцэтгэж буй компанийн удирдлагуудтай яаралтай уулзаж хугацаатай үүрэг даалгавар өгөх шаардлагатай гэв.

Мөн Шуурхай зөлвлагааний үеэр дүүргийн Засаг дарга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүд болон бусад албаны хүмүүс манай дүүрэгт ажиллах үеэрээ зарим хороо тодруулбал,  16 дугаар хороо, Гандан орчмыг соёлын аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх санал боловсруулан танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг, чиглэл болгосон. Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулж, хотын доорх дэд бүтцийг өргөтгөн шинэчлэх реформ хийнэ гэж мэдэгдсэн. Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт шаардлагатай бүх мэдээллийг гаргаж өгч, нэгдсэн мэдээллээр хангахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Шинэ мэдээ

57 тоосгон гарааш чөлөөлсөн газарт 10-р Хорооны цогцолбор барилга барина

2021-07-28 | Үзсэн тоо: 32

Баянгол дүүрэгт ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар явган хүний замыг засварлаж байна

2021-07-28 | Үзсэн тоо: 582

“Жишиг гудамж” болгох байршлуудыг сонголоо 

2021-07-27 | Үзсэн тоо: 459

Ө.Сумъяабаатар: Ажил нь удааширсан болон он дамжин хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавьж шалтгаан нөхцөлийг нь тодруулна   

2021-07-27 | Үзсэн тоо: 408

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 6 дугаар хороонд хийгдэж буй зам засварын ажлыг эрчимжүүлж ажиллах чиглэл өглөө

2021-07-26 | Үзсэн тоо: 492

Тоосгон 50 гарааш чөлөөлсөн газарт 2 метр өргөнтэй явган хүний зам шинээр тавина

2021-07-26 | Үзсэн тоо: 594

Баруун 4 замын хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө нээлээ

2021-07-26 | Үзсэн тоо: 44

“Хариуцлагын гэрээ” байгуулсан ААНБ-д тавьсан хяналт, хэрэгжилттэй танилцлаа 

2021-07-24 | Үзсэн тоо: 478

Нийтийн эдэлбэрийн газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан 50 гараашийг буулгалаа

2021-07-24 | Үзсэн тоо: 723

Дархлаажуулалтад хамрагдаагүй ахмад настануудыг гэрээр очиж дархлаажуулах ажлыг энэ сард багтаан зохион байгуулах чиглэл өглөө

2021-07-24 | Үзсэн тоо: 843

БГД-ийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид иргэдэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч ажиллаж байна

2021-07-23 | Үзсэн тоо: 162

БГД-ийн хэмжээнд 13, 20, 43-р сургууль дээр иргэдийг дархлаажуулж байна

2021-07-23 | Үзсэн тоо: 622

Баянгол дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл дүүрэг дэх бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлийн тайлантай танилцлаа

2021-07-21 | Үзсэн тоо: 1432

Баянгол дүүргийн 9, 10, 11, 21 дүгээр хороо буюу гэр хороололд хийгдэх зам засвар, шинэчлэлийн ажил эхэллээ

2021-07-21 | Үзсэн тоо: 497

Ө.Сумъяабаатар: Иргэдээ бүрэн дархлаажуулахад анхаарал хандуулж ажиллана

2021-07-20 | Үзсэн тоо: 926

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 4640

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4108

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3770

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3453

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2417

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 2367

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2354

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2220

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2191

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2098

Баянголчууд “Байгалиа хамгаалъя” аянд нэгдлээ

2021-05-15 | Үзсэн тоо: 2051

Баянгол дүүрэг “ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-2021” болзолт уралдааныг зарлалаа

2021-05-14 | Үзсэн тоо: 1899

БГД-т 2021 онд шинээр тавигдах автозамын нэг болох дунд замын өргөтгөл, шинэчлэлийг ажлыг эхлүүллээ

2021-06-07 | Үзсэн тоо: 1748

Төрийн дээд одон медаль гардуулан өглөө

2021-02-24 | Үзсэн тоо: 1711

“Барс” зах болон “Ачлал” их дэлгүүрийн арын талбайг ЦЭЦЭРЛЭГТ хүрээлэн болгох тендер зарлагдлаа

2021-06-15 | Үзсэн тоо: 1634

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.