©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Баянгол дүүргийн залуучуудын элчээр жүжигчин Т.Хулан сонгогдлоо  

Цаг үеийн мэдээ | 2021-06-14 | Энэхүү мэдээг уншсан тоо: 253

Баянгол дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Залуу гэр бүл, залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн харилцаа, сэтгэл зүй, хөгжлийн хэрэгцээг дэмжсэн “Баянгол-Залуучуудын хөгжил” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. Тэгвэл энэхүү дэд хөтөлбөрийн хүрээнд Баянгол дүүргийн Залуучуудын элчийг тодруулах, санамж бичиг байгуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэ арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Даваажаргал болон залуучуудын Элч төлөөлөгчөөр сонгогдсон Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Хулан нар оролцлоо.

Санамж бичиг байгуулах арга хэмжээний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Баянгол бол хүн амын тоогоор нийслэлдээ гуравдугаарт ордог, залуус ихтэй, томоохон хороолол төвлөрсөн дүүрэг. Төмөр зам, Октябрийн районы бүс дээр нь худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний томоохон зах, төвүүд олноор үйл ажиллагаа явуулдаг. Үүнийг дагаад хүн ам ихээр төвлөрдөг. Иймд дүүргийн зүгээс залуус болон залуу гэр бүл рүү чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Дүүргийнхээ залуучуудын дунд явуулсан санал асуулгаар нийгэмд сайныг үлгэрлэх, эерэг нөлөө үзүүлж чадах элч төлөөлөгчөөр жүжигчин Т.Хуланг тодруулсан байна. Дүүргийн залуучуудын санал санаачилгыг дэмжиж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг оновчтой гаргаж ирэх, шийдвэр гаргах төвшинд хүргэх, бусдад хүлээн зөвшөөрөгдсөн, манлайлагч нь болж дүүргийнхээ залуучуудын элч төлөөлөгчөөр сонгогдсон танд баяр хүргэе. Уран бүтээлч хүмүүсийн нийгэмд эерэгээр нөлөөлөх нөлөөлөл маш өндөр байдаг.Тиймээс хамтарч ажиллах болсондоо таатай байна” гэсэн юм.

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Хулан дүүргийнхээ залуусын элч  төлөөлөгчөөр сонгогдсондоо баярлаж буйгаа хэлээд “Би Баянгол дүүргийн унаган иргэн. Энэ дүүрэгт төрж өссөн. “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийг төгссөн. Залуу хүний хувьд хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн сайн үйлсийн аяныг өрнүүлдэг. Намайг Баянгол дүүргийн Залуучуудын элчээр сонгосонд баярлалаа. Миний хувьд залуучууд руу чиглэсэн олон зүйлийг хийхийн төлөө хичээх болно” гэсэн юм.

Ташрамд мэдээлэхэд, Баянгол дүүргийн Залуучуудын хөгжлийн төв нь 2015 онд Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Люксенбургийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монгол Улсад хамгийн анх байгуулагдсан залуучуудын хөгжлийн төв юм.  

 

Шинэ мэдээ

57 тоосгон гарааш чөлөөлсөн газарт 10-р Хорооны цогцолбор барилга барина

2021-07-28 | Үзсэн тоо: 32

Баянгол дүүрэгт ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар явган хүний замыг засварлаж байна

2021-07-28 | Үзсэн тоо: 582

“Жишиг гудамж” болгох байршлуудыг сонголоо 

2021-07-27 | Үзсэн тоо: 459

Ө.Сумъяабаатар: Ажил нь удааширсан болон он дамжин хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавьж шалтгаан нөхцөлийг нь тодруулна   

2021-07-27 | Үзсэн тоо: 408

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 6 дугаар хороонд хийгдэж буй зам засварын ажлыг эрчимжүүлж ажиллах чиглэл өглөө

2021-07-26 | Үзсэн тоо: 492

Тоосгон 50 гарааш чөлөөлсөн газарт 2 метр өргөнтэй явган хүний зам шинээр тавина

2021-07-26 | Үзсэн тоо: 594

Баруун 4 замын хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө нээлээ

2021-07-26 | Үзсэн тоо: 44

“Хариуцлагын гэрээ” байгуулсан ААНБ-д тавьсан хяналт, хэрэгжилттэй танилцлаа 

2021-07-24 | Үзсэн тоо: 478

Нийтийн эдэлбэрийн газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан 50 гараашийг буулгалаа

2021-07-24 | Үзсэн тоо: 723

Дархлаажуулалтад хамрагдаагүй ахмад настануудыг гэрээр очиж дархлаажуулах ажлыг энэ сард багтаан зохион байгуулах чиглэл өглөө

2021-07-24 | Үзсэн тоо: 843

БГД-ийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид иргэдэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч ажиллаж байна

2021-07-23 | Үзсэн тоо: 162

БГД-ийн хэмжээнд 13, 20, 43-р сургууль дээр иргэдийг дархлаажуулж байна

2021-07-23 | Үзсэн тоо: 622

Баянгол дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл дүүрэг дэх бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлийн тайлантай танилцлаа

2021-07-21 | Үзсэн тоо: 1432

Баянгол дүүргийн 9, 10, 11, 21 дүгээр хороо буюу гэр хороололд хийгдэх зам засвар, шинэчлэлийн ажил эхэллээ

2021-07-21 | Үзсэн тоо: 497

Ө.Сумъяабаатар: Иргэдээ бүрэн дархлаажуулахад анхаарал хандуулж ажиллана

2021-07-20 | Үзсэн тоо: 926

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 4640

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4108

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3770

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3453

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2417

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 2367

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2354

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2220

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2191

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2098

Баянголчууд “Байгалиа хамгаалъя” аянд нэгдлээ

2021-05-15 | Үзсэн тоо: 2051

Баянгол дүүрэг “ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-2021” болзолт уралдааныг зарлалаа

2021-05-14 | Үзсэн тоо: 1899

БГД-т 2021 онд шинээр тавигдах автозамын нэг болох дунд замын өргөтгөл, шинэчлэлийг ажлыг эхлүүллээ

2021-06-07 | Үзсэн тоо: 1748

Төрийн дээд одон медаль гардуулан өглөө

2021-02-24 | Үзсэн тоо: 1711

“Барс” зах болон “Ачлал” их дэлгүүрийн арын талбайг ЦЭЦЭРЛЭГТ хүрээлэн болгох тендер зарлагдлаа

2021-06-15 | Үзсэн тоо: 1634

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.