©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

Цаг үеийн мэдээ | 2021-07-02 | Энэхүү мэдээг уншсан тоо: 2367

Баянгол дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүний хөгжлийн бодлого” чиглэлийн хүрээнд “Баянгол-Чадварлаг багш”, “Баянгол-Цахим сургууль”, “Баянгол-Хүүхэд хэрэглэгч”, “Баянгол-Залуучуудын хөгжил”, “Баянгол-Эрүүл иргэн” зэрэг 5 хөтөлбөрийг 2021-2024 онд хэрэгжүүлэхээр тусгасан. Улмаар  дүүргийн Засаг даргын 2021 оны  захирамжаар “Хөтөлбөр боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг“ байгуулагдсан бөгөөд Нийгмийн хөгжлийн хэлтсээс дээрх хөтөлбөрийг боловсруулан улмаар дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурлаар батлуулсан юм.

Иймд иргэддээ мэдээлэл өгөх үүднээс “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн талаар дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяагаас тодрууллаа. Тэрбээр “Баянгол дүүрэг 231517 хүн амтай. Үүний 9.92 хувь нь 2-5, 21.83 хувь нь 6-17 насны хүүхдүүд байна. ЕБС-ийн 49 сургуульд нийт 53999 сурагч суралцаж байна. Дүүргийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт нийт 4571 багш ажиллаж байгаагаас  Ерөнхий боловсролын сургуульд 2323, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 1282 багш ажиллаж байна.“Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн зорилго нь багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих замаар боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд гурван зорилт дэвшүүлсэн. Үүнд,

Нэгдүгээрт: Ажлын байран дээрх багшийн хөгжлийн орчин бүрдүүлэх, бие даасан болон хамтын ажиллагааны нийтлэг загварыг бий болгоход чиглэсэн эрх зүйн шинэчлэлийг дүүргийн хэмжээнд эхлүүлэн  боловсрол сургалтын байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд дүн шинжилгээ хийж, хөтөлбөрийн үйл ажиллагааг тусгаж тогтвортой байдлыг хангана. Энэ зорилтын хүрээнд, Сургууль цэцэрлэгийн Хөдөлмөрийн дотоод журамд дүн шинжилгээ хийх, үлгэрчилсэн загвар боловсруулах, Мөн дүүргийн Засаг даргын дэргэд орон тооны бус ”Боловсролын Зөвлөл” байгуулах, эрх зүйн шинэчлэлтэй холбоотой сургалт зэргийг зохион байгуулна.

Хоёрдугаарт: Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих бүтэц бүрдүүлэн, удирдлага, зохион байгуулалт, санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар багшийн мэргэжлийн хөгжлийн бүлэг, сайн дурын клуб, холбоодын түншлэлийг бэхжүүлнэ.Энэ зорилтын хүрээнд, Мэргэжлийн болон сонирхлын бүлэг байгуулах, үндсэн болон графикт сургалтыг зохион байгуулахад хамтран ажиллах, “Чадварлаг багш” нэрийн бүтээл үйлдвэрлэх, Хамтын ажиллагаа-Санал санаачилгыг дэмжин ажиллах, Багш солилцоо хөтөлбөр хэрэгжүүлэх, Олон нийтийн арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулна.

Гуравдугаарт: Багшийн хөгжлийн үр дүн, шинэ санаачилга, загварчлал, тэргүүн туршлагыг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын орчин, чанарыг сайжруулах, сурагч, хүүхдийн хөгжлийг дэмжих, нийгмийн оюун санааг соён гэгээрүүлэхэд удирдан чиглүүлнэ.Энэ зорилтын хүрээнд, Сургуулиуд нэрийн Брэнд ажил санаачлан хэрэгжүүлэх,  сургуулийн Сэтгэлзүйч болон Үе тэнгийн сургагч бэлтгэх, Элсэлтийн ерөнхий шалгалтын хэмжээст оноог ахиулах, Ногоон сургууль-Ногоон цэцэрлэг бий болгохоос гадна Эцэг эх, сайн дурын бүлгийн хамтын ажиллагаанд тулгуурлаж сургалтын таатай орчныг бий болгох” гэсэн юм.     

Шинэ мэдээ

57 тоосгон гарааш чөлөөлсөн газарт 10-р Хорооны цогцолбор барилга барина

2021-07-28 | Үзсэн тоо: 32

Баянгол дүүрэгт ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар явган хүний замыг засварлаж байна

2021-07-28 | Үзсэн тоо: 586

“Жишиг гудамж” болгох байршлуудыг сонголоо 

2021-07-27 | Үзсэн тоо: 459

Ө.Сумъяабаатар: Ажил нь удааширсан болон он дамжин хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавьж шалтгаан нөхцөлийг нь тодруулна   

2021-07-27 | Үзсэн тоо: 408

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 6 дугаар хороонд хийгдэж буй зам засварын ажлыг эрчимжүүлж ажиллах чиглэл өглөө

2021-07-26 | Үзсэн тоо: 495

Тоосгон 50 гарааш чөлөөлсөн газарт 2 метр өргөнтэй явган хүний зам шинээр тавина

2021-07-26 | Үзсэн тоо: 595

Баруун 4 замын хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө нээлээ

2021-07-26 | Үзсэн тоо: 44

“Хариуцлагын гэрээ” байгуулсан ААНБ-д тавьсан хяналт, хэрэгжилттэй танилцлаа 

2021-07-24 | Үзсэн тоо: 478

Нийтийн эдэлбэрийн газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан 50 гараашийг буулгалаа

2021-07-24 | Үзсэн тоо: 723

Дархлаажуулалтад хамрагдаагүй ахмад настануудыг гэрээр очиж дархлаажуулах ажлыг энэ сард багтаан зохион байгуулах чиглэл өглөө

2021-07-24 | Үзсэн тоо: 843

БГД-ийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид иргэдэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч ажиллаж байна

2021-07-23 | Үзсэн тоо: 162

БГД-ийн хэмжээнд 13, 20, 43-р сургууль дээр иргэдийг дархлаажуулж байна

2021-07-23 | Үзсэн тоо: 622

Баянгол дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл дүүрэг дэх бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлийн тайлантай танилцлаа

2021-07-21 | Үзсэн тоо: 1432

Баянгол дүүргийн 9, 10, 11, 21 дүгээр хороо буюу гэр хороололд хийгдэх зам засвар, шинэчлэлийн ажил эхэллээ

2021-07-21 | Үзсэн тоо: 497

Ө.Сумъяабаатар: Иргэдээ бүрэн дархлаажуулахад анхаарал хандуулж ажиллана

2021-07-20 | Үзсэн тоо: 926

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 4640

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4108

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3770

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3453

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2417

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 2367

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2354

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2220

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2191

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2098

Баянголчууд “Байгалиа хамгаалъя” аянд нэгдлээ

2021-05-15 | Үзсэн тоо: 2051

Баянгол дүүрэг “ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-2021” болзолт уралдааныг зарлалаа

2021-05-14 | Үзсэн тоо: 1899

БГД-т 2021 онд шинээр тавигдах автозамын нэг болох дунд замын өргөтгөл, шинэчлэлийг ажлыг эхлүүллээ

2021-06-07 | Үзсэн тоо: 1748

Төрийн дээд одон медаль гардуулан өглөө

2021-02-24 | Үзсэн тоо: 1711

“Барс” зах болон “Ачлал” их дэлгүүрийн арын талбайг ЦЭЦЭРЛЭГТ хүрээлэн болгох тендер зарлагдлаа

2021-06-15 | Үзсэн тоо: 1634

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.