©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Ө.Сумъяабаатар: Зорилтот бүлгийн иргэддээ эм болон хүнсний багцын дэмжлэг үзүүлнэ

Цаг үеийн мэдээ | 2021-07-06 | Энэхүү мэдээг уншсан тоо: 60

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2021.07.06) цахимаар боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явуулсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн 8, зургадугаар сарын 22-ны өдөр хуралдсан дүүргийн удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөнөөс өгсөн 11 үүрэг даалгаврын биелэлттэй танилцлаа.

Дараа нь, дүүргийн Архивын тасгийн дарга С.Бадамцэцэг Баянгол дүүргийн 2021 оны эхний хагас жилийн ирсэн бичиг, өргөдөл хүсэлтийн шийдвэрлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Тэрбээр “Баянгол дүүргийн 108 байгууллагын албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавьж мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна. Дүүргийн 108 байгууллага 2021 оны эхний хагас жилийн байдлаар 17344 албан бичгээр харилцсан, шийдвэрлэсэн бичиг 17053, судалж байгаа бичиг 291, шийдвэрлэлтийн хувь 98,32 байна. Хэдийгээр энэ оны эхний хагас жилийн байдлаар ирсэн бичиг, өргөдөл гомдлын хүсэлтийг шийдвэрлэлтээр бусад дүүргээс нэгдүгээрт явж байгаа ч цаашид нийт байгууллага, газар хэлтсүүд өргөдөл гомдол, хүсэлтийн тоог бууруулах тал дээр бүгд анхаарч ажиллах ёстой” гэсэн. Дараа нь дүүргийн хэмжээнд хийгдэж байгаа зам засвар болон дэд бүтцийн салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, ажлын талаар Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар мэдээлэл өгсөн. Тэрбээр “Дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа замын засвар, шинэчлэлийн 6 багц төсөл арга хэмжээ хэрэгжлүүлэхээс өнөөдрийн байдлаар 5 багц төсөл арга хэмжээ нь хэрэгжиж байна. Бидний хувьд зам засвар өргөтгөл шинэчлэлийн ажилтай газар дээр нь очиж ажиллаж байгаа. Ажлууд хэвийн үргэлжилж байгаа” гэсэн юм. Энэ үеэр дүүргийн Засаг дарга “Манай дүүрэгт энэ онд олон газар зам засвар, дулааны шугамын засварын ажил хийгдэж байна. Зам засварын ажлууд хийгдэж байгаатай холбоотойгоор зарим замыг хааснаас үүдэн авто замын түгжрэл үүсэх, явган хүн явах замын хавтанг хуулснаас болж явганаар хөдөлгөөнд оролцож байгаа иргэдэд хүндрэл учирч байна. Иймд Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийнхэн Замын цагдаагийн хэлтэст тухай бүрт нь мэдээлэл өгч ажиллаарай. Мөн иргэдийг явганаар зорчиход саад учруулахгүй байхаар ажлаа төлөвлөж хийгээрэй" гэсэн юм.

Хурлын төгсгөлд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар зарим үүрэг чиглэлийг өгсөн. Тухайлбал, энэ онд манай дүүрэгт 9, 10, 24 хорооны барилгыг барих ажлыг эхлүүлнэ. Дээрх хороон дарга нар энэ асуудалд анхаарал хандуулж барилгын ажлыг аль болох хурдлуулах, Архивын тасгаас нийт алба хаагчдад албан хэрэг хөтлөлтийн талаар тусгайлсан сургалт явуулах, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийнхэн улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлууддаа хяналт тавих, иргэд болон холбогдох газруудад мэдээлэл өгч ажиллахыг үүрэг болгов. Түүнчлэн цар тахал гарч, нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед хороон дарга болон Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байгаа иргэддээ хүрч ажиллах, эмийн багцыг хүргэх асуудал дээр анхаараарай гээд дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс зорилтот бүлгийн айл өрхүүдэд зориулж эмийн болон хүнсний багц олгох ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Иймд хариуцсан хэлтэс болон хороод судалгаа мэдээллээ үндэслэн зорилтод бүлгийн хүмүүст эдгээр багцыг хүргэхэд анхаараарай” гэв. 

Мөн Үндэсний их баяр наадмын амралт удахгүй эхэлнэ. Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу 9 хоногийн амралт бий. Энэ хугацаанд дүүргийн ЗДТГ болон харьяа газрууд хариуцлагатай жижүүр гаргуулж ажиллана. Хороон дарга нар болон Өрхийн эрүүл мэндийн төвийнхөн мөн хороо хороон дээрээ дотоод зохион байгуулалтын ажлаа сайн хийж, иргэддээ хүндрэл чирэгдэл учруулалгүй ажиллах ёстой гэдгийн сануулсан юм.  

Шинэ мэдээ

57 тоосгон гарааш чөлөөлсөн газарт 10-р Хорооны цогцолбор барилга барина

2021-07-28 | Үзсэн тоо: 32

Баянгол дүүрэгт ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар явган хүний замыг засварлаж байна

2021-07-28 | Үзсэн тоо: 586

“Жишиг гудамж” болгох байршлуудыг сонголоо 

2021-07-27 | Үзсэн тоо: 459

Ө.Сумъяабаатар: Ажил нь удааширсан болон он дамжин хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавьж шалтгаан нөхцөлийг нь тодруулна   

2021-07-27 | Үзсэн тоо: 408

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 6 дугаар хороонд хийгдэж буй зам засварын ажлыг эрчимжүүлж ажиллах чиглэл өглөө

2021-07-26 | Үзсэн тоо: 495

Тоосгон 50 гарааш чөлөөлсөн газарт 2 метр өргөнтэй явган хүний зам шинээр тавина

2021-07-26 | Үзсэн тоо: 595

Баруун 4 замын хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө нээлээ

2021-07-26 | Үзсэн тоо: 44

“Хариуцлагын гэрээ” байгуулсан ААНБ-д тавьсан хяналт, хэрэгжилттэй танилцлаа 

2021-07-24 | Үзсэн тоо: 478

Нийтийн эдэлбэрийн газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан 50 гараашийг буулгалаа

2021-07-24 | Үзсэн тоо: 723

Дархлаажуулалтад хамрагдаагүй ахмад настануудыг гэрээр очиж дархлаажуулах ажлыг энэ сард багтаан зохион байгуулах чиглэл өглөө

2021-07-24 | Үзсэн тоо: 843

БГД-ийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид иргэдэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч ажиллаж байна

2021-07-23 | Үзсэн тоо: 162

БГД-ийн хэмжээнд 13, 20, 43-р сургууль дээр иргэдийг дархлаажуулж байна

2021-07-23 | Үзсэн тоо: 622

Баянгол дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл дүүрэг дэх бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлийн тайлантай танилцлаа

2021-07-21 | Үзсэн тоо: 1432

Баянгол дүүргийн 9, 10, 11, 21 дүгээр хороо буюу гэр хороололд хийгдэх зам засвар, шинэчлэлийн ажил эхэллээ

2021-07-21 | Үзсэн тоо: 497

Ө.Сумъяабаатар: Иргэдээ бүрэн дархлаажуулахад анхаарал хандуулж ажиллана

2021-07-20 | Үзсэн тоо: 926

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 4640

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4108

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3770

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3453

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2417

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 2367

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2354

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2220

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2191

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2098

Баянголчууд “Байгалиа хамгаалъя” аянд нэгдлээ

2021-05-15 | Үзсэн тоо: 2051

Баянгол дүүрэг “ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-2021” болзолт уралдааныг зарлалаа

2021-05-14 | Үзсэн тоо: 1899

БГД-т 2021 онд шинээр тавигдах автозамын нэг болох дунд замын өргөтгөл, шинэчлэлийг ажлыг эхлүүллээ

2021-06-07 | Үзсэн тоо: 1748

Төрийн дээд одон медаль гардуулан өглөө

2021-02-24 | Үзсэн тоо: 1711

“Барс” зах болон “Ачлал” их дэлгүүрийн арын талбайг ЦЭЦЭРЛЭГТ хүрээлэн болгох тендер зарлагдлаа

2021-06-15 | Үзсэн тоо: 1634

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.