©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

 Б.Мөнхбат: “БАЯНГОЛ-ХҮҮХЭД ХЭРЭГЛЭГЧ” ХӨТӨЛБӨР нь хүүхдийн “ОРОЛЦОО, ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ" гэсэн гурван чиглэлтэй

Цаг үеийн мэдээ | 2021-07-08 | Энэхүү мэдээг уншсан тоо: 670

Баянгол дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүний хөгжлийн бодлого” чиглэлийн хүрээнд “Баянгол-Хүүхэд хэрэглэгч” дэд хөтөлбөрийг 2021-2024 онд хэрэгжүүлэхээр тусгасан. Тус хөтөлбөр нь хүүхдийн “ОРОЛЦОО, ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ” гэсэн гурван чиглэлийн хүрээнд 6 зорилт 30 үйл ажиллагаа хэрэгжүүлэх бөгөөд дүүргийн хэмжээнд хэд хэдэн томоохон ажлыг хийж эхлээд байгаа юм. Иймд хөтөлбөрийн зорилго, зорилт болон ямар ажил хийж буй талаар дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.МӨНХБАТААС тодрууллаа. 

Тэрбээр “Хүүхэд, хамгаалал, хөгжлийн үндэсний асуудлаарх төрийн түвшний зорилтыг орон нутгийн хэмжээнд загварчлан хэрэгжүүлж, дүүргийн нийгмийг хүүхэд өөрийн оюун санаа, байр сууриа илэрхийлэх, авьяас билэг, гоо сайхан, эрдэм мэдлэгээ өсгөх, нэр төр, эрүүл мэндээ хамгаалахад тохиромжтой гэр бүл, байгууллагын цогц нэгдэл болгон хөгжүүлэх зорилгоор “Баянгол-Хүүхэд хэрэглэгч” хөтөлбөрийг 2021-2024 онд хэрэгжүүлнэ. Үүнд:

Нэгдүгээрт: Хүүхдийн төлөөх засаглалыг хүүхдийн оролцоотойгоор бэхжүүлэх чиглэлийн хүрээнд Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтэс, алба, хороо, хамтарсан багуудыг чадавхжуулах,  Хүүхдийн оролцоо, санаачилгыг дэмжиж, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг зорилтуудыг хэрэгжүүлнэ.

  • Дээрх зорилтуудын хүрээнд эхний ээлжинд дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг шинэчлэн баталж Дүүргийн хүүхдийн чуулганыг 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “Оролцоод хөгжье” уриан дор цахим хэлбэрээр зохион байгуулсан. Чуулганы үеэр хүүхдийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл 3 сурагч хүүхдийн эрхийн тулгамдаж буй асуудал, хүүхдийн оролцооны клуб, дугуйлангийн дэмжлэг,  хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн тэгш оролцооны тухай зэрэг агуулгын хүрээнд илтгэл хэлэлцүүлж, хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд тус чуулганаас Баянгол дүүргийн  “Хүүхдийн элч”-ийг сонгосон.

Хоёрдугаарт: Сурч, хөгжих орчин нөхцөлийг сайжруулах чиглэлийн хүрээнд Хүүхдэд зориулсан боловсрол, соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, сургалтын байгууллага, төвийн хөтөлбөрийн шинэчлэл, хэрэгжилт, хяналтыг сайжруулах, Хүүхдэд чиглэсэн сургалт, хөгжүүлэх ажлыг нэмэгдүүлэх, нийгэмд хандсан хүүхдийн оролцоотой соён гэгээрүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлэх гэх мэт зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

  • Хүүхдийг хөгжүүлэх чиглэлийн хүрээнд Баянгол дүүрэг бусад дүүрэгтэй харьцуулахад харьцангуй дэд бүтэц, нөөц бололцоо хангалттай дүүрэг юм.  Жишээ нь: Хүүхэд, залуучуудын соёлын ордон, Гэр бүл, ёслолын ордон, Усан спорт сургалтын төв, Баянгол-Зуслан” зэрэг байгууллагууд хүүхдийн боловсрол, хөгжлийн чиглэлээр тусгайлан төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Тухайлбал, Хүүхэд, залуучуудын соёлын ордон нь 13 төрлийн дугуйлан секцэд жилд дунджаар 800 гаруй хүүхдийг хамруулдаг бөгөөд 2021 онд цаг үеийн нөхцөл байдлаас хамааран хагас жилийн байдлаар 12 төрлийн дугуйланд 452 хүүхэд ганцаарчилсан болон цахим хэлбэрээр  хамрагдаж байна.

Гуравдугаарт: Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлийн хүрээнд Хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, гэр бүлийн эрүүл мэндийг боловсролыг дэмжин хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах, Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулан эцэг, эх, асран хамгаалагч, олон нийтэд хүүхэд асрах, хүмүүжүүлэх мэдлэг, чадвар, хандлага төлөвшүүлэх зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэх бөгөөд хэд хэдэн томоохон ажлыг хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал,

  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгаалал эрхийн хүрээнд судалгаа шинжилгээ, хяналт зохицуулалт хийх, гэр бүлийн оролцоог идэвхжүүлэх, соён гэгээрүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах хүрээнд хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор түр хамгаалан байрлуулах үйлчилгээг үзүүлэн тэднийг нөхөн сэргээж, тайвшруулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилго бүхий “Түр хамгаалах байр”-ыг 2021 оны 03 дугаар сарын 8-ны өдөр ашиглалтад оруулсан. Түр хамгаалах байр нь 16 хүүхэд хүлээн авах чадал бүхий бөгөөд хагас жилийн байдлаар 51 хүүхэд, эмэгтэйчүүдэд хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлээд байна.
  • Хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор  нийтийн эзэмшлийн зам талбай, тоглоомын талбай, ашиглалтад ороогүй барилга байгууламж, сургууль цэцэрлэгийн орчны болзошгүй эрсдэлийг бууруулах, илэрсэн зөрчлийг арилгах, “Баянгол-Хүүхэд хэрэглэгч” хяналт шалгалтын нэгдсэн арга хэмжээг 2021 оны 03 дугаар сарын 22-ноос  2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хооронд хэрэгжүүлсэн.
  • Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгаж, эрсдэлийг бууруулах чиглэлээр дүүргийн Засаг даргын хугацаатай албан даалгаврыг холбогдох байгууллага, хороодод хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
  • Мөн энэ арга хэмжээний хүрээнд Цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, ахуйн чанартай осол гэмтэлд хүүхэд багачуудыг өртөх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2021.04.01-2021.06.01-ний өдрийн хооронд хашаа, хаалгаа нээж хүүхэд багачуудыг тоглох, салхилах боломжийг бүрдүүлж ажиллах Дүүргийн Засаг даргын уриалгыг Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хүргүүлсэн бөгөөд сургууль, цэцэрлэгүүд дэмжиж хамтран ажилласан. Боловсрол, шинжлэх ухааны сайдын уриалга, Нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн чиглэлийн хүрээнд дээрх уриалгыг 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгаад байна” гэсэн юм.

Шинэ мэдээ

57 тоосгон гарааш чөлөөлсөн газарт 10-р Хорооны цогцолбор барилга барина

2021-07-28 | Үзсэн тоо: 32

Баянгол дүүрэгт ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар явган хүний замыг засварлаж байна

2021-07-28 | Үзсэн тоо: 582

“Жишиг гудамж” болгох байршлуудыг сонголоо 

2021-07-27 | Үзсэн тоо: 459

Ө.Сумъяабаатар: Ажил нь удааширсан болон он дамжин хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавьж шалтгаан нөхцөлийг нь тодруулна   

2021-07-27 | Үзсэн тоо: 408

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 6 дугаар хороонд хийгдэж буй зам засварын ажлыг эрчимжүүлж ажиллах чиглэл өглөө

2021-07-26 | Үзсэн тоо: 492

Тоосгон 50 гарааш чөлөөлсөн газарт 2 метр өргөнтэй явган хүний зам шинээр тавина

2021-07-26 | Үзсэн тоо: 594

Баруун 4 замын хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө нээлээ

2021-07-26 | Үзсэн тоо: 44

“Хариуцлагын гэрээ” байгуулсан ААНБ-д тавьсан хяналт, хэрэгжилттэй танилцлаа 

2021-07-24 | Үзсэн тоо: 478

Нийтийн эдэлбэрийн газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан 50 гараашийг буулгалаа

2021-07-24 | Үзсэн тоо: 723

Дархлаажуулалтад хамрагдаагүй ахмад настануудыг гэрээр очиж дархлаажуулах ажлыг энэ сард багтаан зохион байгуулах чиглэл өглөө

2021-07-24 | Үзсэн тоо: 843

БГД-ийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид иргэдэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч ажиллаж байна

2021-07-23 | Үзсэн тоо: 162

БГД-ийн хэмжээнд 13, 20, 43-р сургууль дээр иргэдийг дархлаажуулж байна

2021-07-23 | Үзсэн тоо: 622

Баянгол дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл дүүрэг дэх бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлийн тайлантай танилцлаа

2021-07-21 | Үзсэн тоо: 1432

Баянгол дүүргийн 9, 10, 11, 21 дүгээр хороо буюу гэр хороололд хийгдэх зам засвар, шинэчлэлийн ажил эхэллээ

2021-07-21 | Үзсэн тоо: 497

Ө.Сумъяабаатар: Иргэдээ бүрэн дархлаажуулахад анхаарал хандуулж ажиллана

2021-07-20 | Үзсэн тоо: 926

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 4640

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4108

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3770

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3453

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2417

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 2367

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2354

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2220

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2191

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2098

Баянголчууд “Байгалиа хамгаалъя” аянд нэгдлээ

2021-05-15 | Үзсэн тоо: 2051

Баянгол дүүрэг “ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-2021” болзолт уралдааныг зарлалаа

2021-05-14 | Үзсэн тоо: 1899

БГД-т 2021 онд шинээр тавигдах автозамын нэг болох дунд замын өргөтгөл, шинэчлэлийг ажлыг эхлүүллээ

2021-06-07 | Үзсэн тоо: 1748

Төрийн дээд одон медаль гардуулан өглөө

2021-02-24 | Үзсэн тоо: 1711

“Барс” зах болон “Ачлал” их дэлгүүрийн арын талбайг ЦЭЦЭРЛЭГТ хүрээлэн болгох тендер зарлагдлаа

2021-06-15 | Үзсэн тоо: 1634

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.