©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

БГД-ийн Онцгой комиссын дарга Ө.Сумъяабаатар бүх нийтийн амралтын өдрүүд эхэлж байгаатай холбогдуулан алба хаагчдад үүрэг чиглэл өглөө

Цаг үеийн мэдээ | 2021-07-09 | Энэхүү мэдээг уншсан тоо: 1415

Баянгол дүүргийн Онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр (2021.07.09) цахимаар боллоо. Хуралд дүүргийн Онцгой комиссын дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн Онцгой комиссын гишүүд болон Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд оролцлоо.  

Хурлын эхэнд дүүргийн Онцгой комиссын дарга Ө.Сумъяабаатар Нийслэлийн онцгой комиссоос Дүүргийн Онцгой комиссын болон Шуурхай штабын дарга нарт өгсөн үүрэг чиглэлийг танилцуулсан. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 183 дугаар тогтоолоор Ардын хувьсгалын 100 жилийн ой Үндэсний их баяр наадмыг хойшлуулж амралтын өдрүүдийг хэвээр үлдээн 9 хоног бүх нийтээр амрах болсонтой холбогдуулан Коронавируст халдвар/Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, болзошгүй гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллах талаар гаргасан 11 чиглэл бүхий үүрэг даалгаврыг бүрэн эхээр нь танилцууллаа.

Дараа нь дүүргийн Шуурхай штабын дарга Д.Мөнхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргасан Улсын баяр наадмын амралтын өдрүүдэд ажиллах ерөнхий эргүүл, шуурхай зохицуулагч хариуцлагатай жижүүр томилох тухай захирамжийг (энд дарж танилцана уу https://bgd.mn/couch/uploads/file/sanhuugiin-il-tod-baidal/2021-on/06-sar/.pdf) дүүргийн Онцгой комиссын гишүүдэд танилцууллаа. Энэ үеэр тэрбээр дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд нийт алба хаагчид хариуцлага алдалгүй сайн ажиллахыг үүрэг болгосон юм. Дараа нь дүүргийн Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, “Шинэ Өргөө”  ОНӨААТҮГ зэрэг ЗДТГ-ын үндсэн болон харьяа газар хэлтсүүд ямар зохион байгуулалтаар ажиллах талаархи мэдээллийг дүүргийн Онцгой комиссын гишүүдэд өгч, харилцан  мэдээлэл солилцсон.  

Үүний дараа  дүүргийн Онцгой комиссын дарга Ө.Сумъяабаатар Монгол Улсын Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу 9 хоног бүх нийтээр амрахаар болсон. Амралт эхлэхээр иргэд гэр бүлээрээ хөдөө явах зэргээр хөл хөдөлгөөн нэмэгддэг. Иймд УОК, НОК болон Дүүргийн онцгой комиссоос гаргасан үүрэг чиглэл, захирамжийн хүрээнд нийт алба хаагчид хариуцлагатай ажиллаарай гэв. Мөн амралтын өдрүүдэд “Шинэ Өргөө”  ОНӨААТҮГ-ынхан хог татан авах ажлыг тасралтгүй зохион байгуулж ажиллахгүй бол хур хог үүсэх зэргээр иргэд, оршин суугчдын эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөл алдагдах вий  гэдгийг сануулсан. Түүнчлэн бүх нийтийн амралтын өдөр эхэлсэн энэ үед зарим аж ахуй нэгж, иргэд байрны өргөтгөл хийх, зөвшөөрөлгүй ТҮЦ барих, хашаа хатгах, ногоон байгууламж устгах зэргээр газрын зөрчил гаргаж болзошгүй. Иймд 25 хорооны Зсаг дарга нар болон хэсгийн ахлагч нар үүнд хяналт тавьж, мэдээлэл солилцож ажиллаарай гэсэн юм. Түүнчлэн Засаг даргын зөвлөлийн хурлаар 1000 ширхэг эрүүл мэндийн багцыг бэлтгэн нөөц бүрдүүлж, зорилтод бүлгийн хүмүүст өгөхөөр болсон. Үүнийг мөн л хорооны Засаг дарга нар болон Өрхийн эрүүл мэндийн төвийнхөн зорилтод бүлгийн хүмүүсийнхээ судалгааг үндэслэж “эзэдэд” нь хүргээрэй гэв.

Ташрамд мэдээлэхэд, Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд Баянгол дүүргийн ЗДТГ-ын ажилтнууд Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд, тодорхой цагийн хуваарийн дагуу ээлжээр ажиллах бол Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс Хариуцлагын гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд хяналт тавьж ажиллана. Мөн дүүргийн Цагдаагийн хэлтэс олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журмыг сахиулах чиглэлээр хууль сахиулж ажиллах бол дүүргийн Эрүүл мэндийн төв ЭМЯ болон НЭМГ-аас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд амралтгүй ажиллах юм.

 

Шинэ мэдээ

57 тоосгон гарааш чөлөөлсөн газарт 10-р Хорооны цогцолбор барилга барина

2021-07-28 | Үзсэн тоо: 32

Баянгол дүүрэгт ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар явган хүний замыг засварлаж байна

2021-07-28 | Үзсэн тоо: 582

“Жишиг гудамж” болгох байршлуудыг сонголоо 

2021-07-27 | Үзсэн тоо: 459

Ө.Сумъяабаатар: Ажил нь удааширсан болон он дамжин хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавьж шалтгаан нөхцөлийг нь тодруулна   

2021-07-27 | Үзсэн тоо: 408

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 6 дугаар хороонд хийгдэж буй зам засварын ажлыг эрчимжүүлж ажиллах чиглэл өглөө

2021-07-26 | Үзсэн тоо: 492

Тоосгон 50 гарааш чөлөөлсөн газарт 2 метр өргөнтэй явган хүний зам шинээр тавина

2021-07-26 | Үзсэн тоо: 594

Баруун 4 замын хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө нээлээ

2021-07-26 | Үзсэн тоо: 44

“Хариуцлагын гэрээ” байгуулсан ААНБ-д тавьсан хяналт, хэрэгжилттэй танилцлаа 

2021-07-24 | Үзсэн тоо: 478

Нийтийн эдэлбэрийн газрыг хааж, зөвшөөрөлгүй барьсан 50 гараашийг буулгалаа

2021-07-24 | Үзсэн тоо: 723

Дархлаажуулалтад хамрагдаагүй ахмад настануудыг гэрээр очиж дархлаажуулах ажлыг энэ сард багтаан зохион байгуулах чиглэл өглөө

2021-07-24 | Үзсэн тоо: 843

БГД-ийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид иргэдэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч ажиллаж байна

2021-07-23 | Үзсэн тоо: 162

БГД-ийн хэмжээнд 13, 20, 43-р сургууль дээр иргэдийг дархлаажуулж байна

2021-07-23 | Үзсэн тоо: 622

Баянгол дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл дүүрэг дэх бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлийн тайлантай танилцлаа

2021-07-21 | Үзсэн тоо: 1432

Баянгол дүүргийн 9, 10, 11, 21 дүгээр хороо буюу гэр хороололд хийгдэх зам засвар, шинэчлэлийн ажил эхэллээ

2021-07-21 | Үзсэн тоо: 497

Ө.Сумъяабаатар: Иргэдээ бүрэн дархлаажуулахад анхаарал хандуулж ажиллана

2021-07-20 | Үзсэн тоо: 926

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 4640

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4108

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3770

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3453

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2417

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 2367

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2354

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2220

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2191

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2098

Баянголчууд “Байгалиа хамгаалъя” аянд нэгдлээ

2021-05-15 | Үзсэн тоо: 2051

Баянгол дүүрэг “ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ-2021” болзолт уралдааныг зарлалаа

2021-05-14 | Үзсэн тоо: 1899

БГД-т 2021 онд шинээр тавигдах автозамын нэг болох дунд замын өргөтгөл, шинэчлэлийг ажлыг эхлүүллээ

2021-06-07 | Үзсэн тоо: 1748

Төрийн дээд одон медаль гардуулан өглөө

2021-02-24 | Үзсэн тоо: 1711

“Барс” зах болон “Ачлал” их дэлгүүрийн арын талбайг ЦЭЦЭРЛЭГТ хүрээлэн болгох тендер зарлагдлаа

2021-06-15 | Үзсэн тоо: 1634

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.