©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Ө.Сумъяабаатар: Иргэдээ бүрэн дархлаажуулахад анхаарал хандуулж ажиллана

Цаг үеийн мэдээ | 2021-07-20 | Энэхүү мэдээг уншсан тоо: 1101

Баянгол дүүргийн Онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр (2021.07.20боллоо.  Хуралд дүүргийн Онцгой комиссын дарга Ө.Сумъяабаатар болон дүүргийн Онцгой комиссын гишүүд, Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд оролцлоо.    

Хурлын эхэнд дүүргийн Онцгой комиссын дарга Ө.Сумъяабаатар Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд дүүргийн Шуурхай штаб, Эрүүл мэндийн төв, Иргэдэд үйлчлэх төв, Онцгой байдал болон Мэргэжлийн хяналт, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн байгууллага мөн дүүргийн ЗДТГ-ын хариуцлагатай жижүүрүүд хэрхэн ажилласан талаарх товч мэдээллийг өгсөн. Тэрбээр “Энэ жилийн улсын баяр наадмын өдрүүдэд улс орон даяар олон хоног амарлаа. Амралтын өдрүүд эхлэхээс өмнө дүүргийн Онцгой комисс хуралдаж Нийслэлийн онцгой комиссоос Дүүргийн Онцгой комисс болон Шуурхай штабын дарга нарт өгсөн үүрэг чиглэлийг танилцуулсан. Мөн дүүргийн Засаг даргын захирамж гарч ЗДТГ-аас хариуцлагатай жижүүр томилон хуваарийн дагуу ажиллуулсан. Өчигдөр та бүхний нэгтгэн ирүүлсэн мэдээлэлтэй танилцлаа. Манай Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналт, Цагдаа, Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид болон  хариуцлагатай жижүүрүүд сайн ажилласан байна. Гэхдээ бид тайвшрах болоогүй. Холбогдох албаныхан "амралтын дараах ковидын давлагаа" үүсэхийг үгүйсгэхгүй байна гэж мэдээлсэн. Иймд дүүргийн Эрүүл мэндийн төв болон хорооны Засаг дарга нар мөн Өрхийн эрүүл мэндийн төвийнхөн дор бүрнээ анхааралтай байгаарай. Мөн гэрийн тусгаарлалтад байгаа иргэддээ багц хүргэх ажлыг тасалдуулалгүй зохион байгуулах шаардлагатай байна. Түүнчлэн өнгөрсөн өдрүүдэд дүүргийн Онцгой комиссоос орлого нь тасалдсан, зорилтот бүлгийн айл өрхүүдэд хүнсний багц тараасан. Эмийн багцыг нөөцөлсөн. Иймд хорооны Засаг дарга нар болон Өрхийн эрүүл мэндийн төвийнхөн зайлшгүй эмийн багц өгөх ёстой зорилтот­ бүлгийн айл өрхийн мэдээллийг гаргаж дүүргийн Онцгой комисст хандсанаар авах боломжтой” гэсэн юм.

Дараа нь дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар баяр наадмын үед хэрхэн ажилласан талаарх мэдээллийн өгсөн. Тэрбээр “2021 оны долдугаар сарын 10-18-ны өдрүүдэд дүүргийн хэмжээнд 1821 тохиолдол бүртгэгдсэн. Батлагдсан тохиолдлын гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байгаа 146 иргэн байна. Мөн дархлаажуулалтын дөрвөн цэг НОК-оос гаргасан хуваарийн дагуу ажилласан. Ингэхдээ долдугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд амраад бусад өдөр хуваарийн дагуу ажилласан. Зургаа хоногт 2561 иргэнийг дархлаажуулсан байна. Түүнчлэн орны ачаалал харьцангуй буурсан бөгөөд батлагдсан тохиолдлуудыг бүгдийг нь хэвтүүлэн эмчилж байна. Үүнээс гадна дээрх хугацаанд эрүүл мэндийн үндсэн тусламж үйлчилгээг тасралтгүй хэвийн явуулсан. Ямар нэг хүндрэл бэрхшээл гараагүй” гэсэн юм.

Хурлын төгсгөлд  дүүргийн Онцгой комиссын дарга Ө.Сумъяабаатар дүүргийн Онцгой комиссын гишүүдэд хэд хэдэн үүрэг чиглэлийг өгсөн. Үүнд:

  • Дүүргийн хэмжээнд ариутгал, халдваргүйтгэлийн ажилд анхаарал хандуулах
  • Хог ачилтыг хуваарийн дагуу гүйцэтгэх  
  • Хорооны Засаг дарга нар, Өрхийн эрүүл мэндийн төвийнхөн болон холбогдох байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулах, иргэдийн дуудлагад үнэн зөв мэдээлэл өгөх.
  • Зорилтот бүлгийн иргэддээ анхаарал хандуулах
  • “Ковид-19” халдварын тохиолдол хамгийн их бүртгэгдэж байгаа 3, 6, 18 дугаар хороо болон бусад хороод 12-оос дээш насны хүүхэд, иргэдээ бүрэн дархлаажуулахад анхаарал хандуулах
  • Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын хуваарь гарсантай холбоотойгоор шалгалт өгөх хүүхдүүдийг 100 хувь дархлаажуулахад анхаарах шаардлагатай байна гэсэн юм.

Шинэ мэдээ

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 20 дугаар хороонд ажиллалаа

2022-09-25 | Үзсэн тоо: 59

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 19-р сургууль руу явах шороон замыг засварлаж, тохижилтын ажлыг хийнэ

2022-09-22 | Үзсэн тоо: 36

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Дөл-2022” Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчдаа хүлээн авч уулзлаа

2022-09-22 | Үзсэн тоо: 51

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар шинээр байгуулагдсан 29 дүгээр хороонд ажиллалаа

2022-09-21 | Үзсэн тоо: 127

Дүүргийн хэмжээнд энэ 7 хоногоос “Хашаа” нэгдсэн арга хэмжээ эхэлнэ

2022-09-20 | Үзсэн тоо: 398

Хороодын хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа

2022-09-09 | Үзсэн тоо: 293

Гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох сургалтад хамрагдлаа

2022-09-08 | Үзсэн тоо: 625

Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд тоглоомын талбайг шинэчлэн засварлалаа

2022-09-05 | Үзсэн тоо: 63

2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

2022-09-01 | Үзсэн тоо: 63

Баянгол дүүрэгт “АЛТАН НАМАР-2022” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна

2022-08-30 | Үзсэн тоо: 302

Зөвшөөрөлгүй баригдсан аж ахуйн нэгжийн өргөтгөлийг чөлөөлж, явган хүний замыг шинээр тавьж байна

2022-08-25 | Үзсэн тоо: 247

Сонсголгүй иргэдийн 3Х3 Сагсанбөмбөгийн холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдад дэмжлэг үзүүллээ

2022-08-24 | Үзсэн тоо: 539

Ө.Сумъяабаатар: Гэр хорооллын шороон зам хусах ажлыг мэргэжлийн байгууллагаар хийхэд анхаарч ажилла

2022-08-23 | Үзсэн тоо: 777

Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлд анхаарч байна

2022-08-22 | Үзсэн тоо: 124

Баянгол дүүргийн 13-р хороонд гурван байршилд явган хүний зам, тохижилтын ажлыг хийж байна

2022-08-21 | Үзсэн тоо: 235

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 6599

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5712

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4915

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 4624

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4395

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3961

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3819

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 3306

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2890

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2856

БГД-т "Хархорин", "Сандэй", "Барс", "Орхон", "Гранд плаза" зэрэг таван худалдааны төвд дархлаажуулалтын цэг нээлээ

2021-11-17 | Үзсэн тоо: 2827

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2631

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2535

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2399

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2381

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.