©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Дархлаажуулалтад хамрагдаагүй ахмад настануудыг гэрээр очиж дархлаажуулах ажлыг энэ сард багтаан зохион байгуулах чиглэл өглөө

Цаг үеийн мэдээ | 2021-07-24 | Энэхүү мэдээг уншсан тоо: 1004

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр /2021.07.24/ дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Мягмарсүрэн болон холбогдох албаны хүмүүстэй хамт дүүргийн Ахмадын хөгжлийн төвийн үйл ажиллагааны талаар сонсож, санал солилцлоо.

Баянгол дүүргийн Ахмадын хороо нь 15 хүний үндсэн орон тоотой, хороо тус бүр дээр орон тооны нэг ажилтан, дөрвөн салбар зөвлөлтэй ажилладаг. Ахмадын эрүүл мэндийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, урлаг уран сайхан, биеийн тамир спорт, чийрэгжүүлэлтийн чиглэлээр сургалт, зөвлөгөөн зэргийг зохион байгуулдаг төв юм. Энэ үеэр дүүргийн Ахмадын хорооны дарга Ж.Намнансүрэн зарим мэдээллийг өгсөн. Тэрбээр “Баянгол дүүрэгт 55-100 гаруй насны 24,088 ахмад настан амьдардаг. Цаашид ахмад настнуудаа дэмжих зорилгоор ахмадын амралт, сувиллын газартай болох, чийрэгжүүлэлтийн төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, гадна талбайдаа засвар хийхээр төлөвлөж байна. Мөн манай дүүрэгт бусдын асрамжид байдаг 1331 ахмад настан бий. Өнөөдрийн байдлаар 21185 ахмад настан дархлаажуулалтдаа хамрагдсан байна. Үлдсэн хүмүүсийг дархлаажуулалтад хамруулах, шинжилгээний цэгт очиж өгөх боломжгүй иргэдийг очиж авах” зэрэг тодорхой асуудлууд дээр дэмжлэг хүссэн.

Дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Ахмадын хороо болон Ахмадын хөгжлийн төвийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана гээд “Бүтцийн хувьд ахмад настнуудын судалгааг сайн хийж, харьяалалгүй ахмадуудад харьяалал тогтоох шаардлагатай байна. Мөн дүүргийн ахмад настнууд маань эрүүл мэндийн даатгалын үйлчилгээгээ ашиглан ганц дүүргийн Эрүүл мэндийн төв гэлгүйгээр хувийн эмнэлгүүдэд дугаар, дараалалгүйгээр эрүүл мэндийн үйлчилгээг авах боломжийг судлах хэрэгтэй. Энэ ажлыг та бүхэн дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран зохион байгуулах боломжтой. Мөн миний зүгээс Ахмадын амралт, сувилалтай болох асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд судлан шийдвэрлэнэ. Ахмадын баяр, цагаан сар зэрэг уламжлалт баярыг Ахмадын хөгжлийн төв өөрсдөө зохион байгуулдаг болчихвол үр дүн, хүртээмж  сайжирна гэдэгт итгэж байна. Үүнээс гадна цар тахал гарсан амаргүй цаг үед зорилтот бүлгийн гээд байгаа 1331 өрхөд анхаарал хандуулах шаардлагатай байна. Та бүхэн дүүргийн 25 хороотойгоо сайн нягтарч ажиллаж ахмадуудынхаа талаарх дата мэдээллийн санг бүрдүүл. Зарим ахмад настан дархлаажуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэж чадахгүй байхыг үгүйсгэхгүй. Иймд зорилтод бүлгийн ахмадуудаа гэрээр нь очиж дархлаажуулах ажлыг Ахмадын холбоо санаачлаад, дүүргийн Эрүүл мэндийн төв,  Шуурхай штабтай хамтарч ажиллах саналаа тавь. Энэ ажлыг долдугаар сард багтаан зохион байгуулах хэрэгтэй. Ахмадын холбооны байр нь 2018 онд ашиглалтад орсон боловч баталгаат хугацаа дуусаагүй байхад дээвэр, фасад зэрэг засвар үйлчилгээний асуудлууд тулгамдсан асуудал болж байна. Энэ асуудлыг гүйцэтгэгч компанид уламжлах, хөөцөлдөж засварлах ажлыг дүүргийн холбогдох хэлтэст үүрэг болгож ажиллах. Мөн Ахмадын чуулга уулзалтыг ахмадын холбооны дүрмийн дагуу наймдугаар сард багтаан дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, 25 хороотойгоо хамтран цахимаар  зохион байгуулж, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хурлаараа хэлэлцүүлж, ахмадуудынхаа үгийг сонсох боломжтой” гэж байсан юм.

Ташрамд мэдээлэхэд, Баянгол дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, ахмад настныг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр гарсан санал санаачилгыг дэмжиж ажиллахаар болсон. Тухайлбал,

  • Ахмад хөгжлийн ордон, хороодын чийрэгжүүлэлтийн бүсээр дамжуулан ахмад настны биеийн тамир, спорт, соёл, олон нийтийн үйл ажиллагааг өргөжүүлж, хамрагдах ахмадын тоог нэмэгдүүлнэ.
  • Ахмадын мэргэжлийн холбоодыг байгуулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ зохион байгуулна.
  • Гэр хорооллын бүсэд ахмадын чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, мэдээлэл авах, хөгжих боломжийг бүрдүүлсэн хөгжлийн төв байгуулна.
  • Уламжлалт баяр ёслолыг тохиолдуулан дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулна гэж тусгасан байдаг юм.  

Шинэ мэдээ

БГД-ийн төсвийн хөрөнгө оруулалтаар авсан хоёр хогны авто машиныг “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-т хүлээлгэж өглөө

2021-09-20 | Үзсэн тоо: 999

Автотээврийн хэрэгслийн хорт утаа хэмжих ажлыг эхлүүллээ

2021-09-20 | Үзсэн тоо: 122

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “УБТЗ” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2021-09-15 | Үзсэн тоо: 610

БГД-ийн гэр хорооллын 4600 өрх өндөр хурдны интернетийн үйлчилгээ авах боломжтой боллоо

2021-09-14 | Үзсэн тоо: 777

Гэр хорооллын айлуудын яндан хөөлөх ажлыг энэ долоо хоногоос эхлүүлнэ

2021-09-14 | Үзсэн тоо: 208

50 гарааш чөлөөлсөн газарт авто замын зорчих хэсгийг өргөсгөх, явган хүний зам, автомашины зогсоолыг шинээр тавих ажил үргэлжилж байна

2021-09-14 | Үзсэн тоо: 392

Арктай шар байрны урд хоёр эгнээ авто зам, явган хүний зам, ил авто зогсоолын хучилтын ажлыг хийж дууслаа

2021-09-13 | Үзсэн тоо: 1136

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 3931

Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэг гаднах талбайн 95 хувийг ногоон байгууламж болгожээ  

2021-09-09 | Үзсэн тоо: 857

БГД-т 725,100 м2 талбайд их цэвэрлэгээ, ариутгал хийж, 49.3 тонн хог хаягдлыг тээвэрлэлээ

2021-09-06 | Үзсэн тоо: 324

Гурвалжингийн гүүрний баруун талд байрлах өндөр хүчдэлийн шугамын доорх зөвшөөрөлгүй автомашины зогсоолыг нүүлгэлээ

2021-09-03 | Үзсэн тоо: 1298

Баянгол дүүргийн Ахмадын хорооны Бага хурал цахимаар боллоо

2021-09-03 | Үзсэн тоо: 1178

Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, ААНБ-д МЭДЭГДЭЛ хүргүүллээ

2021-09-03 | Үзсэн тоо: 375

Өвөлжилтийн бэлтгэл хангах, заавар зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгууллаа

2021-09-03 | Үзсэн тоо: 298

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй харилцах харилцаа хандлага, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа

2021-09-02 | Үзсэн тоо: 542

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 5598

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5261

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4733

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4175

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 3931

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3828

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3568

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 2893

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2556

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2476

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2411

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2379

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2258

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2243

Баянголчууд “Байгалиа хамгаалъя” аянд нэгдлээ

2021-05-15 | Үзсэн тоо: 2130

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.