©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 6 дугаар хороонд хийгдэж буй зам засварын ажлыг эрчимжүүлж ажиллах чиглэл өглөө

Цаг үеийн мэдээ | 2021-07-26 | Энэхүү мэдээг уншсан тоо: 692

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Өлзийсайхан болон холбогдох ажлын хэсгийнхэн өнөөдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороонд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.  

Тус хороонд энэ онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар цөөнгүй ажил хийхээр төлөвлөгдсөн бөгөөд тухайлбал, орон сууцны 16-44б дүгээр байрны гадна тохижилтын ажил, 83а/б байрны урд, 12/4, 12/5 дугаар байрны дунд гээд нийт 0,4 км автозам засварын шинэчлэлийн ажлаас гадна 13, 15 дугаар байрны дулаалгын ажлыг хийхээр төлөвлөгджээ. Үүнээс өнөөдрийн байдлаар 12/4, 12/5 дугаар байрны дунд автозам тавигдсан бол 13 дугаар байрны дулаалгын ажил хийгдсэн, бусад ажлууд хуваарийн дагуу хийгдэж байгаа гэдгийг дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, хорооны Засаг дарга С.Сүхбаатар дүүргийн Засаг даргад танилцууллаа.

Мөн тэрбээр 6 дугаар хороо нь газар нутгийн хувьд харьцангуй том, 4961 өрхтэй, байнгын болон түр оршин суугч нийлсэн 20 мянга гаруй иргэн амьдардаг, дүүрэгтээ хүн амын тоогоор тэргүүлдэг. Хүн ам ихтэй учраас бэрхшээлтэй асуудал тулгардаг. Тухайлбал, анх ажил авахад авто машины журмын хашаа иргэдийг бухимдуулж байсныг холбогдох албаныхантай хамтран цэгцэлсэн. Мөн хоёр дахь түүхий эд авдаг цэг зөвшөөрөлгүй ажилладаг нь иргэд, оршин суугчдад маш их асуудал дагуулж байна гэдгийг онцолсон. Үүнээс гадна орон сууцны дунд хүүхдийн тоглоомын талбайн асуудал мөн байрны булангуудад зөвшөөрөлгүй ТҮЦ барьсан зэрэг зөрчил байдаг. Анх ажил авахад 20 орчим газрын маргаантай асуудал байсан. Түүнээс дүүргийн холбогдох албаныхантай хамтраад дөрвийнх нь газрын маргааны асуудлыг шийдвэрлэсэн гэж байлаа. Мөн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх чиглэлд анхаарч ажиллаж байна гэсэн юм.

Үүний дараа тус хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга З.Туяа ковидын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр манай хороонд 1950 орчим хүн “ковид-19” халдвараар өвчилсөн. Одоогоор 150 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Дархлаажуулалтын эхний тунд хорооны нийт хүн амын 94 хувь хамрагдсан бол давтан тунд 86 хувь нь хамрагдсан. Иргэдийг дархлаажуулалтад хамруулахаар холбогддог ч хөдөө явж байна гэсэн тайлбарыг өгдөг. Гэрээс гарч чаддаггүй, бүртгэлтэй байдаг ахмадуудаа гэрээр нь очиж вакцинжуулсан. Мөн манай Өрхийн эрүүл мэндийн төв Эрүүл мэндийн даатгалаа маш сайн ашиглаж байгаа. Иргэддээ эрүүл мэндийн багцыг хорооны хэсгийн ахлагч болон эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд өөрсдөө хүргэж өгч ажиллаж байна гэсэн юм.   

Дүүргийн Засаг дарга мэдээллийг сонссоны дараа хорооны Засаг дарга болон түүний ажлын алба, ӨЭМТ-ийнхөн санаачилгатай, сайн ажиллаж байгаа гэдгийг онцолсон. Дараа нь хорооны нутаг дэвсгэрт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь очиж нөхцөл байдалтай нь танилцсан бөгөөд ажил нь удааширсан бүтээн байгуулалтын ажлуудыг хугацаанд нь хийж гүйцэтгэх, гүйцэтгэгч компаниудтай холбогдож шаардлага тавьж ажиллах чиглэлийг өгсөн юм. Тухайлбал,

  • Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 56 дугаар сургуулийн баруун талд 521 метр авто замын ажил он дамнан хийгдэж байгаа юм. Дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Тохижилт нийтийн аж ахуй хэлтэст энэхүү замын ажлыг гүйцэтгэж буй “Голд Өлзийт” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, иргэд оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор замын ажлыг яаралтай дуусгах үүрэг чиглэлийг өглөө.

  • Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга С.Сүхбаатар “Анх ажил авахад 20 орчим газрын маргаантай асуудал байсан. Түүнээс дүүргийн холбогдох албаныхантай хамтраад дөрвийнх нь газрын маргааны асуудлыг шийдвэрлэсэн. Мөн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх чиглэлд анхаарч ажиллаж байна” гэсэн юм. 

  • БГД-ийн 6 дугаар хороо 114 дүгээр цэцэрлэгийн зүүн тал, Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн баруун талын зам дагуу автозам засварын ажил хийгдэх гэж байгаа тул тухайн хэсэг орчмын 47 тоосгон болон төмөр гараашийг нүүлгэн шилжүүлэх юм. Хорооны удирдлагуудын зүгээс тус гараашийг эзэмшигчдэд энэ тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна. Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар гарааш буулгаж газар чөлөөлөх тухай мэдээллийг иргэддээ зөвөөр ойлгуулж, мэдээллээр сайн хангаж ажиллаарай гэсэн. Энэ хэсэгт 6 метрийн өргөн, 372 метр үргэлжлэх, хоёр талаараа 1.5 метрийн өргөнтэй явган хүн, гэрэлтүүлэг, ногоон байгууламж бүхий авто замыг тавих юм. 

  • Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амины орон сууц (АОС) орчимд зам засварын ажил хийгдэж байгаа тухай хорооны Засаг дарга танилцуулсан. Дээрх замын ажил удааширч буй бөгөөд хугацаандаа дуусахад зарим хүндрэлүүд гарч байгаа аж. Тодруулбал, олон тооны кабелийн утас ил гарсан, Ачтан эмнэлгийн зүүн талын усны хаялгын усыг зайлуулах шугам тавиагүйгээс айлуудын гарааш руу ус орох зэрэг хүндрэлтэй асуудал гарч байгаа гэдгийг онцолсон.

  • Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 1300 орчим иргэн тус хороонд байрладаг үерийн далан орчмыг “Эко цэцэрлэгт хүрээлэн” болгох хүсэлтэй байгаагаа хорооны Засаг даргад уламжилжээ. Ингэснээр тус хорооны иргэд, хүүхэд багачуудын тоглох, салхилах талбайтай болохоос гадна замын хөдөлгөөний болзошгүй аюулыг бууруулах сайн талтай гэдгийг хорооны Засаг дарга хэлсэн.

  • Баянгол дүүргийн хэмжээнд хог ангилах жишиг хогийн савыг 6 дугаар хороонд хийхийг зорин ажиллаж байна.

  • Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд нийтдээ 830 метр үргэлжлэх газарт 1660 метр хос шугам шинэчлэлийн ажил долдугаар сарын 01-нээс эхэлсэн бөгөөд хуваарийн дагуу есдүгээр сарын 15-нд дуусахаар төлөвлөсөн. Тэгвэл 1660 метр хос шугам шинэчлэлийн ажил хийгдэхээс өнөөдрийн байдлаар 400 метр үргэлжилсэн газар шорооны ажил хийгдэж, 150 метрийн лотки /тунель/ суурилагдсан байна.

  • Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутагт хоёрдогч түүхий эд авдаг нэг цэг ажилладаг аж. Энэ цэгээр үйлчлүүлж буй иргэд ойр орчимд оршин суудаг иргэдэд ихээхэн хүндрэл учруулдаг бөгөөд тус газрыг эзэмшигчийг нь олж тогтоох гэхээр хоёр ч хүний нэр дээр байдаг. Тэдгээр нь хоорондоо газрын маргаантай байдаг гэдгийг хорооны Засаг дарга хэлж байсан. Дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дээрх газрын эзэмшигчдийг яаралтай олж уулзах, иргэд оршин суугчдад хүндрэл учруулахгүйн тулд түүхий эдийн цэгийг яаралтай нүүлгэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллана гэсэн юм.

Шинэ мэдээ

БГД-ийн төсвийн хөрөнгө оруулалтаар авсан хоёр хогны авто машиныг “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-т хүлээлгэж өглөө

2021-09-20 | Үзсэн тоо: 999

Автотээврийн хэрэгслийн хорт утаа хэмжих ажлыг эхлүүллээ

2021-09-20 | Үзсэн тоо: 122

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “УБТЗ” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2021-09-15 | Үзсэн тоо: 610

БГД-ийн гэр хорооллын 4600 өрх өндөр хурдны интернетийн үйлчилгээ авах боломжтой боллоо

2021-09-14 | Үзсэн тоо: 777

Гэр хорооллын айлуудын яндан хөөлөх ажлыг энэ долоо хоногоос эхлүүлнэ

2021-09-14 | Үзсэн тоо: 208

50 гарааш чөлөөлсөн газарт авто замын зорчих хэсгийг өргөсгөх, явган хүний зам, автомашины зогсоолыг шинээр тавих ажил үргэлжилж байна

2021-09-14 | Үзсэн тоо: 392

Арктай шар байрны урд хоёр эгнээ авто зам, явган хүний зам, ил авто зогсоолын хучилтын ажлыг хийж дууслаа

2021-09-13 | Үзсэн тоо: 1136

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 3931

Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэг гаднах талбайн 95 хувийг ногоон байгууламж болгожээ  

2021-09-09 | Үзсэн тоо: 857

БГД-т 725,100 м2 талбайд их цэвэрлэгээ, ариутгал хийж, 49.3 тонн хог хаягдлыг тээвэрлэлээ

2021-09-06 | Үзсэн тоо: 324

Гурвалжингийн гүүрний баруун талд байрлах өндөр хүчдэлийн шугамын доорх зөвшөөрөлгүй автомашины зогсоолыг нүүлгэлээ

2021-09-03 | Үзсэн тоо: 1298

Баянгол дүүргийн Ахмадын хорооны Бага хурал цахимаар боллоо

2021-09-03 | Үзсэн тоо: 1178

Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, ААНБ-д МЭДЭГДЭЛ хүргүүллээ

2021-09-03 | Үзсэн тоо: 375

Өвөлжилтийн бэлтгэл хангах, заавар зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгууллаа

2021-09-03 | Үзсэн тоо: 298

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй харилцах харилцаа хандлага, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа

2021-09-02 | Үзсэн тоо: 542

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 5598

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5261

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4733

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4175

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 3931

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3828

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3568

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 2893

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2556

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2476

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2411

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2379

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2258

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2243

Баянголчууд “Байгалиа хамгаалъя” аянд нэгдлээ

2021-05-15 | Үзсэн тоо: 2130

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.