©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Ө.Сумъяабаатар: Ажил нь удааширсан болон он дамжин хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавьж шалтгаан нөхцөлийг нь тодруулна   

Цаг үеийн мэдээ | 2021-07-27 | Энэхүү мэдээг уншсан тоо: 544

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2021.07.27) цахимаар боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явуулсан бөгөөд хурлын эхэнд Нийслэл болон дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцлаа.

Энэ удаагийн дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний хурлаар улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд дүүргийн хэмжээнд хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил болон 2020-2021 онд он дамжин хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын явц мөн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг талаарх мэдээллийг дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Өлзийсайхан, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийн дарга Б.Лхагвабаатар нар дүүргийн удирдах ажилтнуудад өглөө.

Баянгол дүүрэгт энэ онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар олон томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, дүүргийн хэмжээнд орон сууцны дулаалга, дээвэр, цахилгаан шат засвар, тоглоомын талбайн тохижилтын ажлаас гадна нийтийн эзэмшил, орон сууц, гэр хорооллын авто замын засвар шинэчлэлийн хүрээнд зургаан багц томоохон ажил хийгдэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар тендерт шалгарсан гүйцэтгэгч компаниуд ажлаа бүрэн эхлүүлж зарим багцын ажил 20-30 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн 2020-2021 он дамнасан зарим ажил удаашралтай байгаа. Иймд дүүргийн Засаг дарга ажил нь удааширсан болон он дамжин хийгдэж байгаа ажлуудад дахин хяналт тавьж шалтгаан нөхцөлийг нь тодруулах үүргийг холбогдох албанханд өглөө. Ингэхдээ хэрэв тухай ажил  өөрсдөөс нь шалтгаалсан байвал хугацаанд хийж дуусгах чиглэл өгч ажиллах, дулаан, цахилгаан зэрэг бусад асуудлаас үүдэлтэй бол яаралтай холбогдох хүмүүстэй нь уулзаж, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаарай гэсэн. Мөн тэрбээр “Энэ онд Баянгол дүүрэгт өмнө нь хийгдэж байгаагүй бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа. УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар дээрх хөрөнгийг улсын төсөвт суулгуулахад гол дэмжлэг үзүүлсэн. Нэгэнт улсын төсөвт хөрөнгө, төсөв нь суугдсан, ажил нь хийгдэж байгаа учраас бид шат шатандаа хариуцлагатай байх хэрэгтэй. Улирлын чанартай ажлуудаа хугацаанд дуусгах шаардлагатай байна. Тэр дундаа газар чөлөөлөх асуудал дээр хорооны Засаг дарга нар, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Тохижилт нийтийн аж ахуй хэлтэс болон холбогдох газар хэлтсүүд анхаарал хандуулж, хамтарч, иргэддээ байнга мэдээлэл өгч шуурхай ажиллаарай гэж байв.

Хурлын төгсгөлд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар хэд хэдэн үүрэг даалгаврыг өгсөн. Үүнд:

  • Дүүргийн хэмжээнд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх. Дүүргийн холбогдох газар хэлтсүүд хоорондоо мэдээллээ солилцож нэгтгэх.
  • Хийх ажил нь батлагдаж гүйцэтгэгч компани нь шалгарсан ч ажлаа эхлүүлээгүй байгаа компанийн төлөөлөлтэй уулзаж шалтгаан нөхцөлийг нь тодруулах. Ажлыг яаравчлуулах.
  • Хийхээр төлөвлөгдсөн ч тендер зарлагдаагүй ажил байвал яаралтай тендер зарлах
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах асуудал дээр одооноос бүх газар хэлтэс  анхаарал хандуулж ажиллах. Тэр дундаа удахгүй хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажлыг одооноос хангаж ажиллах шаардлагатайг онцолсон.   

Түүнчлэн дүүргийн Засаг дарга иргэдээс эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна гэж хоёр асуудал дээр гомдол ирүүлж байна. Нэгдүгээрт, “Хархорин” худалдааны төвийн ард, нийтийн эзэмшлийн талбай буюу гудамжинд иргэд зөвшөөрөлгүй бараа, хүнсний бүтээгдэхүүн зарж ойр орчмын газрыг бохирдуулж байна. Хоёрдугаарт, “Барс” захын ард хүнсний ногооны худалдаа эрхлэгчид мөн л ямар ч зөвшөөрөлгүйгээр хүнсний ногоо зарах, муудсан ногоогоо ил задгай хаяснаас ойр орчмын газрыг бохирдуулж байна гэсэн гомдол ирж байгаа. Иймд дүүргийн Мэргэжлийн хяналт, Тохижилт нийтийн аж ахуй, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс болон Цагдаагийн газар энэ асуудалд онцгойлон анхаарч гар дээрээс худалдаа эрхлэгчдийг харилцан зөвшилцөх, нүүлгэн шилжүүлэх тал дээр анхаарч ажиллаарай гэсэн юм.  

Шинэ мэдээ

БГД-ийн төсвийн хөрөнгө оруулалтаар авсан хоёр хогны авто машиныг “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-т хүлээлгэж өглөө

2021-09-20 | Үзсэн тоо: 999

Автотээврийн хэрэгслийн хорт утаа хэмжих ажлыг эхлүүллээ

2021-09-20 | Үзсэн тоо: 122

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “УБТЗ” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2021-09-15 | Үзсэн тоо: 610

БГД-ийн гэр хорооллын 4600 өрх өндөр хурдны интернетийн үйлчилгээ авах боломжтой боллоо

2021-09-14 | Үзсэн тоо: 777

Гэр хорооллын айлуудын яндан хөөлөх ажлыг энэ долоо хоногоос эхлүүлнэ

2021-09-14 | Үзсэн тоо: 208

50 гарааш чөлөөлсөн газарт авто замын зорчих хэсгийг өргөсгөх, явган хүний зам, автомашины зогсоолыг шинээр тавих ажил үргэлжилж байна

2021-09-14 | Үзсэн тоо: 392

Арктай шар байрны урд хоёр эгнээ авто зам, явган хүний зам, ил авто зогсоолын хучилтын ажлыг хийж дууслаа

2021-09-13 | Үзсэн тоо: 1136

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 3931

Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэг гаднах талбайн 95 хувийг ногоон байгууламж болгожээ  

2021-09-09 | Үзсэн тоо: 857

БГД-т 725,100 м2 талбайд их цэвэрлэгээ, ариутгал хийж, 49.3 тонн хог хаягдлыг тээвэрлэлээ

2021-09-06 | Үзсэн тоо: 324

Гурвалжингийн гүүрний баруун талд байрлах өндөр хүчдэлийн шугамын доорх зөвшөөрөлгүй автомашины зогсоолыг нүүлгэлээ

2021-09-03 | Үзсэн тоо: 1298

Баянгол дүүргийн Ахмадын хорооны Бага хурал цахимаар боллоо

2021-09-03 | Үзсэн тоо: 1178

Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, ААНБ-д МЭДЭГДЭЛ хүргүүллээ

2021-09-03 | Үзсэн тоо: 375

Өвөлжилтийн бэлтгэл хангах, заавар зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгууллаа

2021-09-03 | Үзсэн тоо: 298

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй харилцах харилцаа хандлага, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа

2021-09-02 | Үзсэн тоо: 542

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 5598

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5261

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4733

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4175

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 3931

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3828

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3568

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 2893

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2556

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2476

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2411

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2379

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2258

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2243

Баянголчууд “Байгалиа хамгаалъя” аянд нэгдлээ

2021-05-15 | Үзсэн тоо: 2130

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.