©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Ө.Сумъяабаатар: Шинээр баригдаж байгаа сургууль цэцэрлэгүүд 9 дүгээр сарын 20 гэхэд ашиглалтад орно

Цаг үеийн мэдээ | 2021-09-01 | Энэхүү мэдээг уншсан тоо: 274

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөн (2021.08.31) боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явуулсан бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Боловсролын хэлтэс, Төлөвлөлт гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс мөн Эрүүл мэндийн төвийн мэдээлэл болон хог ачилттай холбоотой “Баянгол Шинэ-Өргөө” ОНӨААТҮГ-ын  мэдээллийн сонсож, зарим үүрэг даалгаврыг өглөө.  

Дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс бүх сургууль цэцэрлэгт түргэвчилсэн оношлуур өглөө

Баянгол дүүрэгт төрийн өмчийн 19 сургуульд 51284, төрийн бус өмчийн 30 сургуульд 4343 нийт 55627 сурагч, үүнээс 1 дүгээр ангид шинээр 165 бүлэгт 6700 орчим сурагч элсэн суралцана. Мөн СӨБ-ын төрийн өмчийн 37 цэцэрлэгийн 7956, төрийн бус өмчийн 64 цэцэрлэгт 4099 нийт 12055 хүүхэд суралцах бөгөөд “Ковид-19” цар тахлын улмаас 4, 5 настай хүүхдийг бүртгэж байгаа юм. Тэгвэл энэ ажлын хүрээнд БГД-т үйл ажиллаа явуулдаг бүх сургууль, цэцэрлэгт эрсдэлийн үнэлгээ хийж улмаар сайн үнэлгээ авсан боловсролын байгууллагуудтай хариуцлагын гэрээ байгуулжээ. Мөн дүүргийн Боловсролын хэлтэс, сургуулийн захирал, эрхлэгч болон ӨЭМТ-ийнхөнтэй хамтарсан уулзалт зохион байгуулсан  бөгөөд энэ үеэр түргэвчилсэн оношлуурыг хэрхэн хэрэглэх талаар сургалтыг явуулсан байна. Түүнчлэн дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс бүх сургууль цэцэрлэгт тус бүр 10 ширхэг түргэвчилсэн оношлуур авч өгсөн гэдгийг дүүргийн Засаг даргын Үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Жаргалсүрэн онцоллоо.

Сургууль, цэцэрлэгүүд мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмээ сахиж ажиллахыг үүрэг болгов

Мөн энэ хичээлийн жилд шинээр баригдсан 1, буулгаж барьсан 1, өргөтгөл 1 нийтдээ 3 сургууль шинээр нээгдэж байгаа бөгөөд ингэснээр сургуулийн хүчин чадал 1920- иор нэмэгдсэн. Мөн нэг цэцэрлэг шинээр баригдсан бол буулгаж барьсан 2, худалдаж авсан 1, өргөтгөл 1 нийтдээ 5 цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлж, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын цэцэрлэгийн хүүхдийн орны тоо 1250-аар нэмэгдэж байгаа юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар шинээр ашиглалтад орж байгаа сургууль, цэцэрлэгүүдийн гүйцэтгэл 90-ээс дээш хувьтай байгаа бөгөөд есдүгээр сарын 20 гэхэд бүгд ашиглалтад орно гэдгийг холбогдох албаныхан онцоллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгүүдийг удахгүй Улсын комисс хүлээж авна. Ингэснээр сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэнэ гэдгийг онцлоод холбогдох албаныханд УОК, НОК, Мэргэжлийн хяналтын байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийг дагах, халдвар хамгааллаа сахих, сургуулиуд өөрсдийн боломждоо тулгуурлан ариутгал, халдваргүйтгэлийн бодис нөөцлөх зэрэг арга хэмжээ авах шаардлагатай гэсэн юм.  

Дүүргийн хэмжээнд хийгдэж байгаа зам засвар шинэчлэлийн ажил хугацаандаа ашиглалтад орно

Баянгол дүүрэгт энэ онд нийтийн эзэмшил, орон сууц, гэр хорооллын авто замын засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд 6 багц ажил хийгдэж байгаа. Тэгвэл эдгээр ажлын явцын талаар дүүргийн Засаг даргын Эдийн засаг, худалдаа үйлчилгээ, тохижилт, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Мөнхбаатар товч мэдээлэл өгсөн. Ингэхдээ “Энэ онд дүүргийн хэмжээнд 6 багц 79 хэсэг ажил хийгдэнэ. Эдгээрээс хоёр ажил нь он дамжих бол 77 хэсэг ажил нь энэ ондоо хийгдэж дуусна. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр багцын ажил 40 гаруй хувьтай байна. Энэ ажилд Амарсанаагийн гудамжнаас Чингүнжавын гудамж хүртэлх авто замын өргөтгөл шинэчлэлтийн зэрэг ажил багтсан. Мөн гуравдугаар багцын ажил 50 хувьтай байгаа бол дөрөвдүгээр багц 70 орчим, зургадугаар багцын ажил 50 гаруй хувьтай байна. Тавдугаар багцын ажил 30 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Дээрх ажлууд төлөвлөгдсөн хугацаандаа ашиглалтад орно. Зарим зам засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхэд дулааны шугам таарах зэрэг асуудал гарч байгаа ч нийслэл болон холбогдох газруудтай хамтран ажиллаж байна гэсэн юм.    

Энэ үеэр дүүргийн Засаг дарга “Замын ажил нарийн зураг төсөвтэй явдаг.  Багагүй хугацаа шаарддаг. Иргэдийн зүгээр хурдан дуусгах шаардлага тавьдаг. Иймд иргэддээ бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл сайн өгөх хэрэгтэй. Замын ажлыг явуулахад дүүргээс дэмжиж, бэлтгэл ажлыг хангах хүрээнд газар чөлөөлөлтүүдийг хийсэн. Хороон дарга нар хяналтаа сайн тавиад ажиллаарай гэсэн юм.

БГД-ийн хэмжээнд 400 гаруй гарааш буулгажээ

Баянгол дүүргийн хувьд энэ онд зам засвар шинэчлэлийн томоохон ажил хийгдэж байгаа. Энэ ажлын хүрээнд замын нөлөөлөлд орсон, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан гарааш болон өргөтгөлийн барилгуудыг буулгах ажлыг нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба хороодтой хамтран гүйцэтгэж байгаа юм. Дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.Мөнхбаатарын өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар 324 гарааш, 55 ТҮЦ, мөн өргөтгөлийн барилгыг буулгажээ. Ингэхдээ нийслэл болон дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд 400 гаруй гараашийг чөлөөлж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөөд байгаа гэдгийг Газар зохион байгуулалтын албаныхан онцолсон юм.

“Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсэг энэ долоо хоногт ажиллана

“Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ынхан дүүргийн нутаг дэвсгэр дэх хог цэвэрлэгээ, ачилтын талаарх мэдээллийг өгсөн. Ингэхдээ дүүргээс өгсөн үүрэг даалгаврын хүрээнд гэр хорооллын хороодод том машин гаргаж бүх хогийг ачсан. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж байгаатай холбоотойгоор өнжмөл хог шарилжийг ачиж дууссан. Хог ачигчид зун намрын цагт ажлаа орхиж явдаг. Үүнээс болж хүн хүчний дутагдалд ордог бөгөөд үүнээс болж зарим үед хог ачилт удааширч байгаа. Гэхдээ өөрсдийн боломжид тулгуурлан ажиллаж байна гэсэн юм. Энэ үеэр дүүргийн Засаг даргын Эдийн засаг, худалдаа үйлчилгээ, тохижилт, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Мөнхбаатар “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсэг байгуулсан. Энэ долоо хоногтоо очиж ажиллана. Гэрээгээ дүгнэнэ. Дүгнэлт зөвлөмж гаргана гэсэн юм.   

Баянгол дүүрэгт  хоёр “Өглөөний гудамж” нээнэ

Шуурхай зөвлөгөөний үеэд дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс мэдээлэл өгсөн. Албаныхны өгсөн мэдээллээр Улаанбаатар Төмөр замын баруун талд 100 автомашины авто зогсоолд “Алтан намар” хүнсний ногооны худалдаа гарсан. Өнөөдрийн байдлаар 80 гаруй ногоочин тус зах дээр байрлаж төмс хүнсний ногоогоо борлуулж байна. Ногоочдоос зөвхөн ашиглалтын зардал хурааж авснаа “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын дансанд байршуулж хог ачилтыг хугацаанд нь хийлгэж байна.

Мөн “Өглөөний Улаанбаатар” төслийн хүрээнд энэ ондоо хоёр ч “Өглөөний гудамж”-ийг Баянгол дүүргийн нутагт хоёр  ч газар байгуулахаар төлөвлөсөн. Эхний байршил нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “Алтантөгрөг” дэлгүүрийн урд нээнэ. Бэлтгэл ажлыг хийж байна гэсэн юм. Мөн УОК болон НОК-иос гаргасан шийдвэрийн хүрээнд аж ахуй нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулж ажиллаж байгаагаа онцолсон.  

 Ковид-19 халдварын тархалттай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар гарвал ямар арга хэмжээ авах талаар ажиллаж байна  

Дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугарын мэдээлснээр дүүргийн хэмжээнд халдварын тоо нэмэгдэж байна. Зургадугаар сарын сүүлээр дүүргийн хэмжээнд бүртгэгдэх халдварын тоо 600 гарсан бол энэ нөхцөл байдал одоо давтагдаж болзошгүй. Халдварын тоо нэмэгдэхтэй зэрэгцээд хүний нөөцийн асуудал хөндөгдөнө. Мөн халдвар гарсан тохиолдолд цэцэрлэг сургуулийн орчинд ямар арга хэмжээ авах талаар ажиллаж байна. Хэрэв сургууль, цэцэрлэгт халдвар гарвал БШУЯ-аас гаргасан чиглэлийн хүрээнд хариу арга хэмжээ авна. Одоо таван цэг дээр дархлаажуулалт хийж байна. Мөн гурав дахь тунг тарьж эхэлсэн. Дельта вирусийн тархалт өндөр хувьтай байна гэсэн юм.  

Улмаар дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд дүүргийн хэмжээнд яаралтай хийх ажлын үүрэг даалгаврыг өгсөн юм.  Ингэхдээ зарим үүрэг даалгаврыг өгч байгаа ч ажил хугацаандаа хийгдэхгүй цалгардах тохиолдол гарч байна. Иймд асуудал хариуцсан газар хэлтсүүд хариуцуулсан ажлыг цаг тухай бүрт нь чанартай гүйцэтгэхийг үүрэг болгосон юм.

  • Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж ажиллах. 
  • Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангуудын судалгааг гаргах. Коронавируст /Ковид-19/ халдвар, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эмийн санд вирусийн эсрэг эмийн гарал үүсэл, хадгалалт, чанар, аюулгүй байдал, хангамж хүрэлцээ, нөөц бүрдүүлэх
  • Дүүргүүдийн нутаг дэвсгэрт мананцарт ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. 
  • Иргэд, олон нийтийн зүгээс халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхэд тэдний оролцоог сайжруулах, харьяалах нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид ажиллаж буй хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан, олон нийтийн цагдаа нарын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудтай өдөр тутмын уялдаа холбоотой ажиллах
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах. Энэ ажлын хүрээнд есдүгээр сарыг дуустал дүүргийн хэмжээнд их цэвэрлэгээ зохион байгуулах, зам дээр цацах давс, бодисын нөөцийг бүрдүүлэх зэрэг ажлыг холбогдох газар хэлтсүүд хийх
  • Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, хог хаягдлуудыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж, хотын гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж ажиллах
  • Дүүргийн холболдох газар, хэлтсүүд ГХУС-тэй хамтран архидалтын эсрэг хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх, тодорхой байршлууд дээр хяналт шалгалт зохион байгуулах
  • Дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх
  • Хогны олон нийтийн байцаагч нарыг хувцас хэрэглэлээр хангах
  • Дүүргийн хэмжээнд байгаа авто угаалгын газрууд болон өнгө үзэмж муудсан самбаруудыг цэгцлэх. Мөн дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдтэй ойр орчмын орчин нөхцөлөө хэрхэн сайжруулж ажиллах талаар хамтран ажиллах санамж бичиг байгуулах.

Шинэ мэдээ

БГД-ийн төсвийн хөрөнгө оруулалтаар авсан хоёр хогны авто машиныг “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-т хүлээлгэж өглөө

2021-09-20 | Үзсэн тоо: 999

Автотээврийн хэрэгслийн хорт утаа хэмжих ажлыг эхлүүллээ

2021-09-20 | Үзсэн тоо: 122

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “УБТЗ” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2021-09-15 | Үзсэн тоо: 610

БГД-ийн гэр хорооллын 4600 өрх өндөр хурдны интернетийн үйлчилгээ авах боломжтой боллоо

2021-09-14 | Үзсэн тоо: 777

Гэр хорооллын айлуудын яндан хөөлөх ажлыг энэ долоо хоногоос эхлүүлнэ

2021-09-14 | Үзсэн тоо: 208

50 гарааш чөлөөлсөн газарт авто замын зорчих хэсгийг өргөсгөх, явган хүний зам, автомашины зогсоолыг шинээр тавих ажил үргэлжилж байна

2021-09-14 | Үзсэн тоо: 392

Арктай шар байрны урд хоёр эгнээ авто зам, явган хүний зам, ил авто зогсоолын хучилтын ажлыг хийж дууслаа

2021-09-13 | Үзсэн тоо: 1136

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 3931

Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэг гаднах талбайн 95 хувийг ногоон байгууламж болгожээ  

2021-09-09 | Үзсэн тоо: 857

БГД-т 725,100 м2 талбайд их цэвэрлэгээ, ариутгал хийж, 49.3 тонн хог хаягдлыг тээвэрлэлээ

2021-09-06 | Үзсэн тоо: 324

Гурвалжингийн гүүрний баруун талд байрлах өндөр хүчдэлийн шугамын доорх зөвшөөрөлгүй автомашины зогсоолыг нүүлгэлээ

2021-09-03 | Үзсэн тоо: 1298

Баянгол дүүргийн Ахмадын хорооны Бага хурал цахимаар боллоо

2021-09-03 | Үзсэн тоо: 1178

Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, ААНБ-д МЭДЭГДЭЛ хүргүүллээ

2021-09-03 | Үзсэн тоо: 375

Өвөлжилтийн бэлтгэл хангах, заавар зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгууллаа

2021-09-03 | Үзсэн тоо: 298

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй харилцах харилцаа хандлага, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа

2021-09-02 | Үзсэн тоо: 542

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 5598

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5261

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4733

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4175

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 3931

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3828

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3568

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 2893

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2556

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2476

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2411

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2379

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2258

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2243

Баянголчууд “Байгалиа хамгаалъя” аянд нэгдлээ

2021-05-15 | Үзсэн тоо: 2130

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.