©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

БГД-ийн Засаг даргын зөвлөлийн гишүүд дүүргийн ЭМТ, Тусгаарлах байр болон эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцана

Цаг үеийн мэдээ | 2021-09-02 | Энэхүү мэдээг уншсан тоо: 88

Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурал ээлжит хурал өнөөдөр (2021.09.01) цахимаар боллоо. Хурлыг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явуулсан бөгөөд нийт долоон асуудлыг хэлэлцлээ.  

Шуурхай штабыг сунган ажиллуулна

Хурлын эхэнд Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга С.Жанузак Шуурхай штабыг сунган ажиллуулах тухай захирамжийн төслийг танилцуулсан. Засаг даргын Эдийн засаг, худалдаа үйлчилгээ, тохижилт, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Мөнхбаатар  Ковид19”-ын нөхцөл байдал хүндэрч болзошгүй гэж мэргэжлийн байгууллагууд судалгаа гаргасан. Энэ зун сургуулийн эмч нар шуурхай штаб дээр ажилласан. Одоо хичээл сургууль эхэлж, сургуулийн эмч нар үндсэн үүрэгт ажилдаа орж буй тул НОК-оос өгсөн чиглэлийн хүрээнд сайн дурын эмч нарыг шуурхай штаб дээр авч ажиллуулах болж байна. Цалин, шатахуун, бичиг хэргийн зардал гэдэг зайлшгүй зардлууд юм. Та бүхэн уг асуудлыг дэмжиж өгнө үү гэсэн. Улмаар Засаг даргын зөвлөлийн гишүүд дэмжсэнээр Шуурхай штабыг сунган зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэв.

Төрийн өмчийн 20 сургууль, 35 цэцэрлэгт түргэвчилсэн оношлуур өгнө

Дараа нь Нийгмийн хөгжлийн хэлтсээс хичээлийн шинэ жилийн нээлттэй холбоотойгоор Засаг даргын нөөц хөрөнгөөс төрийн өмчийн 20 ерөнхий боловсролын сургууль, 35 цэцэрлэгт хамар залгиурын түргэвчилсэн оношлуур зэргийн олгох саналтай байгаагаа танилцуулсан. Улмаар Зөвлөлийн гишүүдийн саналаар коронавируст халдварын тандалт, шинжилгээнд дэмжлэг үзүүлэх төсвийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах асуудлыг дэмжиж шийдвэрлэв.

Зөвлөлийн гишүүд дүүргийн Эрүүл мэндийн төв, Тусгаарлах байрны үйл ажиллагаатай танилцана  

Мөн дүүргийн Эрүүл мэндийн төвөөс дүүргийн нутаг дэвсгэрт коронавируст халдвартай тэмцэх хүрээнд шуурхай хариу арга хэмжээний багийг бэхжүүлэх, автомашины тоо, хүний нөөцийг нэмэх шаардлагатай байгаа талаар танилцуулсан. Энэ асуудалд дүүргийн Засаг дарга “Саналаа эцсийн байдлаар боловсруулаад нөөц бололцоондоо тааруулаад дахин оруулж ирээрэй. Уг асуудлыг шийдвэрлэнэ. Өнөөдөр шууд шийдвэрлэхэд тодорхой нарийн шийдвэр алга. Иймд шийдвэрийн төслөө тодорхой боловсруулаад оруулж ирээрэй” гэсэн. Мөн Засаг даргын зөвлөлийн гишүүд Эрүүл мэндийн төв дээр очиж ажиллах, Тусгаарлах байр, эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцахаар болсон.

Энэ ондоо бодитой хэрэгжих ажлуудыг хийж дуусгана

Мөн хурлаар “Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв” ОНӨААТҮГ байгуулах тухай асуудлыг Зөвлөлийн гишүүд хэлэлцээд Мөн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс уг асуудлыг хариуцаад нэмж боловсруулалт хийх, бусад дүүргийн ижил чиг үүргийн байгууллага дээр очиж ажиллан туршлага судалсны үндсэн дээр дараагийн хуралд танилцуулахаар боллоо. Түүнчлэн БГД-ийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөлд өөрчлөлт оруулах саналыг холбогдох хэлтсүүд хамтран дүүргийн ИТХ-д өргөн барихад бэлтгэн оруулж ирэхээр боллоо. Мөн ОНХС-гийн санхүүжилтээр хийгдэх 400 сая төгрөгийн ажлын задаргааг Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс танилцуулсан бөгөөд ингэхдээ нийтийн зориулалттай орон сууцны байруудын дээвэр засварын ажил, бүрэн дунд боловсролын сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл ажил, нийтийн зориулалттай орон сууцны байруудын цахилгаан шатны засварын ажилд зарцуулах саналтай байна гэсэн. Улмаар Зөвлөлийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд асуудлыг дахин сайтар боловсруулаад дүүргийн ИТХ-д өргөн барихыг холбогдох газар хэлтсийн дарга нарт даалгалаа.

Шинэ мэдээ

БГД-ийн төсвийн хөрөнгө оруулалтаар авсан хоёр хогны авто машиныг “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-т хүлээлгэж өглөө

2021-09-20 | Үзсэн тоо: 999

Автотээврийн хэрэгслийн хорт утаа хэмжих ажлыг эхлүүллээ

2021-09-20 | Үзсэн тоо: 122

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “УБТЗ” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2021-09-15 | Үзсэн тоо: 610

БГД-ийн гэр хорооллын 4600 өрх өндөр хурдны интернетийн үйлчилгээ авах боломжтой боллоо

2021-09-14 | Үзсэн тоо: 777

Гэр хорооллын айлуудын яндан хөөлөх ажлыг энэ долоо хоногоос эхлүүлнэ

2021-09-14 | Үзсэн тоо: 208

50 гарааш чөлөөлсөн газарт авто замын зорчих хэсгийг өргөсгөх, явган хүний зам, автомашины зогсоолыг шинээр тавих ажил үргэлжилж байна

2021-09-14 | Үзсэн тоо: 392

Арктай шар байрны урд хоёр эгнээ авто зам, явган хүний зам, ил авто зогсоолын хучилтын ажлыг хийж дууслаа

2021-09-13 | Үзсэн тоо: 1136

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 3931

Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэг гаднах талбайн 95 хувийг ногоон байгууламж болгожээ  

2021-09-09 | Үзсэн тоо: 857

БГД-т 725,100 м2 талбайд их цэвэрлэгээ, ариутгал хийж, 49.3 тонн хог хаягдлыг тээвэрлэлээ

2021-09-06 | Үзсэн тоо: 324

Гурвалжингийн гүүрний баруун талд байрлах өндөр хүчдэлийн шугамын доорх зөвшөөрөлгүй автомашины зогсоолыг нүүлгэлээ

2021-09-03 | Үзсэн тоо: 1298

Баянгол дүүргийн Ахмадын хорооны Бага хурал цахимаар боллоо

2021-09-03 | Үзсэн тоо: 1178

Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, ААНБ-д МЭДЭГДЭЛ хүргүүллээ

2021-09-03 | Үзсэн тоо: 375

Өвөлжилтийн бэлтгэл хангах, заавар зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгууллаа

2021-09-03 | Үзсэн тоо: 298

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй харилцах харилцаа хандлага, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа

2021-09-02 | Үзсэн тоо: 542

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 5598

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5261

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4733

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4175

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 3931

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3828

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3568

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 2893

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2556

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2476

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2411

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2379

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2258

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2243

Баянголчууд “Байгалиа хамгаалъя” аянд нэгдлээ

2021-05-15 | Үзсэн тоо: 2130

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.