©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Баянгол дүүргийн Ахмадын хорооны Бага хурал цахимаар боллоо

Цаг үеийн мэдээ | 2021-09-03 | Энэхүү мэдээг уншсан тоо: 1178

Баянгол дүүргийн Ахмадын хорооны Бага хурал өнөөдөр танхим болон цахимаар зохион байгуулагдлаа.  Бага хуралд 132 төлөөлөгч оролцохоос 125 төлөөлөгч оролцож 95 хувийн ирцтэй эхэлсэн бөгөөд хурлыг нээж Баянгол дүүргийн Ахмадын хорооны даргыг түр орлон гүйцэтгэгч Ж.Намнансүрэн үг хэлсэн. 

Дараа нь Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Бага хурлын төлөөлөгчдөд амжилт хүсч  дүүрэгт хийж бүтээн байгуулалт болон ковидын нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Бага хуралд төлөөлөгчөөр сонгогдсон болон урилгаар оролцож байгаа төлөөлөгчиддөө мөн дүүргийнхээ нийт ахмадууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр дүүргийн Ахмадын хорооны Бага хурал танхим болон цахимаар зохион байгуулагдаж байна. Манай дүүрэг 231 мянган хүн амтай. Үүний 10.4 хувийг ахмадууд эзэлдэг.  Миний бие дүүргийн Засаг даргын хувьд Ахмадын хөгжлийн төвийн үйл ажиллагаатай хэд хэдэн удаа танилцаж Ахмадын хорооныхон болон ахмадуудтайгаа удаа дараа уулзаж, санал солилцсон. Энэ уулзалтаас гарсан санал хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн Ахмадын хорооны Бага хурал өнөөдөр болж байна. Хэдийгээр Ковид-19 цар тахал гарч, нөхцөл байдал амаргүй байгаа ч зайлшгүй шийдвэрлэх цаг үеийн асуудлууд байгаа учраас УОК, НОК болон эрүүл мэндийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийн хүрээнд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан танхим болон цахимаар Бага хурал болж байна. Та бүхэн энэ хурлаараа тунхаглалын бус харин бодит ажил хэрэг болох саналуудаа хэлэлцэж батлаарай. Дүүргийн удирдлагууд та бүхний хэлэлцэн баталсан бодит саналуудыг дэмжиж, төсвийг нь шийдүүлэхийн тулд ажиллах болно” гэсэн юм.

Мөн Баянгол дүүрэгт энэ онд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын ажлын талаарх товч мэдээллийг өгсөн. Ингэхдээ "Баянгол дүүргээс УИХ-д хоёр удаа сонгогдсон УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар энэ онд дүүргийнхээ авто зам, дэд бүтцийн салбарт томоохон ажил хийхээр 28,2 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгуулж өгсөн. Дээрх хөрөнгө оруулалтаар манай дүүрэгт том жижиг нийлсэн 72 бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Мөн зам тавих ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан 400 гаруй гараашийг буулгасан. Энэ бол дүүргийнхээ 231 мянга гаруй иргэнийхээ ая тухтай, сайхан орчинд амьдруулахын төлөө хийж буй ажил. Түүнчлэн бид өнгөрсөн өвөл буюу ковид-19 гарч иргэдийн орлого тасалдсан үед 8600 гаруй өрхөд нэг сарын түлшний хэрэглээгээр хангасан. Хүнс болон эмийн багцын дэмжлэгийг ахмадууддаа үзүүлсэн. Энэ бүхнийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж шийдвэрлэсэн" гэдгийг онцолсон юм.  

Үүний дараа Баянгол дүүргийн Ахмадын хорооны даргыг түр орлон гүйцэтгэгч Ж.Намнансүрэн “Ахмадын хорооны үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр илтгэлийн эхэнд Ахмадын байгууллагын түүхт 90 жилийн ойг угтан дүүргийнхээ Ахмадын хорооны Бага хурлаа хийж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд Баянгол дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, ахмад настныг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр гарсан санал санаачилгыг дэмжиж байгаагаа хэлсэн. Улмаар цаашид ахмадуудын төрөөс авдаг үйлчилгээг цахимжуулах, Ахмадын хөгжлийн төвийн үйл ажиллагааг улам сайжруулж залуу боловсон хүчнээр хангах мөн дүүргийн 25 хороонд үйл ажиллагаа явуулдаг Ахмадын байгууллагууд өөрийн гэсэн байртай болгох шаардлагатай байгааг онцолсон. Мөн дүүргийн Засаг дарга болоод нийт удирдлагууд ахмадуудынхаа төлөө олон ажил санаачлан хийж буйд талархал илэрхийлээд “Дүүргийн Засаг дарга жилд нэг ахмад настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр болсон. Мөн нэг ахмад настанд гэр олгохоор болсонд талархал илэрхийлж байна” гэсэн юм.

Улмаар Бага хурлын хэлэлцэх асуудлын хүрээнд Ахмадын хорооны дүрмийн төслийг танилцуулсан. Энэ үеэр Ахмадын хорооны Удирдах зөвлөлд зөвхөн ахмадын төлөөллүүд байх ёстой гэдэг саналыг гишүүдээс оруулсан. Учир нь өмнө нь Ахмадын хорооны Удирдах зөвлөлд дүүргийн Засаг даргаас эхлээд дүүргийн удирдах албан тушаалтнууд байсан юм. Ингэснээр Ахмадын хорооны тэргүүлэгч 11 гишүүн байсныг 7 болгож гишүүдээ шинэчлэн баталж, ирэх дөрвөн жилд Ахмадын хороог удирдах удирдлагуудаа сонголоо. Дараа нь Ахмадын хорооны дүрмээ шинэчлэн баталсан бөгөөд Ахмадын хорооны даргыг түр орлон гүйцэтгэгч Ж.Намнансүрэнг Бага хурлын 100 хувийн саналаар Ахмадын хорооны даргаар сонгосон. Хурлын үеэр Бага хурлын төлөөлөгчид Баянгол дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-т заасан ажлыг 2022 онд эрчимжүүлж ажиллах болно гэдгийг онцолж байсан  юм. 

БГД-ийн Ахмадын хорооны тэргүүлэгчид

  1. Ж.Намнансүрэн /БГД-ийн Ахмадын хорооны дарга
  2. Л.Жаргалсайхан /БГД-ийн Ахмадын хорооны дэд дарга/
  3. Р.Раш /БГД-ийн иргэн, УБТЗ ХХН-ийн дарга асан/  
  4. Ц.Жанцан /БГД-ийн Ахмадын хорооны ерөнхий менежер/
  5. Г.Баярсайхан /БГД-ийн Ахмадын хорооны Хороод хариуцсан менежер/
  6. С.Мандахбаяр /БГД-ийн 16 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн дарга/
  7. Ч.Гончигсүрэн /БГД-ийн 3 дугаар хорооны ахмад настан/ нарын 9 хүн оролцлоо.

БГД-ийн Ахмадын хорооны Хяналтын зөвлөлийн гишүүд

  1. Б.Энх-Оюун /БГД-ийн 4 хорооны Бага хурлын төлөөлөгч/
  2. С.Махбал /БГД-ийн 14 дүгээр хорооны Бага хурлын төлөөлөгч/
  3. М.Чулуунбат /БГД-ийн 2 дугаар хорооны Бага хурлын төлөөлөгч/

Шинэ мэдээ

БГД-ийн төсвийн хөрөнгө оруулалтаар авсан хоёр хогны авто машиныг “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-т хүлээлгэж өглөө

2021-09-20 | Үзсэн тоо: 1000

Автотээврийн хэрэгслийн хорт утаа хэмжих ажлыг эхлүүллээ

2021-09-20 | Үзсэн тоо: 123

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “УБТЗ” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2021-09-15 | Үзсэн тоо: 610

БГД-ийн гэр хорооллын 4600 өрх өндөр хурдны интернетийн үйлчилгээ авах боломжтой боллоо

2021-09-14 | Үзсэн тоо: 777

Гэр хорооллын айлуудын яндан хөөлөх ажлыг энэ долоо хоногоос эхлүүлнэ

2021-09-14 | Үзсэн тоо: 208

50 гарааш чөлөөлсөн газарт авто замын зорчих хэсгийг өргөсгөх, явган хүний зам, автомашины зогсоолыг шинээр тавих ажил үргэлжилж байна

2021-09-14 | Үзсэн тоо: 392

Арктай шар байрны урд хоёр эгнээ авто зам, явган хүний зам, ил авто зогсоолын хучилтын ажлыг хийж дууслаа

2021-09-13 | Үзсэн тоо: 1136

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 3931

Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэг гаднах талбайн 95 хувийг ногоон байгууламж болгожээ  

2021-09-09 | Үзсэн тоо: 857

БГД-т 725,100 м2 талбайд их цэвэрлэгээ, ариутгал хийж, 49.3 тонн хог хаягдлыг тээвэрлэлээ

2021-09-06 | Үзсэн тоо: 324

Гурвалжингийн гүүрний баруун талд байрлах өндөр хүчдэлийн шугамын доорх зөвшөөрөлгүй автомашины зогсоолыг нүүлгэлээ

2021-09-03 | Үзсэн тоо: 1298

Баянгол дүүргийн Ахмадын хорооны Бага хурал цахимаар боллоо

2021-09-03 | Үзсэн тоо: 1178

Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, ААНБ-д МЭДЭГДЭЛ хүргүүллээ

2021-09-03 | Үзсэн тоо: 375

Өвөлжилтийн бэлтгэл хангах, заавар зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгууллаа

2021-09-03 | Үзсэн тоо: 298

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй харилцах харилцаа хандлага, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа

2021-09-02 | Үзсэн тоо: 542

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 5599

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5261

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4733

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4176

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 3931

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3829

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3568

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 2894

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2556

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2476

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2411

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2379

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2258

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2243

Баянголчууд “Байгалиа хамгаалъя” аянд нэгдлээ

2021-05-15 | Үзсэн тоо: 2130

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.