©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

БГД-ийн гэр хорооллын 4600 өрх өндөр хурдны интернетийн үйлчилгээ авах боломжтой боллоо

Цаг үеийн мэдээ | 2021-09-14 | Энэхүү мэдээг уншсан тоо: 777

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр (2021.09.14)  “Юнител” ХХК-ийн Борлуулалт, үйлчилгээний газрын Өрхийн борлуулалтын захирал Д.Нэмэхбаяр, Дэд бүтэц хариуцсан менежер Ц.Дөлгөөн нарыг хүлээн авч уулзлаа.

Тус компанийн хувьд Баянгол дүүргийн гэр хорооллын бүсэд амьдарч байгаа иргэд болон аж ахуй нэгж, байгууллагуудыг өндөр хурдны интернетийн шилэн кабелын сүлжээнд холбох ажлыг дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран гүйцэтгэж байгаа юм. Тодруулбал, Баянгол дүүргийн 9, 10, 16, 21, 22, 23 дугаар хорооны 4600 гаруй өрхийг шилэн кабелын сүлжээнд холбох ажлыг хийж гүйцэтгээд байна.  

Уулзалтын эхэнд тус компанийн Борлуулалт, үйлчилгээний газрын Өрхийн борлуулалтын захирал Д.Нэмэхбаяр үйл ажиллагааг нь дэмжин ажилладаг дүүргийн удирдлагуудад талархал илэрхийлээд зарим мэдээллийг өгсөн. Тэрбээр, “Гэр хорооллыг өндөр хурдны шилэн кабелтай холбох ажлыг иргэд маш таатай хүлээн авч байгаа. Учир нь цар тахлаас үүдэн цэцэрлэг, сургуулиуд  цахимаар хичээллэх болсон. Ийм үед гэр хорооллыг өндөр хурдны шилэн кабелтай холбосноор хүүхдүүд цахим хичээлээ хийх нөхцөл боломж бүрдэж байна. Мөн бидний зүгээс зарим үйлчилгээгээ иргэддээ хөнгөлттэй хүргэж байна. Гэхдээ төслийг хэрэгжүүлэх явцад зарим нэг асуудал гарсан. Тодруулбал, гэр хороололд тавьсан гэрэлтүүлгийн шонг дагаж манай сүлжээний утас байрласан. Гэвч зарим гудамжинд гэрэлтүүлгийн шон байхгүй зэрэг бэрхшээл гарсан. Иймд компанийн зүгээс 22 дугаар хороонд 30 шон нэмж суурилуулж сүлжээний утсаа холбосон. Дүүргийн хувьд эдгээр шонгуудыг ашиглаж гэрэлтүүлгийн ажлыг хийх бүрэн боломжтой” гэсэн юм. Мөн энэ төсөл ирэх онд үргэлжлэх бөгөөд 2022 оны дөрөвдүгээр улирал гэхэд Баянгол дүүргийн 9, 10, 21, 22, 23 дугаар хорооны сүлжээний бүсэд хамрагдаагүй 3000 орчим өрхийг нэмж өндөр хурдны шилэн кабелын сүлжээнд холбохоор төлөвлөсөн гэдгийг онцолсон юм.

Дээрх мэдээллийн дараа дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийнхээ гэр хорооллын иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад дэмжлэг болж буйд тус компанийн хамт олонд талархал илэрхийлээд “Энэ төсөл манай дүүргийн гэр хорооллын иргэд рүү хандсан томоохон ажил. Бидний хувьд та бүхэнтэй хамтарч ажиллахад үргэлж таатай байна. Та бүхний саналуудыг сонслоо. Танай компанийн гэр хороололд нэмж суурилуулсан шонгуудад гэрэлтүүлэг тавих саналыг бидний хувьд таатай хүлээж авч байна. Энэ онд манай дүүргийн хувьд гэр хороололд 102 ширхэг гэрэлтүүлгийн шонг суурилуулсан. Ирэх жил гэр хороолол гэрэлтүүлгийн ажлуудыг мөн л хийж гүйцэтгэнэ. Ингэхдээ та бүхэнтэй хамтран санал солилцож, гаргасан судалгаанууд дээрээ тулгуурлан хамтран ажиллах боломжтой” гэсэн юм.

Ташрамд мэдээлэхэд, Баянгол дүүрэг гэр хорооллын найман хороотой бөгөөд 8655 өрхтэй юм.

Шинэ мэдээ

БГД-ийн төсвийн хөрөнгө оруулалтаар авсан хоёр хогны авто машиныг “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-т хүлээлгэж өглөө

2021-09-20 | Үзсэн тоо: 1000

Автотээврийн хэрэгслийн хорт утаа хэмжих ажлыг эхлүүллээ

2021-09-20 | Үзсэн тоо: 123

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “УБТЗ” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2021-09-15 | Үзсэн тоо: 610

БГД-ийн гэр хорооллын 4600 өрх өндөр хурдны интернетийн үйлчилгээ авах боломжтой боллоо

2021-09-14 | Үзсэн тоо: 777

Гэр хорооллын айлуудын яндан хөөлөх ажлыг энэ долоо хоногоос эхлүүлнэ

2021-09-14 | Үзсэн тоо: 208

50 гарааш чөлөөлсөн газарт авто замын зорчих хэсгийг өргөсгөх, явган хүний зам, автомашины зогсоолыг шинээр тавих ажил үргэлжилж байна

2021-09-14 | Үзсэн тоо: 392

Арктай шар байрны урд хоёр эгнээ авто зам, явган хүний зам, ил авто зогсоолын хучилтын ажлыг хийж дууслаа

2021-09-13 | Үзсэн тоо: 1136

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 3931

Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэг гаднах талбайн 95 хувийг ногоон байгууламж болгожээ  

2021-09-09 | Үзсэн тоо: 857

БГД-т 725,100 м2 талбайд их цэвэрлэгээ, ариутгал хийж, 49.3 тонн хог хаягдлыг тээвэрлэлээ

2021-09-06 | Үзсэн тоо: 324

Гурвалжингийн гүүрний баруун талд байрлах өндөр хүчдэлийн шугамын доорх зөвшөөрөлгүй автомашины зогсоолыг нүүлгэлээ

2021-09-03 | Үзсэн тоо: 1298

Баянгол дүүргийн Ахмадын хорооны Бага хурал цахимаар боллоо

2021-09-03 | Үзсэн тоо: 1178

Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, ААНБ-д МЭДЭГДЭЛ хүргүүллээ

2021-09-03 | Үзсэн тоо: 375

Өвөлжилтийн бэлтгэл хангах, заавар зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгууллаа

2021-09-03 | Үзсэн тоо: 298

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй харилцах харилцаа хандлага, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа

2021-09-02 | Үзсэн тоо: 542

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 5599

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5262

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4734

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4176

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 3931

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3829

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3568

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 2894

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2556

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2476

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2411

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2380

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2258

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2243

Баянголчууд “Байгалиа хамгаалъя” аянд нэгдлээ

2021-05-15 | Үзсэн тоо: 2130

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.