©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “УБТЗ” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Цаг үеийн мэдээ | 2021-09-15 | Энэхүү мэдээг уншсан тоо: 672

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.  Тодруулбал, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргаар олон жил үр бүтээлтэй ажилласан Н.Цэрэнноровын нэрэмжит гудамж нь дүүргийн 1, 3, 4 дүгээр хороог дамнан байрладаг юм. Тэгвэл энэхүү гудамжийг жишиг болгон тохижуулах ажлыг хамтран зохион байгуулах ажлын хүрээнд хоёр тал санамж бичиг байгууллаа. 

Уулзалтын эхэнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных дүүргийн удирдлагууд өөрсдийн биеэр хүрэлцэн ирж чухал баримт бичигт гарын үсэг зурж буйд талархал илэрхийлээд “Төмөр замчдын бахархал болсон Н.Цэрэнноров “Улаанбаатар төмөр зам”-ын Нэгдүгээр орлогч даргаар 23 жил ажилласан түүхэн гавьяатай хүн. “Төмөр замын удирдах газар”-аас энэ гудамжийг байгуулах саналаа дүүргийн удирдлагуудад гурав, дөрвөн жилийн өмнө хүргүүлж байсан. Харин та бүхэн бидний энэ хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэнд баярлалаа. Энэ ажил ганц гудамж тохижуулах тухай биш. Дүүргийн, нийслэл хотын өнгө төрхийг тодорхойлох жишиг гудамж байгуулах ажил юм. Энэ санамж бичигтэй хамт төлөвлөгөөгөө баталж байна. Бидний саналыг хүлээж авсан дүүргийн удирдлагууддаа, танай хамт олонд мөн Улаанбаатар төмөр замын нийт хамт олондоо баярлалаа” гэсэн юм.

Үүний дараа дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Баянгол дүүрэг Улаанбаатар төмөр зам хоёр салшгүй холбоотой гэж ойлгодог. Хамтдаа ийм сайхан ажил эхлүүлж байгаад баяртай байна. Цаашдаа бидний харилцаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна. Төмөр замчдын бахархал болсон Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны зураг төслийг гаргаад хоёр талаасаа нийлээд ирэх жил гэхэд энэ гудамжийг бүрэн тохижуулж дуусна. Бидний хувьд “Улаанбаатар төмөр зам”-тай хэд хэдэн ажил дээр хамтран ажиллаж байна. Тухайлбал, дүүргийн 1, 3, 4 дүгээр хорооны нутагт байрладаг “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талын саадыг тохижуулах ажлыг хамтран гүйцэтгэж байна. Цаашдаа Төмөр замын цэцэрлэгт хүрээлэнгийн баруун, зүүн хоёр саадыг хамтран тохижуулах ингэснээр төмөр замчид болон дүүргийн иргэд, нийслэлчүүдийн очих дуртай газар болгохоор төлөвлөж байна. Мөн иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс төмөр замын доогуур нүхэн, дээгүүр нь гүүрэн гарц байгуулах ажлыг төлөвлөж байна. Учир нь манай дүүргийн хувьд эрсдэлтэй олон цэг бий. Миний бие нийслэлийн нэгдүгээр тойрог буюу БГД-ийн 1, 2, 3, 4, 5, 20, 24, 25 дугаар хорооноос сонгогдсон төлөөлөгч. Энэ бүсэд төмөр замчид олноор оршин суудаг. Иймд иргэд, оршин суугчдынхаа ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэхийн тулд, 4 дүгээр хороо буюу Арктай шар байрны орчимд авто зогсоол байгуулах, тохижуулах ажлыг хийж байна. Цаашдаа Төмөр замын дээд сургууль, Төмөр замын коллежид БГД-ийн залуусаа сургах, найдвартай ажлын байраар хангах хүсэлтэй байна. Энэ тухай саналаа өмнө нь та бүхэнд уламжилж байсан. Бидний энэ саналыг хүлээн авч хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.   

Санамж бичиг байгуулах арга хэмжээнд Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар болон “Улаанбаатар төмөр” ХНН-ийн удирдлагууд оролцсон юм.   

Ташрамд мэдээлэхэд, Н.Цэрэнноров агсны нэрэмжит гудамжийг “Жишиг гудамж” болгон тохижуулах ажлын хүрээнд авто болон явган хүний замыг засаж сайжруулах, нэрэмжит гудамжинд байрлах албан газар, компаниудын судалгааг гаргаж нэг загварын стандартаар хаягжуулах, ногоон байгууламжийг сэргээн сайжруулах, шинээр мод тарих, гэрэлтүүлгийг шинэчлэх зэрэг олон ажил хийхээр тусгасан бөгөөд энэ ажил ирэх онд хийгдэх юм.  

Шинэ мэдээ

БГД 2021 оны 2 дугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлагыг зохион байгуулж байна

2021-10-23 | Үзсэн тоо: 478

БГД “Манай хороо-Миний гудамж” аянд амжилттай оролцож “ШИЛДЭГ ДҮҮРЭГ” номинацад хоёрдугаар байранд орлоо

2021-10-22 | Үзсэн тоо: 91

БГД-т эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй ААНБ-уудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хэрэгжилтийн талаарх улсын үзлэгийн шалгалт явагдаж байна

2021-10-21 | Үзсэн тоо: 96

Ө.Сумъяабаатар: Шинэ сургууль, цэцэрлэг ашиглалтад орсноор хүүхдүүд тохилог анги танхимд сурч боловсрох боломжтой боллоо  

2021-10-20 | Үзсэн тоо: 131

Ө.Сумъяабаатар: Иргэдийг дархлаажуулалтын гуравдугаар тунд идэвхтэй хамруулахад анхаарч ажиллана

2021-10-19 | Үзсэн тоо: 820

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён М.П.Сингх Баянгол дүүргийн ЗДТГ-т зочиллоо

2021-10-15 | Үзсэн тоо: 190

Ө.СУМЪЯАБААТАР: Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн тоог нэмнэ

2021-10-12 | Үзсэн тоо: 122

БГД "Нээлттэй хаалганы нэг сар" өдөрлөгт оролцож, 200 гаруй иргэнд төрийн үйлчилгээг хүргэж ажиллалаа

2021-10-07 | Үзсэн тоо: 464

БГД-ийн боловсролын салбарын шилдгүүдэд шагнал гардууллаа

2021-10-07 | Үзсэн тоо: 474

Ө.Сумъяабаатар: 2020-2021 оны хичээлийн жилд манай боловсролын салбар амжилт бүтээлээр дүүрэн байлаа

2021-10-06 | Үзсэн тоо: 777

Даатгуулагч (иргэн)-д хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоосон байдалд хяналт, шалгалт хийх аян үргэлжилж байна

2021-10-05 | Үзсэн тоо: 694

“Баянгол-Эрүүл иргэн” хөтөлбөрийн хүрээнд “Инээмсэглэл” аяныг эхлүүллээ

2021-10-04 | Үзсэн тоо: 486

Ө.Сумъяабаатар: Байгаль орчноо хайрлан хамгаалах нь иргэн бүрийн үүрэг. Энэ үүргийнхээ хүрээнд “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд Баянголчууд нэгдэж байна

2021-10-04 | Үзсэн тоо: 391

Баянгол дүүрэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих ажлын бэлтгэл ажлыг хангаад байна

2021-10-03 | Үзсэн тоо: 294

Ө.Сумъяабаатар: БГД ирэх онд ахмад настан болон хүүхэд, залууст зориулсан амралт чөлөөт цагаа өнгөрөөх бүтээн байгуулалтын ажлуудыг хийнэ

2021-10-01 | Үзсэн тоо: 1633

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 6018

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5335

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4779

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 4425

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4214

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3854

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3605

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 2969

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2623

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2527

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2502

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2421

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2275

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2263

Баянголчууд “Байгалиа хамгаалъя” аянд нэгдлээ

2021-05-15 | Үзсэн тоо: 2165

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.