©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Ө.Сумъяабаатар: Боловсролын байгууллагын нийгмийн ажилтнуудаа үе шаттай сургалтад хамруулж дэмжиж ажиллана

Цаг үеийн мэдээ | 2021-09-24 | Энэхүү мэдээг уншсан тоо: 1135

Баянгол дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Баянгол-Хүүхэд хэрэглэгч” хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. Тэгвэл өнөөдөр энэхүү хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудын дунд “Хүүхэд-хамгаалал-хөгжил” сэдэвт сургалт, уулзалт, зөвлөгөөнийг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс хамтран зохион байгууллаа. Боловсролын салбарын нийгмийн ажилтнуудын оролцоо, хамтын ажиллагаа, шинэ санал санаачилгыг дэмжин ажиллах замаар хүүхдийн хөгжил хамгааллын эрхийг хангах зорилгын хүрээнд зохион байгуулагдаж буй тус сургалтад Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Төслийн удирдагч Д.Жаргалсүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, Боловсролын хэлтсийн дарга З.Энхгэрэл болон дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг боловсролын байгууллагын нийгмийн ажилтнууд оролцлоо.  

Сургалтын үйл ажиллагааг нээж Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар үг хэлсэн. Тэрбээр “Юуны өмнө та бүхэндээ Монгол Улсад боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, удахгүй болох Багш нарын баярын мэндийг хүргэе. Манай дүүрэгт олон төрийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг ч дийлэнх нь боловсролын байгууллага байдаг. Боловсролын салбарынхны ажил иргэдэд хамгийн хүртээмжтэй буюу айл болгонд хүрч байдгаараа онцлог. Баянгол дүүргээс энэ жил хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах, хичээлийн байранд засвар үйлчилгээ хийх, шинэ тоног төхөөрөмжөөр хангахаас гадна сургууль цэцэрлэгийн бүсэд эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх чиглэлээр олон ажил үе шаттай хийж байна.  Гэхдээ ганц хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулахад анхаарах бус үүнтэй зэрэгцээд хүүхдийн хүмүүжил, хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлыг орхиж болохгүй. Үүнд нийгмийн ажилтнууд та бүхний оролцоо маш чухал. Өнөөдрийн уулзалт, зөвлөгөөнөөр та бүхэн тулгамдаж буй асуудлаа хамтдаа хэлэлцэж, ярилцана. Санал, зөвлөмж гаргана. Энэ санал бидэнд маш чухал. Цаашдаа дүүргийн удирдлагуудын зүгээс боловсролын байгууллагын нийгмийн ажилтнуудыг чадваржуулахад улам анхаарч, үе шаттайгаар сургалтад хамруулах ажлыг зохион байгуулна. Мөн та бүхнээс гарсан санал, хүсэлтийг сонсож тулгамдаж буй асуудлыг ярилцаад дэмжиж ажиллах болно” гэсэн юм.

Түүнчлэн нийгмийн ажилтнуудын дунд зохион байгуулж буй энэхүү сургалт зөвлөгөөний үеэр Үндэсний сургагч багш нар ирж хичээл заасан бөгөөд тодруулбал, “Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал”, “Хувь хүний хөгжлийн манлайлал”, “Хүүхдийн эрх-Хүүхдийн хөгжил”, “Хүүхдийн эрх-Хүүхэд хамгаалал” сэдвийн хүрээнд сургалт явуулсан юм.   

Ташрамд мэдээлэхэд, Баянгол дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Баянгол-Чадварлаг багш”, “Баянгол-Цахим сургууль”, “Баянгол-Хүүхэд хэрэглэгч” зэрэг хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн орчин нөхцөлийг сайжруулах, сургууль цэцэрлэгийн байранд засвар үйлчилгээ хийх, шинэ тоног төхөөрөмжөөр хангахаас гадна сургууль цэцэрлэгийн бүсэд эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хүүхдийг зам тээврийн осол зөрчилд урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг холбогдох байгууллагууд үе шаттай хийж байна.

Шинэ мэдээ

БГД 2021 оны 2 дугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлагыг зохион байгуулж байна

2021-10-23 | Үзсэн тоо: 478

БГД “Манай хороо-Миний гудамж” аянд амжилттай оролцож “ШИЛДЭГ ДҮҮРЭГ” номинацад хоёрдугаар байранд орлоо

2021-10-22 | Үзсэн тоо: 91

БГД-т эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй ААНБ-уудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хэрэгжилтийн талаарх улсын үзлэгийн шалгалт явагдаж байна

2021-10-21 | Үзсэн тоо: 96

Ө.Сумъяабаатар: Шинэ сургууль, цэцэрлэг ашиглалтад орсноор хүүхдүүд тохилог анги танхимд сурч боловсрох боломжтой боллоо  

2021-10-20 | Үзсэн тоо: 131

Ө.Сумъяабаатар: Иргэдийг дархлаажуулалтын гуравдугаар тунд идэвхтэй хамруулахад анхаарч ажиллана

2021-10-19 | Үзсэн тоо: 820

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён М.П.Сингх Баянгол дүүргийн ЗДТГ-т зочиллоо

2021-10-15 | Үзсэн тоо: 190

Ө.СУМЪЯАБААТАР: Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн тоог нэмнэ

2021-10-12 | Үзсэн тоо: 122

БГД "Нээлттэй хаалганы нэг сар" өдөрлөгт оролцож, 200 гаруй иргэнд төрийн үйлчилгээг хүргэж ажиллалаа

2021-10-07 | Үзсэн тоо: 464

БГД-ийн боловсролын салбарын шилдгүүдэд шагнал гардууллаа

2021-10-07 | Үзсэн тоо: 474

Ө.Сумъяабаатар: 2020-2021 оны хичээлийн жилд манай боловсролын салбар амжилт бүтээлээр дүүрэн байлаа

2021-10-06 | Үзсэн тоо: 777

Даатгуулагч (иргэн)-д хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоосон байдалд хяналт, шалгалт хийх аян үргэлжилж байна

2021-10-05 | Үзсэн тоо: 694

“Баянгол-Эрүүл иргэн” хөтөлбөрийн хүрээнд “Инээмсэглэл” аяныг эхлүүллээ

2021-10-04 | Үзсэн тоо: 486

Ө.Сумъяабаатар: Байгаль орчноо хайрлан хамгаалах нь иргэн бүрийн үүрэг. Энэ үүргийнхээ хүрээнд “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд Баянголчууд нэгдэж байна

2021-10-04 | Үзсэн тоо: 391

Баянгол дүүрэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих ажлын бэлтгэл ажлыг хангаад байна

2021-10-03 | Үзсэн тоо: 294

Ө.Сумъяабаатар: БГД ирэх онд ахмад настан болон хүүхэд, залууст зориулсан амралт чөлөөт цагаа өнгөрөөх бүтээн байгуулалтын ажлуудыг хийнэ

2021-10-01 | Үзсэн тоо: 1633

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 6018

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5335

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4779

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 4425

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4214

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3854

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3605

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 2969

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2623

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2527

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2502

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2421

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2275

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2263

Баянголчууд “Байгалиа хамгаалъя” аянд нэгдлээ

2021-05-15 | Үзсэн тоо: 2165

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.