©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Иргэдийг хөгжүүлэх сургалтад чиглүүлэгч багшаар ажиллах 100 эмэгтэй сертификатаа гардлаа  

Цаг үеийн мэдээ | 2021-09-24 | Энэхүү мэдээг уншсан тоо: 922

Баянгол дүүргийн Насан туршийн боловсролын төв, "Young brain institute” хамтран салбар бүрийн төлөөлөл болсон 100 эмэгтэйг чадавхжуулах "WOMEN EDUCATION 100" эмэгтэйчүүдийн боловсрол нийгмийн оролцоо сэдэвт онлайн сургалтыг амжилттай зохион байгуулсан.

Тэгвэл өнөөдөр дээрх сургалтад оролцсон 100 хүнд сертификат гардууллаа. Энэхүү арга хэмжээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Баянгол дүүргийн Насан туршийн боловсролын төвийн дарга Б.Гэрэлгуа, “Young Brain Institute”-ийн захирал Б.Жавзандорж нар оролцсон юм. Энэ үеэр тус сургалтыг зохион байгуулагчид сургалтад оролцогчид нь Баянгол дүүргийн боловсролын салбарын 100 эмэгтэй байснаараа онцлог гээд “Эдгээр эмэгтэйчүүд цаашид Баянгол дүүргийн 25 хороонд иргэдийг хөгжүүлэх сургалтад чиглүүлэгч багшаар оролцоно. Цаашид энэхүү сургалтыг эрүүл мэндийн салбар, төрийн албан хаагчид, дүүргийн ахмадууд, хороодын иргэдийн дунд зохион байгуулахаар төлөвлөж байна” гэсэн юм.

Арга хэмжээний үеэр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Өнөөдөр чухал арга хэмжээ сайхан үйл явдалд оролцож байна. Энэ сургалтад 100 эмэгтэйг хамруулж сургасан байна. Энэ бол бага тоо биш. Сургалтад хамрагдсан эмэгтэйчүүдийн олонх нь боловсролын байгууллагынхан байна. Та бүхэн цаашид Баянгол дүүргийн 25 хороонд иргэдийг хөгжүүлэх сургалтад чиглүүлэгч багшаар ажиллах нь. Миний хувьд бүх хүнийг сурч, хөгжих, боловсрохыг дэмждэг. Мөн төрийн албан хаагчдыг сургах, мэргэшүүлэх зайлшгүй шаардлага гарч ирж байгаа. Иймд та бүхний сургалтын үйл ажиллагааг дэмжинэ. Ковид-19 цар тахал гарсан энэ үед эмэгтэйчүүдийг сургалтад хамруулсан нь шинэлэг, гэгээлэг үйл явдал байлаа. Сургалтыг зохион байгуулсан нийт хүмүүстээ баярлалаа” гэсэн юм.

Ташрамд мэдээлэхэд, дээрх сургалтыг “Манлайлал ба Байгууллагын зан төлөвийн менежмент, “Гүйцэтгэлийн менежмент ба өндөр гүйцэтгэлтэй баг бүрдүүлэх”, “Харилцаа хэлэлцээр хийх ур чадвар”, “Менежер хүнд байх ёстой арга техник” сэдвээр зохион байгуулсан байна.

Шинэ мэдээ

БГД 2021 оны 2 дугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлагыг зохион байгуулж байна

2021-10-23 | Үзсэн тоо: 477

БГД “Манай хороо-Миний гудамж” аянд амжилттай оролцож “ШИЛДЭГ ДҮҮРЭГ” номинацад хоёрдугаар байранд орлоо

2021-10-22 | Үзсэн тоо: 91

БГД-т эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй ААНБ-уудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хэрэгжилтийн талаарх улсын үзлэгийн шалгалт явагдаж байна

2021-10-21 | Үзсэн тоо: 96

Ө.Сумъяабаатар: Шинэ сургууль, цэцэрлэг ашиглалтад орсноор хүүхдүүд тохилог анги танхимд сурч боловсрох боломжтой боллоо  

2021-10-20 | Үзсэн тоо: 131

Ө.Сумъяабаатар: Иргэдийг дархлаажуулалтын гуравдугаар тунд идэвхтэй хамруулахад анхаарч ажиллана

2021-10-19 | Үзсэн тоо: 820

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён М.П.Сингх Баянгол дүүргийн ЗДТГ-т зочиллоо

2021-10-15 | Үзсэн тоо: 190

Ө.СУМЪЯАБААТАР: Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн тоог нэмнэ

2021-10-12 | Үзсэн тоо: 122

БГД "Нээлттэй хаалганы нэг сар" өдөрлөгт оролцож, 200 гаруй иргэнд төрийн үйлчилгээг хүргэж ажиллалаа

2021-10-07 | Үзсэн тоо: 464

БГД-ийн боловсролын салбарын шилдгүүдэд шагнал гардууллаа

2021-10-07 | Үзсэн тоо: 474

Ө.Сумъяабаатар: 2020-2021 оны хичээлийн жилд манай боловсролын салбар амжилт бүтээлээр дүүрэн байлаа

2021-10-06 | Үзсэн тоо: 777

Даатгуулагч (иргэн)-д хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоосон байдалд хяналт, шалгалт хийх аян үргэлжилж байна

2021-10-05 | Үзсэн тоо: 694

“Баянгол-Эрүүл иргэн” хөтөлбөрийн хүрээнд “Инээмсэглэл” аяныг эхлүүллээ

2021-10-04 | Үзсэн тоо: 486

Ө.Сумъяабаатар: Байгаль орчноо хайрлан хамгаалах нь иргэн бүрийн үүрэг. Энэ үүргийнхээ хүрээнд “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд Баянголчууд нэгдэж байна

2021-10-04 | Үзсэн тоо: 391

Баянгол дүүрэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих ажлын бэлтгэл ажлыг хангаад байна

2021-10-03 | Үзсэн тоо: 294

Ө.Сумъяабаатар: БГД ирэх онд ахмад настан болон хүүхэд, залууст зориулсан амралт чөлөөт цагаа өнгөрөөх бүтээн байгуулалтын ажлуудыг хийнэ

2021-10-01 | Үзсэн тоо: 1633

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 6018

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5335

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4779

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 4425

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4214

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3854

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3605

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 2969

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2623

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2527

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2502

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2421

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2275

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2263

Баянголчууд “Байгалиа хамгаалъя” аянд нэгдлээ

2021-05-15 | Үзсэн тоо: 2165

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.