©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Ө.Сумъяабаатар: Иргэдэд эрүүл мэнд болон угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгөх CALL CENTER ажиллуулна

Цаг үеийн мэдээ | 2021-09-28 | Энэхүү мэдээг уншсан тоо: 392

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2021.09.28) боллоо.

Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явуулсан бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Ковид-19 халдварын нөхцөл байдал болон дүүрэгт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг сонсож, зарим үүрэг даалгаврыг өглөө.

"Модны 2"-ын замыг хучих ажил энэ бямба гарагт дуусна  

Баянгол дүүрэгт энэ онд зам засвар, шинэчлэлийн хүрээнд 6 багц ажил хийгдэж байна. Тэгвэл дээрх ажлын хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд зарим томоохон замын хучилтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Тухайлбал, БГД-ийн 12 дугаар хороо, 28 дугаар сургуулийн баруун талд тавьж байгаа замын өнгөн хучилтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн бол СОТ-ын 57, 58, 59 дүгээр байруудын дундах авто зам болон 10 дугаар хороо, Усан сангаас АТП-823, ЗХ-11-р гудамж хүртэлх замын хучилтын ажлыг хийж дуусчээ. Харин БГД-ийн 4 дүгээр хороо, Арктай шар байрны дундах явган хүний замын ажлын гүйцэтгэл дутуу байсныг энэ долоо хоногт дуусгана гэдгийг дүүргийн Засаг даргын Эдийн засаг, худалдаа үйлчилгээ, тохижилт, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Мөнхбаатар онцоллоо. Мөн 25 дугаар хороо “Голден парк” орчмын зам засвар, тохижилтын ажил эхэлсэн бол 17, 18, 19 дүгээр хороо буюу Амарсанаагийн гудамжнаас Чингүнжавын гудамж /Модны-2 / хүртэлх 1.066 км авто замын засвар шинэчлэлийн ажлын хүрээнд үлдсэн 500 орчим метр замын хучилтын ажил энэ долоо хоногт дуусна. Тодруулбал, холбогдох газруудаас зөвшөөрөл авснаар пүрэв, баасан гарагт хучилтын ажлыг хийж бямба гараг гэхэд авто замын хөдөлгөөнийг бүрэн нээнэ гэв. Харин дүүргийн хэмжээнд хийх барилгын дулаалгын ажил удаашралтай байгаа бөгөөд барилгын дулаалгын материал хийдэг үйлдвэрүүд чанарын шаардлагад нийцсэн дулаалгын хөөс үйлдвэрлэхгүй байгаа. Үүний шалтгаан нь дулаалга хөөс хийхэд шаардагдах бодисыг хилээр оруулж ирэхэд хүндрэл үүссэнтэй холбоотой гэж үйлдвэрлэгчид тайлбарласан гэв. Гэхдээ өнөөдрийн байдлаар 14 дүгээр хороонд байрны дулаалгын ажил хийж эхэлсэн гэдэг мэдээллийг өглөө.    

“Томуугаас сэргийлье” аяны хүрээнд 24361 хүүхэд, жирэмсэн эх дархлаажуулалтад хамрагджээ

Баянгол дүүрэгт долоо хоногт батлагдсан халдварын тохиолдол нэмэгдэж нөхцөл байдал амаргүй болсон бөгөөд эрүүл мэндийн байгууллагын ачаалал өнгөрсөн хугацааны оргил үеэс ч давсан гэдгийг дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар онцоллоо. Түүнчлэн Ковид-19-ийн халдварын тохиолдлууд хүн амын нягтрал ихтэй хороодод түлхүү бүртгэгдэж нөхцөл байдал амаргүй болсон. Зарим хорооны Өрхийн Эрүүл мэндийн төв /ӨЭМТ/ ганцхан хүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Хэдийгээр ор дэлгэсэн ч ажиллах боловсон хүчний дутагдалд орсон. Зарим нь өөрсдийн хүсэлтээр ажлаасаа гарч байна. Уг нь Анагаахын сургуулийн оюутнууд ажиллаж байсан ч хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор ажиллахаа больсон гэв. Түүнчлэн  УОК-оос “Ковид-19” цар тахлын халдвар авсан, хүнд өвчтөнүүдийг хэвтүүлэх зорилгоор ор дэлгэсэн. Ингэснээр өчигдрөөс эхлэн гэрээр эмчлүүлж байсан хүнд хүмүүсийг татан хэвтүүлэх ажил эхэлсэн. Суурь өвчтэй, сахартай хүмүүс хүндэрч байна. Дүүргийн онцгой комисс /ДОК/-оос дүүргийн Эрүүл мэндийн төвд тусгай дуут дохиотой 6 автомашины дэмжлэг үзүүлсэн. "Ковид-19" халдварын нөхцөл байдал хүндэрч байгаа учраас ДОК болон Эрүүл мэндийн төвийн шуурхай штаб цаашид нэгдсэн нэг зохион байгуулалтад орж ажиллана гэсэн юм.  Мөн “Томуугаас сэргийлье” дархлаажуулалтын ажлыг есдүгээр сарын 13-23-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд 0-11 насныхан болон жирэмсэн эхчүүд гээд 26330 хүнийг  дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөснөөс 24361 буюу 91 хувь нь хамрагдсан гэв.

Дүүргийн хэмжээнд ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлнэ

Мэдээллийн дараа дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар зарим үүрэг чиглэлийг өгсөн. Тодруулбал, ковид-19-ийн нөхцөл байдал бусад дүүрэгт ч мөн амаргүй байна. Иргэдийн зүгээс гэртээ хүндрэх нь их байгаа учраас ор нэмж дэлгэх хүсэлтийг их тавьж байна. Гэвч ажиллах хүний нөөц бага байна. Иймд Нийгмийн хөгжлийн хэлтсээс ӨЭМТ-ийн эмч, боловсон хүчний тоог нэмэх ямар боломж нөхцөл байгаа талаар болон нэмэлт цалин хөлс, урамшууллын талаарх судалгааг дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран гаргаж, саналаа нэгтгээд ДОК-т танилцуулаарай гэв. Мөн дүүргийн хэмжээнд гэр хорооллын нүхэн жорлон болон орон сууцны байруудын дунд ариутгал хийж байгаа. Гэхдээ цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж хүн ам их төвлөрдөг орон сууцны дунд хийх ариутгалын ажлыг идэвхжүүлье гэдгийг онцоллоо.

Үүнээс гадна дүүргийн хэмжээнд хийгдэж байгаа тодруулбал, дүүрэг, нийслэл, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудаа хугацаанд нь хийж дуусгах шаардлагатай байгаа тул хариуцсан хэлтэс болон хороодын дарга нар зохих хяналт, шаардлагыг тавьж ажиллаарай. Мөн ирэх онд дүүргийн хэмжээнд хийх хөрөнгө оруулалтын ажлаа тодорхой болгох ажлын хүрээнд шаардлагатай судалгаа мэдээллийг гаргаж, зураг төслөө боловсруулах, хариуцсан хэлтсүүд хорооны Засаг дарга нартай хамтарсан, бүсчилсэн уулзалтыг зохион байгуулж улмаар саналуудаа нэгтгээд яаралтай танилцуулах шаардлагатай байгааг хэлсэн юм. 

Дараа нь дүүргийн Засаг дарга энэ долоо хоногт зайлшгүй анхаарч ажиллах үүрэг чиглэл өгсөн. Үүнд: 

  • Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг яаралтай хуралдах, цаашид анхаарах, яаралтай шийдвэрлэх асуудлаа нэгтгэн Засаг даргын зөвлөлд хурлаар оруулж шийдвэрлүүлэх  
  • Сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ болон яндан хөөлөх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд иргэдэд тогтмол хүргэх. Үүний хүрээнд хийж байгаа ажлаа Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах
  • Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын сургуулиудад Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлж халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхэд анхаарч ажиллах. Анги танхимын агаар сэлгэлтийг тогтмолжуулж, суралцагчдын бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарч хяналт тавьж ажиллах .Энэ талаар УОК, НОК, ЭМЯ-аас өгсөн заавар зөвлөмжийг дагаж ажиллах
  • ЕБС-ийн орчинд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг сайтар хангах ажлын хүрээнд сургууль, цэцэрлэгийн хяналтын камерын бүрэн бүтэн байдлыг шалгах. Энэ талаарх судалгааг дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, сургуулийн захиргаатай хамтран гаргаж, танилцуулах
  • Дүүрэг, нийслэл, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилд хяналт тавих, хугацаанд нь дуусгахад анхаарал хандуулах  
  • Эрүүл мэндийн байгууллагынхны ачааллыг бууруулах, иргэддээ эрүүл мэнд болон холбогдох байгууллагаас гаргасан зөвлөмж мэдээллийг хурдан шуурхай хүргэх ажлын хүрээнд CALL CENTER ажиллуулах. Ингэснээр иргэддээ эрүүл мэндийн болон угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг өгч ажиллахыг үүрэг болголоо. Дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын дэлгэрэнгүйг https://bgd.mn/shuurhai.php?p=4624 энд дарж үзнэ үү 

 

Шинэ мэдээ

БГД 2021 оны 2 дугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлагыг зохион байгуулж байна

2021-10-23 | Үзсэн тоо: 477

БГД “Манай хороо-Миний гудамж” аянд амжилттай оролцож “ШИЛДЭГ ДҮҮРЭГ” номинацад хоёрдугаар байранд орлоо

2021-10-22 | Үзсэн тоо: 91

БГД-т эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй ААНБ-уудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хэрэгжилтийн талаарх улсын үзлэгийн шалгалт явагдаж байна

2021-10-21 | Үзсэн тоо: 96

Ө.Сумъяабаатар: Шинэ сургууль, цэцэрлэг ашиглалтад орсноор хүүхдүүд тохилог анги танхимд сурч боловсрох боломжтой боллоо  

2021-10-20 | Үзсэн тоо: 131

Ө.Сумъяабаатар: Иргэдийг дархлаажуулалтын гуравдугаар тунд идэвхтэй хамруулахад анхаарч ажиллана

2021-10-19 | Үзсэн тоо: 820

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён М.П.Сингх Баянгол дүүргийн ЗДТГ-т зочиллоо

2021-10-15 | Үзсэн тоо: 190

Ө.СУМЪЯАБААТАР: Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн тоог нэмнэ

2021-10-12 | Үзсэн тоо: 122

БГД "Нээлттэй хаалганы нэг сар" өдөрлөгт оролцож, 200 гаруй иргэнд төрийн үйлчилгээг хүргэж ажиллалаа

2021-10-07 | Үзсэн тоо: 464

БГД-ийн боловсролын салбарын шилдгүүдэд шагнал гардууллаа

2021-10-07 | Үзсэн тоо: 474

Ө.Сумъяабаатар: 2020-2021 оны хичээлийн жилд манай боловсролын салбар амжилт бүтээлээр дүүрэн байлаа

2021-10-06 | Үзсэн тоо: 777

Даатгуулагч (иргэн)-д хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоосон байдалд хяналт, шалгалт хийх аян үргэлжилж байна

2021-10-05 | Үзсэн тоо: 694

“Баянгол-Эрүүл иргэн” хөтөлбөрийн хүрээнд “Инээмсэглэл” аяныг эхлүүллээ

2021-10-04 | Үзсэн тоо: 486

Ө.Сумъяабаатар: Байгаль орчноо хайрлан хамгаалах нь иргэн бүрийн үүрэг. Энэ үүргийнхээ хүрээнд “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд Баянголчууд нэгдэж байна

2021-10-04 | Үзсэн тоо: 391

Баянгол дүүрэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих ажлын бэлтгэл ажлыг хангаад байна

2021-10-03 | Үзсэн тоо: 294

Ө.Сумъяабаатар: БГД ирэх онд ахмад настан болон хүүхэд, залууст зориулсан амралт чөлөөт цагаа өнгөрөөх бүтээн байгуулалтын ажлуудыг хийнэ

2021-10-01 | Үзсэн тоо: 1633

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 6018

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5335

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4779

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 4425

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4214

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3854

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3605

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 2969

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2623

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2527

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2502

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2421

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2275

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2263

Баянголчууд “Байгалиа хамгаалъя” аянд нэгдлээ

2021-05-15 | Үзсэн тоо: 2165

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.