©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Ө.Сумъяабаатар: БГД ирэх онд ахмад настан болон хүүхэд, залууст зориулсан амралт чөлөөт цагаа өнгөрөөх бүтээн байгуулалтын ажлуудыг хийнэ

Цаг үеийн мэдээ | 2021-10-01 | Энэхүү мэдээг уншсан тоо: 1633

Монгол Улсад ахмадын байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ой, Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын зөвлөх Ж.Баатар нар өнөөдөр БГД-ийн 2, 4 дүгээр хорооны ахмадын төлөөлөлтэй уулзаж, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга нийт ахмадууддаа баярын мэнд хүргэж, дэлхий дахинд гарсан цар тахлаас болж дүүргийнхээ ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх боломжгүй байна гээд дүүрэг болон оршин суугаа хороонд нь хийгдэж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын талаар товч мэдээлэл өгсөн. Тодруулбал, “Манай дүүрэгт энэ онд урд өмнө нь хийгдэж байгаагүй буюу улс, нийслэл, дүүргийн 55 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил хийж гүйцэтгэж байна. Авто замын салбарт гэхэд 28,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 6 багц ажил хийж байна. Энэ хөрөнгийг манай дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар улсын төсөвт суулгуулсан. Мөн дүүргийн хэмжээнд автомашины зогсоолыг нэмэх асуудалд онцгойлон анхаарал хандуулж олон жилийн өмнө зөвшөөрөлгүй барьсан, орчны бохирдол үүсгэдэг 500 орчим тоосгон гараашийг буулгалаа. Ингэснээр дээрх чөлөөлсөн газарт явган хүний зам болон авто зогсоол байгуулах зэрэг тохижилтын ажлыг хийж гүйцэтгэж байна. Тэр дундаа 2 болон 4 дүгээр хороонд хийгдсэн ажлуудыг та бүхэн харж байгаа байх. Мөн нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллалаа. Тухайлбал, ерөнхий боловсролын 10 орчим сургууль, цэцэрлэгийг сонгон хашааг нь зүлэгжүүлж, мод тарих ажлыг туршилтын журмаар эхлүүлсэн нь үр дүнгээ өгсөн. Иймд ирэх жил энэ ажлыг үргэлжлүүлж дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх сургууль, цэцэрлэгийн хашааг нэгдсэн стандарттай болгох, зүлэгжүүлэх юм. Ингэснээр сургууль, цэцэрлэгийн орчныг гэрэл гэгээтэй болно. Мөн “Барс” захын арын саадыг  “Улаанбаатар төмөр зам” ХХН-тэй хамтран тохижилт, ногоон байгууламжийг хийж гүйцэтгэлээ. Ирэх жил хашааг нь шинэчилж, гэрэлтүүлэг болон тохижилтын ажлыг иж бүрнээр хийнэ. Ирэх онд Баянгол дүүрэг ахмад настан болон хүүхэд залуус амралт чөлөөт цагаа  өнгөрөөх боломжтой бүтээн байгуулалтын ажлуудыг шат дараатай хийх болно” гэсэн юм.

Ташрамд мэдээлэхэд, Баянгол дүүрэг 231 мянган хүн амтай бөгөөд үүний 10.4 хувийг ахмадууд эзэлдэг юм.

 

Шинэ мэдээ

БГД 2021 оны 2 дугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлагыг зохион байгуулж байна

2021-10-23 | Үзсэн тоо: 478

БГД “Манай хороо-Миний гудамж” аянд амжилттай оролцож “ШИЛДЭГ ДҮҮРЭГ” номинацад хоёрдугаар байранд орлоо

2021-10-22 | Үзсэн тоо: 91

БГД-т эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй ААНБ-уудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хэрэгжилтийн талаарх улсын үзлэгийн шалгалт явагдаж байна

2021-10-21 | Үзсэн тоо: 96

Ө.Сумъяабаатар: Шинэ сургууль, цэцэрлэг ашиглалтад орсноор хүүхдүүд тохилог анги танхимд сурч боловсрох боломжтой боллоо  

2021-10-20 | Үзсэн тоо: 131

Ө.Сумъяабаатар: Иргэдийг дархлаажуулалтын гуравдугаар тунд идэвхтэй хамруулахад анхаарч ажиллана

2021-10-19 | Үзсэн тоо: 820

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён М.П.Сингх Баянгол дүүргийн ЗДТГ-т зочиллоо

2021-10-15 | Үзсэн тоо: 190

Ө.СУМЪЯАБААТАР: Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн тоог нэмнэ

2021-10-12 | Үзсэн тоо: 122

БГД "Нээлттэй хаалганы нэг сар" өдөрлөгт оролцож, 200 гаруй иргэнд төрийн үйлчилгээг хүргэж ажиллалаа

2021-10-07 | Үзсэн тоо: 464

БГД-ийн боловсролын салбарын шилдгүүдэд шагнал гардууллаа

2021-10-07 | Үзсэн тоо: 474

Ө.Сумъяабаатар: 2020-2021 оны хичээлийн жилд манай боловсролын салбар амжилт бүтээлээр дүүрэн байлаа

2021-10-06 | Үзсэн тоо: 777

Даатгуулагч (иргэн)-д хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоосон байдалд хяналт, шалгалт хийх аян үргэлжилж байна

2021-10-05 | Үзсэн тоо: 694

“Баянгол-Эрүүл иргэн” хөтөлбөрийн хүрээнд “Инээмсэглэл” аяныг эхлүүллээ

2021-10-04 | Үзсэн тоо: 486

Ө.Сумъяабаатар: Байгаль орчноо хайрлан хамгаалах нь иргэн бүрийн үүрэг. Энэ үүргийнхээ хүрээнд “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд Баянголчууд нэгдэж байна

2021-10-04 | Үзсэн тоо: 391

Баянгол дүүрэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих ажлын бэлтгэл ажлыг хангаад байна

2021-10-03 | Үзсэн тоо: 294

Ө.Сумъяабаатар: БГД ирэх онд ахмад настан болон хүүхэд, залууст зориулсан амралт чөлөөт цагаа өнгөрөөх бүтээн байгуулалтын ажлуудыг хийнэ

2021-10-01 | Үзсэн тоо: 1633

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 6018

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5335

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4779

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 4425

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4214

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3854

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3605

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 2969

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2623

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2527

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2502

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2421

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2275

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2263

Баянголчууд “Байгалиа хамгаалъя” аянд нэгдлээ

2021-05-15 | Үзсэн тоо: 2165

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.