©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Ө.Сумъяабаатар: Байгаль орчноо хайрлан хамгаалах нь иргэн бүрийн үүрэг. Энэ үүргийнхээ хүрээнд “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд Баянголчууд нэгдэж байна

Цаг үеийн мэдээ | 2021-10-04 | Энэхүү мэдээг уншсан тоо: 391

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг манлайлан оролцохыг уриалсан билээ. Тэгвэл Баянгол дүүрэг энэ хөдөлгөөнд нэгдэн улмаар “БАЯНГОЛ-Агропарк” ОНӨТҮГ-ын талбайд мод тарих нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2021.10.04/ боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар болон Соёлын яамны холбогдох албан тушаалтнууд мөн соёл урлагийн байгууллагын төлөөллүүд оролцлоо. Тус арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир үг хэлсэн. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд үг хэлэхдээ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үүднээс  Монгол Улс тэрбумаар тоологдох модыг 2030 он гэхэд тарина гэж мэдэгдсэн. Энэ ажлын хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өнөөдөр албан ёсоор эхлүүлж байна. Энэ үйл ажиллагаанд Соёлын яам болон Урлаг соёлын байгууллагуудын төлөөлөл мөн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олон оролцож байна. Зарим хүн 2030 он гэхэд тэрбум мод тарих боломжгүй гэж байгаа. Гэвч энэ бол санамсаргүй хэлсэн тоо биш. Нарийн тооцоо судалгаанд тулгуурласан тоо. Нөгөө талаар Монгол Улсын Ерөнхийлөгч улс үндэстнийхээ эв нэгдлийг илэрхийлэгч нь байдаг. Тэгвэл “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь ганц мод тарьж байгаа үйл явдал биш харин монголчууд бүгд эвлэлдэн нэгдэж чаддаг юм. Байгаль орчныхоо төлөө нэгдэж чаддаг юм гэдгийг харуулсан томоохон үйл явдал” хэмээн онцоллоо.

Дараа нь Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэхээр ирсэн байгууллага, хамт олонд талархал илэрхийлээд “Баянгол дүүрэгт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт болж байгаад баяртай байна. Манай дүүрэг 231 мянган хүн амтай, 20 мянга гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг. Байгаль орчноо хайрлан хамгаалах нь иргэн бүрийн үүрэг. Бид өнөөдөр энэ үүргээ хэрэгжүүлж байна. Та бидний мод тарьж байгаа “БАЯНГОЛ-Агропарк” ОНӨТҮГ нь нийтдээ 50 га газартай. Энэ газрынхаа 60 хувьд нь 250 мянган мод тарихаар төлөвлөж, эхнээсээ суулгацаа тариад эхэлсэн. Мод тарих бэлтгэл ажлыг бүрэн хангасан. Модыг тарихаас гадна арчилж ургуулна гэдэг маш чухал ажил байдаг. Төрийн шат шатны байгууллагууд энэ талаарх тогтоол шийдвэрээ гаргаад, түүнийгээ хэрэгжүүлээд явбал энэ ажил үр дүнгээ өгнө. Баянгол дүүргийн хувьд цаашдаа бичил цэцэрлэгт хүрээлэнгүүдийг байгуулах, мод зүлэг тарих ажлыг эрчимжүүлнэ. Энэ тухай дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Ногоон хөгжлийн бодлого”-ын зорилтод тусгагдаж, иргэдэд экологийн боловсрол олгох, эко хүнсний үйлдвэрлэлийг дэмжиж, Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэн эрүүл аюулгүй орчин бүхий соёл, спорт, аялал жуулчлалын цогц орчинг бий болгохоор тусгасан. Түүнчлэн Нийслэлийн ЗДТГ болон НЗАА-аас мод тарих, хотоо ногооруулах уриалгыг байнга гаргаж, бид дэмжин ажилладаг. Та бүхэндээ хэлэхэд дараа яг энэ газартаа ирэхэд “БАЯНГОЛ-Агропарк”  маань нийслэлийн баруун бүсийн Соёл амралтын хүрээлэн болсон байна. Үүний төлөө бид хичээн ажиллаж байна” гэсэн юм.

Ташрамд мэдээлэхэд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороо “БАЯНГОЛ-Агропарк” ОНӨТҮГ-ын талбайд одоогийн байдлаар 4000 нүх ухаж бэлтгэсэн бөгөөд Соёлын яам болон соёл урлагийн байгууллагын ажилтан албан хаагчид тодруулбал, Дүрслэх урлагийн музей, Монголын Үндэсний номын сан, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр зэрэг соёлын урлагийн байгууллагынхнаас гадна БГД-ийн Засаг даргын Тамгын газар, үндсэн болон харьяа хэлтсийн алба хаагчид мод тарьж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж байгаа юм.

 “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, байгаль орчноо хамгаалах, аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Шинэ мэдээ

БГД 2021 оны 2 дугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлагыг зохион байгуулж байна

2021-10-23 | Үзсэн тоо: 478

БГД “Манай хороо-Миний гудамж” аянд амжилттай оролцож “ШИЛДЭГ ДҮҮРЭГ” номинацад хоёрдугаар байранд орлоо

2021-10-22 | Үзсэн тоо: 91

БГД-т эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй ААНБ-уудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хэрэгжилтийн талаарх улсын үзлэгийн шалгалт явагдаж байна

2021-10-21 | Үзсэн тоо: 96

Ө.Сумъяабаатар: Шинэ сургууль, цэцэрлэг ашиглалтад орсноор хүүхдүүд тохилог анги танхимд сурч боловсрох боломжтой боллоо  

2021-10-20 | Үзсэн тоо: 131

Ө.Сумъяабаатар: Иргэдийг дархлаажуулалтын гуравдугаар тунд идэвхтэй хамруулахад анхаарч ажиллана

2021-10-19 | Үзсэн тоо: 820

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён М.П.Сингх Баянгол дүүргийн ЗДТГ-т зочиллоо

2021-10-15 | Үзсэн тоо: 190

Ө.СУМЪЯАБААТАР: Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн тоог нэмнэ

2021-10-12 | Үзсэн тоо: 122

БГД "Нээлттэй хаалганы нэг сар" өдөрлөгт оролцож, 200 гаруй иргэнд төрийн үйлчилгээг хүргэж ажиллалаа

2021-10-07 | Үзсэн тоо: 464

БГД-ийн боловсролын салбарын шилдгүүдэд шагнал гардууллаа

2021-10-07 | Үзсэн тоо: 474

Ө.Сумъяабаатар: 2020-2021 оны хичээлийн жилд манай боловсролын салбар амжилт бүтээлээр дүүрэн байлаа

2021-10-06 | Үзсэн тоо: 777

Даатгуулагч (иргэн)-д хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоосон байдалд хяналт, шалгалт хийх аян үргэлжилж байна

2021-10-05 | Үзсэн тоо: 694

“Баянгол-Эрүүл иргэн” хөтөлбөрийн хүрээнд “Инээмсэглэл” аяныг эхлүүллээ

2021-10-04 | Үзсэн тоо: 486

Ө.Сумъяабаатар: Байгаль орчноо хайрлан хамгаалах нь иргэн бүрийн үүрэг. Энэ үүргийнхээ хүрээнд “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд Баянголчууд нэгдэж байна

2021-10-04 | Үзсэн тоо: 391

Баянгол дүүрэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих ажлын бэлтгэл ажлыг хангаад байна

2021-10-03 | Үзсэн тоо: 294

Ө.Сумъяабаатар: БГД ирэх онд ахмад настан болон хүүхэд, залууст зориулсан амралт чөлөөт цагаа өнгөрөөх бүтээн байгуулалтын ажлуудыг хийнэ

2021-10-01 | Үзсэн тоо: 1633

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 6018

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5335

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4779

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 4425

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4214

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3854

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3605

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 2969

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2623

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2527

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2502

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2421

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2275

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2263

Баянголчууд “Байгалиа хамгаалъя” аянд нэгдлээ

2021-05-15 | Үзсэн тоо: 2165

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.