©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Ө.Сумъяабаатар: 2020-2021 оны хичээлийн жилд манай боловсролын салбар амжилт бүтээлээр дүүрэн байлаа

Цаг үеийн мэдээ | 2021-10-06 | Энэхүү мэдээг уншсан тоо: 777

Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, шинэ зуун жилийн босгон дээр Монголын багш нарын 55 дахь удаагийн баяр, Олон улсын багш нарын өдрийг тохиолдуулан Баянгол дүүргийн удирдлагууд өнөөдөр /2021.10.06/ боловсрол, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй дүүргийн боловсролын салбарын төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.     

Хүндэтгэлийн арга хэмжээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Нарангэрэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Жаргалсүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа болон Боловсролын хэлтсийн дарга З.Энхгэрэл мөн шилдгээр шалгарсан багш, сурган хүмүүжүүлэгчдийн төлөөлөл оролцлоо. 

Сургууль, цэцэрлэгийн орчныг хүүхдэд ээлтэй байлгахад анхаарч ажиллаж байна

Хүндэтгэлийн арга хэмжээг нээж Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар үг хэлсэн. Тэрбээр “Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн Боловсролын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой,  Монголын багш нарын 55 дахь өдрийн баярын мэндийг хүргэе. Энэ хичээлийн жил манай дүүрэгт ерөнхий боловсролын 51 сургууль, Насан туршийн боловсролын төв, 98 цэцэрлэг боловсролын үйлчилгээг үзүүлж байна. Ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын төв, цэцэрлэгийн 67 мянган гаруй хүүхэд багачууд, 5000 гаруй багш ажилчид гээд өнөр өтгөн “гэр бүл” энэ түүхт ойгоо угтаж байна.  

2020-2021 оны хичээлийн жилд манай боловсролын салбар амжилт бүтээлээр дүүрэн байлаа. Тухайлбал, “Элсэлтийн ерөнхий шалгалт-2021” болзолт уралдааныг зохион байгуулж манай дүүргээс ЭЕШ-аар 13 сурагч 800 оноо авлаа. Ингэснээр Баянгол дүүрэг хэмжээст оноо-537 оноогоор нийслэлдээ хоёрдугаар байранд жагсаж байна. Мөн дэлхийн шилдэг багш шалгаруулах үндэсний шалгаруулалтад хоёр багш шалгарч, дэлхийн том хичээл төслийн уралдаанд сургууль, цэцэрлэгийн гурван багш шалгарлаа. Боловсролын чанарын шинэчлэл төсөлд 17 сургууль шалгарч, 187 сая төгрөгийн санхүүжилт авсан байна. Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох болзлыг таван сургууль, дөрвөн цэцэрлэг хангасан амжилтаар багш нарын баяраа угтаж байна.

Энэ жил сургууль, цэцэрлэгийн орчныг хүүхдэд ээлтэй байлгах зорилгын хүрээнд хэд хэдэн байршилд тодруулбал, “Эрдмийн Өргөө”, “Оюуны ундраа” зэрэг цогцолбор сургуулийн орчимд гарааш чөлөөлж, явган болон авто замыг шинэчлэн тавьж байна. Энэ ажил ирэх жилүүдэд үргэлжилж сургууль цэцэрлэгийн орчныг хүүхэд багачуудад ээлтэй болгохын тулд хичээн ажиллах болно. Мөн сүүлийн хоёр жил дэлхий нийтэд ковид-19 цар тахал гарсан амаргүй жил байлаа. Боловсролын байгууллагын үйл ажиллагаа цахимд шилжсэн энэ үед манай сургууль, цэцэрлэгийнхэн буюу боловсролын салбарынхан бүхэлдээ УОК, НОК, ДОК-оос өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд “Улаан бүс”-д ажиллаж, хүнд цаг үеийг хамтдаа, амжилттай даван туулцгааж байна. Энэ цаг үед хариуцлагатай байгаа та нартаа баярлалаа. Мөн Та бүхэндээ аз жаргал эрүүл энхийг хүсэж, сайн сайхныг хүсэн ерөөе. Багш нарын баярын мэндийг дахин  дэвшүүлье” гэсэн юм.

Боловсролын салбарт 2021 онд 4,0 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг он дамжин хэрэгжүүлнэ

Түүнчлэн дүүргийн Засаг дарга 2021 онд боловсролын салбарт хийгдэж буй 4,0 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээний талаар товч мэдээлэл өгсөн. Ингэхдээ энэ жил боловсролын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 4,0 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг он дамжин хэрэгжүүлнэ. Тодруулбал, энэ ажлын хүрээнд нэгдүгээрт 2,0 тэрбум төгрөгийн засварын ажил хийгдэнэ. Үүнд  157, 164, 97, 89, 95, 76, 77, 86, 161, 162, 87, 100, 93, 141 дүгээр цэцэрлэг гээд нийт 14 цэцэрлэгийн гадна хашаа, стандарт тоглоомын талбайн тохижилтын ажлыг хийж буй бөгөөд эдгээр ажлыг он дамжин буюу 2022 оны зургадугаар сар гэхэд дуусгаж ашиглалтад хүлээн авахаар ажиллаж байна. Мөн цахим шинэчлэлтийн хүрээнд 2,0 тэрбум төгрөгийн төсөв бүхий цахим сургалтын тоног төхөөрөмж болон боловсролын байгууллагын сургалтын тоног төхөөрөмж, материалыг нэмэгдүүлэхээр багц төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Боловсролын салбарт хийгдэж буй энэ хөрөнгө оруулалтыг  улсын төсөвт суулгуулахад манай дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нар маш том дэмжлэг үзүүлсэн. Боловсролын салбарыг үргэлж дэмжиж байдаг гишүүддээ энэ ташрамд талархал илэрхийлж байна гэсэн юм.  

Хүндэтгэлийн арга хэмжээний дараа орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Багш нарын баярын өдрийг тохиолдуулан боловсрол, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрийг үнэлж, шагнал гардууллаа. Үүнд:   

БШУЯ-ны шагнал: Боловсролын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр:

  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Монгени” цогцолбор сургуулийн бага ангийн багш О.Батцэнгэл /боловсролын салбарт 18 жил тасралтгүй ажиллаж байна/
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Сэтгэмж” цогцолбор сургуулийн бага ангийн багш Д.Ганчимэг /боловсролын салбарт 20 жил тасралтгүй ажиллаж байна
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 13 дугаар сургуулийн Бага ангийн багш Г.Ариунхишиг / боловсролын салбарт 17 жил/
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 19 дүгээр сургуулийн Бага ангийн багш Х.Болормаа / боловсролын салбарт 22 жил/
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Д.Мягмаржаргал / боловсролын салбарт 20 жил/
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 113 дугаар сургуулийн Монгол хэл уран зохиолын багш А.Дэлгэрмаа / боловсролын салбарт 18 жил/
  • Нийслэлийн ерөнхий боловсролын “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн Түүх нийгмийн ухааны багш Т.Мөнхөө / боловсролын салбарт 15 жил/
  • Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Баялагмаа

БШУЯ-ны ХҮНДЭТ ЖУУХ бичгээр:

  • Баянгол дүүргийн иргэн, ахмад багш Ц.Янжмаа / боловсролын салбарт 30 гаруй  жил ажиллахдаа бага ангийн багшаар 25 жил ажиллаж хүүхэд багачуудын сурах их үйлийг эхлүүлж олон шавь нарыг төрүүлэн гаргасан байна/
  • Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн математикийн багш Н.Мөнх-Эрдэнэ / боловсролын салбарт 18 жил/
  • Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн номын санч Л.Оюунгэрэл / боловсролын салбарт 15 дахь жилдээ номын санчаар ажиллаж байна/

Нийслэлийн Боловсролын газрын  “АХЛАХ БАГШ” тэмдгээр:

  • Нийслэлийн ерөнхий боловсролын 70-р сургуулийн Дизайн технологийн багш  Н.Адъяасүрэн

Нийслэлийн Боловсролын газрын  “АРГА ЗҮЙЧ”  ЦОЛ ТЭМДГЭЭР

  • Гэгээрэл сургуулийн Монгол хэл уран зохиолын багш М.Ганцэцэг
  • Эрдэм–Алтай сургуулийн Бага ангийн багш Э.Хонгорзул
  • Номт наран сургуулийн Математикийн багш Э.Ганчимэг

 Баянгол дүүргийн Тэргүүний ажилтан тэмдгээр:

  • Юү Ёнг Сүн    /Нийслэлийн ерөнхий боловсролын Хүрээ тулга сургуулийн захирал, Тус сургуульд 2017 оноос эхлэн ажиллаж, Хүрээ тулга сургууль нь өнгөрсөн хичээлийн жилд 9,0 сая төгрөгийн үнэ бүхий цахим номын сан байгуулж цахим сургалтын хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлэхээс гадна багш бүрийг сургалтын цахим хэрэглэгдэхүүн тоног төхөөрөмжөөр ханган ажилласан байна./

Монголын Ахмад Багш нарын холбооны дээд шагнал “БАГШИЙН ГАВЬЯА” одон:

  • Баянгол дүүргийн 5-р хорооны иргэн, Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн Математикийн багш Г.Оюунгэрэл таныг шагнаж байна.

Түүнчлэн дүүргийн Засаг даргын А/406 захирамжийн дагуу амжилт бүтээлээрээ тэргүүлсэн багш, ажилтан, байгууллагыг шалгаруулан алдаршууллаа. Үүнд:

“Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөр: Дүүргийн тэргүүний сургалтын менежерүүд

  • Нийслэлийн ерөнхий боловсролын  лаборатори 20 дугаар сургууль /бага/    А.Бямбасүрэн
  • Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 141 дүгээр сургууль / дунд/ Х.Урнаа
  • Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 93 дугаар сургууль /ахлах/ С.Алимаа

Дүүргийн тэргүүний нийгмийн ажилтан

  • Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн ундраа цогцолбор сургууль Ч.Зулзаяа

Сургуулийн тэргүүний эмч

  • Нийслэлийн ерөнхий боловсролын 40 дүгээр  сургууль Г.Мөнхзаяа

“Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол” арга зүйн шинэ санаа, шийдэл бүхий шилдэг хичээл түгээн дэлгэрүүлсэн багш  

  • Нийслэлийн ерөнхий боловсролын 38 дугаар сургуулийн бага ангийн багш Б.Норовдоо, Б.Уранчимэг

“Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол” арга зүйн шинэ санаа, шийдэл бүхий шилдэг хичээл түгээн дэлгэрүүлсэн багш  

  • Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 20 дугаар сургууль Л.Отгонбаяр, Ө.Адъяа

“Үндэсний шилдэг 50 багш”-д шалгарсан багш

  • Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 93 дугаар сургуулийн Бага ангийн багш О.Сарантуяа

ШИЛДЭГ ЦАХИМ ХИЧЭЭЛИЙН ТӨРӨЛ:

  • Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн ундраа цогцолбор сургууль Ж.Саранцэцэг
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 40 дүгээр сургууль Б.Ганчимэг
  • Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 20 дугаар сургууль С.Болормаа

 ДҮҮРГИЙН ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА ШАЛГАРУУЛАХ ТӨРӨЛ

/Баянгол дүүргээс 2020-2021 оны хичээлийн жилд анх удаа ЭЕШ-2021 болзолт уралдааныг зохион байгуулан 800 оноо авсан багш сурагчдаа 1,0 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан билээ. Мөн тус болзолт уралдаанд амжилттай оролцсон төрийн болон төрийн бус өмчийн сургуулиуд/

“Элсэлтийн ерөнхий шалгалтын амжилтаар тэргүүлэгч сургууль” /төрийн сургууль/

·         Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 93 дугаар  сургууль (1-р байр)

·         Нийслэлийн ерөнхий боловсролын 51 дүгээр сургууль (2-р байр)

·         Нийслэлийн ерөнхий боловсролын 47 дугаар сургууль (3-р байр)

“Элсэлтийн ерөнхий шалгалтын амжилтаар тэргүүлэгч сургууль” /төрийн бус өмчийн сургууль/

      ·         Нийслэлийн ерөнхий боловсролын Наран нэг сургууль (1-р байр)

      ·         Нийслэлийн ерөнхий боловсролын Эхлэл сургууль (2-р байр)

      ·         Нийслэлийн ерөнхий боловсролын Жаргалан сургууль (3-р байр)

Монголын багш нарын 55 өдрийг тохиолдуулан амжилт бүтээлээрээ манлайлсан байгууллага, хамт олон:

“Жишиг Ногоон Баянгол” аяны Шилдэг оролцогч сургууль:

       ·         Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн ундраа цогцолбор сургууль

Дүүргийн “Хүүхэд, гэр бүлд ээлтэй сургууль”:

      ·         Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 20 дугаар сургууль

Дүүргийн тэргүүний сургууль:

      ·         Нийслэлийн ерөнхий боловсролын Эрдмийн ундраа цогцолбор сургууль

Шинэ мэдээ

БГД 2021 оны 2 дугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлагыг зохион байгуулж байна

2021-10-23 | Үзсэн тоо: 478

БГД “Манай хороо-Миний гудамж” аянд амжилттай оролцож “ШИЛДЭГ ДҮҮРЭГ” номинацад хоёрдугаар байранд орлоо

2021-10-22 | Үзсэн тоо: 91

БГД-т эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй ААНБ-уудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хэрэгжилтийн талаарх улсын үзлэгийн шалгалт явагдаж байна

2021-10-21 | Үзсэн тоо: 96

Ө.Сумъяабаатар: Шинэ сургууль, цэцэрлэг ашиглалтад орсноор хүүхдүүд тохилог анги танхимд сурч боловсрох боломжтой боллоо  

2021-10-20 | Үзсэн тоо: 131

Ө.Сумъяабаатар: Иргэдийг дархлаажуулалтын гуравдугаар тунд идэвхтэй хамруулахад анхаарч ажиллана

2021-10-19 | Үзсэн тоо: 820

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён М.П.Сингх Баянгол дүүргийн ЗДТГ-т зочиллоо

2021-10-15 | Үзсэн тоо: 190

Ө.СУМЪЯАБААТАР: Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн тоог нэмнэ

2021-10-12 | Үзсэн тоо: 122

БГД "Нээлттэй хаалганы нэг сар" өдөрлөгт оролцож, 200 гаруй иргэнд төрийн үйлчилгээг хүргэж ажиллалаа

2021-10-07 | Үзсэн тоо: 464

БГД-ийн боловсролын салбарын шилдгүүдэд шагнал гардууллаа

2021-10-07 | Үзсэн тоо: 474

Ө.Сумъяабаатар: 2020-2021 оны хичээлийн жилд манай боловсролын салбар амжилт бүтээлээр дүүрэн байлаа

2021-10-06 | Үзсэн тоо: 777

Даатгуулагч (иргэн)-д хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоосон байдалд хяналт, шалгалт хийх аян үргэлжилж байна

2021-10-05 | Үзсэн тоо: 694

“Баянгол-Эрүүл иргэн” хөтөлбөрийн хүрээнд “Инээмсэглэл” аяныг эхлүүллээ

2021-10-04 | Үзсэн тоо: 486

Ө.Сумъяабаатар: Байгаль орчноо хайрлан хамгаалах нь иргэн бүрийн үүрэг. Энэ үүргийнхээ хүрээнд “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд Баянголчууд нэгдэж байна

2021-10-04 | Үзсэн тоо: 391

Баянгол дүүрэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих ажлын бэлтгэл ажлыг хангаад байна

2021-10-03 | Үзсэн тоо: 294

Ө.Сумъяабаатар: БГД ирэх онд ахмад настан болон хүүхэд, залууст зориулсан амралт чөлөөт цагаа өнгөрөөх бүтээн байгуулалтын ажлуудыг хийнэ

2021-10-01 | Үзсэн тоо: 1633

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 6018

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5335

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4779

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 4425

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4214

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3854

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3605

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 2969

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2623

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2527

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2502

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2421

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2275

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2263

Баянголчууд “Байгалиа хамгаалъя” аянд нэгдлээ

2021-05-15 | Үзсэн тоо: 2165

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.