©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Ө.СУМЪЯАБААТАР: Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн тоог нэмнэ

Цаг үеийн мэдээ | 2021-10-12 | Энэхүү мэдээг уншсан тоо: 122

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2021.10.12) боллоо.

Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явуулсан бөгөөд хурлын эхэнд нийслэл, дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлт болон дүүргийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын явц, дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын талаарх мэдээллийг сонслоо.

Дүүргийн хэмжээнд 2000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Баянгол дүүрэгт 2021-2022 онд сайжруулсан түлш жижиглэн борлуулах 32 цэг ажиллуулахаар төлөвлөж “Таван толгой түлш” ХХК-тай гэрээ байгуулсан. Тэгвэл энэ сарын 07-ны байдлаар дүүргийн хэмжээнд түлш борлуулах 20 цэг ажиллаж байгаа юм. БГД-ийн хувь бусад дүүрэгтэй харьцуулбал гэр хороолол харьцангуй бага буюу найман хороотой. Энэ ч утгаараа сайжруулсан шахмал түлшний хомстол үүсэх нь харьцангуй бага байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд, 2000 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байгаа юм.  

Түүнчлэн угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Таван толгой түлш” ХХК-ийн дүүрэг хариуцсан зохион байгуулагч нар хамтран агаарын чанарыг сайжруулах бүсэд гэрээгээр ажиллаж буй гэр хорооллын 8 хорооны 280 орон тооны бус гэрээт ажилчдад сургалт зохион байгуулжээ. Мөн дүүргийн холбогдох хэлтсүүд хамтран зуух пийшин, угаар мэдрэгчийн үзлэг, хяналт шалгалтыг зохион байгуулахаар бэлтгэл хангасан байна. Дүүргийн Засаг дарга энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах цэгийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцлоод хорооны Засаг дарга нарт шахмал түлш худалдан борлуулах хүсэлтэй иргэдийн санал хүсэлтийг хүлээж авах, түүнийгээ холбогдох хэлтэст танилцуулахыг үүрэг болголоо.

9 байранд дээвэр засварын ажил хийж гүйцэтгэсэн бол гурван байранд фасад дулаалгын ажил хийж байна   

Дараа нь 2021 онд дүүрэгт улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй дээвэр засвар, фасад-дулаалга, цахилгаан шат шинэчлэн засварлах зэрэг ажлын гүйцэтгэлийн мэдээллийг сонссон. Баянгол дүүрэгт энэ онд нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажлыг 11 хорооны 28 байранд хийхээр төлөвлөсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 9 байрны дээвэр засварын ажлыг хийж дууссан бол 19 байрны дээврийг засахад шаардлагатай материалын татан авалтыг хийж байгаа аж. Мөн нийтийн зориулалттай орон сууцны гадна фасадны ажлыг 16 хорооны 30 байранд хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар гурван байранд дулаалгын ажил эхэлсэн. 11 байранд дулаалгын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм. Харин 14 байранд дулаалга хийхэд шаардлагатай материал таталтын ажил цар тахлын улмаас хүлээгдэж байгаа бол 3 байрны фасад засварын ажлыг гүйцэтгэх компани шалгараагүй гэдгийг дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуй хэлтсийн дарга Б.Өлзийсайхан онцоллоо. Түүнчлэн нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх, засварлах ажлыг 6 хорооны 7 байранд хийхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 1 байранд шинэ лифт хийсэн бол 2 байранд лифт засварын ажил хийх гэрээг байгуулжээ. Мөн шинээр тавигдах цахилгаан шат хил дээр хүлээгдэж байгаа бол дөрвөн байранд лифт засварын ажлыг гүйцэтгэх компани шалгараагүй байгаа аж.

Дүүргийн хэмжээнд гэрэлтүүлгийн асалтын тооллого хийнэ

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга дүүрэг дэх гэрэлтүүлгийн асалтын тооллогыг хорооноос зохион байгуулж дүүргийн Тохижилт нийтийн аж ахуй хэлтэст яаралтай танилцуулахыг үүрэг болгосон. Дүүргийн хэмжээнд 5353 гэрэлтүүлэг 86 гэрэлтүүлэг удирдлагын самбарын арчилгаа засвар үйлчилгээг “Хайрхан наран трейд” ХХК хариуцан ажилладаг юм. Холбогдох хэлстийн өгсөн мэдээллээр өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 86 гэрэлтүүлэг удирдлагын самбарт иж бүрэн үзлэг шалгалт, засварыг хийж гүйцэтгэсэн.  Нийтийн эзэмшил, орон сууц, гэр хороолол,  гэрлэн чимэглэлийн асалт 95 хувь байгаа ба хоёр бригад гарган засвар үйлчилгээг хийснээр асалтын хувийг 99 хувьд хүргэхээр ажиллаж байгаа юм.

Халтиргаа гулгаа арилгах 112 тонн давсны нөөц бүрдүүлсэн  

БГД-ийн нутаг дэвсгэрийн төв хэсгийн байршлын зам талбайд цас орсон үед авто замд үүсэх халтиргаа гулгаанаас сэргийлж өнөөдрийн байдлаар 112 тонн давсны нөөц бүрдүүлээд байгаа аж. Түүнчлэн халтиргаа, гулгаа үүссэн үед “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ нь хог тээврийн 44 тээврийн хэрэгсэл, тусгай зориулалтын 1 тээврийн хэрэгсэл давс, бодис цацахаар өвөлжилтийн бэлтгэл ажил хангасан бөгөөд давс бодис хадгалах нэг агуулахыг нэмж байгуулжээ. Ташрамд мэдээлэхэд дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу дүүргийн хэмжээнд 100 тн бодис, 400 тн давсыг нөөцлөхөөр ажиллаж байгаа юм.

Явган хүний зам болон тохижилтын ажлын гүйцэтгэлд анхаарч ажиллана

Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний дүүргийн Засаг дарга нийслэл, дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтэд анхаарч ажиллахыг дүүргийн нийт удирдах албан тушаалтнуудад үүрэг болголоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн мод тарих ажлыг  дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Баянгол-Агро парк” болон төрийн бус байгууллагууд сайн зохион байгуулж байна гэдгийг онцолсон. Түүнчлэн дүүрэгт энэ жил зам засвар шинэчлэлийн олон ажил хийгдэж замын хучилтын ажлууд ерөнхийдөө дууссан. Одоо явган хүний зам болон тохижилтын ажлууд хийгдэж дуусаагүй. Үүнээс болж иргэдийн бухимдал их байна. Иймд дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс гүйцэтгэгч компанийнхантай уулзалт зохион байгуулж, ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгүүлэхэд анхаарч ажиллаарай гэсэн юм.

Шинэ мэдээ

БГД 2021 оны 2 дугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлагыг зохион байгуулж байна

2021-10-23 | Үзсэн тоо: 478

БГД “Манай хороо-Миний гудамж” аянд амжилттай оролцож “ШИЛДЭГ ДҮҮРЭГ” номинацад хоёрдугаар байранд орлоо

2021-10-22 | Үзсэн тоо: 91

БГД-т эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй ААНБ-уудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хэрэгжилтийн талаарх улсын үзлэгийн шалгалт явагдаж байна

2021-10-21 | Үзсэн тоо: 96

Ө.Сумъяабаатар: Шинэ сургууль, цэцэрлэг ашиглалтад орсноор хүүхдүүд тохилог анги танхимд сурч боловсрох боломжтой боллоо  

2021-10-20 | Үзсэн тоо: 131

Ө.Сумъяабаатар: Иргэдийг дархлаажуулалтын гуравдугаар тунд идэвхтэй хамруулахад анхаарч ажиллана

2021-10-19 | Үзсэн тоо: 820

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён М.П.Сингх Баянгол дүүргийн ЗДТГ-т зочиллоо

2021-10-15 | Үзсэн тоо: 190

Ө.СУМЪЯАБААТАР: Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн тоог нэмнэ

2021-10-12 | Үзсэн тоо: 122

БГД "Нээлттэй хаалганы нэг сар" өдөрлөгт оролцож, 200 гаруй иргэнд төрийн үйлчилгээг хүргэж ажиллалаа

2021-10-07 | Үзсэн тоо: 464

БГД-ийн боловсролын салбарын шилдгүүдэд шагнал гардууллаа

2021-10-07 | Үзсэн тоо: 474

Ө.Сумъяабаатар: 2020-2021 оны хичээлийн жилд манай боловсролын салбар амжилт бүтээлээр дүүрэн байлаа

2021-10-06 | Үзсэн тоо: 777

Даатгуулагч (иргэн)-д хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа тогтоосон байдалд хяналт, шалгалт хийх аян үргэлжилж байна

2021-10-05 | Үзсэн тоо: 694

“Баянгол-Эрүүл иргэн” хөтөлбөрийн хүрээнд “Инээмсэглэл” аяныг эхлүүллээ

2021-10-04 | Үзсэн тоо: 486

Ө.Сумъяабаатар: Байгаль орчноо хайрлан хамгаалах нь иргэн бүрийн үүрэг. Энэ үүргийнхээ хүрээнд “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд Баянголчууд нэгдэж байна

2021-10-04 | Үзсэн тоо: 391

Баянгол дүүрэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих ажлын бэлтгэл ажлыг хангаад байна

2021-10-03 | Үзсэн тоо: 294

Ө.Сумъяабаатар: БГД ирэх онд ахмад настан болон хүүхэд, залууст зориулсан амралт чөлөөт цагаа өнгөрөөх бүтээн байгуулалтын ажлуудыг хийнэ

2021-10-01 | Үзсэн тоо: 1633

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 6018

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5335

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4779

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 4425

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4214

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3854

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3605

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 2969

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2623

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2527

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2502

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2421

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2275

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2263

Баянголчууд “Байгалиа хамгаалъя” аянд нэгдлээ

2021-05-15 | Үзсэн тоо: 2165

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.