©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Ө.Сумъяабаатар: Иргэдийг дархлаажуулалтын гуравдугаар тунд идэвхтэй хамруулахад анхаарч ажиллана

Цаг үеийн мэдээ | 2021-10-19 | Энэхүү мэдээг уншсан тоо: 1032

Баянгол дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.10.19/ танхим болон цахимаар боллоо.

Шуурхай зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явуулсан бөгөөд хуралдааны эхэнд нийслэл болон дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг сонссон. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Баянгол агропарк” ОНӨТҮГ-т мод тарьсан тайлан болон өвөлжилтийн бэлтгэл ажил, боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт, ковид-19-ийн нөхцөл байдал мөн дүүргийн Нэгдсэн шуурхай штаб болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэдээллийг тус тус сонслоо.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 79 байгууллагын 3300 гаруй ажилтан, албан хаагч 4000 мод тарив  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн тамгын газар, НЗДТГ, Улаанбаатар хотын ЗАА, БГД-ийн ЗДТГ, “Баянгол Агропарк”  ОНӨТҮГ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын 40 орчим албан хаагч 2021 оны 10 дугаар сарын 4-нөөс 9-ний өдрүүдэд бэлтгэл ажлыг хангасан. Ингэхдээ “Баянгол Агропарк”-ийн 50 га газрын 2 га газарт мод тарих талбайн зургийг гаргаж 800 гаруй албан хаагч 4000 мод тарих нүхийг ухах зэргээр холбогдох бэлтгэл ажлыг хангасан. Улмаар аравдугаар сарын 4-ний өдөр улс даяар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт болсон бөгөөд “Баянгол Агропарк”-д 14 хоногийн хугацаанд БШУЯ, Соёлын яам, Шинжлэх ухааны академи, гадаад улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамдын төлөөлөл, дүүргийн ЗДТГ гээд боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагынхан, их дээд сургуулиуд болон бусад төрийн болон төрийн бус байгууллага улс төрийн намынхан мод тарьж энэхүү үндэсний хөдөлгөөнд нэгдсэн байна. “Баянгол Агропарк” ОНӨТҮГ-ын дарга Н.Доржзодов танилцуулснаар 14 хоногийн хугацаанд 79 байгууллагын 3300 гаруй ажилтан, албан хаагч хуайс, хайлаас, голт бор, тэхийн шээг, монос, шинэс гээд найман төрлийн 4000 ширхэг тарьц, суулгацыг тарьж суулгажээ.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Үндэсний хэмжээнд өрнөсөн энэхүү томоохон арга хэмжээний бэлтгэл ажлыг хариуцсан газрууд сайн зохион байгуулсан гээд ЕТГ болон Улаанбаатар хотын ЗАА-аас талархал илэрхийлсэн гэдгийг онцолсон юм.

Гэр хорооллын 8 хорооны 6023 нүхэн жорлонд био бэлдмэлээр лаг задлах ажлыг хийж дуусгажээ

Дүүргийн хэмжээнд “Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд” энэ сарын 16-ны өдөр дүүргийн Засаг даргын захирамжаар бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулсан. Их цэвэрлэгээнд 1232 аж ахуйн нэгж байгууллагын 3545 иргэн оролцож 85 га талбайд цэвэрлэгээ хийж 52,5 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлүүлжээ. Мөн хөрсний бохирдлыг бууруулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлонгийн лаг задлах, ариун цэврийн байгууламжийн бүхээг, гадна орчинд халдваргүйтгэл хийх ажлыг зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд гэр хорооллын 8 хорооны 6023 нүхэн жорлонд био бэлдмэлээр лаг задлах ажлыг хийж дуусгасан байна. Харин орон сууцны хороололд коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх, тархалтыг бууруулах зорилгоор СӨХ-гүй байруудад  ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах судалгааг хийж байна гэдгийг дүүргийн Тохижилт нийтийн аж ахуй хэлтсийн дарга онцолсон. Энэ үеэр дүүргийн Засаг дарга их цэвэрлэгээний хүрээнд гарсан хогны татан авалтаа сайжруулах, орон сууцны дунд ариутгал халдваргүйжилтийг сайн хийхийг холбогдох хэлтсүүдэд үүрэг болголоо.  

539 өрхийн зуух, яндан, угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалгав

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Баянгол дүүрэгт сайжруулсан түлш жижиглэн борлуулах 32 цэг ажиллуулахаар төлөвлөж “Таван толгой түлш” ХХК-тай гэрээ байгуулсан. Тэгвэл энэ сарын 18-ны өдрийн байдлаар 24 цэг хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Мөн дүүргийн хэмжээнд 20 дугаар хорооны нутагт байдаг 2 агуулахад 2000 тн нүүрсний нөөцтэй байгаа юм. Түүнчлэн дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, хороодын ажлын алба, орон тоон бус гэрээт ажилтнаас бүрдсэн ажлын хэсэг гэр хорооллын 539 эрсдэлтэй айл өрхөд зуух, яндан, угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт хийх, стандартыг хангуулах ажлыг зохион байгуулсан байна. Гэсэн хэдий ч угаарын хийнд хордсон гэх иргэдийн дуудлага ирсээр байгаа юм. Иймд дүүргийн Засаг дарга иргэд угаарын хийнд хордох эрсдэл маш өндөр байгаа учраас холбогдох мэдээллийг иргэдэд хүргэж ажиллахыг ажлын хэсгийнхэнд үүрэг болголоо.  

Аравдугаар сард хоёр сургууль, хоёр цэцэрлэг ашиглалтад орно  

Баянгол дүүрэгт 2020-2021 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2,0 тэрбум төгрөгийн өртөгтэй “Цэцэрлэгийн гадна хашаа, хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажлыг хийж байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар 161, 93 дугаар цэцэрлэгийн гадна хашааг буулгаж, хашааны суурийн цутгалтын ажлыг хийж эхэлсэн бол 87, 100, 157, 162, 164 дүгээр цэцэрлэгийн хашаанд тоглоомын талбайн суурийн цутгалт, явган замын тохижилтын ажлыг хийж эхэлжээ. Мөн 164 дүгээр цэцэрлэг, ЭУЦ-54, 78 дугаар сургуулийн дээврийн их засварын ажлыг эхлүүлсэн, 164 дүгээр цэцэрлэгийн дээврийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Мөн маргааш буюу аравдугаар сарын 20-ны өдөр БГД-ийн 9 дүгээр хороонд 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 146 дугаар сургууль шинээр ашиглалтад орж байгаа бол 11 дүгээр хороонд байрлах 30 дугаар цэцэрлэгийг буулгаж шинээр барьсан байр мөн ашиглалтад орж байгаа юм. Түүнчлэн аравдугаар сард хоёр сургууль, хоёр цэцэрлэгийн байр ашиглалтад орно гэдгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Жаргалсүрэн хэллээ.

Иргэдийг дархлаажуулалтын гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдахыг уриалав

Дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Онцгой комисс, Шуурхай штабын өнгөрсөн долоо хоногт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг сонссон.  Өнгөрсөн долоо хоногт дүүргийн хэмжээнд 7800 гаруй хүн шинжилгээнд хамрагдсан бөгөөд батлагдсан тохиолдлын тоо өнгөрсөн сарыг бодвол буурч байгаа гэдгийг эрүүл мэндийн байгууллагынхан онцоллоо. Хүн амын төвлөрөл их хороололд халдварын тоо бүртгэгдэх нь буурахгүй байгаа аж. Халдварт өртсөн иргэдийн тухайд гэртээ хүндэрч байгаа ч шуурхай ажиллан эмнэлэгт хэвтэн эмчилж байна. Дүүргийн хэмжээнд нийт хэвтэн эмчлүүлэгчдийн 90 орчим хувь нь хүнд болон хүндэвтэр гэсэн ангилалд орж байна гэдгийг дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга онцоллоо. Мөн энэ үеэр иргэд дархлаажуулалтын гуравдугаар тундаа хамрагдах идэвх сул байна гэсэн. 

Мэдээллийн дараа дүүргийн Засаг дарга иргэдийг дархлаажуулалтын гуравдугаар тунд идэвхтэй хамруулахад хорооны Засаг дарга, ӨЭМТ болон шат шатны байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатайг онцолсон. Мөн өнгөрсөн долоо хоногт нийслэл болон дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтэд анхаарал хандуулах зэрэгт анхаарал хандуул гээд зарим үүрэг даалгаврыг өгсөн. Тухайлбал,

  • Нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагаа, зохион байгуулалтын улам сайжруулах. Ингэхдээ халдвар олноор бүртгэгдэж байгаа хороод дээр хэрхэн яаж ажиллах талаар нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажиллах.
  • Ковид-19 цар тахалтай холбоотойгоор зорилтод бүлгийн иргэддээ хүрч ажиллах, Хүнсний тусламж авах шаардлагатай өрхийн мэдээллийг гаргах, нөөцөд анхаарах
  • Дүүргийн Боловсролын хэлтсээс дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа болон шинээр ашиглалтад орж байгаа сургууль цэцэрлэгийг хүүхдэд ээлтэй, аюулгүй орчинг бий болгохын тулд орчны үнэлгээ хийх, аюулгүй зорчиход анхаарч явган хүний зам, орц гарцыг нээхэд анхаарал хандуулах, судалгаа гаргаж өгөх
  • Иргэдийн ковид-19-ийн дархлаажуулалтын тэр дундаа гуравдугаар тунд хамруулахад анхааралд хандуулж иргэддээ мэдээлэл хүргэж ажиллах
  • “Covid-19” халдварын хариу арга хэмжээний хүрээнд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний байгууллагад тавих хяналтаа сайжруулах, олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээ, тоглолт зэргийг зохион байгуулахгүй байхад анхаарч ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

Шинэ мэдээ

Баянгол дүүргийн хэмжээнд өчигдөр 2171 хүнийг дархлаажуулалтад хамрууллаа

2021-12-01 | Үзсэн тоо: 32

БГД-ийн албан хаагчид “Авлигын шалтгаан нөхцөл, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг, ХАСХОМ гаргахад анхаарах асуудал” сэдэвт, цахим сургалтад хамрагдлаа

2021-12-01 | Үзсэн тоо: 33

Баянгол дүүрэг нэмэлт дархлаажуулалтыг эрчимжүүлэх нэг сарын аяныг амжилттай зохион байгууллаа

2021-11-30 | Үзсэн тоо: 438

Баянгол дүүргийн Иргэдэд үйлчлэх төвийнхөн 6 хүүхэдтэй эмэгтэйг гэртээ болголоо

2021-11-20 | Үзсэн тоо: 134

Хороодын нийгмийн ажилтнуудад осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, яаралтай тусламжийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа

2021-11-18 | Үзсэн тоо: 116

АЕГ-аас зохион байгуулсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам” болон СХЗГ-ын даргын С/30 дугаар тушаалаар батлагдсан “Баримт бичгийн стандарт”-ын сургалтад хамрагдлаа

2021-11-18 | Үзсэн тоо: 214

БГД: ААНБ-ын УЛСЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГЫН ДҮҮРГИЙН КОМИССЫН ХУРАЛ БОЛЛОО

2021-11-18 | Үзсэн тоо: 147

БГД-т "Хархорин", "Сандэй", "Барс", "Орхон", "Гранд плаза" зэрэг таван худалдааны төвд дархлаажуулалтын цэг нээлээ

2021-11-17 | Үзсэн тоо: 2641

Баянгол дүүргийн ЗДТГ-аас “Байгууллагын соёл” сэдэвт сургалтыг нийт албан хаагчиддаа зохион байгууллаа

2021-11-17 | Үзсэн тоо: 310

Коронавируст халдвараас сэргийлэх, дархлаажуулалтыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийнхэн хуралдлаа

2021-11-15 | Үзсэн тоо: 204

БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ДАРХЛААЖУУЛАЛТЫН САРЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2021-11-11 | Үзсэн тоо: 193

БГД-ИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС “НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-ЭЭР ДАМЖУУЛАН ИРГЭДЭД ТҮРГЭН, ШУУРХАЙ ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ

2021-11-11 | Үзсэн тоо: 243

БГД гамшгаас хамгаалах дадлага, сургууль бэлэн байдлын үзлэгт “ДҮҮРЭН ХАНГАЛТТАЙ” үнэлгээтэй шалгууллаа

2021-11-09 | Үзсэн тоо: 90

Ө.Сумъяабаатар: Нэмэлт тунд хамруулах нэг сарын аяныг зохион байгуулснаар иргэдийн дархлаажуулалтад хамрагдах идэвх нэмэгдэж байна

2021-11-09 | Үзсэн тоо: 254

БГД-т үйл ажиллагаа явуулдаг ААНБ-уудтай ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭГ шинэчлэн байгуулж байна

2021-11-08 | Үзсэн тоо: 235

Их уншигдсан мэдээ

Хот хооронд зорчих иргэдэд хийх PCR шинжилгээ үнэ төлбөргүй

2020-11-26 | Үзсэн тоо: 6103

Д.Мөнхбаатар: БГД ногооны худалдаа эрхлэгчдээсээ түрээс авалгүйгээр эх орныхоо хөрсөнд тарьсан төмс, хүнсний ногоогоо борлуулах боломжийг нь бүрдүүллээ

2021-08-15 | Үзсэн тоо: 5390

БГД-ийн 20 дугаар хороо, Хархорин захын гадна ил задгай худалдаа эрхэлж байгаа асуудлыг цэгцэлнэ

2021-07-30 | Үзсэн тоо: 4813

Баянгол дүүрэг, Модны-2-ын замын эхний хэсгийг нээлээ

2021-09-10 | Үзсэн тоо: 4473

БАЯНГОЛ дүүргийн хэмжээнд нөөцийн мах худалдан борлуулж буй цэгүүд

2021-05-20 | Үзсэн тоо: 4238

“Барс” захын арын цэцэрлэгт хүрээлэнд “Тэргүүн чансаа” ХХК хууль зөрчин авто машины зогсоол барихыг таслан зогсоолоо

2021-06-11 | Үзсэн тоо: 3867

Дархлаажуулалт, тархвар судлаач эмч Ц.Даваажав: ВАКЦИНЫ ХОЁР ДАХЬ ТУНГ ХИЙЛГЭХ ХҮРТЭЛ ИРГЭД ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

2021-03-16 | Үзсэн тоо: 3661

С.Мөнхзаяа: “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд гурван том зорилт дэвшүүлсэн

2021-07-02 | Үзсэн тоо: 3068

Баянгол дүүрэг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтад 6662 иргэнийг хамруулаад байна

2021-03-10 | Үзсэн тоо: 2718

БГД-т "Хархорин", "Сандэй", "Барс", "Орхон", "Гранд плаза" зэрэг таван худалдааны төвд дархлаажуулалтын цэг нээлээ

2021-11-17 | Үзсэн тоо: 2641

Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр коронавируст халдварын эсрэг вакцин хийх ЦЭГҮҮД

2021-04-05 | Үзсэн тоо: 2631

Баянгол дүүргийн Засаг дарга өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2021-04-02 | Үзсэн тоо: 2524

БГД-ийн Засаг дарга "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагуудтай уулзаж, Н.Цэрэнноровын нэрэмжит гудамжны тохижилтын асуудлаар санал солилцлоо

2021-08-10 | Үзсэн тоо: 2439

Ө.Сумъяабаатар: “Алтай хотхон” буюу 24 дүгээр хороонд 600мкв жишиг хорооны цогцолбортой болно

2021-04-02 | Үзсэн тоо: 2293

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА НАР ГУРВАН ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2021-03-24 | Үзсэн тоо: 2291

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.